Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн

Нэг л амьдрах насанд төрөл бүрийн ааш зан, үзэл бодолтой хүмүүстэй учирч, тэдний заримаас нь суралцаж, заримд нь зааж, сургах нь амьдралын нэгээхэн бичигдээгүй хууль гэлтэй. Хувь тавилангаар таны амьдралын замд тааралдах тэдгээр хүмүүсээс учирмагцаа эртхэн салж, харилцаагаа таслах хэрэгтэй хүмүүс гэж байдаг байна.

Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд таны амьдралд саад бэрхшээл, элдэв янзын төвөг учруулахаас өөрөөр хэрэг болдоггүй ажээ. Тэгвэл бид та бүхэндээ амьдралаасаа арчиж хаях хэрэгтэй гэж чухам ямар хүмүүсийг хэлээд байгаа тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

 

1 Талархлаа илэрхийлж чаддаггүй

Бусдаас тусламж хүсч, өөрийнхөө амьдралд тулгараад буй асуудлаа шийдвэрлүүлсэн хэрнээ хүний урманд баярлалаа гээд ч хэлчихэж чаддаггүй хүмүүс бол чихрийг нь идчихээд, цаасыг нь хаядаг арчаагүй зантай хүмүүс байдаг аж. Хэрвээ таны амьдралд энэ төрлийн хүмүүс байдаг бол эргэлзэх юмгүй харилцаагаа таслах нь зөв шийдвэр болох аж. 

Талархлаа илэрхийлж чаддаггүй

2 Бусдыг байнга шүүмжилдэг

Хорвоо ертөнц дээр цор ганцаараа л төгс хүн юм шиг аашлагчид хаа сайгүй их байдаг нь харамсалтай. Тэд өөрсдийгөө тахин шүтэгчид бөгөөд бүгдийг чадагч, бүхнийг хийгч, мэдэгч хэмээн пайз зүүчихээд явж байж мэдэх хүмүүс юм. Энэ төрлийн хүмүүст юм хэлэх нь битгий хэл, шүүмжлэнэ гэвэл бүр ч бүтэхгүй. Тэдэнтэй хамт байхад стресстэхээс гадна өөнтөгч, шүүмжлэгч нэгэн болж хувирдаг сөрөг нөлөөтэй байдаг байна.

Бусдыг байнга шүүмжилдэг

3 Худал ярьдаг

Тэдний худал ярихад заримдаа эцэс төгсгөл гэж байхгүй мэт санагдана. Худал ярьдаг хүмүүс бурууг өөрөөсөө зайлуулж, саад бэрхшээлийг тойрч гарахын тулд юу гэж ч ярьж байж мэдэх хүмүүс байдаг учраас аль болох эртхэн шиг тэднээс зайгаа барих нь чухал юм. 

Худал ярьдаг

4 Араар чинь муулдаг

Нэг өдөр босоход нэр хүнд чинь шалбаагтай хутгалдчихсан байх өдөр хүний амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тэгвэл үүнийг ихэвчлэн араар муулагчид таныг байхгүй үед хийсэн байх нь бий. Тэд хүний нүүрэн дээр шударгаар хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийж чаддаггүй бөгөөд гагцхүү хэн нэгнийг байхгүй үед араар нь өнөөх хорон санаагаа амжуулахыг зорьдог аж. Хүссэндээ хүрч, хэн нэгний нэр хүндийг унагатлаа тэд зогсоно гэж үгүй.

Араар чинь муулдаг

5 Бусдыг үл ойшоодог

Өөрөө л яриад байдаг, өөрөө л хийгээд байдаг мөртлөө бусдын санал бодлыг сонсдоггүй, өөрөөсөө бусад хүмүүсийг дорд үзэж, хэн ч биш мэтээр ханддаг хүмүүс хүний амьдралд хэрэг болох нь юу л бол. Тэд магадгүй нэг л өдөр таныг үл ойшоогоод сууж байж мэдэх юм. Хүн гэдэг олны дунд орж, бусадтай зохицож амьдрах хэрэгтэй байдаг бол энэ төрлийн хүмүүс ихэвчлэн бусдыг үл ойшоох зангаасаа болж, ганцаараа хорвоог туулах нь бий.

