ТАНИН МЭДЭХҮЙ

Генийн өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт өвчнүүд

Саяхныг хүртэл генийн өөрчлөлттэй хүмүүсийг аймшигт амьтан, мангас мэт төсөөлж ирсэн. Эдгээр хүмүүсээр хүүхдүүдийг айлгаж, аль болохоор таарахгүй байхыг хичээдэг байсан юм. Харин одоо бол хүний энгийн бус төрх нь генийн өөрчлөлтийн дүнд үүссэн болохыг ойлгож байгаа. Ингээд хүн төрөлхтний амьдралд тохиолддог хамгийн хачирхалтай 10 генийн өөрчлөлтийн талаар хүргэе.

Генийн өөрчлөлтөөс үүдэлтэй аймшигт өвчнүүд Хадгалах

27 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон тэмээний төрөл зүйлийн сүүлчийн сүрэг манай оронд нутаглаж байжээ

Монгол, ОХУ, АНУ-д хийгдсэн сүүлийн үеийн судалгаагаар эртний тэмээний өвөг болох камелус ноблочи хэмээх зүйлийн үлэмж биет тэмээ нэгэн цагт төв азийн тал хээрийн бүс руу нүүдэллэн нутаглаж байсан ул мөр олджээ. "Frontiers in Earth Science" сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны нийтлэлд хүн төрөлхтний эртний өвөгтэй үлэмж биет тэмээ зэрэгцэн төв Азид оршин байсан нь тогтоогдлоо хэмээжээ.

27 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон тэмээний төрөл зүйлийн сүүлчийн сүрэг манай оронд нутаглаж байжээ Хадгалах

Таны нохой танихгүй хүмүүс рүү уурладаг бол ямар арга хэмжээ авах вэ?

Зарим ноход ойртох төдийд дайснаа үзсэн юм шиг архирч эсвэл хуцах үйлдэл гаргадаг. Үнэн хэрэгтээ ийм ноход дэндүү зожиг учраас танихгүй нэгэнтэй хэрхэн харьцах аргаа олдоггүй аж. Үүнээс болоод хүмүүс, тэр бүү хэл бусад нохдыг хараад айсандаа өөрийгөө хамгаалах ёстой гэж боддог байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

Таны нохой танихгүй хүмүүс рүү уурладаг бол ямар арга хэмжээ авах вэ? Хадгалах

Нетфликс компани хэрэглэгчдээ олноор алдаж, хямд үнэтэй багц нэвтрүүлэхээр тэвдэж эхлэхэд хүргэсэн үндсэн шалтгаанууд

Өнгөрсөн арваны туршид дэлхийн тэргүүлэх стрийминг үйлчилгээг үзүүлж байсан Нетфликс өнгөрсөн мягмар гарагт гаргасан тайландаа 200,000 хэрэглэгчээ алдсан гэх хасах үзүүлэлттэй ажиллаж байгаагаа дурджээ. Өдгөөгөөс ердөө 3 сарын өмнө гаргаж байсан энэ оны эхний улирлын төлөвлөгөөндөө тэд 2 сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэх болно хэмээн таамаглаж байсан билээ. Нетфликсийн асуудал үүгээр дууссангүй, 2 дахь улиралд ахин 2 сая гаруй хэрэглэгчээ алдах бодит эрсдэл буй нь тус компанийн хувьцааг даруй 25 хувиар унах шалтгаан болжээ.

Нетфликс компани хэрэглэгчдээ олноор алдаж, хямд үнэтэй багц нэвтрүүлэхээр тэвдэж эхлэхэд хүргэсэн үндсэн шалтгаанууд Хадгалах

Дасгал хийсэн ч турахгүй байх 7 шалтгаан

Фитнесс, спиннинг гэх мэт төрөл бүрийн спорт төвүүд борооны дараах мөөг шиг элбэг болсон бөгөөд хүн төрөлхтөн ч амьдралаа спортгүйгээр төсөөлж чадахгүй болсон биз.  Гэхдээ хэрвээ та жин хасах зорилготой бэлтгэл хийж байгаа бол бэлтгэлийн үеэр хангалттай илчлэг шатаах хэрэгтэй болно. Тиймээс зөв, алдаагүй бэлтгэл хийх нь чухал. Хэрвээ та бэлтгэл хийсэн ч жин хасаж чадахгүй байгаа бол дараах алдааг гаргадаг байх магадлалтай.

Дасгал хийсэн ч турахгүй байх 7 шалтгаан Хадгалах

Эртний Ромын үеийн далайн эргийн аялал

Эртний  ромын иргэд орчин үеийн жуулчидтай адил далайн эргээр зугаалж, наранд биеэ шардаг байсан болов уу? Үгүй л болов уу. Ромчуудын хувьд бараг л хажуудаа далайтай байсан. Гэвч далайд шумбах, сэлэх нь тэдэнд ямар нэг аз жаргалыг мэдрүүлдэггүй байсан бөгөөд тэд далайн усанд сэлэх нь эрүүл мэндэд хортой гэж үздэг байжээ. Үүнээс гадна наранд борлохоос ч зугтдаг байсан гэнэ. Учир нь тухайн үед хар бор ажил хийдэг боол, ядуус л борлосон арьстай байсан аж.

