"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана

1976 онд Стив Жобс (Steve Jobs), Стив Возняк (Steve Wozniak) нарын бүтээсэн Apple-ийн анхны бүтээгдэхүүн болох Apple-1 компьютерийг eBay сайт дээр худалдаалах гэж байна. Сонирхолтой нь дуудлага худалдааны эхлэх үнийг нь 45 жилийн өмнөхөөс 2250 дахин их буюу 1.5 сая доллар хэмээн тогтоожээ. 

"Apple"-ын анхны компьютерыг 1.5 сая ам.долларын үнээр худалдана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эхний Apple-ийн комьпютерийн үнэ анх 666,66 ам.доллар байсан бөгөөд нийтдээ 170 гаруй хувь зарагдсан аж.

Бүрэн ажиллагаатай энэхүү төхөөрөмжийг АНУ-ын иргэн Кришна Блэйк зарж байгаа аж. Тэрээр үүнийг 1978 онд анх худалдаанд гарахад нь авсан байна. Компьютер нь анхны зааварчилгаа, хуурцаг дээрх интерфэйстэй, мөн компьютерийн дэлгэц болгон ашиглаж байсан Sony TV-115 зурагт дагалдах гэнэ.

2020 оны 3-р сард мөн адил анхны Apple-1 загварыг модон хайрцаггүйгээр Бостон хотын нэгэн дуудлага худалдаагаар 458,711 ам.доллараар зарсан байдаг.

Apple-ийн анхны компьютер нь компанийн орчин үеийн төхөөрөмжүүдтэй огт адилгүй. Мөн тус компьютерийг худалдан авсны дараа шууд ашиглах боломжтой гэдгээрээ тухайн үеийн бүтээгдэхүүнүүдээс ялгарч байсан аж. Энэ комьпютерийг анх Жобс, Возняк нар харьяалагддаг байсан электроникийн Пало Алто клубын гишүүдэд зориулан бүтээгээд байжээ. Гэхдээ Маунтин Вью дахь The Byte Shop электрон хэрэгслийн дэлгүүрийн эзэн Жобс, Возняк нараас 50 компьютер худалдаж авахаар тохиролцсон учраас тэд илүү олон тоогоор угсарч эхэлсэн байна.

Найзууд нийтдээ Маунтин Вью дахь Жобсын эцэг эхийн гаражид 200 орчим Apple-1 угсарснаас 175 нь зарагджээ. Apple-1-ийн дараа илүү дэвшилтэт Apple-2 гаргасан бөгөөд борлуулалт нь компанид гурван жилийн дотор 774,000-аас 18 сая ам.долларын орлого олох боломжийг олгосон түүхтэй.

Кришна Блэйкийн дуудлага худалдаанд оруулсан Apple-1-ийг анхны эзэн нь The Byte Shop дэлгүүрээс худалдаж авсан. Энэ бол хамгийн анхны загвар бүхий зургаан компьютерийн нэг бөгөөд бусад тав нь музейн сан хөмрөгт байдаг. Түүнчлэн компьютерийг маш сайн хадгалж чадсан болохыг 2019 оны 8-р сард Apple бүтээгдэхүүний шинжээч Кори Коэн баталсан юм. Түүний дүгнэлтээр уг компьютер бүрэн ажиллагаатай, засвар ороогүй болох нь тодорхой болсон байна. 

Технологийн түүхийн нэг хэсэг болсон энэхүү комьпютер аль хэдийн сод бүтээлд тооцогдох болсон хэлж болно. Комьпютерийн анхны эзэн 1978 онд  хуучин загвараа шинэчилж, Apple-2 авахаар шийдсэн тул Блэйкэд үүнийг зарсан гэнэ. 

Тэрбээр мөн тус комьпютерийг анхны програм хангамжийн хамт зарсан байна.

Одоо компьютер Флорида дахь банкны сейфэнд байгаа бөгөөд эвдэрч гэмтэх, сэлбэг нь алдагдах эсвэл орлуулах зэрэг олон эрсдэлд өртөх магадлалтай, хэтэрхий үнэ цэнэтэй тул худалдан авагчид биечлэн хүлээлгэн өгөх гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()