ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэрхэн онц сурлагатан болох вэ?

Үргэлж л алтан дунджаа бариад, сайн ч биш, муу ч биш сурахаас залхаж байна уу. Хичээл сурлагадаа зүтгэл гаргаж, багахан зүйлийг өөрчилснөөр таны санаанд оромгүй өөрчлөлтүүд ирэх болно. Тиймээс ч оюутан залуус, ахлах, дунд сургуулийн сурагчиддаа зориулан хэрхэн онц сурлагатан болох хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Хэрхэн онц сурлагатан болох вэ? Хадгалах

Хосуудын харилцааг жаргалтай болгодог 15 зүйл

Мэдээж хүн бүр л хайртай хүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсдэг билээ. Гэвч бүх зүйлс санаснаар болдоггүй бөгөөд амьдрал дээр гараад ирэхэд таарахгүй байх, муудалцах гэх зэрэг асуудлууд ундран гарч ирдэг юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хосуудын харилцааг гайхалтай болгодог зүйлсийн талаар дурдахаар зорилоо. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хосуудын харилцааг жаргалтай болгодог 15 зүйл Хадгалах

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл

"Сайхан сэтгэл болон эелдэг зан чанар нь, бусдын алдаа дутагдлыг засах үндэс юм." хэмээн Английн дипломатч Ф.Честерфилд хэлж байжээ. Хүн төрөлхтний хөгжлийн явцдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл бол "соёл" юм. Соёл зуунаас зуун дамжин, өнөөдрийг хүрсэн бөгөөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ орчин цагт заавал мэдэж байх ёстой, дагаж мөрдвөл зохилтой соёлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй.

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл Хадгалах

Нэг сарын дотор таны амьдралыг өөрчлөх 12 энгийн алхам

Та яг одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байна уу? Эсвэл өөрийгөө, амьдралаа тэр чигт нь өөрчилж, илүү идэвхитэй, эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байна уу? Өнөөдөр хийж бүтээх гэхээс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээ, цахим сүлжээ, хийсвэр ертөнцийг амьдралынхаа чухал зүйл болгосон залуус олширч байгаа тул энэ бүхнийг өөрчилж, цоо шинээр бүхнийг эхлэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү нэг сарын турш мөрдөх зааврыг баримтлаад цоо шинэ нэгэн болж хувирах болно.

Нэг сарын дотор таны амьдралыг өөрчлөх 12 энгийн алхам Хадгалах

Сайхан амьдрахын тулд 30 насандаа амжуулах зүйлс

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 30 насны босгон дээр ирэх нь хүн бүрийн хувьд тойрч биш, дайрч гарах амьдралын жам билээ. Гучин нас бол хэний ч хувьд хамгийн чухал, хариуцлагатай нас бөгөөд энэ насан дээрээ хүн багагүй олон зүйлийг хийж, амжуулах хэрэгтэй байдаг аж. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, энэ насандаа хийж, амжуулах зүйлсийг мэдэж авцгаая. 

Сайхан амьдрахын тулд 30 насандаа амжуулах зүйлс Хадгалах

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ?

Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаарах аж. Иймд нийт эцэг эхчүүд ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж тус мэдээллийг бэлтгэлээ.

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ? Хадгалах

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ?

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, хүн бүхэн л энэ жил хамаг чадлаараа суралцнаа хэмээн ам гарч, өөртөө итгэл төгс байгаа билээ. Гэхдээ хичээл эхлээд эхний хэд хоногт л тэд байдаг бүхнээ дайчлан суралцаж, цаашлаад эрч хүч нь алдагдаж байдаг юм. Харин ийн төрлийн залуус, сурагчиддаа зориулж, биеэ зовоохгүйгээр хэрхэн онц сурах талаар танилцуулахаар бэлтгэлээ.

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Эгчийн тань хэзээ ч хэлэхгүй 10 үг

Ээжийг үгүйд ээж болж, энхрий дүү нараа халамжлан, өсгөх үүрэгтэй хүмүүсийг эгч гэдэг. Тэд үргэлж дүүгээ халамжилж, өмнөөс нь амиа өгөхөөс буцахгүй гайхалтай хүмүүс билээ. Өөрөөсөө илүү дүүгээ л гэж, өмсөх хувцас, идэх хоолоо танаж, хэнээс ч илүү дүүгээ хайрлавч, хариуд нь юуг ч нэхдэггүй эгч нарыг алдаршуулъя. Иймд өнөөдөр та бүхэндээ эгч нарын дүүдээ хэлдэггүй, эгэлгүй үнэн зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ.  

Эгчийн тань хэзээ ч хэлэхгүй 10 үг Хадгалах

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй байх хялбар 5 арга

Та сурч авсан бүхнээ хэр удаж байж мартдаг вэ? Энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаатай хадгалагдан үлддэг. Зарим нь сурсан юмаа ердөө цагийн дотор мартаж байхад зарим нь насан туршдаа санаж явдаг байх юм. Гартаа байгаа зүйлээ хайж, цүнхэндээ хийсэн түлхүүрээ өдөржин гэрээсээ хайж, ухах, бүх цахилгаан хэрэгсэлээ унтраасан хэрнээ байн байн яалаа гэж санаа зовно.

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй байх хялбар 5 арга Хадгалах

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Гэвч сүүлийн үед эрчүүд маань хайртай бүсгүйгээ хуурч, хажууд нь байгаа хэрнээ сэтгэл нь алс хол тэнэж явах тохиолдол ихэссээр байгаа юм. Харин эмэгтэй хүн зөвхөн өөрт нь хайртай залуутай хамт байж л, жинхэнэ аз жаргалыг амтлах боломжтой юм шүү. Иймд бүсгүйчүүддээ өөрийг тань хэзээ ч орхиж явахгүй, чин сэтгэлээсээ хайрлах залуугийн шинжүүдийг дуулгая.  

Таныг хэзээ ч орхиж явахгүй залуугийн 10 шинж Хадгалах

Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс

Та биднийг үзэсгэлэнтэй, эгэлгүй харагдуулах зүйлс маш олон юм. Гэвч бид нийгмийн сөрөг хандлага, стрессээс болж тэднийг анзаарч хардаггүй нь харамсалтай. Гоо үзэсгэлэн гэдэг нь өмсөх хувцас, нүүрний будаг, үнэтэй брэнд, трэнд огтхон ч биш юм. Харин дотроосоо гэрэлтэж, үргэлж бусдад сайн сайхны хүсэж, нийгэмд эерэг хандлагатай байхыг хэлдэг юм. Иймд та бүхэндээ жижиг гэлтгүй зүйлээс аз жаргалыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.

Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс Хадгалах

Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ?

Урин дулааны улиралд бүх насны хүмүүсийн өмсөх дуртай гуталны нэг бол яахын аргагүй пүүз, кэт байдаг. Мэдээж хүн бүхэн л оригинал, чанартай пүүз авахыг хүсдэг ч зарим үед худалдаачдын үг болон интернэт дэлгүүрүүдэд хууртагдах нь цөөнгүй. Харин жинхэнэ чанартай пүүз, тэр дундаа "Nike" брэндийн пүүзнүүдийг хуурамчаас нь хэрхэн ялгах, таних тухай мэдээллийг уншигч та бүхэнд зориулан бэлтгэлээ.

Хуурамч “Nike”-ийг хэрхэн ялгах вэ? Хадгалах