СААК БАРИМТ

Хятадын үйлдвэрүүдээр аяласан нь

Єнгєрсєн жил хятад улс японыг дотоодын нийт бvтээгдэхvvний єсєлтєєрєє гvйцэж тvрvvлжээ. Одоо АНУ-ыг гvйцэж тvрvvлэх л vлдээд байна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Магадгvй хятад улс ойрын 10-15 жилд дэлхийд тэргvvлж ч болно. Хятадад хямд хєдєлмєр, «хэрэгтэй бол хийнэ» гэсэн энэ хоёр зvйлийн нэгдэл газар тариалангийн байсан энэ улсыг дэлхийн vйлдвэрлэгч орон болгож байна. Хятадууд хvvхдийн тоглоомноос эхлээд єндєр технологийн электроникийн бvтээгдэхvvнийг vйлдвэрлэж байна. Жишээ нь, iPhone, Motorola Xoom, Машин... гэх мэт. Тэгвэл одоо барууны нэгэн сурвалжлагчын бэлтгэсэн фото нийтлэлийг та бvхэндээ хvргэж байна.
Хятадын үйлдвэрүүдээр аяласан нь Хадгалах
2011-02-27, 00:08

Эмэгтэй хvний хєхний сvvгээр хийсэн зайрмаг

Их Бритний Ковент Гарден дахь Icecreamists хэмээх кафе – гаар зочилсон хvн бvр 14 фунт тєлєєд, Baby Gaga хэмээх шинэ нэр тєрлийн амттанг хvртэх боломжтой юм байна. Энэ нь анх харсан хvнд байдаг л нэг зайрмагнаас ялгамгvй харагдана, бас жинхэнэ диваажингийн зайрмаг мэт амтагдана. Гэхдээ эмэгтэй хvний хєхний сvvгээр хийснээрээ бусдаас эрс ялгаатай ажээ. Ингээд та бvхэнд шинийг санаачлан, цагаа олж, зєв сэтгэж чадсан хvмvvсийн нэгнийх нь санаачилсан цоо шинэ тєрлийг мєхєєлдєсний талаарх мэдээллийг хvргэе. Энэхvv нийтлэл нь амжилтаар дvvрэн хорвоо дээр амьд ахуй цагтаа ямар нэгэн онцгой зvйл хийж бvтээе гэсэн сэдлийг тань єдєєнє гэдэгт найдаж байна.
Эмэгтэй хvний хєхний сvvгээр хийсэн зайрмаг Хадгалах
2011-02-27, 00:03

Хамгийн удаан эрх барьж байгаа дэлхийн лидерvvд

Эрх мэдлийг гартаа атгаад ердийнхєєс хамаагvй удаан хугацааг ардаа орхиж байгаа єнєє цагийн удирдагчдийн фото зургуудыг танд хvргэж, цэнхэр гаригийн цуутай тэргvvлэгчдийн талаарх мэдлэгийн цар хvрээнд тань єчvvхэн нэмэр болоё гэж бодлоо. Таны зvvн гар талд байх зураг дээр нь тухайн хvний анх одоогийн байр суурин дээрээ очиж байх vеийн гэрэл зургийг, харин баруун гар талд нь єнєєдрийн тєрхийг нь харуулсан байгаа. Мєн зураг тус бvр нь тухайн хvний нэр, удирддаг улс болон хэдэн жил энэ албан тушаалаа хашиж байгаа тухай тайлбартай байгаа. Ингээд эрх мэдлийн алтан суудал дээр єєр єєрийнхєєрєє заларч, хамгийн гол нь єнє удаан жилийг ардаа vдэж байгаа хvмvvсийн сонирхолтой тvvхтэй танилцацгаая. Шавхагдашгvй их буян заяатай тєрсєн, дэлхийн аугаа удирдагчдын єлмий бат оршиг.
Хамгийн удаан эрх барьж байгаа дэлхийн лидерvvд Хадгалах
2011-02-25, 23:31

Монреаль-д єрєє тvрээслvvлэх ер бусын зарлал

Канадын vл хєдлєх хєрєнгє зуучлалын нэгэн цахим хуудас дээр олны анхаарлыг маш ихээр татсан нэгэн зарлал нийтлэгдсэнийг уншигч танд орчуулан хvргэхээр яарлаа. Хажуу єрєє тvрээслvvлэх зарыг ийм маягаар тvгээвэл эр хvйстэй болгон нь хошуурч, хэдийг ч хамаагvй тєлєхийг хvсэгчдийн єрсєлдєєнтэй цуваа уртаас урт vргэлжлэх байх. Магадгvй буруу арга ч байж мэднэ. Ямартай ч маш ер бусын, сонирхолтой бєгєєд гайхшруулам санаа ажээ. Энэхvv зарлал хоёрхон зурагтай бєгєєд, танилцуулга нь: “Би 20 настай ганц бие бvсгvй бєгєєд Монреалийн тєвд байрлах байрныхаа єрєєг єєртєє тохирсон нууц амрагтаа сарын 450 доллараар тvрээслvvлэх гэж байна.” – гэсэн єгvvлбэрээр эхэлжээ. Vргэлжлэлээс улам сонирхолтой текстийг хvлээн аваарай.
Монреаль-д єрєє тvрээслvvлэх ер бусын зарлал Хадгалах
2011-02-25, 18:30

Марихуан хэрэгтэй юу?

