Дэлхийн хамгийн алслагдсан, гайхалтай үзэсгэлэнтэй 10 газар

Түм түчигнэж бум бужигнах олны хөлийн газар болсон томоохон хотуудад амьдрах дуртай олон хүн байдаг ч эсрэгээрээ дуу чимээ, стресс бүх зүйлээс ангид хаа нэгтээх байгалийн сайхан руу зугтахыг хүсдэг хүмүүс ч бий. Хэрэв та тэдгээр хүмүүсийн нэг бол нам гүм цогцолсон үзэсгэлэнт газруудыг толилуулж байна. 

Дэлхийн хамгийн алслагдсан, гайхалтай үзэсгэлэнтэй 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нам Цо нуур (Төвдийн өндөрлөг)

Төвдийн өндөрлөг газрыг "дэлхийн дээвэр" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь мөн дэлхийн хамгийн алслагдсан газруудын нэг юм. Энэхүү нуураас 50 мянга болон түүнээс дээш хүн амтай хамгийн ойрхон сууринд хүрэхийн тулд гурван долоо хоног алхах хэрэгтэй. Нэг өдөр машинаар, 20 хоног явганаар туулна.

Нам Цо нуур (Төвдийн өндөрлөг)

Нам-Цо буюу Тэнгэр нуур нь Нинчен Танлха нурууны хойд бэлд 4700 орчим метрийн өндөрт оршдог. Энд хүн амьдардаггүй хэд хэдэн жижиг арлууд байдаг аж. Мөргөлчид өвлийн сүүлээр энэ газарт ирж, дараагийн өвөл хүртэл даяанчлан нуур хөлдөх үеэр буцдаг байсан гэнэ. Харин одоо үүнийг Хятадын эрх баригчид хоригложээ. 

2 Сокотра - Арабын тэнгист орших арлууд

Сокотра бол Йемений чанад дахь бүлэг арал юм. Сомалийн хойгоос зүүн тийш 241 км зайд буюу Арабын тэнгист байрладаг бөгөөд хүн амьдардаг гурван арал (Сокотра, Абд аль-Кури, Самха) ба хүн амьдардаггүй Дарса арлаас бүрддэг байна.

Сокотра - Арабын тэнгист орших арлууд

Сокотра арал дээр 40 мянга орчим хүн амьдардаг. Аралд хүрэх хоёр замтай ч нийтийн тээврийн хэрэгсэл байдаггүй ажээ.

 

Сокотрагийн амьтан, ургамал нь нэн өвөрмөц учир ботаникийн диваажин ч гэж нэрлэдэг. Ургамлын төрөл зүйлийн бараг тэн хагас нь өөр хаана ч байдаггүй тул 2008 онд энэхүү газрыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна.

3 Оймякон - Хүйтэн цаг агаар

Хэрэв та хэзээ нэгэн цагт Оросын Саха-Якут улсад очвол Оймякон тосгоноор ч бас зочлоорой. Энэ тосгон Индигирка голын зүүн эрэгт, Томтор тосгоноос баруун хойд зүгт 30 км-т оршдог бөгөөд манай гариг ​​дээрх "Хүйтний туйлууд" -ын нэг гэдгээрээ алдартай.

Оймякон - Хүйтэн цаг агаар

Оймякон ердөө 500 орчим хүн амтай, хамгийн алс хязгаар нутгийн нэг юм. Өвөлдөө температур нь дунджаар цельсийн хасах 50 градус ба илүү хүйтрэх ч тохиолдол байдаг аж. Мэдээжийн хэрэг, мөнх цэвдгийн жихүүн уур амьсгал таныг угтах ч энд нам гүм ноёрхоно. 

4 Супай - Аризонагийн цөл

Нүсэр хадан хавцал, өндөр хүрхрээ бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой энэхүү газарт хэдэн зуун хүн ам амьдран суудаг. Хачирхалтай санагдаж магадгүй ч энэ хавцал олон мянган жуулчдыг татдаг байна. Мөн энд пепси ундааны сурталчилгаануудын  зургийг авсан аж.  

