Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн

Ээж ээж гэсээр уул шиг нөмөртэй аавууд маань үргэлж орхигдоод байдаг юм шиг... Ээжийн тухай бодогдох бүрийд бүртэн бүртэн торойх, буурал аавууд минь өнөө л хээгүй, хэзээд үл хувирах нэг л зангаараа зүрхэнд оршино. Тэр бүрийд үглэж яншихгүй ч, хэлсэн үг нь зүрхэнд тусч, гэмшил ухаарлыг зэрэг төрүүлдэг. Гэм хийгээд бүлтэлзээд ирэхийн цагт, үр минь дээ гээд үнсээд угтах уужим агуу сэтгэл, аав хүнд л байдаг юм болов уу даа...

Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Охиноо бие давхар болоход, маш их айж балмагддаг

Эр хүн үрээ үзэх төдийд хорвоогийн хамаг сайхан бүхнийг мэдэрч, хайр ухаарлыг зэрэг ойлгодог юм. Эр хүн л болсон хойно алдах үе байхад онох үе нь түүнээс ч илүү... Түүний амьдралын утга учир бол “Чи”... Тийм байхад төрсөн үрээ бие давхар болсныг дуулаад урсах нулимсаа дотогшоо залгиж, баяр гунигаа нүдэндээ нууна. Тэр бүрийд эрх танхи охин үрийнхээ амьдралыг ямар залууд даатгаж байгаа бол хэмээн битүүхэн айж, дотроо бачимдана. Эцэг хүн үрээ зэмлэхдээ ч дотроо өмөлзөж, загнаж байгаа өөрийгөө ч давхар зэмлэж байдаг юм.

Охиноо бие давхар болоход, маш их айж балмагддаг

2 Тэр чамаар бахархдаг

Чамайг харах бүрийд бахархаж, өөрийгөө ямар агуу үйл хийснийг боддог. Хүн бүхэн хүүхэдтэй болж чадна. Гэвч хүссэн хүн нь “аав” хэмээх агуу алдрыг олж чадахгүй бизээ. Үр минь биш гээд орхиод одох мунхаг нэгэн байхад, үртэй би жаргалтай гээд чамаар бахархах хүн бол зөвхөн аавууд юм. Чамд л гээд бүхнээ зориулсан аавуудаа хайрлаж яваарай.

Тэр чамаар бахархдаг

3 Гэр бүлийнхээ төлөө сонирхлоо ч өөрчилж чаддаг

Чамайг төрөхөд аав тань унадаг мотоциклоо, машин болгосон... хүүхэд зангаа гээж, амьдрал авч явах эр хүн болж төлөвших гэж өөрийнхөө хэрэнд хичээсэн. Авдаг цалингаасаа аятайхан хувцас хэрэглэл авдаг байсан бол үрдээ гээд бүхнийг чамд зориулдаг болсон. Түргэн хоолонд дуртай байсан бол чиний төлөө идэх дургүй хүнсний ногоо, эрүүл хооллолтод анхаардаг болсон. Ингээд бод л доо... Тэд үнэхээр агуу биш гэж үү?

Гэр бүлийнхээ төлөө сонирхлоо ч өөрчилж чаддаг

4 Чиний төлөө өөрийгөө золиход хэзээд бэлэн

Эцэг хүн үрийнхээ төлөө хөл хүрэх газраа явж, хүсэл биелтэл зүтгэдэг. Бид түүнийг нь төдийлөн ойлгодоггүй шүү дээ. Жижиг сажиг гээд олон асуудалд ордоггүй, үргэлж төвийг сахин суудаг мэт боловч аавууд үрийнхээ өмнө асаалттай танк л гэсэн үг. Тэд гаднаа уул мэт дүмбийн суудаг ч, дотроо урсгал ус мэт уялзан өмөлзөж, сэтгэл нь үргэлж чиний төлөө л оршин байдаг юм. 

