Solar system буюу Нарны аймаг маань наймаг гарагтай. Эдгээр 8 гарйгийг хєрєст гараг, хийн гараг гэж 2 хуваадаг бєгєєд хєрєст гарагт Буд-Mercury, Сугар-Venus, Дэлхий-Earth, Ангараг-Mars гарагууд, харин хийн гарагт Бархасбадь-Jupiter, Санчир-Saturn, Тэнгэрийн ван-Uranus, Далайн ван-Neptune гарагууд багтдаг юм. Юун нарны аймгийг тайлбарлаад унав аа гэж гайхаж магад. Гарагуудын тухай тайлбарлах хvсэл тєрєхгvй байна, харин тэдний гайхамшгуудаас тантай хуваалцах гэж байна.
Хадгалах
Нью-Йоркийн Four Seasons зочид буудал нь єєрийн зочиддоо нэгэн алдартай, тансаг єрєєг санал болгодог байна. Гэхдээ та энэхvv буудалд бууж єєрийгєє нэг єдрийн турш жинхэнэ хаан мэт мэдрэхийн тулд 35,000 доллар тєлєх шаардлагатай. "The Wall Street" сонинд нийтлэгдсэнээр Ty Warner Penthouse нэртэй энэ єрєє нь Манхеттены тєвд байрлах АНУ-ын хамгийн єндєр єртєгтэй буудлын єрєєнvvдийн нэг гэжээ. Канадын зочид буудлын холбооныхон энэ єрєєг дэлхийн хамгийн дэгжин
хээнцэр гэж тодорхойлсон байна. Ингээд энэ буудал ямар учраас ийм vнэтэй байдаг талаар илvv дэлгэрэнгvй мэдээллийг авцгаая.
Хадгалах
Алаг орчлонгийн эзэд нь болсон оюунлаг хvн тєрєлхтний зохиодог хамгийн хачирхалтай, бас солиотой гэмээр єрсєлдєєнт vйл ажиллагаануудын тоонд “Халгай идэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” зvй ёсоор багтах нь лавтай. Энэхvv тэмцээнийг жил бvрийн 7-р сарын 19-ний єдєр, Их Британий Маршвуд хэмээх бяцхан сууринд оршдог Bottle Inn - дэн буудалд зохион байгуулдаг байна. Гараараа хvрэх тєдийд л хортой бяцхан зvvгээрээ хатгаж, цэврvv vсэргэж орхидог энэхvv аатай, аюултай ургамалыг амандаа хийж, зажлан залгидаг явдал нь энэ уралдааныг “хосгvй гаж” болгодгийг дурьдах нь бараг илvvц тайлбар болох биз ээ. Тэр тусмаа оролцогчдынх нь амны хєндий хэдэн хоногийн турш, бvvр зарим тохиолдолд хэдэн долоо хоногийн турш хорсон хєндvvрлэдэг гэнэ. Ганц хорсоод ч зогсохгvй гээч. Учир нь халгай хэмээх энэ ургамал нь тодорхой хэмжээнд мэдээ алдуулах vйлчилгээтэй гэдгийг та мэдэх байлгvй. Тиймээс уг тэмцээнд оролцсон хvмvvс хэдэн хоногийн турш шvлсээ савируулж явдаг гэдэгт итгэлтэй байж болно. Ямартай ч Их Британид жил бvр зохиогддог нэгэн сонирхолтой тэмцээний дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Эх дэлхий рvv минь асар том Макнотын сvvлт од дєхєж байна. 6 сарын 15-нд уг огторгуйн биет нь маш ойрхон (ойролцоогоор 170 сая. км зайд) манай гаригтай зєрєн єнгєрсєн аж. Бємбєрцгийн хойд хагаст амьдардаг оршин суугчид зvvн хойд тэнгэрийн заадсаар тvvнийг харцгаасан юм. Сvvлт од нь маш ховор огторгуйн биет боловч Макнот нь эх дэлхийтэй ингэж ойртох ганц солир нь биш юм. Биднийг ер нь амьд оршихуйг тэтгэж байдаг Нартай хамгийн ойр очиж байсан олон однууд байдаг. Ингээд тэдний талаар сонирхолтой баримт болон зургуудыг vзэцгээе.
