СААК БАРИМТ

Гиннесийн амжилтаа ахин эвдсэн нь

Ямар нэгэн vйлдлийг дэлхийн ямар ч хvнээс гойд илvv эзэмштлээ сургуулилж, хєдєлмєрлєж чадсан цєєн хэдэн хvмvvс Гиннесийн номонд бичигдсэн єєрийн ємнєх амжилтуудаа ахин дахин эвдэж, олон мянган долларыг дахин авсаар байдаг билээ. Хэдийгээр ганц номны хуудсанд бичvvлээд, чамгvй их мєнгє авна гэхлээр амархан сонсогдож байж болох ч Гиннесийн амжилтуудын эзэд vнэхээр ер бусын тэвчээр хатуужилтай, эгэл бус хvмvvс байдаг гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Ингээд та бvхэнд Darren Taylor хэмээх нэгэн эрийн єєрийн ємнєх рекордоо эвдсэн байж боломгvй зоригтой vйлдлийг толилуулж байна. Тэрээр хvvхдийн хийлдэг усан санруу хамгийн єндрєєс vсэрч рекорд тогтоож байсан бол энэ удаад улам ч єндрєєс унаж ємнєхєєсєє хавьгvй сайжирсан гэдгээ олонд харуулжээ. Darren энэ удаад цагаан цасанд дарагдсан євлийн сvvлч сарын эрvv тачигнам хvйтэн єдрийг сонгож, 11 метрийн єндрєєс єчvvхэн жижигхэн хvvхдийн бассейнруу vсэрчээ. Уг усан сангийн гvн нь ердєє 30 см гэдгийг энд тэмдэглэх нь зvйтэй байх.
Гиннесийн амжилтаа ахин эвдсэн нь Хадгалах
2011-03-22, 08:11

Доктор загаснууд

Доктор-загас буюу Garra Rufa (Гарра Руфа) байгалийн эрдэс бодисоор баялаг усанд амьдардаг. Одоо эдгээр загасыг псориаз болон арьсны євчнєєр євдсєн хvмvvсийг эмчлэхэд ашиглаж байна. Доктор-загас туркийн Сивас хотоос холгvй 100 километрт байдаг Кангал гэдэг жижигхэн хотын бvлээн булаг шандад амьдарч vржсээр байна. Псориазаар євдсєн хvмvvс дэлхийн єнцєг булан бvрээс Кангал-г зорьж ирдэг. Доктор загаснууд хvний шархласан арьсны vхмэл хэсгvvдийг иддэг ажээ. Ингэхдээ эрvvл арьсыг огт гэмтээдэггvй. Зєвхєн арьсны євчтэй хvмvvс ч биш, эрvvл хvмvvс хvртэл ирж энэ сувилал дахь гайхамшигтай загаснуудыг харахаар ирдэг. Эрvvл хvмvvс ирдэгийн учир нь хуучин бохир арьсаа цэвэрлvvлэх явдал юм. Загаснууд жижигхэн хазалтаараа арьсыг цэвэрлэх vед бага зэргийн цус гарч болно. Vvний дараа цэвэрлэгдсэн арьсыг усаар угааж наранд шардаг байна.
Доктор загаснууд Хадгалах
2011-03-21, 22:36

Дэлхий дээрхи хамгийн хамгийн тарганууд

Дэлхийн єнцєг булан бvрт амьдардаг хамгийн бvдvvн тарган биетэй хvмvvс, хvvхдvvд болон амьтдын талаарх нэгтгэсэн мэдээллийг та хvлээн авмаар байна уу? Дэмий юм дэмий л байдаг гэдэг шиг илvvдсэн юм илvv л байдаг. Vvний нэгэн жишээ бол илvvдэл жин юм. Илvvдэл жинтэй хvн хэзээ ч бvрэн тєгс эрvvл, бvрэн тєгс єєртєє сэтгэл хангалуун байж чаддаггvй. Vнэхээр тєрєлхийн туранхай байх заяагvй буюу ямар нэгэн євчтэй л биш бол аливаа амьд амьтан болж єгвєл хєнгєн шингэн, гуалиг байсан нь эрvvл энх, урт удаан наслахын суурь нь болж єгдєг. Гэхдээ санаснаар болдоггvй юм гэж амьдралд маш олон шvv дээ. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн хамгийн тарган хvмvvс, амьтдын талаарх фото нийтлэлтэй танилцацгаая. Эндээс та бvхэн илvvдэл жин ямар олон сєрєг vр дагаврыг авч ирдэгийг ойлгох бєгєєд уг нийтлэлийг vзсэн хvн бvхэн хоолоо хасч эхлэнэ гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна.
Дэлхий дээрхи хамгийн хамгийн тарганууд Хадгалах
2011-03-20, 21:14