Супай - Аризонагийн цөл

АНУ-ын Хөдөө аж ахуйн яам Супайг зэргэлдээ мужуудын “хамгийн алслагдсан бүс”-ээр тодруулсан байна.

5 Тристан да Кунья - Ганцаардсан арлууд

Тристан да Кунья бол Өмнөд Атлантын далайн арлууд юм. Энэ бол Их Британийн далайн чанад дахь Гэгээн Елена, Ассентенс, Тристан да Кунья эзэмшил газруудын нэг хэсэг бөгөөд эх газраас хамгийн алслагдсан суурин газруудын нэг. Хамгийн ойрын эх газрын цэг бол Өмнөд Африкийн эрэг бөгөөд ойролцоогоор хоёр мянган километрийн зайд оршдог ажээ. Тристан да Кунья гол арал нь 300 хүрэхгүй оршин суугчтай.

Тристан да Кунья - Ганцаардсан арлууд

6 Өмнөд туйл дахь Амундсен-Скотт өртөө

Амундсен-Скоттын Антарктидын станц нь дэлхийн хамгийн өмнөд цэг дээр байрладаг. Энэхүү судалгааны төвийг 1956 онд барьсан боловч өмнөд туйл дахь аливаа байгууламж цасанд хучигдсан байдаг тул тэр үеэс хойш сэргээн босгосон байна. Зуны улиралд станцын хүн ам 200 гаруй хүнтэй байдаг.  Хүйтний улиралд нөхцөл байдал хахир хүнд гэдгийг цельсийн хасах 70 градус батлах ажээ.

Өмнөд туйл дахь Амундсен-Скотт өртөө

7 Кергелений арлууд

Кергелений арлууд нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт оршдог бөгөөд нийт 300 орчим жижиг арлуудаас бүрддэг.  Хамгийн хойд цэг нь Мадагаскараас 3396 км зайд байрладаг байна.

Кергелений арлууд

Энэ газарт салхины хурд 150-200 км/ц хурд хүрэх нь бий. 

8 Ийстер арал - Нууцлаг хөшөөнүүд

Энэ бол дэлхийн хамгийн алслагдсан арлуудын нэг бөгөөд хамгийн ойр орших арал нь 2000 гаруй км зайд байдаг аж. Ийнхүү алс хязгаарт орших байрлал нь 900 орчим чулуун хөшөөг жуулчдын хөлд дарагдаж, элэгдэхээс хамгаалдаг байна. 

Ийстер арал - Нууцлаг хөшөөнүүд

Арал дээр 5 мянга гаруй оршин суугч амьдардаг.

9 Иллоккортормиут: Далайн эргийн амьдрал

Гренландын хамгийн алслагдсан хот болох Иллоккортормиут ба энэхүү Эскимо нэр нь "Том байшин" гэсэн утгатай.

Иллоккортормиут: Далайн эргийн амьдрал

Энд 500 хүрэхгүй хүн амьдардаг байна. Гренландын алс нутгийг зорихыг хүсвэл зөвхөн онгоц эсвэл нисдэг тэргээр хүрэх боломжтой.

10 Питкэрн

Питкэрнийн арлууд бол Номхон далай дахь Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр юм. Энэ бол дэлхийн хамгийн цөөн хүн амтай газар бөгөөд 2014 оны байдлаар 49 хүн амтай гэсэн судалгаа байх аж. Эдгээр галт уулт арлуудын нийт талбай нь 46.5 хавтгай дөрвөлжин км юм. Зөвхөн Питкэрн аралд л хүн амьдардаг ажээ. 

Питкэрн

Питкэрн аралд зөвхөн завиар хүрч очих боломжтой бөгөөд 7, 8-р саруудад зочлох хамгийн тохиромжтой цаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()