Хадгалах
Стокгольмийн метрог (Stockholms tunnelbana) дэлхийн хамгийн урт урлагийн галерей гэж нэрлэдэг байна. Ойролцоогоор уг метроны 100 буудлаас 90 буудал нь гадны жуулчид болон зочидод урлагийн олон тєлєєл тєрлvvдтэй танилцах боломж єгдєг ажээ. Энд vлгэрийн агуунууд (ихэнх буудлууд нь хадыг єрємдєж агуу мэт хийгдсэн), тєрєл бvрийн vзмэрvvд, классик архитектурын булангууд, ханын рельефvvд, шигтгэмэл зурагнууд, граффитууд, тэр тусмаа дvрс бичлэгvvд байдаг. Хэдэн зуун уран бvтээлчид єєрсдийн бvтээлээ стокгольмийн метронд єгдєг байна. Урд нь засгийн газар газар доорх галерейд ойролцоогоор 1,5 сая долларын хєрєнгє оруулалт жил болгон хийдэг байжээ. За ингээд энэхvv гайхалтай метро гэхээсээ илvv урлагийн музей болсон буудлуудаар хамтдаа аялацгаая.
Хадгалах
АНУ-ын Колорадо Мужид амьдардаг Саманта Янг хэмээх есєн настай бяцхан охин хар багаасаа эхлэн аллигатор матарнуудын дунд єсєж торнисон бєгєєд тэднийг дасгалжуулах, тэдэнтэй “тулалдах” эрдэм суралцжээ. Тvvний эцэг эх хоёр нь болох Жей болон Эрин Янг нар нь єєрсдийн эзэмшлийн 12 акр газартаа аллигатр матрыг тэжээдэг бvхэл бvтэн фермийг (Gators Reptile Park) байгуулсан байна. Тэрхvv фермд нь 350 ширхэг “хэвлээр явагч- аварга араатан” амьдардаг бєгєєд гэр бvлийн хоёр бяцхан охиноо зургаан настайгаас нь эхлэн матартай харьцаж, ноцолдох ур ухаанд сургасан болохыг Daily Telegraph сонинд нийтэлжээ. Ингээд алсын Америкад байдаг нэгэн сонирхолтой гэр бvлийн зоригтой бяцхан гишvvн болон тэдний нуруугаар хvйт даам гэр бvлийн бизнесийх нь талаарх мэдээллийг хvлээн авна уу.
Хадгалах
Дэлхийн хаа нэгтээ, ямар нэгэн хvмvvс ийм нэгэн эгэл бус коктейлыг бэлтгэж, дуртайяа уудаг байна. Уншигч та сэтгэлээр амархан унадаг, хэт эмзэг нэгэн бол vргэлжлэл дээр дараад хэрэггvй гэдгийг шууд хэлмээр байна. Учир нь энэхvv коктейлыг юугаар, хэрхэн хийдгийг нь харахад хэзээ нэгэн цагт хvртэх боломж олдвол уруулаа ядаж хvргэж чадах болов уу гэмээр аймшигтай санагдлаа. Гэхдээ хvн хvний сонирхол єєр тул, хэмжээлшгvй баян хvний хорвоогийн бас нэгэн хачирхалтай “ундаа” танд таалагдах ч юм билvv. Ингээд юугаар хийдэг болоод тийм их ер бусын, тийм их ховор, тийм их аймшигтай коктейль гэж сvрдэж айгаад, сvйд болоод байгааг минь одоо та єєрийн нvдээр хараад, єєрийн vгээ хэлнэ биз.
Хадгалах
Таны харж байгаа энэхvv бяцхан цагаан нохойг Цасхан гэдэг. Ямар ч нохойн яс, маханд нь нэвт шингээстэй байдаг муурыг vзэн ядах vзэл энэхvv єхєєрдєм нохойнд бvр хэтэрхий их шингэжээ. Ямар сайндаа л сvvлийн хэд хоногт тэрээр тавын таван (5 ширхэг) муурыг бvхлээр залгисан байх вэ дээ. “Ийм жаахан амьтан яаж есєн голтой, “дэгжин” араатныг ангуучилж чаддаг байна аа? Тэгээд бvvр нэг биш таваар нь шvv?” гэж та гайхаж байгаа нь лавтай. Итгэж ядах тань ч таны туйлын зєв. Гэхдээ мань Цасхан vнэхээр таван муур залгисан нь vнэн болохыг та vргэлжлэлээс vзээрэй.
Хадгалах
Таны харж байгаа энэхvv орангутанг сармагчны эцэг эх нь нас барчихсан юм санажээ. Аавынхаа энгэрт эрхэлж, ээжийнхээ хайранд умбаж явсан элэг бvтэн амьдралаасаа гэнэт хагацсан энэ сармагчин сэтгэл санааны гvн хямралд орж, хадан гэрлvvгээ аажим аажмаар “харьж” байжээ. Амьтны хvрээлэнгийн ажилчид ч тvvнийг амьд vлдэх найдлагагvй болсон гэж бодоцгоох болсон байв. Гэвч нэгэн бvрхэг хирнээ, vvлэн чєлєєгєєр наран гийсэн єдрєєр тvvний амьдардаг уг амьтны хvрээлэнд нэгэн євчтэй, хєгшин нохойг авч иржээ. Харин манай орангутанг єнєєх нохойг анх харсан цагаасаа хойш л эелдэгээр хvлээн авч, зvv орох зайгvй найзлан нєхєрлєх болж, хоногийн хорин дєрвєн цагийг энэ хоёр амьтан хамт єнгєрєєх болсон байна. Тэд хамтдаа усанд сэлэх хамгийн дуртай гэнэ. Мэдээж орангутанг маань уснаас маш их айдаг боловч, газар дээрх ганц найз нь болох хєгшин нохой тvvнийг усанд живvvлэлгvй харж ханддаг ажээ. Ингээд хайраар дvvрэн хорвоогийн сэтгэл уяраам нэгэн гайхалтай тvvхийг тантай хуваалцах болсондоо туйлийн байртай байна. Хvн хvндээ хайртай байцгаая гэхээс єєр юу гэх вэ.
