ТАНИН МЭДЭХҮЙ

Амжилттай яваа хүмүүсийн хийдэг үйлдлүүд

Хүний биеийн хөдөлгөөн, дохио зангаа өөрийн гэсэн хэлтэй бөгөөд хэлж байгаа үгнээс илүү нөлөө үзүүлдэг билээ. Харин өнөөгийн нийгэмд энэхүү биеийн хэлэмжийг эзэмшиж чадсан хүн өндөр амжилтанд хүрдэг болохыг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд бид та бүхэндээ бусдыг үйл хөдлөлөөрөө байлдан дагуулах нууцыг дэлгэж байна. 

Амжилттай яваа хүмүүсийн хийдэг үйлдлүүд Хадгалах

Бүсгүйчүүд яагаад гэрлэлтээс зугтдаг вэ?

Хурим гэрлэлт гэдэг бол хүний амьдралд тохиолдох хамгийн гайхалтай зүйл билээ. Хүн хорвоод нэгэн биеийн нөгөө талаа олж, хамтдаа хүнд хэцүү бүхнийг даван туулахаар мэндэлсэн боловч зарим тохиолдолд ганцаар явсаар насыг барах хүмүүс ч байх юм. Чухам ямар шалтгааны улмаас тэд хүнтэй сууж, хурим хийлгүй ганцаар хорвоог туулахыг хүсдэг юм бол? Үүний хариулт болгож та бүхэндээ гэрлэлтээс эмээж буй эмэгтэйчүүдийн 15 шинжийг дуулгая. 

Бүсгүйчүүд яагаад гэрлэлтээс зугтдаг вэ? Хадгалах

Ажлын ярилцлаганд орохдоо юу анхаарах ёстой вэ?

Бид мэдлэг чадвараа үнэлүүлж, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Гэхдээ үг хэл, үнэтэй хувцас хэрэглэлээрээ хүмүүсийн сэтгэлийг татаж чадна гэж бодож байвал том эндүүрэл ажээ. Хүмүүсийн харилцааны 70%-ийг үгийн бус харилцаа эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Иймээс бид та бүхэндээ ажлын ярилцлаганд орохдоо тухайн байгууллагынхаа хүний нөөцийн ажилтны сэтгэлийг хормын зуур эзэмдэх ховорхон аргуудыг хүргэж байна. 

Ажлын ярилцлаганд орохдоо юу анхаарах ёстой вэ? Хадгалах

Хүмүүс амьдралынхаа эцэст юунд хамгийн их харамсдаг вэ?

Зарим хүмүүс бүх зүйл учир шалтгаантай, тиймээс харамсах ямар ч шаардлагагүй гэж боддог. Гэхдээ бидний ихэнх нь үзэж туулсан амьдралаа эргэн хараад аль нэг зүйлийг өөрөөр хийдэг байж дээ гэх бодолд автдаг нь нууц биш. Хичнээн аз жаргалтай байсан ч, танд их, бага хэмжээний харамсах зүйл байж л байдаг. Харин энэхүү нийтлэлээрээ бид та бүхэнд сургамж болгох үүднээс хүмүүсийн хамгийн их харамсаж явдаг сэтгэл шимшрэм, үнэн бодит түүхийг хүргэхээр бэлтгэлээ. Танд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах нь гарцаагүй биз ээ. 

Хүмүүс амьдралынхаа эцэст юунд хамгийн их харамсдаг вэ? Хадгалах

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг билээ. Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна. 

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл Хадгалах

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл

Хүйн холбоо гэдэг гайхамшигтай. Тэр тусмаа монгол эхийн үрээ гэсэн сэтгэлийг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм. Гэхдээ хүүхэд төрүүлэхдээ юу мэдэрснээ, юу даван туулснаа тэд хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Учир нь тэд хүүхдийнхээ төлөө зовж шаналж байгаагаа жаргал гэж тооцдог ч байж мэдэх уужим сэтгэлтэй хүмүүс билээ. Иймээс та ээждээ хайртай бол ээжийнхээ юу бодож санаж явдгийг, бас яагаад танд тэр тухайгаа ярьдаггүй болохыг доорх мэдээллийг уншиж, олж мэдээрэй. 

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл Хадгалах

Эрчүүдийн нууцаар хийдэг жигшмээр үйлдлүүд

Эрчүүд ээ, битгий уурлаарай. Эрчүүдэд эмэгтэйчүүдийг бүх насаараа ойлгож чаддаггүй гэсэн яриа байдаг ч, эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүний зарим нэг үйлдлийг огт ойлгож чаддаггүй ажээ. Гэхдээ ихэвчлэн тэдгээр үйлдлүүд нь эмзэг нандин бүсгүйчүүдийн сэжиг хүргэм зүйл байдаг агаад эрэгтэй хүн өөрөө үүнийгээ юман чинээ тоодоггүй байна. Ингээд та бүхэндээ эрчүүдийн хамгийн сэжиг хүргэм 14 үйлдлийг толилуулъя. Гэхдээ бүгд ийм биш гэдгийг бүсгүйчүүд маань ч бас бодолцож үзнэ биз ээ. 

