"Байкер"-уудын мотоцикль яагаад хэт өндөр жолоотой байдаг вэ?

Чоппер хөлөглөөд явж байгаа хүнийг харвал мөчир дээр өлгөөтэй сармагчин шиг эвгүй хэрнээ инээдтэй харагдаад байдаг шүү дээ.  Гэвч үүний үнэн учир нь юу юм бол гэж бодож байсан уу? Зүгээр л сүртэй харагдахын тулд уу, эсвэл цаанаа нарийн учиртай юм болов уу?

"Байкер"-уудын мотоцикль яагаад хэт өндөр жолоотой байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зарим нь үүнийг бусдаас ялгарахыг хүссэн хүмүүстэй холбож тайлбарладаг. Магадгүй сүрийг үзүүлж, бусдыг гайхшруулахын тулд байж болно.

Үнэндээ ийм жолоотой байх нь энгийн мотоцикль унахаас илүү тухтай байдаг.

Ингэснээр байкерийн гар бага ядардаг бөгөөд учир нь жолоог өндөрт байрлуулахад агаарын эсэргүүцлийн хүчний вектор нь жолоочийн гартай паралель зэрэгцдэг гэнэ.

Мөр болон гар нь нэг шугамд байрласнаар нуруу, хүзүү, гарын булчинд ачаалал жигд тархана. Гэхдээ энэ нь тухайн мотоцикл, жолоочийн өндөр, гарын уртаас шууд хамаарах тул тухтай байх эсэх нь мэдээжийн хэрэг хүн бүрт харьцангуй ойлголт юм. 

Түүнчлэн жолоочийн нуруу тэгшхэн байх нь хол замд маш чухал ач холбогдолтой.

Жолоочийн тохь тухын хувьд ийм давуу талтай бол түүхэн үйл явдал ч бас үүнд нөлөөлжээ.

Дайны дараах үед ид моодонд орж байсан чопперуудын чанга дуу хүмүүсийн уурыг хүргэж эхэлжээ. Улмаар тэднийг хороолол руугаа оруулахгүйн тулд хүмүүс гудамжны эхэнд нарийн олс, дээс татах арга хэрэглэх болсон байна. Тэрхүү хаалтыг байкерууд мэдэлгүй очин мөргөж, хүзүү толгойгоо гэмтээх аюул үүссэн тул мотоциклийнхоо жолоог өндөр болгохоор шийджээ.

Хэдий цаанаа ийм учир шалтгаануудтай боловч орчин үед энэ нь утгаа алдаж, хэтэрхий гэмээр өндөр жолоотой чопперууд мэр сэр үзэгдэх болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()