ТАНИН МЭДЭХҮЙ

Хятадын бүрэлдэхүүн дэх бидний төдийлөн мэддэггүй Монгол үндэстнүүд

БНХАУ-д нийт 6.3 сая Монгол үндэстэн амьдардаг бөгөөд энэ тоог сонсохоор бидэнд хамгийн түрүүнд Өвөр Монголчууд бодогдох нь дамжиггүй. Үнэндээ ӨМӨЗО, Шинжаанаас гадна Хятадын 5 мужид Монгол үндэстний өөртөө засах 8 нэгж бий. Газар нутгийн хэмжээ нь нийлээд 2.12 сая км квадрат буюу БНХАУ-ийн нийт газар нутгийн 22.1% -ыг эзлэх ажээ. 

Хятадын бүрэлдэхүүн дэх бидний төдийлөн мэддэггүй Монгол үндэстнүүд Хадгалах

Дэлхийг өөр өнцгөөс харах боломжийг олгох гайхалтай томруулсан зургууд

Хүн төрөлхтнөөс нуугдаж чадах зүйл цөөхөн ч хичнээн хурц хараатай хүн хумхын тоосны ширхгийг олж харж чадахгүй. Яг энэ асуудлыг микроскоп хэмээх нээлт шийдэж өгсөн бөгөөд тэрхүү төхөөрөмжинд өдөр тутмын танил зүйлс харь гаригаас ирсэн мэт харагддаг билээ.

Дэлхийг өөр өнцгөөс харах боломжийг олгох гайхалтай томруулсан зургууд Хадгалах

Байгаль эхийн бас нэгэн үзэсгэлэнт бүтээл - Мөөгний ертөнц (50 фото)

Дэлхий дээрх амьд биетийн 6 аймгийн хамгийн олуулаа бөгөөд хамгийн нууцлаг нь мөөг, мөөгөнцөр юм. Девоны галавт буюу 400-аад сая жилийн өмнө анх үүссэн мөөгнүүд нь өдгөө 5.1 сая төрөл зүйд хуваагдаж байна. Гэхдээ мөөгнүүдийн ач холбогдол, цар хүрээ, онцлог шинжүүдийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Ингээд та бүхэнд дэлхий дээр үнэхээр байдаг гэдэгт итгэмээргүй гайхалтай мөөгнүүдийн зургийг толилуулж байна.

Байгаль эхийн бас нэгэн үзэсгэлэнт бүтээл - Мөөгний ертөнц (50 фото) Хадгалах

Бидний дархлааны систем хэрхэн ажилладаг вэ? (Гайхалтай томруулсан зургууд)

Хүний бие бол хэдэн мянган жилийн турш хөгжсөөр ирсэн биологийн гайхамшиг юм. Биеийн хэвийн ажиллагааг хангахад өвчин үүсгэгч нянгуудыг илрүүлж, идэвхгүй болгодог дархлааны тогтолцооны үүрэг маш их билээ. 28 жилийн өмнө "National Geographic" сэтгүүлийн зурагчин Леннарт Нильсон анх удаа дархлааны системийн ажиллах зарчмыг тод томруун, өнгөтэйгээр харуулсан дараах микроскопын зургуудыг буулгажээ.

Бидний дархлааны систем хэрхэн ажилладаг вэ? (Гайхалтай томруулсан зургууд) Хадгалах

Дэлхийн хамгийн алслагдсан, гайхалтай үзэсгэлэнтэй 10 газар

Түм түчигнэж бум бужигнах олны хөлийн газар болсон томоохон хотуудад амьдрах дуртай олон хүн байдаг ч эсрэгээрээ дуу чимээ, стресс бүх зүйлээс ангид хаа нэгтээх байгалийн сайхан руу зугтахыг хүсдэг хүмүүс ч бий. Хэрэв та тэдгээр хүмүүсийн нэг бол нам гүм цогцолсон үзэсгэлэнт газруудыг толилуулж байна. 

Дэлхийн хамгийн алслагдсан, гайхалтай үзэсгэлэнтэй 10 газар Хадгалах

"Дэлхий дээр зөвхөн бид амьдардаг" гэж боддог байсан Шинэ Гвинейн уугуул иргэдтэй уулзсан түүх

1930-аад оны үед Шинэ Гвинейн алслагдсан бүс нутагт хайгуул хийх ажлыг ах дүү Лихи нар алт олборлогчдын хамт эхлүүлжээ. Уугуул иргэд газар нутагтаа хий үзэгдэл ирсэн гэдэгт итгэлтэй байв.

