ТАНИН МЭДЭХҮЙ

Таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинж

Алт шиг үнэтэй амьдралынхаа үнэт цагийг танд хань болж, зовлон жаргалыг хамтдаа туулахгүй нэгэнд зориулж байгаа юм биш биз? Гаднаа хайртай, дуртай гэж хэлж, өч төчнөөн амлалтыг өгөх боловч, бодит амьдрал дээр тэдгээрээс нэгийг ч хийлгүй ам, үйлдэл хоёр нь зөрдөг залуус олон байдаг нь нууц биш юм. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинжийг өгүүлэх болно. Охид, бүсгүйчүүд маань нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

Таныг хэзээ ч хайрлахгүй залуугийн 12 шинж Хадгалах

Гадаадад сурах 20 шалтгаан

Гадаадад сурч боловсрон, юм үзэж, нүд тайлах нь хүн бүрийн мөрөөдөл болсон зүйл билээ. Энэ нь тэдэнд мэдлэг боловсролыг хайрлахаас гадна үзэл бодол, сэтгэлгээг нь илүүтэй тэлж, амьдралд хөл алдахгүй хүчирхэг нэгэн болгож хувиргадаг. Ингээд та бүхэндээ гадаад улс оронд суралцах шалтгаануудыг дуулгая. 

Гадаадад сурах 20 шалтгаан Хадгалах

Ганцаардлаас ангижрахад тус болох 16 арга

Ганцаараа байна гэдэг нь ганцаардал гэдэгтэй ижилхэн утгатай – энэ бол хамгийн том буруу ойлголтуудын нэг. Зарим хүмүүс хэдэн зуун хүмүүсээр хүрээлэгдсэн ч ганцаардлыг маш ихээр мэдэрдэг. Зарим нь эсрэгээрээ ганцаараа байхдаа, эрх чөлөөг хамгийн дээд зэргээр мэдэрдэг байна.

Ганцаардлаас ангижрахад тус болох 16 арга Хадгалах

Салалтын сайн талууд

Гэр бүлээ батлуулж, эхнэр нөхөр болно гэдэг сэтгэлийн хөөрлөөр шийдвэрлэх асуудал биш гэдгийг олон сайхан дурлалт хосуудын салалтаас харж болох юм. Үл ойлголцол, хэрүүл маргаан, хувиа хичээсэн зан, хууран мэхлэлт гээд хосуудыг хоёр тийш болгоход нөлөөлж буй хүчин зүйлсийг дурдаад байвал барагдахгүй биз ээ. Гэвч зарим тохиолдолд салалт хүнд сайнаар нөлөөлөх тал байдаг аж. Сонин санагдаж байж болох ч, үнэхээр салалтын ашиг тус гэж байдаг болохыг та дараах мэдээллээс уншаарай. 

Салалтын сайн талууд Хадгалах

Царай төрхөөр нь бусдыг хэрхэн шинжих вэ?

Оросын нэрт сэтгэл судлалын профессор Александр Тодоров гэгч нь хүмүүс бусдын царай төрхийг нь харж, дүгнэлт хийдэг болохыг олж тогтоосон байдаг. Ингэхдээ ямар царайтай хүн бусдын тархинд ямар мэдээлэл хүргэдэг болохыг хүртэл нарийн хэлж өгчээ. Харин өнөөдөр та бүхэндээ бусдыг царай төрхөөр нь шинжих, эдгээр царай нь ямар сэтгэгдэл төрүүлдэг талаарх тун сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Царай төрхөөр нь бусдыг хэрхэн шинжих вэ? Хадгалах

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс

Эргэх орчлон эх үрийн элбэрэл хайр, итгэлцэл дээр оршдог гэлтэй. Бидний бяцхан үрс, балчир жаалууд маань булгилах зүрхэндээ зөвхөн хайраар тэжээгдэн амьдардаг билээ. Өөрт нь хандаж хэлсэн жаахан үгэнд л урам орж, хашгирч загнасан багахан шүүмжлэлд л сэтгэл нь эмзэглэдэг. Иймд бид та бүхэндээ хүүхдэдээ  хандаж хэлэх энгийн л хэрнээ эгэлгүй хүчтэй үгсийг танилцуулъя. Эдгээр үгсийг сонсож өссөн ямар ч хүүхэд, ирээдүйд хөлөө алдах учиргүй.

