ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аав ээжийгээ ийм гэдгийг мэдэх үү?

Бүхнийг чаддаг, мэддэг супер хүмүүс бол мэдээж эцэг, эхчүүд билээ. Тэд хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө ч золиослоход бэлэн байдаг гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Гэвч алга урвуулах төдийд цахилан одох энэ амьдралд бид ээж аавыгаа хайрлах, ойлгохоосоо илүүтэй уурлуулж, гомдоосон нь л их байдаг. Ингээд таны урьд өмнө нь анзаарч, тунгааж байгаагүй аав ээжүүдийн тухай нууцхан шивнээг өгүүлье. 

Аав ээжийгээ ийм гэдгийг мэдэх үү? Хадгалах

Таны амьдралыг өөрчлөх алдартнуудын хэлсэн ишлэлүүд

Алдартай хүмүүсийн амжилтын оргилд гарсан зам дардан байдаггүй бөгөөд тэд энэ хүртэл асар их саад бэрхшээл, даваа нугачааг туулсан байх нь бий. Тиймдээ ч тэдний хуримтлуулсан туршлага, мэдлэг, авъяас чадвар их байхаас гадна төдий чинээ тэднээс сурч, мэдэх зүйлс их байдаг байна. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ алдартнуудын хэлсэн үнэн бөгөөд үлгэр дуурайлал авч болох ишлэлүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Таны амьдралыг өөрчлөх алдартнуудын хэлсэн ишлэлүүд Хадгалах

Таны эрч хүчийг сордог 10 муу зуршил

Бид ажил ихтэй завгүйгээсээ болоод ч тэр үү, заримдаа өөртөө тавих анхаарал халамжаа орхигдуулах нь бий. Энэ нь яваандаа бидний байнга хийдэг зуршил болж хувирдаг бөгөөд үүнээс улбаатайгаар эрүүл мэнд, бие организм, сэтгэл санаагаараа хохироход хүрдгийг тэр бүр сайн мэддэггүй. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ зориулж, таны энерги, эрч хүчийг сорж байдаг хамгийн муу 10 зуршлыг хүргэхээр бэлтгэлээ. Та цаг алдалгүй одооноос эдгээр муу зуршлуудаа таягдан хаяарай.

Таны эрч хүчийг сордог 10 муу зуршил Хадгалах

Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/

Та өөрийгөө аварга загастай тааралдсан, эсвэл догшин хар салхи таныг чиглэн ирж байгаа нөхцөлд байгаагаар төсөөл дөө. Та тэдгээр нөхцөл байдлуудаас амьд үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна уу? Хэрвээ тийм бол дараах сонжоог бөглөөд үнэхээр амьд үлдэж чадах эсэхээ мэдэж аваарай. Байж болох хамгийн зөв хариултыг хуудасны төгсгөлд тайлбарлан оруулсан байгаа.

Та дараах нөхцөл байдлуудаас амьд гарч чадах уу? /Сонжоо/ Хадгалах

Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

Амьдралд алдаа оноо гаргаж байж, түүнээсээ суралцан илүү их зүйлийг хийж бүтээдэг. Мэдээж алдах ёстой гээд үргэлж алдаад байх нь утгагүй ч, түүнээс айж, амьдралаа алдах нь утгагүй юм. Бүхнийг өөрчлөн, эхнээс нь эхлэхэд хэзээд хожимдохгүй учир, та энэхүү мэдээллээс өөрийн амьдралаа өөрчлөөрэй. Магадгүй энэ нь танд бүхнийг эхлэх, эргэцүүлэн бодох эрч хүчийг хайрлах ч юм билүү?

Амьдралаа хэрхэн өөрчлөх вэ? Хадгалах

Бидний амьдралдаа гаргадаг 10 алдаа

Хүн бүр төгс биш. Тийм ч учраас бид бүгдээрээ амьдралд алдаж, онодог билээ. Заримдаа өөрсдийн бодлоггүйгээс болж сайхан боломжийг салхинд хийсгэдэг бол, эсрэгээрээ ухаалаг, цовоо сэргэлэн байж, амжилтын оргилд хүрэх тохиолдол ч бас байдаг. Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн амьдралдаа гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэж байна. 