Бусдыг үл ойшоодог

6 Бусдын сэтгэл рүү ус цацдаг

Сайхан сэтгэлийн хариуд ус цацах нь тэр хүн таныг үл хүндэтгэж байгаагийн шинж бөгөөд өөрийнхөө мэдлэг боловсролын хэр хэмжээг ч гэсэн бусдад харуулж байна гэж ойлгож болох юм. Дээр дурдсанчлан энэ төрлийн хүмүүс нь бусдыг ашиглахдаа сайн бөгөөд хүнд эргээд туслах болохоор ор сураггүй алга болдог хүмүүс байдаг юмсанжээ. Хүний сайхан сэтгэлийг мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс амьдралыг тань бусниулахаас биш, таны амьдралд хэрэг болох нь юу л бол...

Бусдын сэтгэл рүү ус цацдаг

7 Атаархуу

Бусдад гэмгүй, цагаан атаархах нь байж болох ч, өдөр тутам хүн бүрт атаархаж, бусдыг доромжилж, доош хийж, өөрөөс нь хэд хэдэн алхамын урд байгаа хүнийг хараад хий хоосон бухимдаж, болж өгвөл хорлочих юмсан гэсэн бодолтой хүмүүсийн амьдралд ч хэзээ урагшилдаггүй бөгөөд харин ч бага багаар хойшилж байдаг байна. Түүгээр зогсохгүй хажуудах хүнээ ч гэсэн уруу татаж, амжилт, ололтоос нь хойш чангааж байдаг ажээ.

Атаархуу

8 Төлөвлөдөггүй

Амьдралаа төлөвлөдөггүй хүн хав харанхуй хонгил руу юу байгааг нь мэдэхгүй байж, азандаа найдан, орж буйтай адил явдал бөгөөд ямар ч зүйл төлөвлөдөггүй хүмүүс ихэвчлэн бусдын сайн сайхан явааг харах тавилантай хүмүүс байдаг байна. Аливаа ажил, үйл хэрэг бүгд сайтар төлөвлөгөөний үндсэн дээр бүтдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм. Тиймээс амьдралын ямар ч зорилгогүй, хий хоосон ярихаас цаашгүй хүмүүсийг эртхэн шиг амьдралаасаа авч хаях хэрэгтэйг танд зөвлөж байна.

Төлөвлөдөггүй

9 Амиа хичээсэн

Амжилтанд хүрэх хүртлээ бусдын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг ашиглаж байгаад оргилд гарсныхаа дараа бусдыг үл ойшоодог, алдар нэрийг зөвхөн өөрөө л хүртэхийг хүсэгчид хаа явсан газраа ганцаардлын уй гашууг амсаж, хамт олон, найз нөхдийнхөө дунд хэн ч биш болж хувирдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Тэд хүссэндээ хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бөгөөд үүний тулд хэнийг ч золиослож мэдэх юм. Тиймээс тэднээс аль болох зайгаа барихыг хичээгээрэй.

Амиа хичээсэн

10 Сөрөг энерги цацруулдаг

Сайхан харилцъя, сайхан байя гэхээр нэг л болж өгдөггүй хүмүүс гэж байдаг шүү дээ. Харахаар л яагаад ч юм тэнгэр бүүдийгээд ирж байгаа юм шиг энэ төрлийн хүмүүс хамт олон, найз нөхдийн халуун дулаан уур амьсгалыг эвдэх нь бий. Юу болоод, яагаад байгааг нь мэдэх боломжгүй эдгээр хүмүүсээс бушуухан шиг холдохгүй бол таныг ч гэсэн хар дарсан зүүд мэт амьдралаар амьдрагч нэгэн болгодог байна. Тэд ихэвчлэн амьдралд тохиолдох зарим саад бэрхшээлд өвдөглөж, шантарч, түүнээсээ өөрийгөө татаж, гаргаж чадахгүй байгаа хүмүүс байдаг аж.

