ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар

Та хүүхдээ аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн яваасай гэж хүсдэг үү? Тэгвэл та бидний бэлтгэсэн энэхүү мэдээг заавал унших хэрэгтэй гэсэн үг. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сүүлийн хэдэн жилд машид өөрчлөгдсөний зэрэгцээ орчин үеийн хүүхдүүдтэй бидний ээж аавын үе шиг суран бүс барьж харьцаж болохгүй болсон билээ. Ингээд нийгэм, цаг үе хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед хүүхдүүдэд чухам ямар чадвар суулгаж өгөх ёстой, тэдгээр чадваруудыг яаж суулгадгийг бид танд аминчлан шивнэе. 

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар Хадгалах

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга

Хятадууд хүнийг танихын тулд 9 бүлэгт хуваажээ. Тэд хүний төрсөн он, сар, өдөр гариг эрхсийн мөнхийн нөлөөнд орших тул үүгээр дамжуулан хүний зан чанар, хувь тавиланг уншиж болно хэмээн үздэг байна. Та зурхайн тайллыг уншихын тулд эхлээд төрсөн огноогоо бодоорой. Ингээд доор бичсэн зааврын дагуу хувь заяаныхаа тоог мэдэж аваад, тайллыг нь уншаарай.

Хүний хувь тавиланг урьдчилан хардаг Хятадуудын эртний уламжлалт арга Хадгалах

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь өөрөө “үйлдэл” гэсэн утгатай санскрит үг аж. Энэ нь Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижилхэн утгатай гэж ойлгож болно. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчлэх хүч, эргэх холбоог бий болгож байдаг. Гэвч тэрхүү хүч ихэвчлэн сөрөг, бараан мэдээллийг өөртөө тээж байдаг нь харамсалтай. Үүнийг өөрчлөх боломжгүй учраас бид аль болох зөв амьдарч, бусдад сайн санаж явах хэрэгтэй юм шиг...

Үйлийн үр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл

Хүйн холбоо гэдэг гайхамшигтай. Тэр тусмаа монгол эхийн үрээ гэсэн сэтгэлийг үгээр хэлж, үзгээр бичих аргагүй юм. Гэхдээ хүүхэд төрүүлэхдээ юу мэдэрснээ, юу даван туулснаа тэд хэзээ ч, хэнд ч хэлэхгүй. Учир нь тэд хүүхдийнхээ төлөө зовж шаналж байгаагаа жаргал гэж тооцдог ч байж мэдэх уужим сэтгэлтэй хүмүүс билээ. Иймээс та ээждээ хайртай бол ээжийнхээ юу бодож санаж явдгийг, бас яагаад танд тэр тухайгаа ярьдаггүй болохыг доорх мэдээллийг уншиж, олж мэдээрэй. 

Ээж нарын хүүхдүүдээсээ нуудаг 10 зүйл Хадгалах

Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн

Таныг бүрэлдэн бий болсон цагаас эхлэн ээж тань танд анхаарал хандуулж, халамжилж эхэлдэг билээ. Бяцхан хүүхэд энэ хорвоо дээр мэндлэхэд хамгийн их жаргалыг эх хүн мэдэрдэг хэдий ч заримдаа сөрөг тал ч байдаг юм. Гэхдээ бид энэ талыг хэзээ ч бодож үзэж байгаагүй болов уу. Ингээд ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэнийг хүргэе.

Ээжийн тань танд хэзээ ч хэлэхгүй 8 үнэн Хадгалах

Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн

Ээж ээж гэсээр уул шиг нөмөртэй аавууд маань үргэлж орхигдоод байдаг юм шиг... Ээжийн тухай бодогдох бүрийд бүртэн бүртэн торойх, буурал аавууд минь өнөө л хээгүй, хэзээд үл хувирах нэг л зангаараа зүрхэнд оршино. Тэр бүрийд үглэж яншихгүй ч, хэлсэн үг нь зүрхэнд тусч, гэмшил ухаарлыг зэрэг төрүүлдэг. Гэм хийгээд бүлтэлзээд ирэхийн цагт, үр минь дээ гээд үнсээд угтах уужим агуу сэтгэл, аав хүнд л байдаг юм болов уу даа...