Сувд олборлодог “Ама” бvсгvйчvvд

Дэлхийгээр тархан суурьшсан хvн тєрєлхтний талаарх мэдлэгийн тань хvрээг єчvvхэн ч гэсэн тэлэх нэгэн сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Энэ бол эмэгтэйчvvдийн эрхэлдэг байсан маш vнэ хvндтэй бєгєєд нилээн осолтой мэргэжил юм. “Ама” гэдэг нэрийдэлтэй энэхvv мэргэжлийг эзэмшсэн бvсгvйчvvд далайн гvнрvv нvцгэн биеэрээ шумбаж, vнэт сувд эрдэнийг хайж олборлодог байжээ. Залуухан бvсгvйчvvдийг 2 жилийн хугацаанд бэлдvvлж, vнэхээр сайн шумбаж, сувдтай хясааг ялгаж сурсан нэгнийг нь “ама” болгодог байсан аж. Хєлгvй далайн гvн дэх vнэт эрдэнийг олж хєрстийн хуурай хэсгийн соёлт оршин суугчдад хvргэдэг байсан эдгээр бvсгvйчvvд єєрсдєє олдошгvй нандин сувд байсан мэт санагдлаа.
Сувд олборлодог “Ама” бvсгvйчvvд Хадгалах
2011-03-19, 23:38

Нэгэн ердийн гайхамшигт тvvх

Энэ гайхалтай тvvх 1988 онд Эндрюг гурван настай байхад эхлэсэн. Тvvний эцэг нь английн Хатан хааны цэргийн нисэх хvчний тvрvvч байжээ. Нэгэн удаа тэрбээр гэртээ видео тоглуулагчаар "Топ Ган" (топ буюу F-14 Tomcat сєнєєгч онгоц)-тай хуурцаг тавьжээ. Киннд гарах сєнєєгч онгоц усан онгоцны тавцан дээр бууж хєєрєх, онгоцны хурд, тэгээд гол дvрийн баатар болох F-14 Tomcat бvгд хvvг агшин зуур бvрэн эзэмджээ. Эндрю сєнєєгч онгоцны тєлєє юугаа ч зориулахад бэлэн байв. Харамсалтай нь удахгvй тvvний амь насыг авч одох аюулт євчин зовоож эхлэв. Одоо ингээд цааш юу болсныг vргэлжлэлээс сонирхоцгооё.
Нэгэн ердийн гайхамшигт тvvх Хадгалах
2011-03-19, 04:39

Тvvхийн хvрдийг єєрчилсєн цаг агаар

Та бvхэн юун Хубилай, Чингис хааны vеийн зураг гараад ирэв гэж гайхаж магад, энэ бол дэлхийн томоохон мэдээллийн сайт дээр гарсан "Цаг агаар" нь дэлхийн тvvхэнд тэр дундаа дайнд хэрхэн том єєрчлєлт хийсэн тухай дурдах тvvхэн баримтын нэг хэсэг болжээ. Vvнийг уншаад тvvх мэдэх хvмvvс бvгд гадарласан байх. Хубилай хаан одоогийн Япон улсыг дайлаар мордохдоо цаг уурын хатуу ширvvнд хvчин мєхсдєнє гэж бодоогvй биз... Энэ дайны талаар "бурханы салхи" биднийг аварч хамгаалсан гэж япончууд єєрсдєє дурсан ярьдаг билээ. Харин одоо тэднийг бурханы салхи нь аврах болов уу.
Тvvхийн хvрдийг єєрчилсєн цаг агаар Хадгалах
2011-03-19, 03:14

Єнгєрсєн vеийн хамгийн алдартай фото зургууд

Та бvхэндээ 20-р зууны хамгийн алдартай зургуудаас товч тайлбарын хамт хvргэж байна. Эдгээр фото зургууд бол нийгмийн сэтгэхvйд нєлєєлж, олон сая хvмvvсийн сэтгэлийн утсыг хєндєж байсан гайхалтай бvтээлvvд билээ. Фото зурагчин хvн гэж зєв цагтаа зєв газар байж, зєв єнцгєєс зураг авах нь хамгийн чухал гэдгийг энд байгаа алдарт бvтээлvvд нотлох мэт... зарим нэг бvтээлийг vзээд сэтгэл баясаж байхад, заримыг нь хараад нvд хальтирч, єєр бусад нь айдас дагуулан, зvрх шимширvvллээ. Та бидний дэмий єнгєрvvлсэн цаг хэн нэгэнд хvсээд ч олдохгvй хором байдаг гэдгийг санаж яваарай. 
Єнгєрсєн vеийн хамгийн алдартай фото зургууд Хадгалах
2011-03-18, 05:57

Дэлхийн хамгийн хєгшин биеэ vнэлэгчийн тvvх

Єнєєдєр 96 настай хэдий ч залуу халуун насандаа хийж байсан биеэ vнэлэх ажлаа vргэлжлvvлсээр байгаа энэ эмээ Гиннесийн номонд бичигджээ. Британий иргэн Милли Купер хэмээх энэхvv эмэгтэй нь 2-р дайны тєгсгєл vеэс хойш эрчvvдийн єврийг хєлсєєр дулаацуулдаг шєнийн эрвээхэйний ажлыг хийж эхэлсэн байна. Хvний амьдралд нvд орой дээр гармаар учрал тохиолдлууд, сонсож vзээд эрvv мултармаар амьдралын замналтай хvмvvс тоо томшгvй олон тохиолддог ажээ. Тэр тусмаа энэ цєвvvн цагт ногоон хурганы арьс, нохойн битvv туурайг ч хvртэл олох амархан болсон байна. Ингээд бvгдээрээ 96 настай биеэ vнэлэгч эмээгийн талаар ам ангаймаар мэдээллийг хvлээн авцгаая. Танд хэрэг болдоггvй юмаа гэхэд чєлєєт цагийг тань хєгжєєж, хvнд ярих юмтай болгоно.
Дэлхийн хамгийн хєгшин биеэ vнэлэгчийн тvvх Хадгалах
2011-03-17, 19:20

