Орондоо эдгээрийг хэзээ ч бүү хий! Эс бөгөөс түүнтэй ахиж дотно харилцаанд орно гэж саналтгүй

Дурлалт хосуудын хувьд дотно харилцаа гэдэг нэг нэгнээ илүү ойроос мэдрэх боломж билээ. Гэхдээ ганцхан буруу алхмаар энэхүү гайхалтай мөчийг үгүй хийх магадлалтай. Тиймээс дараах зүйлсийг та орондоо хэзээ ч хийж болохгүй бөгөөд бүр мөсөн мартах хэрэгтэй. Харин чухам юу хийж болохгүйг, мэдээллийн дэлгэрэнгүйгээс хамтдаа харцгаая.

Орондоо эдгээрийг хэзээ ч бүү хий! Эс бөгөөс түүнтэй ахиж дотно харилцаанд орно гэж саналтгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чимээгүй байх

Сексийн талаар их ярих тусам та хоёрын сонирхол ижил биш мэт санагдах үе гардаг. Хэрвээ та таагүй л зүйл ярих гээгүй бол хоорондоо танд төрсөн мэдрэмж, хүслийнхээ талаар хамтрагчтайгаа чөлөөтэй ярилцаж болно. Хүмүүс нэг нэгнийхээ бодлыг уншиж чаддаггүй учир, чимээгүй хүлээх нь зөв сонголт биш.

Таалагдахгүй байгаа зүйлээ тэр дор нь хэлэхгүй, дотроо хадгалах нь хосуудын сексийн харилцааг амтгүй, идэвхгүй болгох аюултай байдаг.

Чимээгүй байх

2 Шүүмжлэх

Сексийн үеэр та хайртыгаа шүүмжилж, бухимдах хэрэггүй. Хэрвээ танд ямар нэгэн зүйл таалагдахгүй, таны хөл чилсэн, тавьж чадаагүй байвал энэ талаараа эвтэйхэн болоод шууд хэлсэн нь дээр. Магадгүй хамтрагч тань юун дээр алдсан бэ хэмээн асуух болов уу. Энэ үед нь та түүний буруу байхгүй, зүгээр л хөл тань бадаарснаас болж таагүй мэдрэмж төрсөн гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Шүүмжлэх

3 Хамтрагчийнхаа үгэнд гомдох

Хэрвээ хамтрагч тань аль хэдийн дур ханачхаад, болихыг хүсэж байвал та энэ үгэнд гомдох хэрэггүй. Харин түүний үгийг сонсож, ярилцаарай. Та хоёр нэг нэгнээ хүндэлдэг бол түр зуур завсарласны дараа дахин үргэлжлүүлэх нь тийм ч том асуудал биш.  Хамтрагч тань өөр аргаар танд сайхан мэдрэмжийг бэлэглэхийг хүсэж байгаа ч юм билүү. Тиймээс ямагт яаран дүгнэлт хийж, халуухан харилцаагаа унтраахаас болгоомжлоорой.

Хамтрагчийнхаа үгэнд гомдох

4 Өвдөлтийг тоохгүй байх

Дотно харилцаанд орж байх үедээ та өвдөлт мэдэрч байвал энэ талаар хамтрагчдаа хэлээрэй. Өвдөлт гэдэг нь энгийн зүйл биш бөгөөд эмчийн тусламжтайгаар асуудлаа шийдэх хэрэгтэй. Хэрвээ хамтрагч тань танд өвдөж байна хэмээн хэлсэн бол та шууд болих шаардлагатай. Өөр ямар нэгэн арга санал болгож, түүнийг тэвчээрэй хэмээн ятгаж болохгүй.

Өвдөлтийг тоохгүй байх

5 Хамтрагчийнхаа юу хүсч байгааг тоохгүй байх

Хэрвээ та хамтрагчийнхаа хаа нэгтээ үнсэж, түүний сэрлийг хөдөлгөх гэж оролдож байхад тэр огтхон ч хөдлөхгүй хэвтээд байвал энэ түүнд таалагдахгүй байгаа бололтой. Хамгийн гол нь секс гэдэг хоёр талын хүсэл дээр тулгуурлаж, амттай болдог тул, зөвхөн өөрийн хүслээр бүхнийг шийдэх гэсний хэрэггүй. Хамтрагч тань сексийг хүсэхгүй бол танд хүчлэх эрх байхгүй гэдгийг санаарай. 

