Унтаж байхдаа жин хасах аргууд

Судлаачдын үзэж байгаагаар унтах нь дасгал хийхээс ялгаагүй жин хасахад тусладаг бөгөөд шөнийн турш таны бие 300-400 калори буюу 1 цаг гүйсэнтэй адил хэмжээний калори шатаах боломжтой ажээ. Мөн унтахаасаа өмнө дараах зүйлсийг хийснээр бодисын солилцоог идэвхжүүлж, турах процессыг эрчимжүүлдэг байна.

Унтаж байхдаа жин хасах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дараах зөвлөмжүүдийг дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолттой хавсран хийвэл илүү үр дүнтэй.   

 

1 Сэрүүн нөхцөлд унтах

Шөнийн цагаар өрөөний температурыг 18°C орчим байлгах нь бодисын солилцоог дэмждэг. Сэрүүн газар унтаснаар биеийн дулааныг зохицуулдаг цайвар өөхөн эсийн үйл ажиллагаа сайжирдаг. Сэрүүн өрөөнд эсвэл нүцгэн хэвтэж байх үед таны бие дулаанаа хадгалахын тулд маш их хэмжээний калори шатааж эхэлдэг. Тиймээс л та өглөө сэрэхдээ илүү туранхай болсноо мэдрэх болно. .

Сэрүүн нөхцөлд унтах

2 Усан үзмийн шүүс уух

Усан үзмийн шүүс нь түүнд агуулагдах ресвератрол хэмээх тусгай бодисын тусламжтайгаар илчлэгийг шатаахад тусалдаг. Энэ нь таргалалт үүсдэдэг цагаан өөхийг задалж өгдөг.  Унтахаасаа өмнө нэг аяга усан үзмийн шүүс ууснар биед хуримтлагдсан өөх тосыг гадагшлуулна. Чихрийн хэрэглээгээ багасгахын тулд усан үзмийн цэвэр шүүс сонгоорой.

Усан үзмийн шүүс уух

3 Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх

Тогтмол цагт унтдаггүй хүн таргалах магадлал өндөр байдаг нь судалгаагаар батлагджээ. Бидний биед байх мелатонин хэмээх даавар унтах цаг болсныг бидэнд мэдээлэхээс гадна калори шатаадаг цагаан өөхөн эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

Хэрвээ таны унтах цаг тогтмол биш бол таны мелатонин гэх дааврын ялгаралт бууралттай байхаас гадна та нойрны асуудал үүснэ. Дутуу нойртой явснаар та энергиэ нөхөж авахын тулд их хэмжээгээр идэж, таргалах нэг нөхцөл болно.

Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэх

4 Орондоо орсныхоо дараа гар утсаа оролдохгүй байх

Ухаалаг утасны дэлгэцнээс ялгарч байгаа цэнхэр туяа нь мелатонин ялгаралтыг бууруулдаг бөгөөд ингэснээр таны унтах цаг хойшилж, ядарч эхэлнэ. Унтахаасаа 2 цагийн өмнөөс утсаа оролдохоо болих, эсвэл дэлгэцнийхээ гэрлийг бууруулж, цаасан ном унших зэргээр мелатонины хэмжээгээ тогтворжуулан унтахыг зөвлөж байна.

Орондоо орсныхоо дараа гар утсаа оролдохгүй байх

5 Оройн хоолондоо уураг хэрэглэх

Унтахынхаа өмнө уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь бодисын солилцоог дэмждэг. Уургаар баялаг хүнсэнд Грек йогурт, тослог багатай бяслаг, өөхгүй цацагт хяруулын мах зэрэг орно.  Мөн уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн нь булчингийн массыг нэмэгдүүлэх үүрэгтэй.

Оройн хоолондоо уураг хэрэглэх

6 Дасгал хийх

Унтахынхаа өмнө дасгал хийх нь стрессийн төвшинг бууруулах, бодисын солилцоог дэмжих сайн арга юм. Усанд сэлэх, хүндийн өргөлтөөр хичээллэх зэрэг хүчний спортоор хичээллэснээр калори шатаахад туслах бөгөөд нойрны үйл ажиллагааг сайжруулна.

Дасгал хийх

7 Ургамлын гаралтай цай уух

Зарим төрлийн цай ч турахад тусалдаг. Жишээлбэл, синнамонтой цай нь үрэвсэл дарах, гэдэс дүүрэх зэргийг намдаахаас гадна гаатай цай нь хоол идэх дуршлыг бууруулах үйлчилгээтэй байдаг.

Ургамлын гаралтай цай уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()