"Дэлхий дээр зөвхөн бид амьдардаг" гэж боддог байсан Шинэ Гвинейн уугуул иргэдтэй уулзсан түүх Хадгалах

Дэлхий дээрх хамгийн ер бусын төрхтэй 25 амьтан

Харь гаригаас ирсэн мэт төрхтэй, дэлхий дээр үнэхээр байдаг гэдэгт итгэмээргүй амьтад бий. Гэхдээ л тэд бидэнтэй адил байгаль эхийн бүтээл мөн учраас сайн судалж, хамгаалж, тэдний оршин байдаг гэдгийг дэлхийд таниулж буй судлаачид, гэрэл зурагчдад талархах хэрэгтэй. 

Дэлхий дээрх хамгийн ер бусын төрхтэй 25 амьтан Хадгалах

Эхний өгүүлбэрээсээ л уншигчийн зүрх сэтгэлийг татдаг 15 ном

Ном уншиж байхад таны зүрх сэтгэлийн угт шууд хүрч, ихийг бодогдуулж, өөрийн эрхгүй үзэг цаас аваад тэмдэглэж авмаар өгүүлбэр тааралддаг биз дээ. Тэгвэл эхний өгүүлбэрийг нь уншихад л уншигчийн толгойд "би энэ номыг заавал дуусгах ёстой" гэсэн бодол төрүүлдэг гайхалтай зохиолууд бий.

Эхний өгүүлбэрээсээ л уншигчийн зүрх сэтгэлийг татдаг 15 ном Хадгалах

Каирын “хог ангилагчдын” итгэмээргүй амьдрал

Египетийн нийслэл хот болох Каир болон түүний ойролцоо 25 сая хүн амьдардаг. Газар нутгийнхаа хувьд Европын зарим жижиг улсуудаас ч том хэмжээтэй.  Аварга том хотод мэдээж асар их хог хаягдал гардаг хэдий ч зарим хүмүүс уг хог хаягдлын тусламжтайгаар амьдралаа залгуулдаг байна. Жишээлбэл: Каирт Манщият-Насир хэмээх хамгийн таагүй хэрнээ томоохон хотоос дутахааргүй хөл хөдөлгөөн ихтэй газар байдаг аж.

Каирын “хог ангилагчдын” итгэмээргүй амьдрал Хадгалах

Одоог хүртэл олдоогүй 4 эрдэнэсийн сан

Археологичид, үнэт эдлэл хайгчид, усанд шумбагчид, аялагчдын хичээл зүтгэлээс үл хамаарч зарим эртний эдлэлүүд одоог хүртэл олдоогүй хэвээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт хаа нэгтээ эрт дээр үеийн урлагийн бүтээл, алтан гулдмай зэрэг үнэт эрдэнэс нуугдаж оршсоор... Ингээд бид танд одоог хүртэл олдоогүй, түүхэн 4 эрдэнэсийг танилцуулъя. Харин та эрдэнэсийн аялалд гарах бэлэн үү? 

Одоог хүртэл олдоогүй 4 эрдэнэсийн сан Хадгалах

300 мянган километр гүйлттэй байсан ч санаа зоволгүй авч болох 10 машин

Хүн бүр чанартай, туулах чадвар сайтай, загварлаг автомашин худалдаж авах хүсэлтэй байдаг билээ. Хэдийгээр автомашины хэлбэр хэв маяг, чанарын үзүүлэлт жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж байгаа ч олон арван жил өнгөрсөн ч шилдэг автомашины тоонд зүй ёсоор багтсаар байгаа машинууд ч бий. Хэрвээ та машин худалдаж авахаар шийдсэн бол санаа зоволтгүй эдгээр машинуудаас сонгож болно.

300 мянган километр гүйлттэй байсан ч санаа зоволгүй авч болох 10 машин Хадгалах

Хүний биеийн тухай итгэмээргүй 15 баримт

Бид бүгд сургуульд байхдаа эрүүл мэндийн хичээл судалсан хэдий ч хүний бие махбодийн олон сонирхолтой мэдээллүүдийг чихний хажуугаар өнгөрүүлсэн нь гарцаагүй. Ингээд хүний биеийн тухай дийлэнх хүмүүсийн төдийлөн мэддэггүй танин мэдэхүйн 15 баримтыг танилцуулж байгааг хүлээн авна уу!

Хүний биеийн тухай итгэмээргүй 15 баримт Хадгалах