Хадгалах
Энэтхэгийн ємнєд хэсэгт оршдог Мадья-Прадеш дэхь Бхопал хотод хорин таван жилийн ємнє гарсан vйлдвэрийн аймшигт ослын уршиг одоо хvртэл арилаагvй байна. Union Carbide- аж vйлдвэрийн цогцолборт єдгєє хагас тавин жилийн тэртээд осол гарснаар ойр орчимд нь амьдарч асан хагас сая хvн хорт хийн дэгдэлтээс болж амиа алдаж байсан бол єдгєє тэндэхийн оршин суугчдын vр хvvхдvvд нь тєрєлхийн хvнд ноцтой эмгэгтэй байх нь энгийн vзэгдэл болжээ. Хотоор нэг булсан vйлдвэрийн хаягдлууд нь єнєєдєр ч гэсэн газар доорх усан сангуудаар дамжин иргэдийн эрvvл мэндэд хор хvргэсээр байгаа юм. Єнгєрсєн Даваа гарагт Union Carbide- карбид олборлодог байсан vйлдвэрийн хуучин удирдагчид болох 8 хvнийг анхаарал болгоомжгvй байсан хэмээн буруутгасан бєгєєд тус бvрт нь 2 жилийн хорих ял оноож, 100000 рупигийн (2100$) торгууль ноогдуулахаар болжээ. Буруутай этгээдvvдэд дэндvv зєєлєн шийтгэл оноосон хэмээн иргэд гомдоллож байгаа аж. Ингээд хэн нэгний анхаарал болгоомжгvй байдлаас болж зон олноороо, удам судраараа эрvvл энхийн заяанаасаа хагацахад хvрсэн Бхопал хот дахь эмгэнэлт ослын золиос болсон хvvхдvvдийн дvр зургийг тантай хуваалцая.
Хадгалах
Магадгvй бид таны мэлмийд гар хєлгvй, хєгжлийн бэрхшээлтэй хvмvvсийн талаарх мэдээлэл, нийтлэлийг хvргэсээр байгаад та сvvлдээ залхаж, айдаг болсон биз ээ. Гэвч орон зай уужим, орших хvмvvн олон, олны дунд сэтгэлийн хаттай нь нин ховор байдаг ертєнц дээрх эрхтэн дутуу, заяа дулимаг тєрсєн ч эрvvл бусдаас хавьгvй илvv аз жаргалтай, баяр баясгалантай амьдарч, сэтгэлийн тэнхээгээ хязгаарт нь тултал “дасгалжуулж” чаддаг хvмvvсийг эгэл олонд алдаршуулан сурталчлах нь аливаа мэдээллийн хэрэгслийн хувьд бахархал байдаг билээ. Ингээд энэ удаад бvгдээрээ тєрєлхийн хоёр гаргvй боловч сэтгэлээр vл унан, хоёр хєлнийхєє тусламжтайгаар єєрєє хоолоо идэж, компютер дээр тоглон, бичих гэх мэт бvхий л зvйлсийг хийж сурсан Иорданы бяцхан хvvгийн амьдралын хэсэгхэн хормыг хуваалцая. Ёстой мундагийн мундаг хvv юм даа гэхээс єєр юу гэх вэ.
Хадгалах
Дотоод сэтгэлээрээ бол тэрээр 7-хон настай бяцхан охин билээ. Гэвч 70 гарсан настай эмээ шиг тєрхтэй аж. Зоригтой бяцхан Ашанти Эллиотт-Смит маш ховор эмчлэгддэггvй євчнєєр шаналж байгаа юм. Тvvний бие хэвийн байдлаасаа 8 дахин хурдан хєгширч байна. Энэ юу гэсэн vг вэ гэвэл тvvнийг 10 хvрэхэд тэрээр яг л 80 настай эмээ шиг болно. Хєєрхий охиний талаар болон ээжтэй нь хийсэн ярилцлага, фото зургуудыг нь vргэлжлэлээс уншаарай.
Хадгалах