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс Хадгалах

Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм

Ажлын ёс суртахуун гэдэг бол таныг амжилтанд хүргэх гол түлхүүр. Та бусдад мэргэжлийн, ажлаа сайн мэддэг, итгэлтэй нэгэн гэдгээ харуулснаар амьдрал тань эерэгээр сайжирч, үргэлж өөдөө тэмүүлэх болно шүү. Гэхдээ улс орны онцлог зан заншлаас хамаараад мэндэх хэв маяг, үйл хөдлөл зэрэг нь өөр өөр гэдгийг санаарай.

Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм Хадгалах

Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн

Нэг л амьдрах насанд төрөл бүрийн ааш зан, үзэл бодолтой хүмүүстэй учирч, тэдний заримаас нь суралцаж, заримд нь зааж, сургах нь амьдралын нэгээхэн бичигдээгүй хууль гэлтэй. Хувь тавилангаар таны амьдралын замд тааралдах тэдгээр хүмүүсээс учирмагцаа эртхэн салж, харилцаагаа таслах хэрэгтэй хүмүүс гэж байдаг байна.

Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн Хадгалах

Анхны болзоон дээрээ заавал асуух 12 асуулт

Хэрвээ та анхны болзоон дээрээ тухайн хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлье гэвэл доорх асуултуудыг асуугаарай. Энэ нь та хоёрын дунд сайхан уур амьсгалыг бүрдүүлж, цаашдын харилцаанд тань шинэ дэвшлийг авчрах болно шүү. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Анхны болзоон дээрээ заавал асуух 12 асуулт Хадгалах

Уучлалт гуйх шаардлагагүй 15 зүйлс

Ихэнхдээ, бид бусад хүмүүс санаа зовсон юм уу, шаардлагатай гэж бодсон үедээ уучлал хүсдэг. Уучлал гуйна гэдэг мэдээж муу зүйл биш, гэхдээ уучлалт гуйх шаардлагагүй олон тохиолдол байдаг юм байна. Зарим хүмүүсийн бараг байнга хийдэг хэзээ ч уучлал хүсэх хэрэггүй 15 шалтгааныг сонирхоцгооё.

Уучлалт гуйх шаардлагагүй 15 зүйлс Хадгалах

Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ?

Эмэгтэй хүн нүүрээ будсанаар илүү хүчирхэг, өөртөө итгэл төгс байдаг бол нүүрээ будаагүй үедээ хөөрхөн харагддаг юм. Харин эрчүүдийн тухайд нүүрээ тохируулж буддаг, эсвэл нүүрээ бараг л будаггүй бүсгүйчүүдийг илүүд үзэж, дурлах талтай байдаг аж. Чухам юуны улмаас тэд будаггүй бүсгүйчүүдийг сонгох болсон шалтгааныг сийрүүлье. Та тухлан сууж, таалан болгооно уу? 

Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ? Хадгалах

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай

Таныг ямар ч үед байгаагаар тань хайрлаж, халамжилж, гоо үзэсгэлэнгээр чинь нэг л амьдрах насандаа өөрийгөө чимж, юу ч болж, ямар ч зүйл тохиолдож байсан хайр сэтгэлдээ үнэнч байх, мэдлэг боловсролтой, сайхан залуутай учрахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Харин энэ төрлийн залуустай учирсан ч, хайрлаж чадалгүй түүнийгээ өөр нэгэнд алдах нь цөөнгүй. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд учирсан л бол хэзээ ч алдаж болохгүй залуугийн гайхалтай зан чанаруудыг өгүүлэх болно. 

Ийм залууг хэзээ ч битгий алдаарай Хадгалах