Эгчийн тань хэзээ ч хэлэхгүй 10 үг

Ээжийг үгүйд ээж болж, энхрий дүү нараа халамжлан, өсгөх үүрэгтэй хүмүүсийг эгч гэдэг. Тэд үргэлж дүүгээ халамжилж, өмнөөс нь амиа өгөхөөс буцахгүй гайхалтай хүмүүс билээ. Өөрөөсөө илүү дүүгээ л гэж, өмсөх хувцас, идэх хоолоо танаж, хэнээс ч илүү дүүгээ хайрлавч, хариуд нь юуг ч нэхдэггүй эгч нарыг алдаршуулъя. Иймд өнөөдөр та бүхэндээ эгч нарын дүүдээ хэлдэггүй, эгэлгүй үнэн зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ.  

Эгчийн тань хэзээ ч хэлэхгүй 10 үг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр ч бас хүүхэд байсан

Та арай эгчийгээ анхнаасаа эгч байсан хэмээн эндүүрч явдаг юм биш биз. Харин тэд аав ээждээ анхны үр нь болон мэндэлж, аз жаргалыг авчирч байсан хүмүүс юм. Эрхэлж, тоглож, гуниж гомдож явсан хүүхэд нас тэдэнд ч бас байдаг юм. Хүүхэд байхдаа эцэг эхдээ зэмлүүлж, эрх дураараа байх боломжгүй ч болж байсан. Харин тэд эргээд танд хатуурхан, хорьж байгаад нь бүү гомдол. Тэд ч үүнийг туулаад гарсан болохоор танд ямар байгааг сайн мэдэж байгаа. 

Тэр ч бас хүүхэд байсан

2 "Чи эгч нь юм байж"

Тэд энэ үгийг хичнээн олон удаа сонсож байсныг та төсөөлөх ч үгүй. Зөвхөн айлын том, таны эгч гэдгээсээ болж бүх зүйл дээр буулт хийх шаардлага гардаг юм. Хүн бүр л түүнд "Чи эгч нь юм байж" хэмээж, танд буулт хийж, хүслээ унтраахыг шаарддаг аж. Харин тэд хичнээн дургүй байлаа ч зөвхөн таны төлөө өөрийн хүслээ зольж байдаг гэдгийг ухаарч, ойлгоорой. 

"Чи эгч нь юм байж"

3 Зөв үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг

Дүүдээ зөв үлгэр дууриалал үзүүлж, сайн сайхан явах бол тэдний хүсэл эрмэлзэл байдаг. Найзуудтайгаа хөгжилдөж, үдэшлэг цэнгүүнд явмаар байсан ч зөвхөн таниас болж, танд буруу зүйлс заагаад өгчихвий гэсэндээ тэвчээд л өнгөрдөг гайхалтай хүмүүс юм. Хүүхэд байхаасаа л том хүн мэт аашилж, хүнлэг энэрэнгүй байхад суралцдаг аж. 

Зөв үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг

4 Тэмцэл

Эгч дүүсийн тэмцэл, маргаан дуусна гэж үгүй. Дүүдээ анхаарал тавьж, халамжлах гэсэн нь харин ч эсрэгээрээ төвөгтэй, яршигтай санагдаж эхэлнэ. Тиймдээ ч тэдний эцэс төгсгөлгүй зөрчилдөөн, маргаан үргэлжилнэ гээч. Гэхдээ эгчийн тань сэтгэлд таныг үзэн ядах биш хайрлан, энэрэх сэтгэл л үүрд оршин байдаг юм шүү. 

Тэмцэл

5 Тэр чамайг байнга хайрладаг

Тэр таниас илүү оймс элээсний учир заавар зөвлөгөө өгч, гарч болох эрсдлээс сэргийлэхийг хичээх болно. Өөрөөсөө илүү дүүдээ санаа зовинож, хайрлаж явдаг болохоор тэдэнд ч мөн өөрийгөө нээж, ярилцаж байгаарай. Айлын бэр, хүний гэргий болоод аав ээжээсээ илүү дүүгээ санан, бэтгэрдэг билээ.  

Тэр чамайг байнга хайрладаг

6 Ээж аавдаа таныг ойлгуулах гэж хичээдэг

Эцэг эх дүүг нь зэмлэж, ихээр уурлаж бухимдах үед эгч нар л дүүгээ өмөөрч, ээж аавтайгаа ярилцдаг. Түүнийг ойлгож, эвээр харилцахыг хүсч, түшиг болохыг хичээнэ. Гэвч түүний хичээл зүтгэл, сэтгэл зүрхийг мунхаг дүү нь ойлгохгүй, үл ойшоох нь ч бий. 

Ээж аавдаа таныг ойлгуулах гэж хичээдэг

7 Болзоонд явахад тань санаа нь зовно

Болохгүй хүмүүстэй уулзаж, болчимгүй үйлдэл гаргах вий хэмээн цаг минут тутам санаа зовниж сууна. Ээж нараас ч илүү санаа зовж, ихээр сандрах хүмүүс бол эгч нар юм. Учир нь тэд өнөөгийн залуус ямар болсныг тун сайн мэдэх бөгөөд үргэлж жаахан гэж бодож явсан дүү нь том хүн мэт аашилж байгаад нь давчидна. 

Болзоонд явахад тань санаа нь зовно

8 Хахир, хатуу байх гэж хичээнэ

Хийсэн үйлдэл бүрт тань шүүмжлэлтэй хандах нь хүйтэн хөндий бус таныг хөгжүүлж, дэвшүүлэхийг хүссэндээ л тэр. Буруу зам руу хазайн орж, болохгүй зүйлсд уусан шингэх вий хэмээн эмээн, болж л өгвөл хорьж, цагдах гээд байдаг хандлагатай. Гэхдээ тэр бүгд нь зөвхөн таны сайн сайхан ирээдүйн төлөө юм. Хэрэв үнэхээр үйлдэл бүрийг тань хориглоод болохгүй байвал үг сөрж муудалцахын оронд үнэн сэтгэлээсээ тайлбарлаж, итгэхийг гуйгаарай. Ямар ч эгч хөөрхөн дүүгийнхээ гуйсан гуйлтаас татгалзаж, хөндий хандаж чаддаггүй юм. 

Хахир, хатуу байх гэж хичээнэ

9 Юу хийгээд байгаагаа ойлгохгүй

Тэр таны найз, багш, бие хамгаалагч гээд бүхий л дүрд хувирна. Хэрэгтэй үед найз тань болж хөгжилдөнө, төөрөлдсөн үед багш тань болж тайтгаруулна, айсан үед аврагч тань болж хамгаална. Харин тэд заримдаа өөрсдийгөө хэн гэдгээ ч ойлгохоо байна гээч. Тэд зөвхөн таны эгч байхын төлөө олон олон үүрэг үүрч, дүрд хувирдаг билээ. 

Юу хийгээд байгаагаа ойлгохгүй

10 Туслахад хэзээд бэлэн

Таныг тусламж хүсэхэд дургүйцэх биш харин ч баярлана. Чадахаас чадахгүйгээ хүртэл явж, чамайг л гэж туслахыг зорино. Тэд таны хувьд хамгийн эрхэм хүн байхыг хүсдэг бөгөөд хэрэгтэй гэж үзвэл ээжээсээ ч илүү хайрладаг юм

Туслахад хэзээд бэлэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()