ТАНИН МЭДЭХҮЙ

Хар дарсан зүүд ямар учиртай вэ?

Өндрөөс унаж, хүнд хөөгдөж байна гэхчлэн хар дарж зүүдэлж байгаагүй хүн гэж үгүй болов уу? Харин бид юуны улмаас, яагаад хар дарж байдаг талаар мэдлэг хомс тул, сэргийлж ч чадалгүй өөрийгөө зовоож явдаг билээ. Мөн хар дарах, шөнийн айдас зэрэг нь тусдаа ойлголт бөгөөд шинж тэмдэг нь төстэй боловч үзүүлэх хор хөнөөл нь өөр байх аж. Иймд та бүхэндээ хар дарах, шөнийн айдас зэргийн ялгаа болоод яагаад хар дардаг, энэ нь юу илтгэдэг болох талаар сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Хар дарсан зүүд ямар учиртай вэ? Хадгалах

Хэрхэн илүү хурдан, ухаалаг ажиллах вэ?

Хуучны хэлж заншсанаар “хэцүү биш, илүү ухаалаг ажилла” гэсэн үг байдаг. Гэвч энэ үнэндээ ямар утгатай юм бол? Таны хэзээ дуусах нь мэдэгдэхгүй бөөн ажлын чинь хажуугаар дарга үргэлж мөрөн дээгүүр чинь шагайж, харилцагч, үйлчлүүлэгчид хэзээ мөдгүй орж ирэхэд бэлэн болсон хүнд ажлын өдөр байнга тохиолдож байна уу? Та тэдгээрт хэрхэн анхаарлаа хандуулж, үр дүнтэй хийж дуусгах вэ? Танд буу тулгачихаад байхад хэрхэн бүтээлч үр дүн гаргах вэ?....

Хэрхэн илүү хурдан, ухаалаг ажиллах вэ? Хадгалах

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд татагддаг вэ?

Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хувьд хамгийн эхэлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь түрүүлж хардаг гэлтэй. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг харж, заяаныхаа ханийг сонгодог ажээ. Ингээд хамтдаа эрчүүдийн охид бүсгүйчүүдээс юуг нь чухам онцлож хардаг болохыг сонирхоцгооё.

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд татагддаг вэ? Хадгалах

25 наснаас хойш юу хийх хэрэгтэй вэ?

Хүн бүхэн 25 насыг тойрч биш, дайрч гарах нь тодорхой. Харин бид бүгд тус насанд ирмэгцээ олон зүйлсийн талаар эргэцүүлэн бодож, өнгөрсөндөө эдгээрийг хийх минь яаваа гэхчлэн харамсаж эхэлдэг. Гэхдээ тус нас бидэнд чухам юуг сануулж,  зааварчилж өгдөг тухай сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

25 наснаас хойш юу хийх хэрэгтэй вэ? Хадгалах

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед, аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Иймд өнөөдөр та бүхэндээ бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болсон оригинал үнэртэй усыг хэрхэн ялган, таних талаар хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ? Хадгалах

Хэрхэн бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч болох вэ?

Бvсгvйчvvдийн шvдний євчин, сэтгэл зvрхний ангууч болсон жинхэнэ Мачо эрийн шийрийг хатаахын тулд эр хvн бvрийн мєрдєх ёстой хэдхэн зарчмыг танд танилцуулъя. Маш энгийн энэ хэдэн хуулийг мєрдсєнєєр та нэг л мэдэхэд дотно харилцаатай, сескийн хамтрагчаа харцаараа удирдаж, хайранд нь умбах болно. Ингээд жинхэнэ бvсгvйчvvдийн эрлэгvvдийн туршлагаас хуваалцацгаая. Зєвхєн эрчvvд vргэлжлэл дээр дараарай.

Хэрхэн бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч болох вэ? Хадгалах

Амжилттай яваа хүмүүс ямар зуршилтай вэ?

