Интернет гэж аймшигтай бєгєєд гайхамшигтай ертєнц байх юм аа. Тvvний хvч нєлєє нь хvмvvний єдєр тутмын амьдралд ямар улам эрчимжсээр байгааг бид цаг минут єнгєрєх тусам олж харж байна. Бид саяхан та бvхэнд Facebook хэмээх ер бусын олон нийтийн сайт болон бусад системvvдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг танд хvvрнэж байсан. Тэгвэл энэ удаад сvvлийн vед нилээн алдаршаад байгаа, богинохон текстvvдээр харилцдаг "Twitter" хэмээх бас нэгэн сайт нь хvмvvсийн амьдралын хэрхэн єєрчилсєн талаарх сонирхолтой нийтлэлийг танд хvргэхээр бэлтгэлээ.
Хадгалах
Дэлхий тэр чигээрээ “америк мєрєєдлийг” мэднэ. Америк мєрєєдєл бол ардчилал, эрх чєлєє, олон ургалч vзэл, хvнлэг нийгмийг агуулдаг. Тэгвэл Латин Америк маягийн мєрєєдєл ямар байдгийг та мэдэх vv? Vгvй бол бvгдээрээ Латин Америкийн улс орнуудын сvvлийн арван жилийн тvvхийг фото зураг болон тайлбаруудаар нь дамжуулан олж мэдэхийн зэрэгцээ, “латин америк” мєрєєдлийн тусгалуудыг сонирхоцгооё. Нилээн дуулиантай доорхи зургууд болон Латин америк мєрєєдлийг агуулсан бяцхан текстvvдийн тусламжтайгаар та энэхvv бvс нутгийн аж амьралаас бага ч гэсэн мэдээлэлтэй болох болно. Хvн бvхэн хvсэл мєрєєдєлтэй байдаг. Гэвч тухайн хvний ертєнцийг vзэх vзэл, єсєж тєрсєн орчин, нас хvйснээс нь хамаараад хvсэл мєрєєдлvvд нь єєр єєр байдаг ажээ. Ингээд бvгдээрээ латин америкийн єнцєг булан бvрт байдаг янз бvрийн нас хvйс, шашин шvтлэг, боловсрол, мэргэжилтэй хvмvvсийн мєрєєдлvvдийг сонирхоцгооё. Хvсэх тусам хясдаг хорвоо гэж нээрээ хvн бvхэнд хvссэн бvхнийг нь єгєхгvй юм даа.
Хадгалах
Эмзэг мэдрэмтгий хvмvvс vргэлжлэл дээр дараад хэрэггvй гэдгийг хамгийн тvрvvнд хэлэх хэрэгтэй байх. Учир нь бид азгvй явдлаас болж аймшигтайгаар зэрэмдэглэгдсэн нэгэн бvсгvйн эдгэрлийн тvvхийг хvvрнэх гэж байна. Vе тэнгийн залуусынхаа адилаар инээж наргих дуртай байсан Ханна Орпин (Hannah Orpin) хэмээх залуухан агаад царайлаг бvсгvй нь 2009 онд нэгэн кафе-д сууж байгаад толгой дээрээ халуун тос санамсаргvй асгуулчихжээ. Тvvнээс хойш бvсгvй vнэхээр нvд харьтарч, єр эмтэрмээр гадаад тєрхтэй болсон байна. (тvлэнхий зураг нь доор байгаа гэдгийг ахин анхааруулъя). Харсан хvн бvхэн л Ханна – г хэзээ ч урьдын хэвэндээ орохгvй гэдэгт итгэлтэй байжээ.
Хадгалах
Дэлхийн єнцєг булан бvр дэхь хамгийн ер бусын, vзэсгэлэнтэй, хосгvй сайхан усан сангуудын фото цуглуулгаар таны мэлмий, сэтгэлийг мялаахаар бэлтгэлээ. Ийм ижилгvй тансаг бассейнууд цэнхэр гаригийн хаа нэгтээ байдаг гэдгийг та таамаглаж ч байгаагvй байж мэдэх. Vнэхээр жинхэнэ диваажин гэж vvнийг л хэлэх байх. Зарим нь бvvр vгээр хэлж, vсгээр бичихийн аргагvй тансаг vлгэрийн орон гэлтэй vзэгдэнэ. Та бvр ганц нэгийг нь эвлvvлэг байна гэж сэжиглэх вий. Гэвч энд нэг ч худлаа зураг байхгvй гэдгийг баталж байна. Ингээд vргэлжлэл дээр дарж, дэлхийн хамгийн ер бусын усан сангуудын дvр зурагаар нvдээ хужирлацгаая. Мєрєдєл vнэхээр биелдэг гэдэг нь vнэн л юм бол, бvгдэн дээр ч очиж, сэлж vзэхийг мєрєєдєж байна.