Эрчүүдийн нууцаар хийдэг жигшмээр үйлдлүүд Хадгалах

Хүмүүс юунаас болж амиа хорлодог вэ?

Орчин үеийн хүүхдүүд хурдацтай хөгжиж, бодол санааг нь гүйцэхийн аргагүй болсон билээ. Энэ нь мэдээж сайн талтай ч, өсвөр насныхан амиа хорлох нь ихсэж байна гэсэн мэдээ чих дэлсэж, аюулын харанга дэлдэх болжээ. Амьдрал гэгч далайд хөл тавьж ч амжаагүй тэр бяцхан үрсийн толгойд юу эргэлдэж байдаг юм бэ? Юу тийм тэсэхийн аргагүй байдаг болоод амиа хорлож орхидог юм бэ? Энэ асуултанд хариу болгох үүднээс бид танд доорх мэдээг бэлтгэлээ. Анхаарал болгоомж илүүднэ гэж үгүй шүү дээ. 

Хүмүүс юунаас болж амиа хорлодог вэ? Хадгалах

Сүнсэнд даруулж байсан хүмүүсийн бодит түүхүүд

Хар дарсан зүүд гэж бүгд мэднэ. Харин "Сэрүүн зүүд" буюу "Sleep Paralysis" гэгчийг мэдэхгүй байж магадгүй юм. "Сэрүүн зүүд" бол хүн унтаж байгаа хэрнээ сэрүүн байхыг хэлдэг бөгөөд энэ үедээ хөдөлж, дуугарч чаддаггүй. Хамгийн аймшигтай нь жинхэнэ бодитоор бүх зүйл өрнөх ба таны зүүдэнд юу ч орж болно гээд бод доо. Аймшигт хар дарсан зүүд сэрүүн байхад тань биелэлээ олбол танд ямар санагдах вэ? Ингээд та бүхэндээ "Сэрүүн зүүд" зүүдлэгчдэд тохиолдсон хамгийн аймшигтай 16 явдлыг орчуулан хүргэж байна. 

Сүнсэнд даруулж байсан хүмүүсийн бодит түүхүүд Хадгалах

Стрессийг 5 минутын дотор таягдан хаях аргууд

Эдийн засаг, санхүүгийн хямрал улсад маань нүүрлэж, хүн бүхэн стресс бухимдалтай явах болсон нь нууц биш юм. Ингэснээр олон төрлийн өвчин тусах үндэс болдог тул аль болох стресс, уур бухимдлаас хол байхыг хичээх хэрэгтэй юм. Тэр ч үүднээсээ бид нийт уншигчиддаа зориулан стрессийг үгүй хийх энгийн атлаа үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Стрессийг 5 минутын дотор таягдан хаях аргууд Хадгалах

Эрчүүдийн уур бухимдлыг бардаг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл

Эмэгтэй хүмүүс гэдэг бурхны гараа гарган урласан эмзэг нандин гайхалтай бүтээл билээ. Бусдад хайрлагдахаар төрсөн тэд хүссэн бүхнээ хийж, өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг. Гэвч тэдний хийдэг зарим үйлдлүүд эрчүүдийн бухимдлыг төрүүлж, бүр залхааж орхидог байна. Харин чухам бүсгүйчүүдийн ямар үйлдэл нь хосуудын харилцаанд ан цав үүсгэж, хэрүүл маргаан бий болгодог юм бол? Асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе. 

Эрчүүдийн уур бухимдлыг бардаг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл Хадгалах

Үнэртэй усан дээрх тэмдэглэгээнүүд ямар учиртай вэ?

Сайхан үнэртэй уснаас илүү дур татам зүйл гэж үгүй. Бүсгүйчүүдийн үл үзэгдэх гоёл бол үнэртэй ус бөгөөд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өөртөө итгэлтэй болж, өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай байхын тулд дуртай үнэртэн түрхдэг болсон тул хэдийн өргөн хэрэглээнд  тооцогдох болжээ. Гэхдээ үнэртэй усыг зөвхөн брэндээс нь болж сонгох бус чухам ямар ямар төрөл байдаг, хэзээ түрхэж болох, орц найрлагыг нь мэдэж авах хэрэгтэй ба ингэвэл та үнэртнээ өөртөө тохируулан сонгож чадах юм.

Үнэртэй усан дээрх тэмдэглэгээнүүд ямар учиртай вэ? Хадгалах