Эхний өгүүлбэрээсээ л уншигчийн зүрх сэтгэлийг татдаг 15 ном

Ном уншиж байхад таны зүрх сэтгэлийн угт шууд хүрч, ихийг бодогдуулж, өөрийн эрхгүй үзэг цаас аваад тэмдэглэж авмаар өгүүлбэр тааралддаг биз дээ. Тэгвэл эхний өгүүлбэрийг нь уншихад л уншигчийн толгойд "би энэ номыг заавал дуусгах ёстой" гэсэн бодол төрүүлдэг гайхалтай зохиолууд бий.

Эхний өгүүлбэрээсээ л уншигчийн зүрх сэтгэлийг татдаг 15 ном
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Рэй Брэдбэри - "Фаренгейт 451"

"Шатаахад урамтай байлаа."

2. Альбер Камю - "Этгээд хүн"

"Ээж маань өнөөдөр өнгөрчээ. Өчигдөр ч байж магадгүй, сайн мэдэхгүй байна"

3. Владимир Набоков - "Лолита"

"Ай Лолита, амьдралын маань гэрэл, хүсэл шуналын маань гал. Миний нүгэл, миний оршихуй. Ло-ли-та гэж хэлэхэд хэл тагнайг гурван удаа шүргэж, шүдэн дээр төгсөнө. Ло.Ли.Та"

4. Жером Сэлинжер - "Хөх тариан талбайн ирмэгт"

"Хэрэв та бүгд үнэхээр л энэ түүхийг сонсохыг хүсэж байгаа бол мэдээж юун түрүүнд намайг хаана төрсөн, тэнэг бага насаа хаана өнгөрүүлсэн, миний эцэг эх намайг төрөхөөс өмнө юу хийж байсан гээд энэ бүх жонхуу шиг зүйлийг мэдэхийг хүсэх байх. Гэвч үнэндээ бол надад үүнийг дэлгээд байх сонирхол алга."

5. Ф.М.Достоевский - "Газар доороос бичсэн тэмдэглэл"

"Би бие муутай хүн...Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн. Миний элэг муу юм болов уу гэж боддог."

6. Габриэль Гарсиа Маркес - "Зуун жилийн ганцаардал"

"Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай."

7. Жон Толкин - "Хоббит"

"Газарт ухсан нүхэнд нэгэн хоббит амьдардаг байжээ."

8. Жэйн Остин - "Бахархал ба бардамнал"

"Чамлахааргүй хөрөнгөтэй ганц бие эрийн хамгийн их хүсдэг зүйл нь эхнэр гэдэгтэй хэн ч маргахгүй".

9. Лев Толстой - "Анна Каренина"

"Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан. Харин аз жаргалгүй гэр бүлүүд хоорондоо ялгаатай, бүгд өөр өөрийн гэсэн асуудалтай байдаг.

10. Карл Ове Наусгард - "Миний тэмцэл"

"Зүрхний хувьд амьдрал энгийн. Чадахаараа удаан хугацаанд цохилно, тэгээд л зогсоно."

11. Лемони Сникетт - "Муу эхлэл" 

"Хэрвээ та аз жаргалтай төгсдөг зохиол сонирхож байгаа бол өөр ном уншсан нь дээр байх. Энэ номонд сайхан төгсгөл байхгүйгээс гадна сайхан эхлэл ч байхгүй, харин дунд нь сайхан зүйлс цөөхөн удаа л гарна"

12. Жорж Оруэлл - "1984"

"Дөрөвдүгээр сарын нэг цэлмэг хүйтэн өдөр цагийн зүү арван гурвыг зааж байлаа."

13. Франц Кафка - "Хувирал" 

"Нэгэн өглөө Грегор Замза хүнд зүүднээсээ сэрээд өөрийгөө аварга том шавж болчихсон байгааг мэдэв."

14. Скотт Фицжеральд - "Агуу Гэтсби" 

"Аливааг ойлгож тогтоохдоо сайн байдаг залуу насандаа эцгээсээ сонссон нэг зөвлөгөө миний ой тойнд гүн бат суун үлджээ. - Хэрэв хэн нэгнийг гэнэт зэмлэмээр санагдах юм бол чамд байгаа бүх сайн чанарууд хүн бүрт заавал байх албагүй гэдгийг санаарай гэж аав минь тэгэхэд хэлж билээ."

15. Чарьлз Дикенс - "Хоёр хотын үлгэр"

"Энэ бол сайхан ч цаг байлаа, цөвүүн ч цаг байлаа. Энэ бол мэргэн ухааны эрин ч байлаа, мунхаглалын эрин ч байлаа,. Энэ бол итгэлийн үе ч байлаа, эргэлзээний үе ч байлаа. Энэ бол гэрлийн улирал ч байлаа, харанхуйн улирал ч байлаа. Энэ бол найдварын хавар ч байлаа, цөхрөлийн хавар ч байлаа. Бидний өмнө бүх зүйл байсан, бас бидний өмнө юу ч байгаагүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()