ТАНИН МЭДЭХҮЙ

Бидний амьдралыг эрс өөрчлөх 20 зөвлөгөө

Эмээ өвөө, аав ээжүүд маань бидэнд үргэлж л алтан сургаалиа харамгүй хайрлаж, ажил үйлсийг маань сайнаар ерөөж бэлэгшээдэг шүү дээ. Тэдгээр үгс лавтай бидний амьдралыг өөрчилж чадах аугаа үйлс рүү хөтлөнө гэдэгт юу юунаас илүүтэй итгэнэм. Он цаг, улиран одох цаг хугацаанаас үлдсэн, мэргэдийнхээ сургаалыг эргэн нэг санацгаая.

Бидний амьдралыг эрс өөрчлөх 20 зөвлөгөө Хадгалах

Бодит амьдралын үнэн төрх

Эмэгтэй хүн байх хэцүү л гэдэг... Гэхдээ эр хүн байх ч гэсэн түүнээс дутуугүй хэцүү байдаг юм шүү. Фитнесст яваад өөрийгөө булчинлаг сайхан харагдаж байна л гэж боддог. Гэвч бодит байдал дээр ямар байдгийг мэдэх үү? Энэ мэт хөгжилтэй, сонирхолтой зургуудыг ажлын өдрийн тань эхлэл болгон хүргэж байна. 

Бодит амьдралын үнэн төрх Хадгалах

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хадгалах

Ямар өнгөнд дуртайгаар тань шинжье!

Хүн бүрт өөрийн дуртай өнгө байдаг шүү дээ. Тэдгээр өнгө бүр өөрийн гэсэн онцлог шинж, дахин давтагдашгүй мөн чанарыг илэрхийлдэг. Тийм ч учраас дуртай өнгөөр нь тухайн хүнийг ерөнхийд нь тодорхойлж, таньж болдог гэнэ. Ингээд таны дуртай өнгө юу илэрхийлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Ямар өнгөнд дуртайгаар тань шинжье! Хадгалах

Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ

"Дэлхийн 7 гайхамшиг"-ийн нэг, Египетийн соёл иргэншлийн 4500 жилийн нууц түүхийг агуулан дүнсийх Пирамидын дотоод зохион байгуулалтыг эрдэмтэд сансрын туяа ашиглан тандаж үзээд, түүнийгээ амжилттай дуусгажээ. Египетийн нийслэл Каир хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд орших Бэнтийн пирамидыг "дурандаж" үзээд, эрдэмтэд мэл гайхжээ. Учир нь...

Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ Хадгалах

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил

Уулзаад ярилцахад цаанаасаа л таатай, зөв энергитэй хүмүүс гэж байдаг. Тэдний үйлдэл болгон нь амжилттай, үг болгон нь ухаалаг байдгийн учир нь ердөө л зөв дадал зуршил. Тэд орой унтахынхаа өмнө дараах зүйлсийг дандаа хийдэг ажээ. Та ч бас зорьсондоо хүрч, өөрийгөө элдэв буруу зүйлсээс холдуулж чадна.

Амжилттай хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 10 зуршил Хадгалах

Атаархмаар хосуудын нууц

Ямар хосуудыг жаргалтай гэх вэ? Мэдээж хоёр биенээ илүү ойлгодог зангидсан гар шиг бат бэх харилцаатай хүмүүсийг хэлнэ. Тэгвэл тэдэн шиг харилцаатай байхын тулд яах хэрэгтэй вэ гэж үү? Үүний хариултыг бид та бүхэндээ дэлгэж байна.  

Атаархмаар хосуудын нууц Хадгалах

Сайхан амьдрахын тулд таны заавал хийх ёстой 10 зүйл

Сайхан амьдралд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Мэдээж хэрэг сайхан амьдарна гэж амаа хөдөлгөөд амжилт биднийг тосохгүй шүү дээ. Харин ч улам холдох биз. Амьдралаа илүү өөдрөгөөр харж, бүтээлчээр хандваас болохгүй бүтэхгүй зүйл үгүй билээ. Ингээд та бүхэндээ амжилт од нь гийж яваа хүмүүс чухам юу хийдэг тухайн хөнгөхөн хэрнээ үнэн мэдээллийг дуулгая.

Сайхан амьдрахын тулд таны заавал хийх ёстой 10 зүйл Хадгалах

Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн

Ээж ээж гэсээр уул шиг нөмөртэй аавууд маань үргэлж орхигдоод байдаг юм шиг... Ээжийн тухай бодогдох бүрийд бүртэн бүртэн торойх, буурал аавууд минь өнөө л хээгүй, хэзээд үл хувирах нэг л зангаараа зүрхэнд оршино. Тэр бүрийд үглэж яншихгүй ч, хэлсэн үг нь зүрхэнд тусч, гэмшил ухаарлыг зэрэг төрүүлдэг. Гэм хийгээд бүлтэлзээд ирэхийн цагт, үр минь дээ гээд үнсээд угтах уужим агуу сэтгэл, аав хүнд л байдаг юм болов уу даа...

Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн Хадгалах

Санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ хэрхэн мэдэх вэ?

Санхүүгийн эрх чөлөө гэж юуг хэлэх вэ? Хүн бүрийн хувьд харилцан адилгүй боловч, амьжиргаагаа залгахад хангалттай хүрэлцэхүйц цалин, тогтмол орлого, хуримтлал, түүнчлэн орлого нь зарлагаасаа хэд дахин их байхыг хэлэх болов уу... Харин таны хувьд санхүүгийн эрх чөлөө гэж ямар байдлыг хэлэх вэ? Өөрсдийн бодлыг бидэнтэй хуваалцаж, доорх мэдээллээр өөрийгөө нэг сонжоод үзээрэй.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрснээ хэрхэн мэдэх вэ? Хадгалах

Биднийг сүйрүүлдэг 7 зуршил

Таны байнга хийгээд зуршил болчихсон зарим үйл хөдлөл, зүйлс амьдралыг тань бага багаар идэж, сүйрүүлж байгааг анзаардаг уу? Энэ бүхэн таны бодож байгаагаас ч аюултай гэдгийг юун түрүүнд яаравчлан сануулъя. Учир нь хүмүүс өөрийн амьдралдаа мэдрэмж болон итгэл үнэмшлээрээ хандаж чаддаггүй. Доорх мэдээллээс уншигч та бидний амьдралыг үгүй хийдэг чимээгүй тахлуудыг мэдэж аван, яг одооноос засч эхлээрэй. 

Биднийг сүйрүүлдэг 7 зуршил Хадгалах

Үгийн сангаасаа яг одоо авч хаях 2 үг

“Хоосон мөрөөдөхөө зогсоогоод яг одоо хийж эхэл. Амьдралдаа хүчтэйхэн шиг ташуур өгч, урагшил”. Энэ бол Станфордын их сургуулийн нэрт профессор Бернард Рот (Bernard Roth)-ийн бичсэн номын өмнөх үг. Зохиогчийн үзлээр бол амжилтанд хүрч, бусдын доор орохыг үл хүсэгч хүн дараах хоёр үгийг амнаасаа, амьдралаасаа, тархинаасаа бүр мөсөн авч хаях хэрэгтэй гэнэ.

Үгийн сангаасаа яг одоо авч хаях 2 үг Хадгалах