СААК БАРИМТ

Сансрын хєлгийн ОО-ийн єрєє

Биднийг бага байхаас эхлээд сансрын нисгэгчид жингvйдлийн нєхцєлд хооллодог гэдгийг олонтаа сонсож энэ тухай киноноос ч харж байсан. Сансрын нисгэгчид шvдний оо шиг савтай шахаж гаргаж иддэг олон тєрлийн хоол иддэг. Жишээ нь, "борщ", "тємсний нухаш", "тємсний гурилтай жимсний ундаа" гээд л... Харин эдгээр хоолыг идсэний дараа сансрын нисгэгчид хэрхэн бие засдагийг хvмvvс мэддэг болов уу? та энэ талаар бодож vзээгvй л биз дээ.
Сансрын хєлгийн ОО-ийн єрєє Хадгалах
2011-02-19, 05:04

Youtube-ийн талаар хамгийн сонирхолтой баримтууд

Байгуулагдаад арван жилийн ч нvvрийг vзээгvй байгаа хирнээ дэлхийн бараг бvх хvмvvсийн байнгын хэрэглээ, мэдээллийн эх vvсвэр нь болсон, сая сая хэрэглэгчтэй алдарт Youtube.com айтын талаарх бидний заримынх нь мэддэггvй маш сонирхолтой мэдээллvvдийг танд хvргэх гэж байна. Та доорхи баримтуудыг уншаад мэдлэгээ бага ч гэсэн тэлэхийн сацуу, магадгvй Youtube-ийг улам илvv хvндэлж, улам ихээр хэрэглэдэг болох байх.
Youtube-ийн талаар хамгийн сонирхолтой баримтууд Хадгалах
2011-02-18, 18:22

Хормойн донгийн хэл ам

АНУ-ын єндєр тушаалын албаны хvмvvсийн оролцоотой хормойн донгийн хэл амтай явдлуудыг та бvхэндээ хvргэх байна. Энд сенаторууд, конгрессийн гишvvд, амбан захирагчид болон ерєнхийлєгчийн тухай байгаа. Эдгээр хvмvvс бидэнтэй л адил єєрийн гэсэн хувийн нууцтай байдаг. Эд нар ихэвчлэн хууль ёсны эхнэрээ араар нь тавьсан бєгєєд энэ тохиолдолд нууцлаг зvйл нь ил болоод ирэхийн цагт vр дагавар нь ихэнхдээ гунигтай дуусдаг. Гэхдээ бас vргэлж тийм байдаггvй... ингээд бусдын хэрэгт дурлацгаая.
Хормойн донгийн хэл ам Хадгалах
2011-02-17, 23:25

Єндєр єсгийтєєр жигдэрсэн жинхэнэ эрчvvдийн жагсаал

Эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг vгvйсгэсэн олон нийтийн хєдєлгєєн болтлоо хєгжсєн нийгэм-улстєрийн "Walk a Mile in Her Shoes" тєсєл нь 2001 оноос хойш АНУ-д vйл ажиллаагаа эрчимтэй явуулж байгаа ажээ. Уг хєдєлгєєний зорилго нь бэлгийн хvчирхийллийн талаар мэдээллийг тvгээж, нийгмийг бvх давхаргынхныг бэлгийн хvчирхийллийн шалтгааныг олох, vр дагавруудыг нь илрvvлэх, энэхvv нийгмийн хорт vзэгдлийг хэрхэн vндсээр нь устгах талын хэлэлцvvлэгт хамруулахыг эрмэлздэг байна. Энэ зорилгын хvрээнд тус хєдєлгєєнийхєн “хvнийг сайн мэдье гэвэл гутлыг нь ємсєєд нэг миль алх” гэсэн єрнєдийн хэлц vгийг шууд утгаар хэрэгжvvлж, нэгэн сонирхолтой парадыг зохион явуулсаар иржээ.Уг арга хэмжээ АНУ болон Канадын хотуудад эмэгтэйчvvдийн эсрэг бэлгийн хvчирхийллийг эсэргvvцсэн эрчvvдийн жагсаал болдог байна. Жагсаалд оролцогч тус бvрт нь єндєр гэгч єсгийтэй тод єнгийн эмэгтэй хvний гутлыг тарааж, яг нэг миль зайд алхуулдаг ажээ. Энэхvv vйл ажиллагаа нь маш vзvvштэй бєгєєд сонирхолтой байдаг тул маш олон vзэгчдийг нэг дор цуглуулж чаддаг байна. Єндєр єсгийттэй эрчvvдийн маршны дараагаар эмэгтэйчvvдийн эсрэг хvчирхийллийг зогсоохын тулд юу хийх ёстойг хэлэлцэж, буяны санг хуваарилах гэх мэт бусад олон vйл ажиллагаануудыг зохиодог ажээ.
Єндєр єсгийтєєр жигдэрсэн жинхэнэ эрчvvдийн жагсаал Хадгалах
2011-02-17, 02:15