Эртний Ромын үеийн далайн эргийн аялал Хадгалах

Солонгос эмэгтэйчүүд яагаад ирээдүйн хадам ээжээсээ айж, нөхөрт гарахаас татгалздаг вэ?

Хадам ээж болон бэрийн хоорондын харилцааг бага зэрэг ярвигтай гэхэд болно. Орчин үед ч гэсэн энэ асуудал тулгарч байгаа бөгөөд Өмнөд Солонгост хадам ээжээс болж гэр бүл салах нь хэвээр байгаа аж. Заримдаа солонгос бүсгүйчүүд “Хадам ээж” гэх үгнээс айж, найз залуугийнхаа гэр бүлтэй танилцаагүй байж гэрлэхээс татгалздаг байна. Тэгвэл хадам ээж, бэрийн таагүй харилцаа хэдий үеэс гаралтай гэдгийг үндсээр нь авч үзэцгээе.

Солонгос эмэгтэйчүүд яагаад ирээдүйн хадам ээжээсээ айж, нөхөрт гарахаас татгалздаг вэ? Хадгалах

Вуду яагаад хамгийн буруугаар ойлгогдсон шашин болсон бэ?

Хүнээр тахил өргөх ёс, хараал гээд Вуду шашин дэлхий дахинд муу нэрээрээ алдартай. Тун цөөн тооны хүн уг шашинг шүтдэг бөгөөд харамсалтай нь ном, зохиол, кино гээд бүхий л зүйл дээр тэднийг буруу номтнууд болгож дүрсэлдэг. Бодит байдал дээр Вуду этгээд харагддаг болохоос бусад шүтлэгүүдтэй адилхан энгийн шашин юм. Тэгвэл яагаад Вуду буруугаар ойлгогдох болов?

Вуду яагаад хамгийн буруугаар ойлгогдсон шашин болсон бэ? Хадгалах

Хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө

Хөрөнгийн зах зээлийн гол зорилго бол үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, хөрөнгө оруулагч иргэд, байгууллагуудын хөрөнгийг өсгөн үндэсний баялаг бүтээх явдал юм. Сүүлийн үед санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлд оролцох хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Харамсалтай нь ихэнх хүмүүс яг яаж хөрөнгө оруулагч болох вэ гэдгээ мэддэггүй учраас алдаа гаргах нь бий. Бид энэ үүднээс хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Хөрөнгийн зах зээлд анх хөл тавьж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө Хадгалах

Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус

Эртний Грекийн үеэс эхлэн бүсгүйчүүд хөхний даруулга хэрэглэж эхэлсэн байдаг. Харин өнөөдөр дэлхийн бараг бүх эмэгтэйчүүд хөхний даруулгыг байнгын хэрэглээгээ болгожээ. Гэхдээ хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч илүү сайн талтай байдаг болохыг сүүлийн үеийн олон судалгаагаар батлаад байна.

Хөхний даруулга зүүхгүй байхын ач тус Хадгалах

Хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг 7 төрлийн санах ой

Санах ой гэдэг үгийг нь харахад л бидний тархи яг л компьютерын хатуу диск мэт үүрэг гүйцэтгэж, бидний хүссэн үед хүссэн мэдээллийг маань эргэн сануулдаг мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ хүний тархинд хязгаар үгүй бөгөөд өдгөө ч хүн төрөлхтөн тархийг бүрэн судалж чадаагүй хэвээр байгаа билээ.

Хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг 7 төрлийн санах ой Хадгалах

Сталин хэрхэн Украиныг өлсгөлөн рүү хөтөлсөн бэ?

1917 оны 3-р сард Оросын хаант засаглал нурахтай зэрэгцэн, Украин улс тусгаар тогтнолоо зарлажээ. 1929 онд ЗХУ-ын цэрэг тусгаар тогтносон Украйн улсад халдан довтолж хүчээр нэвтэрсэн байдаг. Харамсалтай нь Зөвлөлтийн удирдагчдын явуулсан харгис бодлогын нөлөөгөөр 1933-1937 онуудад Украинд нийтийн өлсгөлөн болж, 5-6 сая иргэн өлсгөлөнгөөр нас баржээ. Түүхэнд уг явдлыг Голодомор (украинаар өлбөрч үхэх) хэмээн нэрлэсэн байдаг. 

Сталин хэрхэн Украиныг өлсгөлөн рүү хөтөлсөн бэ? Хадгалах