Бидний амьдралдаа гаргадаг 10 алдаа Хадгалах

Алдартай брэндүүдийн далд утгатай логонууд

Дэлхийд чанар чансаа, нэр хүндээрээ танигдсан алдартай брэндүүдийн хамгийн чухал зүйл бол лого байдаг. Тиймдээ ч тэд үүндээ ямар нэгэн далд утга, харьяат улсынхаа далбааг хүртэл шингээх нь бий. Түүнээс гадна хэрэглэгчдэд ямар нэгэн дохио илгээх, мэдээлэл өгөх гэх мэт ч үүрэгтэй байж болно. Ингээд хамтдаа урьд өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй брэндүүдийн логоны утгыг харцгаая. 

Алдартай брэндүүдийн далд утгатай логонууд Хадгалах

Бүсгүйчүүдийн найз залуу, нөхрөө үргээдэг алдаанууд

Хосуудын харилцаа, тэр дундаа эхнэр нөхрүүдийн дунд үл ойлголцлууд гарах нь элбэг. Мэдээж тэр бүхэн зөвхөн нэг хүний буруу байдаггүй. Гэвч эхнэрүүдийн хэт зөрүүд, бас өөрийнхөөрөө зан нь эрчүүдийг залхаах, тэднийг орхих шалтгаан болдог аж. Ингээд ямар зан чанар, үйлдэл эрчүүдийг түлхдэг болохыг танилцуулъя.

Бүсгүйчүүдийн найз залуу, нөхрөө үргээдэг алдаанууд Хадгалах

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх асуултууд

Хүн бүр л үр хүүхдээ гэрэлт ирээдүйтэй, мундаг нэгэн болоосой гэж хүсч, мөрөөдөж явдаг ч чухам яаж тэдний чөлөөт сэтгэхүйг хөгжүүлж, ухаалаг болгох вэ? гэдгээ төдийлэн сайн мэддэггүй. Иймд бид эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн оюун ухааныг тэлж, хөгжүүлэх асуултуудыг, хариултуудын хамт хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр асуултуудыг хүүхдээсээ асууж, ярилцан хэсэг хугацааг хөгжилтэй болоод үр дүнтэй өнгөрүүлээрэй. 

Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх асуултууд Хадгалах

Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан

Хүмүүс бид хайртай хүнтэйгээ насаараа амьдрахыг хүсдэг ч тийм бололцоо төдийлөн олддоггүй. Тэгвэл зарим амьтад өөрийн сонгосон хостойгоо үхэн үхтлээ цуг байж чаддаг гэнэ. Бид та бүхэнд бүх насаараа нэг хостойгоо л амьдардаг амьтдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Насан туршдаа нэг хостойгоо амьдардаг 11 амьтан Хадгалах

Гар утасгүй бол бидний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?

Ухаалаг эрин үе нь  бидний амьдралыг хялбарчилж байгаа ч, нөгөөтэйгүүр хайртай бүхнээс минь холдуулж, өөр хооронд "хана" босгож байдаг. Нэг гэрт байгаа ч, бие биенийгээ харахгүй, өрөөний хоёр талд утсаа ширтээд суух нь дэндүү харамсалтай. Гэтэл бидний амьдарч буй хорвоо ертөнц дээр, бие болон сэтгэлээр мэдэрч, хүрч, барьж болох олон сайхан зүйлс байна шүү дээ. Энэ зуныг ямар нэгэн утас, цахилгаан хэрэгслээс хол хайртай нэгэнтэйгээ лагерын байрандаа, ой мод орж, жимс жимсгэнэ түүгээд сэтгэлийн амар амгаланг мэдрээрэй.

Гар утасгүй бол бидний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Эрчүүдийн уур бухимдлыг бардаг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл

Эмэгтэй хүмүүс гэдэг бурхны гараа гарган урласан эмзэг нандин гайхалтай бүтээл билээ. Бусдад хайрлагдахаар төрсөн тэд хүссэн бүхнээ хийж, өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Гэвч тэдний хийдэг зарим үйлдлүүд эрчүүдийн бухимдлыг төрүүлж, бүр залхааж орхидог байна. Харин чухам бүсгүйчүүдийн ямар үйлдэл нь хосуудын харилцаанд ан цав үүсгэж, хэрүүл маргаан бий болгодог юм бол? Асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе. 

Эрчүүдийн уур бухимдлыг бардаг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл Хадгалах