Хадгалах
За ийм нэгэн сvртэй нэртэй, хєгийн тэмцээн нь Беларусит зохиогдоод найман жилийг vдэж байгаа ажээ. Ямартай ч улс орондоо нилээн далайцтай арга хэмжээ болдог бололтой. Энэ жилийн арга хэмжээнд 200 гаруй хvн мєнгєєрєє худалдаж, авсан байнгийн хэрэглээний гар утсаа бусдаас хол шидэж чадах эсэхээ сорихоор оролцсон байна. Харин тэднийг харж баясахаар мянга гаруй хvн цугларчээ. Утсаа хамгийн хол шидэж чадсан хvн шинэ утсаар шагнуулна, бусад нь утас ч vгvй, юу ч vгvй хоцордог байна. За ингээд Беларусын гар утас шидэлтийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээний дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Армян улсын Grand Candy хэмээх чихэрний vйлдвэр нь vйл ажиллагаагаа явуулж эхэлснийхээ арван жилийн ойг тохиолдуулан, аварга том шоколад хийсэн нь дэлхийн рекордыг эвдэж Гиннесийн номонд бичигджээ. 4.41 тонн жинтэй, уртаашаа 5.6 метр, єргєєшєє 2.75 метр, єндрєєрєє 25 см энэхvv нvсэр том хавтгай шоколадыг 4 єдрийн турш хийсэн байна. Ємнє нь 3.58 тонн жинтэй шоколад vйлдвэрлэсэн Италийн нэгэн компани энэхvv рекордны эзэн байжээ. Ингээд дэлхийн хамгийн том шоколадыг харцгаая.
Хадгалах
Америкийн нэгэн цахим хуудасны залуус алдартай зочид буудал, амралтын газруудын хvний сэтгэлийг хєдєлгєм сурталчилгааны гэрэл зургуудыг энгийн аппаратаар, энгийн vед авсан зурагтай харьцуулахаар шийджээ. Тэд зуу зуун наран шарлагын газар, зочид буудлуудаар айлчилж, мянга мянган зураг дарсныхаа хамгийн аятайхан гарснуудыг нь сурталчилгааны зургуудтай нь харьцуулан тавьсан байна. Мєн єєрсдийнхєєрєє тухай бvрт нь тайлбар хийжээ. Ингээд зар сурталчилгаа нь та бидний тархийг хэрхэн угаадаг талаар бяцхан баримтын цуглуулгатай танилцацгаая. Хамгийн тансаг газрууд хvртэл бодит байдлаасаа ийм ялгаатай байгаа юм чинь, наад захын vйлчилгээний газруудын зар сурталчилгаанд тєдийлєн их найдаад хэрэг байна уу? Энэ хорвоо дээр хэдийгээр тєгс тєгєлдєр юм гэж vгvй бєгєєд, єє эрээд л байвал олдоод л байдаг боловч, хvний сэтгэлийг дэндvv гайхалтай сурталчилгаагаар татчихаад, тvvндээ нийцэхгvй бодит байдлыг олгоод байвал бас хэцvv юм даа.
Хадгалах
Жил бvрийн 9-р сарын 6-9-ний єдрvvдэд Испаний Гаудис болон База хотуудад Каскаморрасын фестиваль болж єнгєрдєг. Наадмын хvрээнд, нутгийн оршин суугчид нь аугаа байлдан дагуулалтын алдар болон Ариун Охин Тэнгэрийн эргэн ирсний баярыг тэмдэглэдэг байна. Vvнтэй холбогдуулан, бяцхан домог хvvрнэхэд, 1940 онд Гуадисаас ирсэн нэгэн хар ажилчин База хотын нэгэн сvйтгэгдсэн эмэгтэйчvvдийн сvмийн нурангинаас Ариун Охин Тэнгэрийн барималыг олсон байдаг. Харин тэрхvv барималыг Базад хадгалж vлдэх болсон нь Гуадисын оршин суугчдын дургvйцлийг тєрvvлсэн юм байна. Тиймээс энэхvv маргааны зохицуулахын тулд Базагийнхан нэгэн зальжин арга сэджээ. Хэрвээ хэн нэгэн Гуадис хvн База хотруу нэвтэрч ороод, ариун охин тэнгэрийн барималанд хувцасаа ганц ч бохирдуулалгvйгээр хvрч чадвал, тvvнийг авч болно гэж тэд тунхагласан байна. Ингээд Испаний нэгэн домог, сvсэг бишрэлтэй холбоотой, ер бусын арга хэмжээний дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Калифорнийн загасчин Steve Wozniak нь дэлхийд гайхагдах ер бусын рекордыг тогтоожээ. Тэрээр хамгийн бяцхан жараахайнаас єхсvvлээд араа шvд нь арзайсан аварга загас хvртэл нийт 1000 єєр тєрлийн загас барьсан анхны хvн болсон байна. Энэ залуу нь 10 жилийн туршид 63 улс орноор аялж, далай тэнгис, гол мєрєн, нууруудын эрэг дээр нийт 20’000 цагийг єнгєрvvлсний эцэст ийм амжилтанд хvрчээ. Стив нь агасчлах хорхойгоо дарж, єнєєдрийн санамсаргvй бєгєєд содон амжилтандаа хvрэхийн тулд 50’000 фунт зарцуулж, нэг сая гаран милийг туулсан байна. Ингээд энэ сонирхолтой залуугийн дэгээнд орсон хамгийн ер бусын загаснуудтай танилцацгаая.
