Үхсэнд тооцогдож байсан эцэг нь эргэн иржээ

2013-07-25, 18:12
22,165
Эхнэртэй, 5 хүүхдийн эцэг, 16 жилийн өмнө оргүй алга болж, албан ёсоор үхсэнд тооцогдож байсан залуу амьд эв эрүүл байжээ.
Үхсэнд тооцогдож байсан эцэг нь эргэн иржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр гей болж, шинэ амьдрал эхлүүлсэн байв.

Түүх анх ингэж эхэлжээ. Аризона мужид төрсөн энэ эр сургуулийн хайр Эннитэйгээ гэрлэсэн, тэдний дундаас Кристен, Эрин хэмээх 2 охин төржээ, үүнээс гадна тэд Вьетнамаас 3 хүү өргөж авчээ. Бүх зүйл сайхан байгаа юм шиг л санагдаж, Майерс эцгийнхээ компанид амжилттай ажиллаж байлаа. Гэвч түүний найзуудын нэгнийх нь үгээр бол, тэр өрөнд баригдчихлаа гэж үглэдэг байжээ. Түүний гэр бүл таагүй үеийг туулж  байсан нь нэмэлт дарамт болж байжээ. Эхнэр Энн нь коллежэд сурахыг хүсч байсан нь их шүтлэгтэй Майерсийн амьдралын гол зорилгод багтаагүй байжээ. Түүний бодлоор христос шашинтны хувьд өв тэгш эхнэр бол гэрийн эзэгтэй ажээ.

Өөрийн итгэл үнэмшилээ бататгах гэж тэрээр Библи уншсан ч, хэрэгтэй зүйлээ олж чадсангүй, үүнээс болж тэр өөрийгөө урхинд орсон мэт санах болжээ. Хосууд тэр ч бүү хэл салах талаар ч ярьж эхэлж, гэвч шашины үзэл нь Майерст үүнийг хийхийг зөвшөөрсөнгүй.

Майерс, Шон Лайт хоёр.



Удалгүй Майерс семинарт оролцохоор Сан-Диего явсан бөгөөд дахин түүнийг хэн ч хараагүй байна. Алга болсон эрийг мөрдөөд цагдаагийхан түүнийг алуулсан гэсэн төсөөлөлтэй байж. Мөрдөгчид хэргийг бүрдүүлж чадаагүй ч, бага хурал болсон эхний өдөр буудлаасаа гарч явсан ч семинартаа очсоор л байсан байна. Түүнийг хаана амьдарч байсан, хаашаа явдгийг хэн ч мэдэхгүй байлаа. Бага хурлын дараа Майерс ул мөргүй алга болжээ гэдгийг тогтоож чадсан байна.

Майерсийн өөрийнх нь үгээр бол семинарын сүүлийн өдөр түүнийг дээрэмджээ, тэгээд хэдхэн доллартой үлдсэн тул хямдхан буудалд шөнийг өнгөрөөхөд хүрчээ. Маргааш өглөө нь Мексикийн хил давж, автобусанд суун Кабо-Сан-Лукас хот руу явжээ. Тэнд амьдралынхаа элдэв асуудлаас бага ч  болов хөндийрч сатаарахын тулд амрахаар шийджээ.

 “Түүнийг эрчүүд өдөөдөг энэ аймшигт нууц удаан хугацаанд түүнд амар заяа үзүүлэхгүй байсан.” -гэж тэр үнэнээ хэлжээ. Гэвч Кабо руу хийсэн аялал удаан үргэлжлэх учиргүй байж.

“Би буцаж чадна, бүх зүйл хуучин шигээ болно гэж өөртөө итгүүлэхийг хичээдэг байсан. 7 хоногийн дараа, магадгүй 2 долоо хоногийн дараа буцна гэж тооцоолж байсан“ -гэж Mail Online сонинд өгсөн ярилцлагандаа өгүүлжээ.

Гэвч хэдэн долоо хоног нь 4 сар болон хувирч, тэр гэр бүлтэйгээ нэг ч удаа холбоо барьсангүй. АНУ-д эргэж ирээд Калифорни мужийн Палм-Спрингс хот руу явж тэндээ ажил хайж эхэлжээ. Палм-Спрингст Канадаас ирсэн жуулчин Шон Лайт хэмээх эртэй таарч, тэд бие биеэндээ дурлажээ.



Тэд хамтдаа шинэ амьдралаа эхлүүлж, Майерс бичиг баримт шаарддаггүй газар ажиллаж алдаг оног мөнгө олж арай ядан амь зууж байв. Энэ үед түүний гэр бүлийнхэн түүнийг гэнэт үл ойлгогдох байдлаар алдсандаа шаналан зовж байлаа.

Эцгийгээ явахад охин Кристен 8 настай байжээ. Эхний үед охин шөнө бүр уйлж, эцгийгээ эргүүлж авчир гэж хашгирдаг байв. 1996 онд Майерс албан ёсоор үхсэнд тооцогдон, гэр бүл нь даатгалын мөнгө гэж 800.000 доллар авчээ. Тэр мөнгийг хоёр охины нэр дээр банкинд хийхээр шийджээ. Гэвч  мөнгө эцгийг нь орлож чадсангүй.

Одоо 30 настай Кирстен ярихдаа: ”11 настайдаа архи амсаж, түүнийг хэрэглэхээр эцгийгээ алдсанаас болж амсаж буй сэтгэлийн өвчнөө эдгээхэд тусалж байгааг юм шиг санагддаг байсан“- гэжээ. Гэвч миний ээж биднийг өсгөх гэж урт удаан, бартаатай замыг туулсан. “энэ дэлхий дээрх хамгийн баатарлаг эмэгтэй” учир би уухаа больсон гэжээ.

Майерсийн охин Кирстен.



16 жилийн дараа, гэр бүл нь эцэггүйгээр амьдарч сурч эхэлсэн үед гэр бүлийн болон Майерсийн найзуудын шуудангийн хайрцагт ”Эрик Майерст юу тохиолдсоныг мэдэхийг хүсч байна уу?” -гэх маягийн асуулттай учир битүүлэг мэдээлэлүүд ирж эхэлжээ.

“Би өөрийнхөө алга болохыг төлөвлөөгүйтэй адил, эргэж ирэхийгээ ч төлөвлөөгүй. Би зүгээр л үүнийг хийхээр шийдсэн.”- хэмээн Майерс мэдэгджээ.

Эхлээд тэр эхтэйгээ уулзсан бөгөөд эх нь түүнийг тэврэнгүүт л уучилсан байна. Түүнчлэн тэрээр ихэнхи ах эгч дүү нартайгаа нийлж чаджээ. Гэвч эхнэр хүүхдүүд нь одоо болтол түүнийг дахин хүлээн аваагүй ажээ.

Түүний эргэж ирсэн нь гэр бүл, төрөл садан, ойр дотныхоны сэтгэл зүрхийг  дахин өвтгөнө гэдгийг ойлгож байгаа ч Майерс зөв шийдвэр гаргасан гэж үзэж байгаа ажээ. Даатгалын компани 800,000 долларыг өнгөрсөн хугацааны хүүгийн хамт нөхөн төлөхийг шаардан Майерсийн гэр бүлийг шүүхэд өгчээ.

Эхнэр хүүхдүүд нь Эрикийн сексийн асуудал түүний алга болсоныг зөвтгөхгүй гэдэгт одоо болтол итгэлтэй байгаа ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()