СААК БАРИМТ

Муурнуудтай хамт өссөн нохойны хөгжилтэй араншинг эзэн нь хуваалцжээ

Санаатай болон санамсаргүй байдлаар "зураг алдаг" хүмүүс үнэндээ тухайн зурагт өнгө нэмж, илүү дурсамжтай болгодог. Кико нэртэй нохой ч гэсэн ийм зүйл мэргэшсэн гэнэ. Тэрээр эзэн нь зураг авах болгонд буруу харж, толгойгоо гэдийлгэн зурган дээр гардаг зантай аж.

Муурнуудтай хамт өссөн нохойны хөгжилтэй араншинг эзэн нь хуваалцжээ Хадгалах
2021-01-06, 12:39

Салхин сэнсийг тээвэрлэх нүсэр ажлыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?

Орчин үеийн хүмүүс аварга том бүтээн байгуулалтыг хараад гайхахаа больсон гэсэн хилсдэхгүй билээ. Гэхдээ тэдгээр бүтээн байгуулалтын ард ямар нүсэр хөдөлмөр байдгийг тэр бүр мэддэггүй. Ялангуяа аварга том эрчим хүчний салхин сэнс тухайн газартаа ургасан мэт гарч ирдэг ч тэдгээрийн эд ангийг нэг газарт үйлдвэрлээд өөр газарт зөөж угсардаг. Тэгвэл эд ангиудыг нь хэрхэн зөөвөрлөдөг бол?

Салхин сэнсийг тээвэрлэх нүсэр ажлыг хэрхэн гүйцэтгэдэг вэ? Хадгалах

Дэлхий дээрх хамгийн аюултай амьд биет - Ируканжи

Дэлхий дээр оршин байдаг зэрлэг амьтад байгалийн шалгарлын хуулиар амьд үлдэхийн тулд, өөрийгөө хамгаалахын тулд бусад руу дайрдаг. Тэгвэл манай гарагийн хамгийн аюултай амьтан усанд амьдардаг гэвэл та итгэх үү? Далайн залхаг хэмээх амьтныг анх харахад гэмгүй бяцхан загас мэт үзэгдэх ч үнэн хэрэгтээ хамгийн хортой амьтанд тооцогдох аж. 

Дэлхий дээрх хамгийн аюултай амьд биет - Ируканжи Хадгалах

Ургамлын ертөнц дэх хамгийн хачирхалтай дүр зургууд

Амьгүй зүйлээс ямар нэгэн амьд биетийг олж харах үзэгдлийг шинжлэх ухаанд парейдолиа (Pareidolia) хэмээн нэрлэдэг. Гэхдээ үүний хажуугаар үнэхээр хэн бүхэнд амьд биетийн хэлбэртэй харагддаг олон ургамал байдаг учир энэ тохиолдолд парейдолиа гэж нэрлэж болохгүй юм. Та эдгээр хачирхалтай ургамлуудыг урьд өмнө нь харж байсан уу? 

Ургамлын ертөнц дэх хамгийн хачирхалтай дүр зургууд Хадгалах

Ердөө 5 жилийн дотор Төвдийг төмөр замаар холбосон түүх

Хятад улс ердөө таван жилийн дотор 3.5 тэрбум ам.доллараар дэлхийн хамгийн өндөрлөг газар нутгийг эх газрын Хятадтай холбосон 1150 км хурдны галт тэрэгний замыг барьжээ.

Ердөө 5 жилийн дотор Төвдийг төмөр замаар холбосон түүх Хадгалах

Гэрт тэжээхэд тохиромжгүй 10 үүлдэрийн нохой

Нохойд хайртай хүмүүс тэднийг зан араншин, давуу тал, бие бялдрын хөгжил, өнгө зүс гээд олон үүлдэртэй байдгийг сайн мэднэ. Үүлдэр болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд тэдгээр нь тухайн нохойг  орон сууцанд тэжээж, хамт амьдрахад амар эсвэл хэцүү болгодог билээ. Иймээс та бүхэнд гэрт тэжээхэд тохиромжгүй үүлдрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Гэрт тэжээхэд тохиромжгүй 10 үүлдэрийн нохой Хадгалах

Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ

Мексикийн  иргэн Альберто гэгч гэр бүлтэй, өрлөгчин залуу хөршийнхөө эхнэртэй амрагийн харилцаа үүсгэж, урт удаан хугацаагаар нууцалж чадсан ч санаандгүй байдлаар баригджээ. Түүний амраг эмэгтэйн нөхөр Альбертогийн байшинг өөрийнхтэй нь холбосон нууц хонгил байсныг олсноор энэ бүх зүйл илэрсэн байна. Альберто Мексикийн Тихуана хот дахь байшингийнхаа доор Памела ба түүний нөхөр Хорхегийн гэртэй холбосон гарц барьсан байна. Энэ нь Альбертог хөршийнхөө нөхөр нь эзгүй байхад нь гэрт чөлөөтэй нэвтэрч уулзах боломж олгодог байсан аж. 

