ТАНИН МЭДЭХҮЙ

Эмэгтэйчүүд яагаад нөхрөө араар нь тавьдаг вэ?

Гэр бүл үүсгэж, хань ижил болцгоосон хосууд нэг нэгнээ хуурч, мэхлэх явдал сүүлийн үед ихсэж байгаа нь нууц биш юм. Хүн бүрийн хийж байгаа буруутай үйлдэлд ямар нэгэн шалтгаан нуугдаж байдаг. Бид та бүхэндээ урьд өмнө нь эрчүүдийн эхнэрээ хуурах шалтгааныг хүргэж байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийг онцолж, тэд яагаад нөхрөө хуурдаг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүд яагаад нөхрөө араар нь тавьдаг вэ? Хадгалах

Ээж нарын охиддоо хэлдэг 12 захиас

Энэ хорвоогийн хамгийн гайхалтай хүн бол ээж гэдэгтэй хэн ч маргахгүй. Үрийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тэд өдөр бүр, хором мөч бүрт тээж төрүүлсэн үрсдээ санаа нь зовниж, хүнд бэрх хорвоод хөл алдахвий хэмээн эмээдэг билээ. Ялангуяа тэд эмзэг турьхан охиддоо илүүтэй санаа зовж, хатуу чанга, ухаалаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс ээжүүдийн охиндоо хэлдэг үгсээс толилуулж байна.

Ээж нарын охиддоо хэлдэг 12 захиас Хадгалах

Хүн болгоны мэдвэл зохих харилцааны соёлууд

Харилцааны соёл бол өнөө цагт хүн болгоны мэдэх ёстой хамгийн чухал дүрмүүд юм. Таны гаргасан бүдүүлэг үйлдэл хүн болгоны ярианы бай болох нь мэдээж. Харин та эхнээсээ хүн болгонтой зөв боловсон харилцаж, үгээрээ болон үйл хөдлөлөөрөө хүндэтгэж буйгаа илэрхийлбэл тэд ч мөн таныг хүндэтгэх болно. Энэ нь эргээд таны ажил хэрэгт сайнаар нөлөөлөх нь мэдээж билээ. Харин та арай эдгээрийг хэрэгжүүлдэггүй юм биш биз?

Хүн болгоны мэдвэл зохих харилцааны соёлууд Хадгалах

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүсдэг. Харин хэрхэн яаж хүмүүжүүлж, зөв зүйтэй нэгэн болгож төлөвшүүлэх тухай хүн болгон мэдээд, хэрэгжүүлээд байж чаддаггүйг нуух юун. Иймд заавал эцэг эхчүүд гэлтгүй хэзээ нэгэн цагт ээж, аав болох залуустаа зориулж хүүхдээ баян, амжилт дүүрэн нэгэн болгохын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулъя.  

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Тантай гэрлэх залуугийн 15 шинж

Нэг нэгэндээ уусан шингэж, түүнгүйгээр маргаашийг төсөөлж чадахгүй болох нь агуу хайрын илрэл билээ. Сүүлийн үед залуусын хайр дурлал нэгэн зуны цэцгийн настай болж, үүрдийн хайр, гэр бүл үүсгэх нь тэдэнд төвөгтэй асуудал мэт ойлгогдох болжээ. Иймд бүсгүйчүүддээ зориулаад, тантай гэрлэх бодолтой байгаа залуугийн шинжүүдийг дуулгаж, гал халуун хайр дурлалаа мөнхөд хадгалж явахыг хүсье. 

Тантай гэрлэх залуугийн 15 шинж Хадгалах

Эцэг эхчүүд яагаад хүүхэддээ худлаа хэлдэг вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үхэхээс бусдыг хийдэг. Шаардлагатай нөхцөлд тэд амиа өгөхөөс ч буцдаггүй юм. Харин тэд балчир жаахан үрсийнхээ сайн сайхны төлөө хүсэхгүй байсан ч худал хэлж, хүүхдүүдээ мэхэлж байдаг билээ. Ингээд та бүхэндээ эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэлдэг худал үгсийг танилцуулъя. 