Аз, амжилт нь алгандаа багтахаа байсан хүмүүс, яагаад үргэлж бүхнийг манлайлж, оргил өөдөө тэмүүлж байдаг вэ гэж үү? Хариулт нь маш энгийн юм. Тэд аливаа зүйлийн ашигтай талыг урьдчилан харж, ямагт гүйлгээ ухаан алсын хараатай ажилладаг бөгөөд өөрсдийн эрүүл мэндэд ч мөн чухал ач холбогдлыг өгдөг. Тиймээс ч та бүхэндээ тэдгээр хүмүүсийн өдөр тутмын зуршлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Амжилттай яваа хүмүүс ямар зуршилтай вэ? Хадгалах

Гэр бүлийн харилцааг сүйрүүлдэг 10 алдаа

Хорвоогийн хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд болоод гэр бүл байдаг билээ. Бие нь эрүүл саруул, гэр бүлийн харилцаа нь тогтвортой, хайраар бялхсан байвал тус хүнийг хамгийн жаргалтай, хамгийн баян хэмээн нэрийддэг юм. Гэвч өдгөө залуу гэр бүлүүд хамтран амьдраад удаагүй хэрнээ муудалцаж, нэгэнт эргэж эвлэрэхээргүй ан цавыг харилцаандаа үүсгэх нь олонтаа. Чухам юу хосын харилцаа сүйрүүлэхэд гол тулгуур болж байгааг та бүхэндээ дуулгая. 

Гэр бүлийн харилцааг сүйрүүлдэг 10 алдаа Хадгалах

Залуу насанд туршиж үзэх солиотой зүйлс

Бид нэг л амьдарна шүү дээ. Хэзээ үхэхэээ мэдэхгүй амьдрах энэ л хорвоод, урсан өнгөрч буй хором мөч бүрийг дахин давтагдашгүй, хэзээ ч мартамгүй өнгөрүүлэх хэрэгтэй юм шиг... Үргэлж ингэчих болов уу, тэгчих болов уу хэмээн дуртай зүйлээ хийхээс хориглон амьдарсаар бид цаг хугацааг ердөө нэр төдий өнгөрүүлж байна шүү дээ. Иймд бид та бүхэндээ залуу байгаа дээрээ хийж үзэх солиотой зүйлсийг танилцуулъя.

Залуу насанд туршиж үзэх солиотой зүйлс Хадгалах

Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил

Таны хувьд амьдралын хамгийн чухал зүйл нь юу бол? Та арай мөнгө, амжилт, карьер гэж ташаа ойлгож явдаг юм биш биз. Гэвч үнэн хэрэгтээ амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм шүү. Та хичнээн амжилттай яваа, уул овоо шиг их мөнгө хураасан байлаа гээд эрүүл мэндээ алдсан бол тэдгээр нь ямар ч хэрэггүй, хумхын тоос болж хувирах байна. Иймд та бүхэндээ эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одооноос болих хэрэгтэй зуршлуудыг танилцуулъя. 

Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил Хадгалах

2016 оны хамгийн хүчирхэг брэндүүд

Жил ирэх тусам ашиг орлогоо нэмэгдүүлж, амжилттай яваа 2016 оны дэлхийн алдарт брэндүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь өөрсдийн үйл ажиллагааг илүүтэй тэлж, хүн бүрийн сайн танил болж чадсан нь амжилт өөд хөтөлсөн байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

2016 оны хамгийн хүчирхэг брэндүүд Хадгалах

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ?

Хичээлийн шинэ жил хаяанд ирж, хүн бүхэн л энэ жил хамаг чадлаараа суралцнаа хэмээн ам гарч, өөртөө итгэл төгс байгаа билээ. Гэхдээ хичээл эхлээд эхний хэд хоногт л тэд байдаг бүхнээ дайчлан суралцаж, цаашлаад эрч хүч нь алдагдаж байдаг юм. Харин ийн төрлийн залуус, сурагчиддаа зориулж, биеэ зовоохгүйгээр хэрхэн онц сурах талаар танилцуулахаар бэлтгэлээ.

100% онц сурахын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах