Баргийн євдєлтийг ажирдаггvй хатуужилтэй, тэвчээртэй хvмvvст, тэр тусмаа эрчvvдэд тvлхvv тохирохоор нэгэн сонирхолтой тоглоом болохPainStationгэгчийг танд танилцуулж байна. PainStation-ийг германы хоёр дизайнер зохион бvтээжээ. Харахад жирийн л нэг пинг-понг шиг санагдаж байгаа биз? Гэтэл нэг л єєр зvйл нь энэхvv тоглоомыг жинхэнэ “хатуу самар” болгож байгаа юм. Учир нь юу вэ гэвэл, бємбєг алдах юмуу алдаа гаргасан тоглогчийн гарыг зориулалтын хєшvvрэг гарч ирээд хvчтэй цохих юмуу тогоор цохиулдаг байна. Хамгийн гол нь тоглогчид гараа тавих ёстой газар нь байрлуулах нь чухал аж. Тоглоомонд хожлын оноо гэж байхгvй, харин гарынхаа євдєлтийг тэсч чадахаа болиод єєрийн саналаараа гарсан єрсєлдєгч ялагдсанд тооцогдож, шазуур заан тэсч чадсан нь ялагч болдог ажээ. Єєрєєр хэлбэл євдєлт, гэмтлийг тэсэх хязгаар хvртлээ тоглоно гэсэн vг. Уншигч та vргэлжлvvлэн vзээд, PainStation буюу “євдєлтийн талбарыг” баргийн амьтан оролдоод байхааргvй, жинхэнэ хатуу тоглоом гэдэгтэй саналж нийлнэ байх.
Хадгалах
Єчигдєр Английн Пертон (Perton) хэмээх бяцхан сууринд Tough Guy Race буюу “жинхэнэ эрчvvдийн тэмцээн” хэмээх эр зориг, хурд хvчийг шаардсан дэлхийн хамгийн харгис уралдаанд тооцогддог жинхэнэ эр хvмvvсийн наадгай болж єнгєрчээ. Энэхvv vйл ажиллагааг сайн vйлсэд ашиглах тусламжийн эд зvйлсийг цуглуулах зорилгоор зохиодог байна. Ус, гал, єргєст торыг гатлахаас авахуулаад 21 тєрлийн хvнд сорилтуудаас бvрдсэн энэхvv тэмцээнд оролцохоор дэлхийн єнцєг булан бvрээс мянга мянган хvмvvс цугларч, єєрсдийн биеийн чадал, сэтгэлийн хатаа сорьдог ажээ. Ингээд ийм нэгэн сонирхолтой vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна. Таалан соёрхоно уу.
Хадгалах
Энэхvv сахал самбаандаа баригдсан байдаг л нэг том гvзээтэй залуу мэт харагдах нэгнийг Скотт Мур гэдэг. Тэрээр тєрєхдєє эмэгтэй хvvхэд байсан хэдий ч гормоний эмчилгээнд явж, тєрєл бvрийн гоо сайхны мэс засалд орсноороо эрэгтэй хvн болж чаджээ. Тvvний нєхєр болох Томас нь ч гэсэн тєрєлхийн эмэгтэй боловч яг Скотт шиг замаар эр хvн болсон юм байна. Єдгєє 30 настай Скотт нь Томастай гэрлэж, хууль ёсны эхнэр нь болсон хэдий ч хос хоёрын аль алиных нь иргэний vнэмлэх дээр хvйсийг нь эмэгтэй хэмээн тодорхойлсон байдаг ажээ. Тvvгээр ч vл барам эхнэр болох Скотт нь ирэх хоёр сард vрийн зулай vнэрлэхээр нуган vр хэвлийдээ тээж байгаа ажээ. Хэдийгээр эмэгтэй хvн боловч єєрєє эр хvн болох замыг сонгосон бєгєєд хаанаас ч харсан эмэгтэй гэхээргvй болсон Скоттыг бид “жирэмсэн эр” хэмээн нэрлэхээс єєр аргагvйд хvрсэн нь энэ билээ.Энэ хачирхалтай хос єдгєє АНУ-ын Калифорни-д амьдран суудаг байна.
Нэгэн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Хvмvvс биднийг шvvмжилж, элдвээр
хэлэх л байх. Гэхдээ л манай гэр бvр маш их аз жаргалтай байгаа
тєдийгvй буруу зvйл хийсэн мэт ичиж зовох зvйл бидэнд огт алга.”-
хэмээн Скотт хуучилжээ. За ингээд энэхvv сонирхолтой хосын талаархи
фото мэдээллийг бага зэрэг тайлбарын хамт хvлээн авна уу. Орчин vед
боломжгvй зvйл гэж vгvй болж, худалч хvнд бол: “гэдсээ чирээд ирвээ,
чи”- хэмээн охин vрдээ л захидаг байсан цаг ард хоцорч, хvvдээ хvртэл
хэлэх хэрэгтэй болохын сацуу “айлын охин жирэмсэн болговоо, чи”- хэмээн
хvvгээсээ гадна охиндоо ч гэсэн анхааруулах шаардлагатай болж байгаа юм
шив. Хэтрvvлэгтэй ч гэсэн энэ байдлаараа бараг л vнэний ортой доо.
Хадгалах
Далайд луу байдаг гэж та сонсож байсан уу? Хэрэв vгvй бол дэлгэцэндээ ойртон сууж энэ амьтны талаархи бяцхан мэдээллийг маань хvлээн авна уу. Юуны ємнє далайн луу бол амнаасаа гал гаргаж, нисдэг аварга том vлгэрийн амьтан мэдээж биш. Энэ нь далайн морьны нэгэн тєрєл бодгаль юм байна. Ихэвчлэн Австрали тивийн газрын гадаргийн усанд амьдардаг боловч бусад тивийн ус болон их далайнуудад ч тааралддах нь бий гэнэ. Бяцхан, хєєрхєн боловч vнэхээр vлгэрийн лууг санагдуулам хэлбэр дvрснээсээ болж сvрлэг том нэртэй болсон энэхvv усны амьтан нь Навчин далайн луу (Leafy sea dragons) болон Євсєн далайн луу (Weedy sea dragons) гэсэн хоёр тєрєлд хуваагддаг байна. Яг эхний зурагнаас та Weedy sea dragons-ыг олж харах болно. За ингээд хvн тєрєлхтний єнєєг хvртэл судалж гvйцээгvй байгаа усан доорхи ёртєнцийн нэгэн бодгаль болох энэхvv сонирхолтой амьтны vзэсгэлэнтэй дvр зургаар мэлмий, оюуныхаа алжаалыг тайлж, эх дэлхийнхээ гоо vзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг мэдрээрэй.
Хадгалах
Єдгєє 11 настай Dayton Webber хvv нь хорвоо дээр хvн болж ирээд арван нэгхэн сарыг vдэж байхдаа аймшигт євчин тусч, улмаар дєрвєн мєчгvй болжээ. Гэсэн ч тvvний бяцхан зvрх тахир дутуу тавилангийн ємнє євдєг сєхєрсєнгvй, тэрээр спортын тогоонд чанагдаж, ялалт хожигдлыг амтыг мэдэрч явах замыг буцалтгvйгээр сонгож, гэр бvлийнхнийхээ хайр хvндэтгэл, бахархлыг нулимсыг “барж” яваа юм. Хvv тєрєл бvрийн спортод хvчээ сорих санааг єєрєє анх гаргасан болохыг ар гэрийнхэн нь єгvvлжээ.Тэрээр одоо скейтборд-оор чамгvй сайн гулгаж, морь унаж сурсан бєгєєд чєлєєт бєхєєр уйгагvй хичээллэдэг байна. Хамгийн гайхалтай нь юу вэ гэвэл Dayton Webber хvv Вальдорф-д "The Rampage Wrestling Team" багийг тєлєєлж барилддаг гэнэ. Хvvхдийн гэгээн хvсэл тэмvvллээрээ дутуу тавилангаа бvрэн болгож яваа энэ хvv эрvvл хvvхдvvдтэй барилдаж, заримыг нь бvvр дийлж яваа юм байна шvv. За ингээд санаснаар болдоггvй амьдралын хєлд чирэгдэж, хувь заяаны эргvvлгээр єєрєє ч мэдэлгvй дєврєн мєчгvй болсон боловч бяцхан биендээ баймгvй эр зориг, тэсвэр тэвчээрээр зовлонгоо дундалж, бусдад итгэл найдвар бэлэглэж яваа энэ цагийн жинхэнэ баатар, бяцхан баатарын тухай нийтлэлийг маань хvлээн авна уу. Энэ хvvг єрєвдєх эрх та бидний хэнд нь ч байхгvй, харин тvvгээр бахархаж, цоо эрvvл амьдралаа улам гялалзуулах итгэл найдварыг энэ бяцхан баатраас авч, тvvнд аз жаргал сайн сайхан бvхнийг хvсэх л эрх бидэнд бий!...
Хадгалах
Хятадын зvvн ємнєд хэсгийн Хунань мужийн нутаг дэвсгэр дэхь Цангжяже Vндэсний хvрээлэнд оршдог "Улинъюань" хадат уулсын талаархи товч мэдээллийг vлгэрийн гэмээр гайхалтай дvр зургийнх нь хамтаар уншигчиддаа хvргэж байна. Энэ нь дээд зэргийн vзvvштэй байгалийн цогцолбор газар тєдийгvй, амьтны хvрээлэн бєгєєд ургамал зvй, газарзvйн дархан цаазат газар юм байна. Энэхvv цогцолбор нь 800 метр хvртэлх єндєртэй тэнгэр баганатсан єєхєн чулуун хаднуудаараа Дэлхийд алдартай ажээ. Харин Улинъюань уулын єєрийнх нь хамгийн єндєр оргил нь далайн тєвшнєєс дээш 3 гаруй километрт байдаг гэнэ. Ойт уулсын дээр шовх оройтой нvсэр том чулуун баганууд сvндэрлэж, хаа сайгvй хvрхрээ шаагин, жинхэнэ ширэнгэн ойн бvхэл бvтэн цогцолбор бvрэлдэж, тааваараа шумбахад зvй ёсоор нийцэхvйц томоос том гол мєрнvvд мяралзан урсаж, уран зурагнаас ч сайхан дvр зургийг эндээс олж харах боломжтой гэнэ.
Хадгалах
Бид єнєє vеийн хамгийн євєрмєц чадвартай арван хvнийг танд танилцуулахаар бэлтгэлээ. Гайхахад ч багадахаар эдгээр хvмvvсийн тус бvрийн гойд чадвар нь ихэвчлэн тєрєлхийн байх боловч “1 хувийн авъяас 99 хувийн хєдєлмєр” гэдэг vгийг батлах мэт, ихэнх нь єєрсдийн тэрхvv чадамжаа єдий зэрэгт авч ирэхийн тулд насан туршийнхаа хєдєлмєрийг шингээсэн байх юм. Хvн бvр єєр єєрсдийнхєє хорвоод мэндэлсэн шалтгааныг ухамсарлаж, дотоод би-гээ таниж чадвал, мєн сэтгэлээ итгэлээр тэтгэж, биеээ хєдєлмєрєєр “услах” аваас хэн хvний чихийг дэлдийлгэж нvдийг бvлтийлгэхvйц давтагдашгvй авъяас, амжилтаараа орчлон хорвоог алмайруулж дєнгєдєг шvv дээ. Гэхдээ эдгээр хvмvvсийг яаж гvйцэхэв...
Хадгалах
Эрх чєлєєлєг єнгє аястай, залуусын хувцасаараа Дэлхийд танигдсан Diesel брэндийн шинэ рекламны
кампанит ажил нь“Be Stupid”буюу “Тэнэг бай!” гэсэн уриатайгаар эхэллээ. Энэхvv сонирхолтой цуврал
сурталчилгааг Anomaly агентлаг Diesel-д зориулан гаргасан юм байна. Тус агентлагийнхан Дизелийн
хувцасаар гоёсон залуусын vнэхээр тэнэглэж байгаа хєгжилтэй vйлдлvvдийнх нь гэрэл зураг дээр
тэнэглэлийг магтан дуулсан хєгжилтэй vгнvvдийг хадаж єгчээ. Энэхvv сурталчилгаануудыг хараад
инээхгvй байж чадсангvй, бас vнэхээр залуу байхын гоо сайхан, аз жаргалыг оройдоо ортол мэдэрч,
“ирэх хавар Дизелийн хувцас заавал худалдаж авна” гэсэн “тэнэг” зорилго ємнєє тавилаа. Уншигч
залуус та бvхэнд ч гэсэн энэхvv сурталчилгааны гэрэл зургууд болон дээр нь бичээстэй vгнvvд нь
заавал таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ухаантай царайлсан, цэцэн хvмvvс бидний дунд маш олон
байна. Шvvмжилж, гоншигонож суухын оронд шинийг эрэлхийлж, шинийг бvтээж, алдаж онож, ёстой
амьдарсан шиг амьдарахыг уриалсан гайхалтай сурталчилгаа байна. Манай дотоодын vйлдвэрлэгчид
ч гэсэн бvтээгдэхvvнийхээ сурталчилгаандаа бусдыг урамшуулж, бvтээмжтэй байхыг нь уриалсан
иймэрхvv єнгє аяс оруулж байвал зvгээр санагдлаа. Зи ингээд элдэв зvйл нуршилгvйгээр, гол
сэдвэндээ анхаарлаа хандуулая. Та Diesel-тэй хамт “тэнэглэхэд” бэлэн vv? Тэгвэл эхэлцгээе.