Аав нарын хэзээ ч хэлэхгүй 10 үнэн Хадгалах

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс

Эмэгтэй хүн гэдэг урам зориг хайрласан ганцхан үгэнд ухаангүй ихээр баярлан, бодлогогүй хэлсэн ганцхан үгэнд голдоо ортол гомддог. Харин эрчүүд үүнийг нь анзааралгүй өнгөрдгөөс болж олон бүсгүйчүүд сэтгэлийн шархтай үлддэг байна. Тиймээс та бүхэндээ алдаа бүү гаргаасай гэсэн үүднээс эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгсийг дуулгая.

Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үгс Хадгалах

Оюутан байхдаа ганц бие байхын давуу талууд

Оюутан нас бол хүн бүрийн хувьд хэзээ ч мартагдашгүй, дурсамж дүүрэн, гайхалтай мөч байдаг билээ. Түүнээс гадна асар их хариуцлагатай он жилүүд байх бөгөөд энэ үед залуус маань хичээлдээ шамдаж, ирээдүйн ажил, амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй байдаг нь нууц биш юм. Магадгүй хайр сэтгэлийн асуудал дээр оюутан байхдаа яарч шийдвэр гаргахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхдээ ач холбогдол өгөх нь зарим тохиолдолд зөв сонголт болдог байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, оюутан байх үедээ ганц бие байхын дауу талуудыг мэдэж авцгаая.

Оюутан байхдаа ганц бие байхын давуу талууд Хадгалах

Эцэг эхдээ хэлж болохгүй үгс

­Биднийг өөрсдийнхөө оюун санаа, сэтгэл бодлыг гүйцэт ч ойлгож амжаагүй байхад аав ээж нар алган дээр тавьсан мэт мэддэг нь үнэхээр гайхалтай хэрэг шүү. Насан туршдаа үр хүүхдээ хүн шиг хүн болгох гэж хичээсээр, өөрсдийн нэг насыг бардаг нь хорвоогийн жам хэдий ч хайр хүрэм, басхүү өр өвдөм зүйл билээ. Тиймээс хамгаас хайрт аав ээжийнхээ сэтгэлд сэв суулгах дараах үгсийг хэзээ ч бүү хэлээрэй.

Эцэг эхдээ хэлж болохгүй үгс Хадгалах

Оюутан байхдаа заавал сурах зүйлс

Оюутан нас гэдэг хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе байдаг. Тэгвэл энэ л үедээ юу сурч, ямар хүрээлэлд байна, цаашдын амьдралын суурь яг тэгж л тавигдана гэсэн үг. Тэгэхээр яг одоо их сургуульд элсэн орж буй, суралцаж буй, эсвэл төгсөх гэж байгаа оюутан дүү нартаа зориулж, энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Оюутан байхдаа заавал сурах зүйлс Хадгалах

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье!

Хүн болгон давтагдашгүй. Төрсөн өдөр, гариг эрхсийн байдлаасаа хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг. Тэгвэл өнөөдөр бид  та бүхэндээ зөвхөн бүсгүйчүүдийн зурхайг хүргэж байна. Бүсгүй та ямар давуу талтай, ямар дутагдалтайгаа эндээс олж мэдээрэй. Мөн эрчүүд минь хайртай бүсгүйнхээ юу хүсч явдгийг ойлгож, хайртыгаа улам илүү таньж аваарай.

Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрснөөр нь шинжье! Хадгалах

Монголчууд бидэнд дутагдаж буй 25 соёл

Бидний амьдралд хууль ёсны биш ч дагаж мөрдвөл зохистой чухал дүрмүүд гэж байдаг. Тэдгээрийн ачаар бидний амьдрал улам бүр амттай, хүнлэг, утга учиртай болдог юм шиг... Тиймээс сая гаруй хүн амтай нийслэл хотод амьдарч байгаа иргэн та эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, өөрийгөө болон бусдыг хүндэлж байгаарай. Соёл хэмээх зүйл бол таныг хэн бэ гэдгийг хэлж өгдөг, нэгэн том хэмжүүр юм. 

Монголчууд бидэнд дутагдаж буй 25 соёл Хадгалах