Хамтрагчийнхаа юу хүсч байгааг тоохгүй байх

6 Үнэртэй лааг секс тоглоом болгож ашиглах

Харилцаагаа халуухан болгох гэж хосууд төрөл бүрийн арга хэрэглэдэг. Гэхдээ энэ нь таныг аюулд оруулж болох эсэхийг сайтар бодох хэрэгтэй. Жишээ нь гэхэд хосууд үнэртэй лааг секс тоглоом болгож ашигласнаар, нэгнээ гэмтээх, харшил өгөх гэхчлэн сөрөг үр дүнд хүрдэг байна. 

Үнэртэй лааг секс тоглоом болгож ашиглах

7 Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орох

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орох нь тийм ч зөв сонголт биш. Хэрэв та үнэхээр ухаан балартлаа уусны дараа хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орсон бол, өглөө нь харамсаж, өөртөө урам хугарч мэдэх юм. Тиймээс ямагт өөрийгөө хянаж байх нь сүүлд гарч болох аюулаас сэргийлнэ. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орох

8 Өөрийн хүслийг хэлэхээс ичих

Ялангуяа бүсгүйчүүд секс хийж байхдаа ичиж, биеэ барихыг оролддог. Тухайн залуутай анх удаа секс хийж байгаа тохиолдолд биеэ барьж, сайхан мэдрэмж, таашаалаас өөрөө зугтдаг гэж хэлж болно. Үүний оронд та өөрийгөө чөлөөтэй орхиж, бүхнийг бие сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй. Өнөөх залуу юу бодож байгаа бол, би ямар харагдаж байгаа бол, одоо бид ямар харилцаатай гэсэн үг вэ гэхчлэн толгойд эргэлдэх түмэн бодлоос ангижирч, зөвхөн тухайн мөчдөө л бүх анхаарлаа төвлөрүүлээрэй. 

Өөрийн хүслийг хэлэхээс ичих

9 Дур тавьж чадах болов уу хэмээн санаа зовох

Дур тавилтыг сексийн эцсийн цэг гэж хүлээж авч болохгүй. Дур тавихад заримдаа 10 секунд ч хангалттай байдаг бол заримдаа 10 минут ч хангалтгүй байдаг. Ихэнх хүмүүс гар хангалга хийснээр илүү хурдан дур тавьдаг гэдэг. Секс гэдэг бол дотно харилцаа, сэтгэл ханамж юм. Харин дур тавилт нь үүний нэг хэсэг болдог.

Хэрвээ та хоёр нэг нэгнээ ойлгож, бие биенийхээ хүслийг сонсдог бол тун удахгүй хоёулаа дур тавих магадлалтай. Дур тавьсан мэт жүжиглэх хэрэггүй бөгөөд харин энэ талаараа хамтрагчдаа хэлэх нь зүйтэй.  Хэдийгээр үүнийг хэлэх, сонсох таагүй ч ирээдүйд нэг нэгнээ ойлгоход тань туслах болно.

Дур тавьж чадах болов уу хэмээн санаа зовох

10 Хайргүй хүнтэйгээ секс хийх

Хайртай хүнтэйгээ хийсэн секс хамгийн сайхан гэж ярьдаг. Энэ нь үнэний ортой юм. Хайр сэтгэлээр холбогдсон хосууд секс хийхэд бүх зүйлс дэндүү амттай, дэндүү жаргалтай байдаг бол сэтгэл татагддаггүй, дурлаж, хайрлаагүй эр хүнтэй нэг оронд ороход тухайн бүсгүй таатай мэдрэмж авч чадахгүй нь ойлгомжтой. Ердөө л ядралт, өвдөлт мэдэрч, энэ бүхнээс залхаж эхэлдэг байна.

Хайргүй хүнтэйгээ секс хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()