СААК БАРИМТ

Нацистуудын хорих лагерьт "нударгаараа" амьд үлдсэн Улаан армийн боксчины түүх

"Бухенвальдын гладиатор" гэгддэг энэхүү эр хугархай хөлөө үл харгалзан тэмцэж, эцэст нь амьд үлдсэн гайхалтай түүхийг хүргэж байна.

Нацистуудын хорих лагерьт "нударгаараа" амьд үлдсэн Улаан армийн боксчины түүх Хадгалах

Гадаад төрхөөсөө болж зовлон үзсэн нохой эцэст нь сайн эзэнтэй болжээ

Статистик тоон мэдээллийн дагуу нэг жилийн хугацаанд дэлхий даяар 1.5 сая гэрийн тэжээмэл амьтан орох оронгүй, гудамжинд хаягддаг байна. Тэдгээр хөөрхийлөлтэй амьтдын нэг болсон лабрадор үүлдрийн энэ нохойг Бу гэдэг. Бу сайхан сэтгэлт "хүн ээж"-тэйгээ уулзахаас өмнө бяцхан биедээ багтамгүй зовлонг туулсан юм. Амьд амьтныг хайрлаж энэрдэг хэн бүхэнд зориулан түүний сэтгэл хөдөлгөм түүхийг хүргэж байна.

Гадаад төрхөөсөө болж зовлон үзсэн нохой эцэст нь сайн эзэнтэй болжээ Хадгалах

Ураг бүрэлдэж, бойжих бүх үйл явцыг хамгийн тодоор харуулсан гэрэл зургууд

Гэрэл зурагчин Леннарт Нильсон хүүхэд байхаасаа л микроскоп, камер ашиглан хүний ​​биеийн гоо үзэсгэлэнг эсийн түвшинд харуулахыг хүсдэг байжээ. Тэрээр анх үр хөврөлийн зургийг 1957 онд авч эхэлсэн ч тэдгээр нь олон нийтэд үзүүлэхэд тохиромжгүй, чанар муутай байсан гэнэ. Давсагны дотор талыг судалдаг эмнэлгийн хэрэгсэл болох цистоскоп нь түүнд хамгийн зөв, тод зураг авахад тусалсан байна. Нильсон бичил камер, микро гэрлийг нэгтгэж, хэвлий доторх ургийн амьдралыг харуулсан олон зураг авчээ. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхоцгооё!

Ураг бүрэлдэж, бойжих бүх үйл явцыг хамгийн тодоор харуулсан гэрэл зургууд Хадгалах

Дэлхийн хамгийн алдартай виртуаль модель

Лил Микела гэх модель охиныг инстаграм сүлжээнд бараг манай улсын хүн амтай дүйцэх хэмжээний хүн дагадаг. Тэр Лос Анжелес хотод амьдардаг бөгөөд сошиал орчинд ихээхэн идэвхтэй. Сонирхолтой нь Лил Микела энэ дэлхийд бидэнтэй зэрэгцэн амьдардаггүй, зөвхөн дижитал ертөнцийн бүтээл юм. Гэсэн ч охин хүний эрхийн төлөө тэмцэж, ялгаварлан гадуурхлын эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг байна. 

Дэлхийн хамгийн алдартай виртуаль модель Хадгалах

Хурууны хээ шиг хүн бүрт дахин давтагдашгүй байдаг 8 зүйл

Зөвхөн хурууны хээ тань таны ганц содон зүйл биш юм. Энэхүү нийтлэлд хүн бүрт өөр өөр байдаг, дахин давтагдашгүй зүйлсийн талаар мэдээллийг хүргэж байна. 

Хурууны хээ шиг хүн бүрт дахин давтагдашгүй байдаг 8 зүйл Хадгалах

"Байкер"-уудын мотоцикль яагаад хэт өндөр жолоотой байдаг вэ?

Чоппер хөлөглөөд явж байгаа хүнийг харвал мөчир дээр өлгөөтэй сармагчин шиг эвгүй хэрнээ инээдтэй харагдаад байдаг шүү дээ.  Гэвч үүний үнэн учир нь юу юм бол гэж бодож байсан уу? Зүгээр л сүртэй харагдахын тулд уу, эсвэл цаанаа нарийн учиртай юм болов уу?