Хадгалах
Хvн тєрєлхтний байгаль эхрvvгээ эргэн чиглэсэн хайр, бvтээн босголт, нєхєн сэргээлтийн нэгэн жишээ болох сонирхолтой бvтээлийг эрхэм уншигч танд толилуулж байна. Энэ нь Бельгийн архитектор Винсан Кальбо-гийн танилцуулж буй хєвдєг буюу хєлєг онгоц хэлбэрийн эко-цэцэрлэгт хvлээн юм. “Physalia physalis” (усны хєєс) хэмээх нэр нь латин хэлний pneumatophorous vгнээс галартай ажээ. Тэгвэл Vincent Callebaut Architects компани нь тvvний энэхvv гайхалтай тєслийг Европын томоохон гол мєрнvvдийн усыг цэвэрлэх vйлсэд ашиглахаар хэрэгжvvлж байгаа гэнэ.
Хадгалах
Єнєє vед охид бvсгvйчvvдийн тєгс гоо сайхны жишгээр гуалаг нарийхан бие, цэвэрхэн царай “тодроод байгаа” билээ. Тиймээс орчин vед ихэнх бvсгvйчvvд маань хоолны дэглэм барьж, туранхай байхын тулд эрvvл мэндээ золиослодог болжээ. Энэ сэдвийг хєндєж, нэгэн бvсгvйн ходоодны хошин “яриа”-гаар дамжуулан хамгийн vр дvнтэй хоолны дэглэмийг уншигч бvсгvй танд хvргэж байна. Vнэхээр тэсэж чадвал энэ дэглэмийн ачаар та долоо хоногт маш их илvvдэл жингээ хаяж чадах ажээ. Гэхдээ эрvvл мэндэд тань зуун хувь ямар ч хор хєнєєлгvй гэж ам гарч чадахгvй нь. Ямартай ч нэгэн бvсгvйн хєєрхий ходоодны гомдоллосон єчлийг сонирхоно уу.
Хадгалах
Жинхэнэ эрчvvдийн л оролцдог ямар ч дvрэм, ямар ч шvvгч, ямар ч тоглогчийн тооны хязгаар гэж vгvй єрнє зvгийн нэгэн хачирхалтай бєгєєд маш сонирхолтой спортын тэмцээний талаархи сурвалжлагыг эрхэм уншигч танд сонирхуулж байна. Энэ тоглоомын нэрийг “Ба” гэдэг. Vvнээс єєр зvйлийг удиртгалдаа хэлмээргvй байна. Учир нь дэлгэрэнгvй мэдээллийг vргэлжлэл дээр дарж, тухтай vзсэн нь илvv сонирхолтой, дотор нь орсон мэт сэтгэгдэл тєрvvлнэ гэдгийг амлаж байна.
Хадгалах
Ємнєд Солонгос улсад жил бvр уламжлал болон зохиодог хамгийн алдартай євлийн фестивалиудын нэг болох загас агнуурын улирал Хвачхон хушууны голын мєсєн дээр эхэлжээ. Vндэсний уг баяр наадамд энэ жилийн хувьд тус улсын нэг сая гаруй загасчлах хорхойтой хvмvvс очиж оролцох юм байна. Оролцогчид мєсєн доороос хамгийн олон загас барихаа vзэж, цас мєсєєр урласан тєрєл бvрийн урлагийн бvтээлээрээ єрсєлдєх гэх мэтийн маш олон тєрлийг хєгжєєнт тэмцээн уралдааныг зохиож, цагийг эрvvл орчинд зугаатай єнгєрvvлдэг юм байна. Энэ сарын 31-нийг дуустал vргэлжлэх энэхvv фестивалийн vеэр нvцгэн гараараа загас барихыг хvртэл зєвшєєрдєг юм байна. Ингээд эдийн засаг, хєдєлмєр солилцооны хувьд жинхэнэ утгаараа манай улсын гуравдагч хєрш болсон Ємнєд Солонгос улсад энэ єдрvvдэд єрнєж байгаа энэхvv сонирхолтой vйл ажиллагааны дvр зургийг сонирхоцгооё.
Хадгалах