2010 оны 11 дvгээр сард АНУ-ын 4 мужид марихуаныг ил чєлєєтэй болгох тухай асуудлаар санал хураасан билээ. Марихуаныг ил чєлєєтэй болгох тухай асуудал хойд Америкт байнга хэлэлцэгддэг сэдвvvдийн нэг юм. Хэрэв Калифорни мужид марихуаны хэрэглээ хууль ёсны болох юм бол энэ нь хєрш Мексик дэх хар тамхины дайн тулаанд хvчирхийллийг гааруулах уу, эсвэл нєхцєл байдалд огт нєлєє vзvvлэхгvй байх болов уу гэдэг нь тодорхойгvй. Харин АНУ-ын хууль зvйн яамны ерєнхий прокурор Эрик Холдерын дараах хэлсэн vгнээс vзвэл: Хуулинд єєрчлєлт орсон ч гэсэн марихуаныг хэрэглэж тvvнийг тарааж буй ямар ч хvний vйлдлийг АНУ-ын хууль зvйн яам таслан зогсоох болно гэдэг нь тодорхой байна. Энэ удаа марихуантай холбоотой дараах фото зургуудыг толилуулж байна.
Марихуан хэрэгтэй юу? Хадгалах
2011-02-24, 23:31

Facebook-ийн талаарх сонирхолтой баримтууд

Дэлхийн хvмvvсийн хамгийн их зорчдог цєєн хэдэн сvлжээнvvдийн нэг болох Facebook-ийн талаар хvмvvсийн тэр болгон мэддэггvй, мэддэг байсан ч гэсэн мартахгvйн тулд эргэн эргэн уншмаар хамгийн сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэж байна. Бид саяхан Youtube-ийн талаарх яг ийм нийтлэлийг танд хvргэсэн билээ. Ингээд электроник, интернэтийн ачаар улам хурдацтай даяаршиж байгаа цэнхэр гаригийн оюун ухаант хvн таны мэдлэгийн сан улам єргєжин тэлэг гэсэн ерєєлєєр Facebook-ийн талаарх фактуудыг хvргэе.
Facebook-ийн талаарх сонирхолтой баримтууд Хадгалах
2011-02-24, 22:13

Паттая-гийн трансвеститууд

Эхлээд трансвестит (transvestite. эсрэг хvйстнээ дууриах) -ууд гэж ямар хvмvvс болох тухай асуултанд хариулбал зохимжтой. Олон хvмvvс трансвеституудыг транс-сексуалуудтай андуурдаг. Цэвэр биологийн талаас аваад vзвэл транссексуалууд аз муутай гэмээр улсууд. Жирийн хvний бэлэг эрхтний зєв хєгжил vр тогтсон vеэс эхлэн иргэн болж паспорт автал хэд хэдэн vе шатыг дамждаг. Харин транссексуалуудынх єєр. Тэд эхийн хэвлийд бойжиж байхдаа удамшлын тvвшинд гажилт vvссэн хvмvvс. Ийм vед эмэгтэй хvvхэд эрэгтэй бэлэг эрхтэнтэй, эсвэл эсрэгээр. Зарим нь том болоод эрхтнээ солиулж паспортон дээрх хvйс заасан нэрээ єєрчлvvлдэг. Хvн тєрєлхтний тvvхэнд гермафродитууд гэж байсан нь одоогийн транссексуализмын нэг илрэл юм.
Паттая-гийн трансвеститууд Хадгалах
2011-02-23, 22:06

Гудамжны залууг хог дээрээс татаж гаргасан бичлэг

АНУ-ын Огайо мужийн Колумбус хотод амьдардаг 53 настай Тед Уильямс (Ted Williams) гэгч орон гэргvй хvн нь гудамжинд нэгэн пайз урдаа барин зогссоноор єєрийнхєє гараар сvйтгэсэн урьдын сайхан амьдралаа эргvvлэн олж чаджээ. Тэрээр барьсан пайзан дээрээ: “Бурхан надад маш сайхан хоолой заяасан. Би ємнє нь радио нэвтрvvлэгч байсан боловч одоо маш хvнд байдалд ороод байгаа нэгэн билээ. Ямар ч тєрлийн туслалцааг би талархан хvлээж авах болно. Танд баярлалаа. Таныг бурхан ивээг. Бас баярын мэнд хvргэе”- гэж бичсэн байв. Тэрээр энэхvv бичгийг хийн, хvмvvсийн нvдэнд єртсєнєєрєє амьдралдаа ахин нэг гайхамшигтай єєрчлєлт хийж буйгаа мэдээгvй байх. Хувь тавилан тvvнийг бараан амьдралын ангалаас татан гаргахаар гараа сунгаж, хоёр дахь боломжийг олгосон байна. Тэр ч энэ боломжийг алдсангvй. Ингээд бvгдээрээ нэгэн ер бусын, сургамжтай, бас сэтгэл хєдєлгєм тvvхтэй танилцацгаая.
Гудамжны залууг хог дээрээс татаж гаргасан бичлэг Хадгалах
2011-02-22, 19:53