"Байкер"-уудын мотоцикль яагаад хэт өндөр жолоотой байдаг вэ? Хадгалах

Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ

Хатагтай Де Флориан 91 настай байхдаа нас барсан юм. Хожим түүний бичиг баримтыг шалгаж байхдаа хамаатнууд нь бүгд гайхширсан байна. Учир нь Парист огт очиж байгаагүй Флориан Францын нийслэлд байрлах нэгэн байрны түрээсийг тогтмол төлж байсан гэнэ.  Эмэгтэй амьд ахуй цагтаа энэ байрныхаа талаар ганц ч үг дурдаагүй байсан гэнэ шүү.

Парис хотын төвд 70 жилийн турш түгжээтэй байсан тансаг байрыг нээжээ Хадгалах

Нидерландад урлагийн бүтээл хүний амь аварчээ

Нидерланд улсын Роттердам хотод 11-р сарын 2-ны шөнө нэгэн хачирхалтай үйл явдал болж өнгөрчээ. Замаасаа гарсан галт тэрэг 8 метрийн өндрөөс унах эрсдэлтэй мөчид "Халимны сүүл" хэлбэрт хөшөөний ачаар бүх юм зүгээр өнгөрсөн байна.

Нидерландад урлагийн бүтээл хүний амь аварчээ Хадгалах

Түүхэн дэх хамгийн харгис цаазаар авах аргууд

Хүмүүс маш бүтээлч амьтан хэдий ч заримдаа түүнийгээ буруу зүйлд ашигладаг. Цаазаар авах ял нь шинэлэг зүйл биш ч өмнөх үеийн аргуудыг өнөөгийн аргуудтай харьцуулшгүй зэрлэг хэрцгий байжээ. Ингээд тэдгээрийн жишээнээс хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн харгис цаазаар авах аргууд Хадгалах

Истанбул дахь 1500 жилийн түүхтэй Гэгээн Софиагийн сүмийн харамсалтай түүх

Гэгээн Софиа нь Византийн эзэнт гүрний үед Христийн шашны сүмийн хэв маягаар баригдсан архитектурын гайхамшиг билээ. Туркийн Истанбул буюу хуучин Константинополь дахь ЮНЕСКО-ийн энэхүү өв нь өдгөө бараг 1500 жилийн түүхтэй. Эхлээд Үнэн алдартны шашны сүм, дараа нь Исламын шашны сүм, цаашлаад бүр музей ч болж байв. Ийнхүү Софиа түүхэндээ дөрөв дэх удаагаа үйл ажиллагааны чиглэлээ дахин өөрчилж, исламын сүм болж үлдсэн юм.

Истанбул дахь 1500 жилийн түүхтэй Гэгээн Софиагийн сүмийн харамсалтай түүх Хадгалах

Цаг хугацааны урсгалыг бодитоор харуулах зургууд (20 фото)

Бидний цаг хугацаа бага багаар хорогдсоор л байдаг боловч түүнийг өдөр тутамдаа анзаарч ойлгож чаддаггүй шүү дээ. Харин эд юмсыг он цагийн эрхэнд хэрхэн элээгдсэнийг харахад бүх зүйл харвасан сум шиг хурдтай болоод өнгөрсөн  санагддаг. Бид яагаад одоо цагаа мэдэрч зүгээр л инээж байгаадаа талархаж болдоггүй юм бол? 

Цаг хугацааны урсгалыг бодитоор харуулах зургууд (20 фото) Хадгалах

Аюултай нөхцөл байдлаас хачирхалтай аргаар амьд гарсан хүмүүс

Аварга том ачааны машин өөр рүү нь ирж явааг харсан хүн хөл нь газар шигдсэн мэт хөдөлж чаддаггүй нь хачирхалтай. Хамгийн гол нь аюултай мөчид ихэнх хүмүүс гэнэтийн цочролд орж, өөрсдийгөө аврахын тулд юу хийхээ мэддэггүй ажээ. Гэхдээ бүтэшгүй байсан ч хамаагүй зугтахын тулд зориглон хөдөлж, овсгоотой шийдвэр гаргаж чаддаг хүмүүс  ч мөн байдаг. Ийнхүү ер бусын аргаар амьд гарч чадсан хүмүүсийн жишээг энд оруулав.

Аюултай нөхцөл байдлаас хачирхалтай аргаар амьд гарсан хүмүүс Хадгалах