Эцэг эхчүүд яагаад хүүхэддээ худлаа хэлдэг вэ? Хадгалах

Яагаад хуучин найз залуутайгаа эргэн нийлж болохгүй вэ?

Ихэнх хүмүүсийн толгойн өвчин болсон сэдвийн талаар хамтдаа ярилцъя. Та хуучин найз залуу эсвэл бүсгүйтэйгээ эргэж нийлэх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Та бүхэндээ сонирхуулах үүднээс сэтгэл судлаачдын гаргасан зөвлөгөө мэдээллийг орчуулан хүргэж байна.

Яагаад хуучин найз залуутайгаа  эргэн нийлж болохгүй вэ? Хадгалах

Хүйсний нүхээр хэрхэн шинждэг вэ?

Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшид гээд л хүн бүрийн хүйсний нүх, хэлбэр нь харилцан адилгүй байдаг. Харин та тэдгээр хэлбэрүүд нь, эзнийхээ мэдээлэл, тэр дундаа зан чанарыг илтгэж байдгийг мэдэх үү? Иймд бид та бүхэндээ сонирхолтой байлгах үүднээс хүйсний нүхээр шинжих маш сонирхолтой сонжоог бэлтгэлээ. Хайртай дотны хүмүүс болон өөрийгөө сонжоод үзээрэй.

Хүйсний нүхээр хэрхэн шинждэг вэ? Хадгалах

Бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

“Ааш сайтай эмэгтэй саран дээр ч байдаггүйг эрдэмтэд тогтоожээ” гэсэн нэгэн хошин яриа байдаг. Энэ ч оргүй үг биш. Тэгэхээр бүсгүйчүүдийн сайхан зан чанарыг улам тодотгож, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг дараах үгсийг залуу та хайртай бүсгүйдээ үргэлж хэлж байгаарай.

Бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ? Хадгалах

Амьдралаа хэрхэн эрч хүчээр сэлбэх вэ?

Заримдаа амьдралд тохиолдох саад бэрхшээл, даваа нугачаанаас шалтгаалж, хүн бүрт шантрах, урам зориггүй болох, сэтгэл санаагаар унах явдал бишгүй дээ л нэг тохиолддог билээ. Тэгвэл эдгээрээс хэрхэн ангижирч, амьдралаа цоо шинэ эрч хүчээр цэнэглэх вэ? Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Амьдрал баялаг шүү дээ. Хамдаа эрч хүчтэй амьдарцгаая.

Амьдралаа хэрхэн эрч хүчээр сэлбэх вэ? Хадгалах

Оюуны чадамж өндөртэй хүмүүс ямар байдаг вэ?

Оюуны чадамж өндөртэй хүмүүс нь дэлхий ертөнцийг шинэ түвшинд аваачиж, төсөөлшгүй гайхалтай зүйлсийг сэтгэн, боловсруулдаг билээ. Бид өнөөдөр тэдний хүчээр техник технологийн сүр хүчийг мэдэрч, эрүүл аюулгүй амьдралыг хүртэж яваа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл оюуны чадамж өндөртэй хүмүүс чухам ямар байдаг бол? Үүний хариулт болгож доорх сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

Оюуны чадамж өндөртэй хүмүүс ямар байдаг вэ? Хадгалах

Хэрхэн эрт босож сурах вэ?

Өглөө босно гэдэг ялангуяа хүйтний улиралд яг л усан дээр гал асаахтай адил зүйл биш гэж үү? Хэн бүхэн өглөөг хөлөө зөөж ядан, халуун хөнжил, дулаан орноосоо салмааргүй санагдавч, хийх ёстой асар олон зүйлс нүдэнд харагдан яах аргагүй л босдоггүй гэж үү?. Тэгвэл та бүхэндээ өглөө хэрхэн өөрийгөө зовоолгүй, нойроо харамлалгүй босч сурах тухай мэдээллийг хүргэж байна.

Хэрхэн эрт босож сурах вэ? Хадгалах