Сувд эрдэнийн талаар

Амьд нальхан хорхойнуудаас vvсдэгээрээ сувд нь єєрєє гайхалтай байдаг. Бид сувдны энэхvv ер бусын чанарыг нь мэддэг боловч, тєдийлєн анхаарал хандуулдаггvй. Тиймээс энэхvv ховорхон бєгєєд vнэт эрдэнийн талаар хэд хэдэн нэмэлт мэдлэгийг танд хvргэхээр бэлтгэснийг маань хvлээн авна уу. Хорвоо ертєнцийн талаар шинэ мэдлэг, тэр дундаа далайн гvний олон гайхамшгуудийн нэг болсон нууцлаг нандин эрдэнэ болох сувдны талаар мэдээлэлтэй болох боломжийг танд олгож байгаадаа баяртай байна.
Сувд эрдэнийн талаар Хадгалах
2011-02-16, 03:01

Химба омгийн гоо бvсгvйчvvл

Намибийн хойд хэсэгт Анголтой хил залгаа Каоколенд мужид "Химба" хэмээх гайхмаар омог оршин байдаг. Сvvлийн vед энэ омгийнхан vе vе “гадны” ертєнцийн хvмvvсийг зочлохыг зєвшєєрдєг болжээ. Дэлхийн томоохон сэтгvvлvvд, тvvний дотор Discovery сэтгvvлд энэ омгийн тухай нийтлэгдсэн хэд хэдэн сурвалжлага, нийтлэлийн дараа очиж vзэх сонирхолтой хvмvvсийн тоо мэдэгдэхvйц нэмэгджээ. Очиж vзэх зочдыг бишрvvлэх зvйл ердєє ганцхан зvйл байдаг. Тэр нь Химба эмэгтэйн гайхмаар гоо vзэсгэлэн, энгийн бєгєєд сайхан бие галбир, уяхан тєрх билээ. Ингээд нэгэн гэрэл зурагчны "Химба" омгийн аж амьдралтай танилцсан тухай фото тэмдэглэлийг та бvхэндээ хvргэе.
Химба омгийн гоо бvсгvйчvvл Хадгалах
2011-02-16, 00:17

Ванкуверийн хар тамхичдад зориулсан хєтєлбєр

Хойд Америк –ийн оршин суугчдын дунд хамгийн тvгээмэл тархсан халдварт євчнvvдийн нэг болох ДОХ –ы асуудлыг шийдвэрлэх зорилготой «Insite» хэмээх хєтєлбєр Ванкуверт хэрэгждэг байна. Энэхvv тєслийг хэрэгжvvлэгчид нь судсаар мансуурдаг хар тамхичдад цэвэрхэн зvv тариур болон халдвар тархах боломжгvй, цэвэрхэн єрєєгєєр хангадаг байна. Єрєє болгон 12 тасалгаатай ажээ. Тусгай сувилагч нар нь хар тамхичдад судсаа олоход нь тусалж, мансууруулах бодисоо биерvvгээ тарихад нь тусалдаг байна. Тvvнчлэн тэд хар тамхийг шvvж, доозыг нь тааруулахад тусалдаг ажээ. Яагаад чухам ийм газар байгуулах болсон шалтгааныг та доорхи фото нийтлэлээс олж харах болно. Хар тамхинд амьдралаа атгуулсан хvмvvс ямар орчинд, яаж мансуурдаг болохыг харсан хvн тэднийг эрvvлжvvлэхийг хамгийн ихээр хvсэх боловч, бас цэвэрхэн орчинд ядаж мансуураасай гэж єєрийн эрхгvй санааширмаар ажээ.
Ванкуверийн хар тамхичдад зориулсан хєтєлбєр Хадгалах
2011-02-13, 23:12

Виктория хvрхрээний “Чєтгєрийн усан сан”

Ниагарын хvрхрээнээс 2 дахин єндрєєс буюу нэг километр гаруй єндєрлєгєєс минутад 750 литр ус асгаран шуугих байгалийн гайхамшигтай бас аймшигтай нэгэн бvтээл бол Виктория хvрхрээ юм. Зимбабвид байдаг Victoria Falls-хvрхрээнээс маш их манан vvсдэг болохоор нутгийн оршин суугчид нь сvрдэж, бишрэхдээ “Аянга мэт шуугих утаа” гэж нэрлэдэг ажээ. Эрт дээр vед энэхvv хvрхрээн дээр бєє, удганууд цугларч, элдвийн зан vйл vйлдэн, тахил єргєдєг байж. Ингээд бvгдээрээ дэлхийн энгэр дээр орших байгалийн нэгэн хосгvй бvтээлтэй танилцацгаая.