Дэлхийн хамгийн єнєр гэр бvл Энэтхэгт байдаг

Энэтхэгийн Дорнод зvгийн Мизорам муж дахь Бактванг тосгонд амьдардаг 67 настай Зиона Чан хэмээх энэтхэг эр нь Дэлхийн хамгийн єнєр єрхийн тэргvvн ажээ. Зиона нь єєрийгєє маш азтайд тооцдог бєгєєд Бурхан тvvнийг ерєєлєєрєє єлгийдсєн хэмээн итгэдэг. Тvvний 39 эхнэрээс нь гарсан 94 охид хєвгvvд, 14 бэр, 33 ач, зээ нар нь нийлээд 180 гаруй гишvvнтэй аварга том гэр бvлийг бий болгожээ. Энэхvv асар єнєр гэр бvл нь 100 єрєєтэй 4 давхар байшинд эвтэй найртай, энх амар аж тєрдєг. Тэд єєрсдийн амьдардаг уг байраа “Чуантар Ран” буюу “Эрин vеийн байшин” гэж нэрлэдэг ажээ. Тэдний байшингийн эргэн тойрон дахь эзэмшил газарт єєрийн гэсэн бvхэл бvтэн сургууль, дархны газар, гахай болон тахианы ферм, будааны талбай болон цэцэрлэгт хvрээлэн гэх мэт зvйлс багтдаг. Гэрийн эзэн нь л ганцаараа тусдаа єрєєнд байдаг бол, бусад нь бvгдээрээ том том танхимуудад нийтээрээ амьдардаг ажээ.
Дэлхийн хамгийн єнєр гэр бvл Энэтхэгт байдаг Хадгалах
2011-02-22, 19:44

Салинас Грандес - Аргентины цагаан цєл

Энэхvv танан цагаан цєлийн зургийг зурвасхан харсан хvний толгойд ширхэг ширхэгээр будрах цасны бvжиг, эрvv тачигнам хvйтэн цаг уур хамгийн тvрvvнд бодогдох нь дамжиггvй. Гэхдээ хоромхон зуурт тєрєх энэхvv анхны сэтгэгдэл нь vнэнд vнэхээр vл нийцнэ. Учир нь Аргентыны Салинас Грандес цєлд єдрийн цагаар +45 градустай байх нь хэвийн vзэгдэл ажээ. Ингээд бvгдээрээ байгаль эхийн нэгэн гайхамшиг болох ер бусын цагаан цєлєєр аялгцаая.
Салинас Грандес - Аргентины цагаан цєл Хадгалах
2011-02-22, 04:53

Газар газрын хамгийн ер бусын тvргэн хоолнууд

Бид ер нь нэгэн хэвийн тvргэн хоолны хэлбэрт дасал болсон билээ. Харин Хятад, Аргентин, Чили, Турк, Непал зэрэг газруудын оршин суугчдын хувьд огт єєр тєрлийн тvргэн хоолнуудыг тvгээмэл хэрэглэгэдэг ажээ. Хоолоо идэж амжаагvй байгаа хvмvvс vргэлжлэл дээр дараад хэрэггvй байх. Учир нь энд хvний санаанд оромгvй, тєрєл бvрийн тvргэн хоолны зурагнууд байгаа тул хэлэн дээрээ юм тавих дурыг тань гутааж ч мэднэ. Ингээд газар газрын хvмvvс ажлынхаа завсраар юугаар єлєє дарж, ямар ямар зvйлсийг идэж уудаг талаар сонирхолтой нийтлэлээ хvлээн авна уу.
Газар газрын хамгийн ер бусын тvргэн хоолнууд Хадгалах
2011-02-20, 00:55

Бразиль маягийн хавчны ан

Дэлхийн хvмvvс тоо томшгvй олон янзаар амь зуух юм. Єчигдєр таныг ажил дээрээ баахан цаасан дунд сууж, ганц хоёр юм копидонгоо, компютерийнхоо гарыг залхуутайяа цохиж байх зуур, эсвэл зvгээр л гvн нойрондоо дугжирч байх хооронд чинь 39 настай Жозе Бенедито гэдэг нэгэн эр Бразилийн Пара Амазонка мужийн нутаг дэвсгэрийн Атлантын далайтай нийлдэг хэсэгт байдаг бохир шалбааган дундуур хавч ангуучилж явжээ. Жозе Бенедито-гийн ажлыг Dream Job гэж тодорхойлох ямар ч нєхцєлгvй. Гэхдээ мань эр ажилдаа хэнээс ч илvv дуртай ажээ. Тэрээр єглєєнєєс, vдшийн бvрий хvртэл, єдєр бvх энэхvv шалбааган дундуур мєлхєж, хавчны хойноос хєєцєлддєг. Ингээд хавчны ангуучны нэг єдєр хэрхэн єнгєрдгийг тантай хуваалцая.
Бразиль маягийн хавчны ан Хадгалах
2011-02-20, 00:27