Сөрөг энерги цацруулдаг

11 Бусдад итгэдэггүй

Магадгүй энэ төрлийн хүмүүсийн бусдад итгэх итгэлийг хэн нэгэн үгүй хийсэн байж болох ч, хорвоо ертөнц дээр амьдарч буй бүх хүмүүсийг түүнтэй цаг ямагт адилтгаад байх нь утгагүй зүйл юм. Орь ганцаараа хорвоог туулна гэж нэгэнт байхгүй учраас бусадтай аль болох ярилцаж, харилцан итгэлцлийг хоорондоо бий болгох нь чухал юм. Бусдад итгэхгүй байгаа хүн танд итгэх нь юу л бол...

Бусдад итгэдэггүй

12 Бусдыг гоочилдог

Тэр ийм, энэ тийм гэж бусдыг алхам тутамдаа гоочилж, доромжилж байдаг хүмүүсийн хажууд хамт байхад хамгийн хэцүү мэдрэмж төрөх бөгөөд түүнтэй хамт байх мөчийг хар дарсан зүүдтэй харьцуулдаг байна. Учир нь өөрийгөө л бүхний эхэнд тавьж, өөрөө л хорвоо дээрх хамгийн гайхалтай, цор ганц нэгэн мэт аашилж буйг сонссон хэнд ч гэсэн сайхан сэтгэгдэл төрөхгүй нь ойлгомжтой биз ээ.

Бусдыг гоочилдог

13 Зорьсондоо хүрч чаддаггүй

Өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөж, зүтгэхээс халширч, хойш суудаг, ганц нэг удаагийн саад бэрхшээлд өвдөг сөхөрч, юм л бол бууж өгөхийг илүүд үздэг хүмүүс амжилтанд хүрч, сайн сайхан амьдрах нь юул бол. Тэд бол нэг ёсондоо амжилтаас хойш татагчид юм. Заримдаа энэ төрлийн хүмүүсийг харахад амьдрал урагшилж биш, арагшилж байдаг гэж боддог юм шиг санагдах бөгөөд тэдний ойр орчныхондоо нөлөөлөх муу нөлөөний үр дагавар ямар их хор хөнөөлтэй гээч.

Зорьсондоо хүрч чаддаггүй

14 Нууц хадгалдаггүй

Таны итгэж, найдаж хэлсэн нууцыг өөр хэн нэгэнд зүгээр л шар мэдээ дуулгаж байгаа юм шиг юу ч бодож саналгүй хэлж байвал та түүний хувьд хэн ч биш гэж дүгнэж болох бөгөөд эртхэн хүн чанарыг нь таньж мэдсэн дээрээ түүнийг амьдралаасаа гаргаж хаях хэрэгтэй болохыг танд зөвлөж байна. Нууц хадгалж чаддаггүй, ам султай хүмүүсээс болж хаа сайгүй хэрэг зөрчил, зодоон зохион, муу муухай зүйлс л хорвоо дэлхий дээр болж байдаг шүү дээ. 

Нууц хадгалдаггүй

15 Онцгүй бодолтой

Аливаа зүйл болохгүй, бүтэхгүй гэж өөрийгөө болоод сэтгэл зүйгээ бэлддэг хүнд хөгжил дэвшил гэж гарахгүй бөгөөд тэд бол нэг хэвэндээ байхыг эрхэмлэгчид юм. Тэднээс шинэ зүйл хүсч хүлээж, хийхийг нь харна гэвэл таны амьдралын нас ч хүрэлцэхгүй байж мэдэх юм. Ийм хүмүүс таны урам зориг, сэтгэлийн хат, хүсэл тэмүүллийг үгүй хийх бөгөөд хаана, юу болж, бүтэхгүй байна тэр болгонд оролцож, учир шалтгааныг нь угаасаа болохгүй байсан юм хэмээн тайлбарлаад зогсож байх онцгүй бодолтонгуудаас эртхэн зайгаа бариарай.

Онцгүй бодолтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()