ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны оюун ухааныг хөгжүүлэх, танин мэдэхүйн 20 асуулт

Бид өдөр тутамдаа хаа нэгтэйгээс төрөл бүрийн мэдээлэл авч, тархиа цэнэглэж байдаг. Энэ нь тархи амраахаас гадна, алжаал ядаргаа тайлах давуу талтай билээ. Харин өнөөдөр таны мэдлэгийг сорьж, мөн танин мэдэхүйн мэдээлэл өгөх сонирхолтой асуултуудыг хариултын хамт хүргэхээр бэлтгэсэн юм. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Таны оюун ухааныг хөгжүүлэх, танин мэдэхүйн 20 асуулт Хадгалах

Хүүхэд ааваасаа сонссон үгийг илүү тогтоодгийг эрдэмтэд нотолжээ!

Бяцхан сахиусан тэнгэрүүдийн хувьд аав, ээж хоёр нь яг адилхан чухал билээ. Гэхдээ нэгэн сонирхолтой статистик судалгаанаас багачууд ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг ч аавтайгаа хамт байх илүү дуртай байдгийг тогтоожээ. Гайхмаар юм шүү, гэхдээ үүнд буруу зүйл огт байхгүй. Ингээд та дараах мэдээллийг уншиж хүүхэд чухам хэнийхээ үгийг илүү тусгаж авдгийг олж мэдээрэй.

Хүүхэд ааваасаа сонссон үгийг илүү тогтоодгийг эрдэмтэд нотолжээ! Хадгалах

Нэг сарын дотор таны амьдралыг өөрчлөх 12 энгийн алхам

Та яг одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байна уу? Эсвэл өөрийгөө, амьдралаа тэр чигт нь өөрчилж, илүү идэвхитэй, эрүүл, аз жаргалтай амьдрахыг хүсч байна уу? Өнөөдөр хийж бүтээх гэхээс илүүтэй бэлэнчлэх сэтгэлгээ, цахим сүлжээ, хийсвэр ертөнцийг амьдралынхаа чухал зүйл болгосон залуус олширч байгаа тул энэ бүхнийг өөрчилж, цоо шинээр бүхнийг эхлэх хялбар аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. Та энэхүү нэг сарын турш мөрдөх зааврыг баримтлаад цоо шинэ нэгэн болж хувирах болно.

Нэг сарын дотор таны амьдралыг өөрчлөх 12 энгийн алхам Хадгалах

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт

Насан туршид хамт амьдрах хань ижлээ сонгоно гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ. Гэвч өөрийгөө зөв хүнтэй учирсан эсэхийг таньж мэдэхэд багагүй цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд ирээдүйн нөхөр, найз залуу болох хүнээ сайтар судалж байж шийдвэр гаргах нь ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж байдаг чухал ач холбогдолтой. Тиймээс ч бүсгүйчүүддээ зориулан өөрийн болзоот залуу болон таалагддаг залуугаа сонжих 10 асуултыг дуулгая.

Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт Хадгалах

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

Зарим хүүхдүүд сургуульд явах эсвэл гэрийн даалгавар хийх дургүй болж хүмүүждэг. Энэ нь тэдний буруу биш бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна. Тиймээс та бага насны хүүхдийг багаас нь хичээлд дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай.

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ? Хадгалах

Хосуудын харилцааг жаргалтай болгодог 15 зүйл

Мэдээж хүн бүр л хайртай хүнтэйгээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсдэг билээ. Гэвч бүх зүйлс санаснаар болдоггүй бөгөөд амьдрал дээр гараад ирэхэд таарахгүй байх, муудалцах гэх зэрэг асуудлууд ундран гарч ирдэг юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хосуудын харилцааг гайхалтай болгодог зүйлсийн талаар дурдахаар зорилоо. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хосуудын харилцааг жаргалтай болгодог 15 зүйл Хадгалах

Амжилтанд хүрэхийн тулд яг одооноос хийхээ болих ёстой зүйлс

Бид амжилтын түлхүүрийг гартаа атгаж, алдар нэрэнд хүрэхийн тулд олон зүйлсийг хийхээсээ илүүтэй зарим нэг зүйлийг үргэлжлүүлэн хийлгүй, орхих ёстой болдог. Өөрөөр хэлбэл, бидний амьдралд хэвшил болсон, амжилтаас үргэлж хойш татаж байдаг муу зуршлууд байдаг байна. Харин тэдгээр зуршлуудаа одооноос үгүй хийж чадвал, амжилтын түлхүүрийг атгаж чадах юм. 

Амжилтанд хүрэхийн тулд яг одооноос хийхээ болих ёстой зүйлс Хадгалах

Давхардсан тоонууд юуг илэрхийлдэг вэ? /Сонжоо/

Цаг, минут болон секунтын зүүний давхцал нь маш их зүйлийг өгүүлж байдаг ажээ. Хэрэв бид санаандгүй байдлаар давхардсан тоотой ижил цагийг харвал, хэдэн цагийг харснаас шалтгаалан, тухайн хүний хувь заяа өөрчлөгддөг байна. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр цагийн тайлал болон юу өгүүлж байгаа тухай сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Давхардсан тоонууд юуг илэрхийлдэг вэ? /Сонжоо/ Хадгалах

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл

"Сайхан сэтгэл болон эелдэг зан чанар нь, бусдын алдаа дутагдлыг засах үндэс юм." хэмээн Английн дипломатч Ф.Честерфилд хэлж байжээ. Хүн төрөлхтний хөгжлийн явцдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл бол "соёл" юм. Соёл зуунаас зуун дамжин, өнөөдрийг хүрсэн бөгөөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ орчин цагт заавал мэдэж байх ёстой, дагаж мөрдвөл зохилтой соёлуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээрийг амьдралдаа заавал хэрэгжүүлээрэй.

Таны заавал мэдэж байх ёстой орчин үеийн 20 соёл Хадгалах

Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ?

Эмэгтэй хүн нүүрээ будсанаар илүү хүчирхэг, өөртөө итгэл төгс байдаг бол нүүрээ будаагүй үедээ хөөрхөн харагддаг юм. Харин эрчүүдийн тухайд нүүрээ тохируулж буддаг, эсвэл нүүрээ бараг л будаггүй бүсгүйчүүдийг илүүд үзэж, дурлах талтай байдаг аж. Чухам юуны улмаас тэд будаггүй бүсгүйчүүдийг сонгох болсон шалтгааныг сийрүүлье. Та тухлан сууж, таалан болгооно уу? 

Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ? Хадгалах

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай!

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл байдаг билээ. Тэр тусмаа сахилгагүй, дэггүй эрэгтэй хүүхдийг өсгөнө гэдэг бүр ч хэцүү байх нь бий. Харин охидын хувьд ээжийнхээ үгнээс төдийлөн гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид нийт эхчүүддээ зориулан эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань туслах 24 үнэтэй зөвлөгөө болон санамжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай! Хадгалах

Нэг стакан ус өмнөө тавиад хүслээ шивнээрэй. Юу болохыг та удахгүй мэдрэх болно!

Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл гэж бий. Үүнийгээ биелүүлэхийн тулд өдөр бүр хичээж, зүтгэж яваа залуусаар бахархахгүй байхын аргагүй. Харин та ердөө стакантай ус ашиглаад л хүслээ биелүүлж чадна гэвэл итгэх үү? Бид та бүхэндээ өнөөдөр стакантай ус ашиглаж, хэрхэн хүслээ шивнэж, бодитоор биелүүлэх тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг стакан ус өмнөө тавиад хүслээ шивнээрэй. Юу болохыг та удахгүй мэдрэх болно! Хадгалах