Газар доогуур хонгил барьж, нууц амрагийнхаа гэрт очдог байсан өрлөгчин эр баригджээ Хадгалах

Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд

АНУ-ын "Time" сэтгүүл 2020 оныг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнд хэцүү жилүүдийн нэг хэмээн нэрлээд байгаа. Цар тахал, улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд учирч болох муу бүхэн энэ жилд хавсарч тохиожээ. Гэхдээ шинэ он гарах гэж байгаа тул энэ удаад та бүхэнд энэ жилд болж өнгөрсөн сайхан үйл явдлуудын талаар хүргэж байна.

Улирч буй 2020 онд дэлхий нийтэд болсон эерэг үйл явдлууд Хадгалах

Хятад эр нэг жилийн дотор багахан хөрөнгөөр далай дээр хөвдөг хаус барьжээ

Хятадын нэгэн бизнес эрхлэгч Фужиан мужийн эрэг дээр 56 метр квадрат хэмжээтэй хөвөгч байшин барихад нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд ердөө 400 мянган юань (174 сая төгрөг) зарцуулсан байна. Энэхүү байшинг барих санаа түүнийг архитектор найзтайгаа энгийн нэг яриа өрнүүлж байх үед төрсөн гэнэ. Тэд хамтдаа наргиж хөгжилдөнгөө өдөржин загасчлах завь байсан ч болоосой гэж хүссэн бодлоос эхлэн ийнхүү бодит ажил хэрэг болсон аж.

Хятад эр нэг жилийн дотор багахан хөрөнгөөр далай дээр хөвдөг хаус барьжээ Хадгалах

Зөвхөн Хятадуудын амьдралын хэвшил болсон хачирхалтай 10 үйл

Дэлхийн олон улс орнуудад цэрэг цагдаагийн нохой бэлддэг бол Хятадад нугас бэлддэг гэдгийг та мэдэх үү? Чухамдаа бидний төсөөлөхгүй олон зүйлсийг тус улсын иргэд нутгийн онцлогт тохируулж өөрөөр хийдэг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээр онцлог, ялгаа бүхий сонирхолтой баримтуудын  талаар хүргэхээр бэлтгэлээ.

Зөвхөн Хятадуудын амьдралын хэвшил болсон хачирхалтай 10 үйл Хадгалах

Цөлийн дундах Ливи улс газар доогуур гол урсгаж, иргэдээ усаар хангасан түүх

Ливи нь Сахарын цөлд орших Хойд Африкийн орон юм. Тус улсын зарим бүс нутагт таваас арван жилийн хугацаанд хур тунадас ордоггүй учраас туйлын хуурай уур амьсгалтай аж. Усны нөөц байхгүй тул Ливийн эрх баригчид газар доорх жинхэнэ голыг байгуулах шийдвэр гаргажээ. Ийнхүү Ливичүүдийг усаар хангахын тулд асар том ус дамжуулах хоолойн газар доорх сүлжээг бий болгожээ.

Цөлийн дундах Ливи улс газар доогуур гол урсгаж, иргэдээ усаар хангасан түүх Хадгалах

Дэлхий дээр байдаггүй улсаас ирсэн жуулчин ул мөргүй алга болсон түүх

Та биднийг гайхшруулах хачин сонин хэрэг явдлууд өнгөрсөн цагаас өнөөдрийг хүртэл хэдэн мянгаараа оршсоор ирсэн билээ. Заримдаа үнэн худал нь үл мэдэгдэх домог ярианы цаана үнэхээр бодитоор болж тохиолдсон хачирхалтай үйл явдал ч байх юм. Тэдгээрийн адил нэгэн жишээ 1954 онд Токиогийн нисэх онгоцны буудал дээр өрнөсөн байна. Зөрчил гаргасан этгээдийн бичиг баримтыг шалгатал баргийн хүний санаанд оромгүй нөхцөл үүсжээ...

Дэлхий дээр байдаггүй улсаас ирсэн жуулчин ул мөргүй алга болсон түүх Хадгалах