Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Авьяасыг нь нээн илрүүлэх

Хүн бүрт нуугдсан ямар нэгэн авьяас гэж байдаг. Гэхдээ түүнийг нь нээн илрүүлж, чигийг нь зааж өгөх хамгийн чухал билээ. Өөрт нуугдан байгаа тэрхүү авьяасаа  мэдэлгүй, мэдсэн ч нээж амжилгүй явсаар амьдралаа уйтгартай өнгөрүүлэх хүмүүс тун олон байдаг нь харамсалтай. Түүнийг нь арчин тордож, улам хөгжүүлж өгөх үүрэгтэй хүмүүс бол эцэг эхчүүд. Харин баячууд энэхүү эрсдэлээс сэргийлж, хүүхдээ ямар авьяастай болохыг эртнээс судалж, хөгжүүлэхэд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. 

Авьяасыг нь нээн илрүүлэх

2 Хичээл, сургуульд нь хэт анхаардаггүй

Баян эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуульд хэт их анхаарлаа хандуулж, байнга хянаж байхаас сэргийлдэг байна. Ингэснээр хүүхдэд өөрийн орон зай гэж үгүй болно хэмээн дүгнэдэг аж. Харин заавал мэдвэл зохих зүйлсийг ярилцаж, өөрт нь хэр итгэдэг, найдаж явдаг болохоо үргэлж ойлгуулдаг байна.

Хичээл, сургуульд нь хэт анхаардаггүй

3 Зуны сургалтад хамруулдаггүй

Хүн бүрийн амьдралын хамгийн жаргалтай, гэгээлэг мөч бол хүүхэд нас байдаг. Тиймээс тэд хүүхэд л юм чинь тоглож, наадах, аялж, зугаалан цагийг хөгжилтэй өнгөрөөж байж гэмээн сүүлд харамсах зүйлгүй "том хүн" болох болно. Иймд баячуул хүүхдээ зуны улиралд амраахыг илүүд үзэн, ямар нэгэн сургалт зэрэгт хамруулж толгойг нь өвтгөдөггүй. 

Зуны сургалтад хамруулдаггүй

4 Гэрийн даалгаврыг үргэлж анхаараад байдаггүй

Энэ нь тэдэнд хэр их итгэдэг болохоо илтгэж буй хэлбэр. Багаасаа биеэ даасан нэгэн болгож төлөвшүүлж, хэн нэгнээс хараат бус байлгахыг зорьдог гэнэ. Эцэг эхчүүд нь ч мөн өөрсдөө тэр их хөрөнгийг бүтээхдээ хэн нэгнээс хамааралгүй байж, шуурга сөрсөөр ирсэн тул үр хүүхдээ ч мөн адил байгаасай гэж хүсдэг байна.

Гэрийн даалгаврыг үргэлж анхаараад байдаггүй

5 "Аз" гэдэг зүйл бэлэн байдаггүйг ойлгуулах

Азанд итгэж найдан суух хүн бол хамгийн арчаагүй үйлдэл хэмээн тодорхойлдог. Иймд хүүхдүүдээ азанд итгэдэг биш азаа өөрсдөө бүтээдэг болгохыг хүсдэг байна. Ингэхийн тулд тэдэнд мэдрэмж, ухаан болоод эрсдэлээс үл эмээх чадвар хэрэгтэй аж. Та ч гэсэн хүүхдээ багаас нь ийн төлөвшүүлж, чадварлаг нэгэн болгох суурийг нь тавьж өгөх хэрэгтэй.

"Аз" гэдэг зүйл бэлэн байдаггүйг ойлгуулах

6 Эртнээс бизнест хөл тавиулах

Тэд бяцхан, жаахан гэж гололгүй хүүхдүүддээ багаас нь л бизнесийн ухаанд маш энгийн аргаар сургадаг байна. Харин өсвөр насанд хүрмэгц нь ямар нэгэн бизнес хийлгэж, өөрөөр нь мөнгө олуулахыг зорьдог аж. Жишээлбэл нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхам (David Beckham) өөрийн том хүүг дөнгөж 14 нас хүрмэгц нь л цагийн ажил хийлгүүлж, мөнгөний үнэ цэнийг таниулж байсан гэдэг.

Эртнээс бизнест хөл тавиулах

7 Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх

Мөнгөтэй зөв харьцах аргыг аль болох багаас нь төлөвшүүлэхийн тулд тэдний насыг үл харгалзан мөнгө хадгалах хичнээн чухлыг ойлгуулахыг зорьдог. Үүнийгээ тэд том болсон хойноо өөрийн эхлүүлэх бизнес, сурахыг хүссэн зүйлс зэрэгтээ зарцуулах бөгөөд энэ нь ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийж буй хэрэг гэдгийг яваа яваандаа үг, үйлдлээрээ сургадаг гэнэ.

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх

8 Нийгэмд хөлөө олох

Бусадтай харилцах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй хүүхдүүд маш элбэг байдаг. Тэдний энэ байдал нь ирээдүйд өөртөө итгэлгүй, бүрэг нэгэн болгох аюултай байдаг юм. Харин баян эцэг эхчүүд хүүхдээ дээрх байдалд хүргэхгүйн тулд багаас нь нийгмийн амьдралд идэвхтэй байлгаж, бусадтай чөлөөтэй харьцаж, өөрийн бодлыг илэрхийлж байх тухай ний нуугүй ярилцдаг аж.

Нийгэмд хөлөө олох

9 Алдахаас эмээхгүй байх

Алдаж байж л амжилтад хүрнэ гэдгийг, амжилтанд хүрэх зам хэзээ ч толигор сайхан байдаггүйг үр хүүхдэдээ багаас нь маш сайн ойлгуулдаг байна. Тэднийг эрсдэл гаргахаас эмээлгүй шууд өөрийн зорьсондоо хүрэхээр тууштай тэмцэгч нэгэн болгож хүмүүжүүлдэг юм.

Алдахаас эмээхгүй байх

10 Хүчирхэг байдал

Өдгөө баян чинээлэг, амжилтад хүрсэн хүмүүс энэхүү өндөрлөгт гарах гэж мэдээж нөр их хөдөлмөр, цаг заваа зарцуулсан нь ойлгомжтой. Тэдэнд хүнд бэрх үе ихээр тулгарч байсан ч зориг тэвчээр, тууштай зан чанараараа ялан дийлсэн аж. Тиймдээ ч үрсээ ирээдүйд ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч хүчирхэг байхыг багаас нь зааж, төлөвшүүлдэг байна.

Хүчирхэг байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()