Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс

Та биднийг үзэсгэлэнтэй, эгэлгүй харагдуулах зүйлс маш олон юм. Гэвч бид нийгмийн сөрөг хандлага, стрессээс болж тэднийг анзаарч хардаггүй нь харамсалтай. Гоо үзэсгэлэн гэдэг нь өмсөх хувцас, нүүрний будаг, үнэтэй брэнд, трэнд огтхон ч биш юм. Харин дотроосоо гэрэлтэж, үргэлж бусдад сайн сайхны хүсэж, нийгэмд эерэг хандлагатай байхыг хэлдэг юм. Иймд та бүхэндээ жижиг гэлтгүй зүйлээс аз жаргалыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй зөвлөгөөг хүргэе.

Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Стресс

Аль болох стрессээс хол байж, амьдралыг эерэгээр харах гээд хичээгээрэй! Энэ үед та илүү аз жаргалтай, үзэсгэлэнтэй харагдах болно.

Стресс

2 Үнэнч байдал

Заавал хөрөнгө чинээтэй, залуу, сайхан залуу харагдах гэж хичээх хэрэггүй. Түүний оронд өөрийн байдалдаа эвлэрч, сэтгэл хангалуун байгаарай.

Үнэнч байдал

3 Эерэг хандлага

Бүхнийг уруугаар, буруу бодвол амьдрал танд гуниглах маш олон шалтгааныг өгөх болно. Харин амьдралдаа идэвхитэй байж, аз жаргалтай байвал та өдөр бүр аз жаргалтай амьдарна шүү.

Эерэг хандлага

4 Сайхан сэтгэл

Харамч, залхуу, уйтгартай нэгэн байх нь тийм ч зөв санаа биш. Харин та өөртөө итгэлтэй байж, хүн бүхэнд сайхан сэтгэлээр хандаж, зөв хүмүүстэй нөхөрлөвөл илүү сайхан амьдарна шүү дээ.

Сайхан сэтгэл

5 Хөгжилтэй зан

Хөгжилтэй зан, өөдрөг бодол нь хүн бүхнийг баяр баясалтай болгож, таныг илүү сэтгэл татам харагдуулах болно.

Хөгжилтэй зан

6 Шаргуу байдал

Юуг ч хийсэн чин сэтгэлээсээ хийж, түүнийхээ төлөө шантрашгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

Шаргуу байдал

7 Аз жаргалтай байх

Хаана, хэнтэй ч явж байсан үргэлж сайхан харьцаж, хүндэлж байх нь харилцааг сайхан болгодог. 

Аз жаргалтай байх

8 Нийтэч зан

Хий хоосон их зан, бардам сэтгэл хэнд хэрэгтэй гэж? Түүний оронд хүн бүхэнтэй найрсаг харьцаарай.

Нийтэч зан

9 Хүндлэл

Хамт байгаа эргэн тойрны хүмүүстэй үргэлж хүндлэлтэй харьцаж, инээмсэглэж байгаарай. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг юм шүү.

Хүндлэл

10 Хүн чанар

Таны хэн байх, бусдаас юугаараа өөр байх нь хамаагүй. Та биднийг зөвхөн хүн чанар, сайхан сэтгэл л холбож байдаг юм шүү дээ.

Хүн чанар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()