Хадгалах
Vнэн мєний сvмийн суурийг тайландын саятан Лек Вирийапхан нь анх 1981 онд тавьж, єєрийн хувийн эд зvйлсийг ашиглан барьж эхэлжээ. Тvvнийг сvмээ барьж дуусмагцаа таалал тєгсєнє хэмээн тэр vеийн хvмvvс ярьдаг байсан аж. Харин Лек Варийапхан нь єдгєє гуч дахь жилдээ баригдсаар байгаа энэхvv гайхалтай архитектурын бvтээлийнхээ барилгын ажлыг эхлvvлснээсээ хойш 19 жилийн дараа таалал тєгссєн байна. Сурталчилгааны нэгэн хуудсанд: “Тэр чигээрээ модоор бvтээгдсэн энэхvv сvм нь шашин, гvн ухааны чин vнэнээр дvvрэн байх бєгєєд хvн тєрєлхтний єнєєгийн хєгжил дэвшлийн ялгааг єєрєєрєє илэрхийлдэг”- хэмээн нэгэн сурталчилгааны нийтлэл дээр бичжээ. Энэ єгvvлбэр vнэхээр vнэн болохыг сvмийн дvр тєрх нотолж байгаа юм. Учир нь уг барилгын зарим хэсгийн дээврийг нь хvртэл 30 жилийн турш битvvлж амжаагvй байхад, зарим хэсэг нь засал чимэглэлдээ орж, vлдсэн хэсэг нь гайхалтай тєгс архитектурын бvтээлийн шинжээ нэг мєсєн олжээ. Яг хvн тєрєлхтний хєгжил дэвшлийн ялгаатай ижилхэн байгаа биз?...
Хадгалах
Нэг хєлєєрєє нийлж тєрсєн хоёр Америк сиамын ихэр охиныг салгах мэс ажилбар амжилттай болж єндєрлєжээ. Хэр баргийн эмч нарын ард нь гардаггvй чамгvй єндєр давааг давж чадсан мэс засалчид одоо сэтгэл хангалуун байгаа аж. Учир нь тэдний ачаар тусгаарлагдсан хоёр охин маань нэг нэг хєлтэй л болохоос биш, энгийн, аз жаргалтай амьдралаар єсєн торниж байгаа юм. Магадгvй энэ хоёр охин нас биенд хvрч, амьдралыг ойлгох сэхээтэй болсныхоо дараа ганц хєлтэй ч гэсэн хос тавилангаар хvний хорвоог туулах эрхийг олгосон эмч нартаа хязгааргvй их баярлах байх.
Хадгалах
Америкийн Нью-Йорк хотын нэгэн оршин суугч нь санаандгvй байж байгаад ундандаа хэрэглэдэг крантны усаа микроскопоор хараад, гvн шоконд оржээ. Учир нь ундандаа хэрэглэдэг крантны уснаас нь “копепод” хэмээх энэхvv аймшигтай бичил биетэн илэрсэн байна. Томруулж харахад нvдэнд хvйтэн араатанг санагдуулах энэ амьтан нь хvний биед ямар ч хор хєнєєлгvй болох нь аль эрт нотлогдсон ажээ. Гэвч ийм зvйл харсныхаа дараа мань хvн усаа тайван ууж чадаж байгаа болов уу? Уухгvй ч гээд яах вэ дээ. Цангаж vхэлтэй нь биш дээ. Ямартай ч энэ мэтээр юм бvхэн амьтай болох нь бага багаар нотлогдож, бас хорвоо ертєнцийг бvтээлvvд хэрхэн бохирдож байгаа нь харагдах ажээ.
Хадгалах