Виктория хvрхрээний “Чєтгєрийн усан сан” Хадгалах
2011-02-13, 03:22

Тайландын онгоцны транссексуал үйлчлэгчид

Тайландын “PC air” хэмээх агаарын зорчигч тээврийн шинэ компани нь бусдаас ялгарах онцлогоо тун ер бусын хэлбэрээр тунхагласан нь онгоцны vйлчлvvлэгчдийн багтаа транссексуалуудыг буюу хvйсээ солиулсан эрчvvд болон манин хvмvvсийг багтаахаар болсон явдал юм. Хамгийн байж боломгvй юмыг Ногоон хурганы арьс, нохойн битvv туурай, эвэртэй туулай мэтээр зvйрлэдэг байсан цаг саяхан мэт боловч, єнєєдєр хvмvvс бараг юунд ч гайхахаа больжээ. Дэлхийн агаарын тээврийн хэрэгслийн чимэг, шигтгээ нь болсон найрсаг харилцаа, єндєр боловсролтой, шигшигдмэл гоо vзэсгэлэнтэй бvсгvйчvvд одоо хvйсээ солиулсан эрчvvдэд зайгаа тавьж єгєх нь дутсан бололтой.

Тайландын онгоцны транссексуал үйлчлэгчид Хадгалах
2011-02-12, 06:39

Тайчигчийн амьдрал

Хана, таазтай холбогдсон нарийхан тємєр баганыг эгээ л энгэр ханхар эр хvн шиг энхрийлж, тvvнийг тvшин, тvvнийг налан бvжихдээ бvсгvй биеийнхээ илчээр цэвдэг тэр баганыг голд нь хvртэл тєєнєн дулаацуулж, цэнгээний газар vдшээр цугласан эрсийн нvдний хорыг биендээ шингээхдээ бэлгийн таашаалыг харцаар нь эдлvvлдэг буянтай ч юм шиг, булай ч юм шиг хvмvvс бол тайчигчид билээ. Ийм ажил хийдэг хvмvvсийг ямар ч нийгэм цаарагалан хориглоод байдаггvй хэдий ч сайн нэрээр хандах нь ховор. Ер нь стриптиз хэмээх энэ урлагаар хоолоо залгуулж, тvvнээсээ таашаал авдаг эмэгтэйчvvдийн амьдралыг мэддэг хvмvvс цєєн. Тиймээс энэ удаад уншигч таныг нэгэн тайчигч бvсгvйн амьралаас хэсэгхэн хугацаанд ч болов хєтлєн “алхаж”, тvvний илэн далангvй бєгєєд халуун дотно ярилцлага, амьдралынх нь хормуудыг харуулах фото зургуудыг тантай хуваалцахаар бэлтгэсэн юм.
Тайчигчийн амьдрал Хадгалах
2011-02-12, 04:19

Нийгмээс гадуурхагдсан хvv

Таны харж буй энэ 6 настай Лонгийн аав ээж нь ДОХ-оор нас барсан, тэр єєрєє ч халдвар авсан байна. Энэ байдлаас нь болж нутгийн тосгоны зєвлєл нь дайрч хавчиж эхлэжээ. Гэсэн хэдий ч Лонг амьд vлдэхийн тулд єєрийн оромжиндоо ганцаараа амьдарч, амьдралыг сєрєн тэмцсээр байна. Тvvнд ногооны талбай, тахиа, нохой байхын зэрэгцээ сард 70 юанийн тэтгэмж олгодог. Ингээд хvний хорвоод мэндэлчилхээд гэгээн цайлган насан дээрээ єєрийн мэдэлгvй аймшигт єчин тусч, эх эцэгээсээ цорын ганцаар vлдсэн хєєрхий хvvгийн нэг єдрийн амьдралтай танилцъя.
Нийгмээс гадуурхагдсан хvv Хадгалах

Угаалгын бодисоор хооллодог 19 настай охин

Флорида мужид амьдардаг Темпестт Хендерсон хэмээх бvсгvй нь хэдэн жилийн ємнє анх удаагаа угаалгын бодис идэж vзэж байж. “Анх би угаалгын нунтагт нойтон хуруугаа дvрээд, дараа нь хэлэн дээрээ тавьсан. Угаалгын нунтаг давслаг, аятайхан амттай байсан шvv. Тэгээд л би угаалгын нунтагнаас хамааралтай болчихсон” – гэж Темпестт анхны “оролдлогынхоо” талаар дурсан ярьжээ. Тэрээр ганц угаалгын нунтагнаас гадна бие, нvvр, хувцас хунар угаахад хэрэглэдэг бvх тєрлийн бvтээгдэхvvнvvдийг амсаж идэх замаар таашаал авч, бараг хvнсээ хийдэг болоод байжээ. Ингээд бvгдээрээ хачирхалтай “хоолны дуршил”-тай болсон байсан нэгэн хар арьст америк бvсгvйн нvд орой дээр гармаар амьдралтай танилцацгаая.
Угаалгын бодисоор хооллодог 19 настай охин Хадгалах
2011-02-09, 18:26