Чиний төлөө өөрийгөө золиход хэзээд бэлэн

5 Чамайг л сайхан амьдруулахын төлөө бүхнийг хийнэ

Ялангуяа эцэг хүн төрсөн үрээ өөрийн авч чадаагүй бүхнээр тэтгэж, хэзээд зовлон мэдрэхгүй аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Аавуудын дотоод ертөнцийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үхтэл үр харам гэдэг дээ... Аавууд үхэхдээ ч үрээ бодож, хайрласаар л байдаг юм.

Чамайг л сайхан амьдруулахын төлөө бүхнийг хийнэ

6 Өөрийн авч чадаагүй бүхнийг зөвхөн чамд л эдлүүлэх гэж цөхрөлгүй зүтгэдэг

Бид бүхэн аавыгаа цаг наргүй ажлаа хийгээд явахад нь ойлгохгүй, дотроо ихэд гомддог. Гэвч үнэндээ тэд үрийнхээ төлөө л гэж биеэ үл хайрлан ажилладаг шүү дээ. Чамд хүссэн цүнхийг чинь, идэхийг хүссэн амттан, гоё ганган хувцас, хэрэглээний зардал гээд л хүний хүүхдээс дутаахгүйн тулд биеэ ч үл хайхран, улайран ажилладаг юм.

Өөрийн авч чадаагүй бүхнийг зөвхөн чамд л эдлүүлэх гэж цөхрөлгүй зүтгэдэг

7 Сайн хүнтэй амьдралаа холбоосой хэмээн үргэлж хүсдэг

Аавууд бидэнтэй үргэлж ярилцаад байдаггүй ч дотроо маш их зүйлийг бодож, санаагаа чилээсээр л байдаг. Өдрөөс өдөрт бууралтаж, жижигрэх аавыгаа хаяа ч гэсэн баярлуулж, хайрын үгсээр тэтгээрэй. Тэд таны ирээдүйн сайн сайхны төлөө санаагаа чилээж, сайхан амьдраасай хэмээн бүхнийг бурхандаа даатгадаг юм.

Сайн хүнтэй амьдралаа холбоосой хэмээн үргэлж хүсдэг

8 Найзууддаа чиний талаар хэлж гайхуулдаг

Хааяахан нэг хундага пиво, хатуухан дарсаар хоолойгоо чийглэн, найзууддаа чиний тухай сайрхан магтана. Хийсэн үйлдэл, хөгжилтэй бүхнийг ярьсаар, түүндээ ч сэтгэл нь уярч, хар муу бүхнээс харамлаж хайрладаг тийм л хүний эцэг хүн гэнэ. Сайн сайхан яваасай даа үр минь хэмээн сэтгэлээ өмөлзтөл бодох нь зөвхөн эцэг хүнд л байх зан гэлтэй....

Найзууддаа чиний талаар хэлж гайхуулдаг

9 Тэр чамд хэмжээлшгүй их хайртай

Магадгүй аав тань хайртай шүү хүүдээ гэж цөөхөн хэлсэн байх. Гэвч тэд сэтгэлдээ, зүрхэндээ, амандаа хүүгээ зэмлэх бүрийд, магтах бүрийдээ бодон бодон, үүнийгээ хэлдэг. Аавыгаа та сэтгэлгүй хэмээн битгий зэмлээрэй. Үхсэн ч үрээ гэх агуу сэтгэл аавд тань л байдаг юм шүү. Магад, мөнх биш энэ амьдралаас одохоос нь өмнө амжиж хайртай гэдгээ дуулгаарай.

Тэр чамд хэмжээлшгүй их хайртай

10 Юу ч болсон чиний талд бат зогсоно

Аав хүн хэзээ, хэдийд дугарахаа сайн мэддэг. Тиймдээ ч тэд хэрэгтэй гэсэн үед л чангахан дуугарч, үрээ бүхнээс хамгаалан өмгөөлдөг. Хэрвээ та үүнийг уншиж байвал, аавдаа хайртай гээд чанга тэврээд үнсээрэй. Үрийнхээ хэлсэн тэр үгийг үхсэн ч мартахгүй, санах болно.

Юу ч болсон чиний талд бат зогсоно

Энэхүү мэдээлэл танд таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй.

~ Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()