Бяцхан хєвгvvдийн шингэн ялгадсаар боловсруулдаг єндєг

Хятадын Чжэнцзян мужид нэгэн хачирхалтай зан заншил vйлчилдэг байна. Тэндэхийнхэн  жил бvрийн хаврын эхэн сараас эхлэн тахианы єндгєєр бэлтгэдэг єєрсдийн уламжлалт нэгэн “хоолыг” боловсруулж эхэлдэг ажээ. Жаахан хєвгvvдийн шээсэн дунд удаан байлгасныхаа дараагаа идэж хэрэглэдэг энэхvv идээгээ тэд Тунцзыдань (童子蛋) гэж нэрлэдэг. Vvнийг бэлтгэхийн тулд орон нутгийн сургуулиудаар явж, 10-аас доош насны хєвгvvдийн шингэн ялгадасыг тусгай хувингаар цуглуулдаг байна. Шээсэнд хэсэг хугацаанд байлгасан єндєгнvvдээ дараагаар нь бvхэл єдрийн туршид чанадаг ажээ. Учир нь балчир хєвгvvдийн шингэн нь маш хурц vнэртэй байдаг тул тvvнийг нь багасгах зорилгоор ингэдэг байна. Тэндэхийн мэргэжлийн тогооч нарын vзэж буйгаар хєвгvvдийн шээсэнд “дарсан” єндєг нь маш ер бусын анагаах чадвартай бєгєєд маш амттай болдог тул нэг халуун пирошки-ны vнэ буюу 1 юанаар борлуулдаг ажээ. Манайхан ч гэсэн эрэгтэй хvvхдийн шээсийг эрvvл мэндэд, тэр тусмаа эхэд нь маш сайнаар нєлєєлдєг гэж vзэж, хэрэглэсээр ирсэн шvv дээ. Ингээд бvгдээрээ хятадын нэгэн хачирхалтай заншилтай танилцаж, яг ямар ашиг тустай болоод єндєгийг ийнхvv бэлтгэдэгийг нь мэдэж авцгаая. Дуслыг хураавал далай гэдэг биз дээ. Хятадууд л сэдсэн болохоос биш хэрэгтэй ч уламжлал юм билvv.
Бяцхан хєвгvvдийн шингэн ялгадсаар боловсруулдаг єндєг Хадгалах
2011-03-17, 19:10

Аялалаар замнасан амьдрал

АНУ-ын Хойд Каролина мужийн иргэд болох Герман болон Каделария Зипп нар нь 2000 оны 1-р сард 83 жилийн настай хуучны машинаар аялалд анх гарчээ. Энэ хос 11 жилийн туршид аялахдаа 142,000 миль замыг туулж, 24 орноор орж, 4 хvvхдийн эцэг эх болсон байна. Єрхийн тэргvvн болох єдгєє 42 настай Герман нь IT-гийн мэргэжилтэн бєгєєд герман гаралтай юм байна. Харин тvvний эхнэр болох 40 настай Каделария нь нvvдлийн амьдралаа маш энгийн vгээр ийн тайлбарлажээ: “Бид залуухан, бас дэндvv аз жаргалтай байсан хэдий ч нэг газраа суурин суух дургvй гэдгээ хоюул анзаарсан юм. Яг тэр vед манай євєє нєхєр бид хоёрт “Олон газраар явж vзэхийг хvсвэл удаан аялах хэрэгтэй” гэсэн бичигтэй маш хуучны Грэм-Пейж машиныг бэлэглэсэн нь бидний машины аялалын эхийг тавьж єгсєн юм. Ингээд л бид хоёр євєєгийнхєє бэлэглэсэн машиныг хєлєглєн, залхаж уйдах хvртлээ аялсаар байхаар шийдсэн дээ.” – гэжээ. Тэд замдаа хvvхдvvдээ тєрvvлж, тэднийгээ ерєнхий боловсролын сургуулийн программаар сургаж, амьдралын гайхалтай сургамжийг алхам бvртээ, аялал болгоноороо олгож явна.
Аялалаар замнасан амьдрал Хадгалах
2011-03-16, 04:54

Жулия Робертсийн vнэнч фэн

Холливуудын нэрт дивагийн хосгvй авъяас, ер бусын vзэсгэлэн гоог нь vнэн сэтгэлээсээ шvтэн биширдэг нэгэн эр бvхий л биен дээрээ тvvний олон арван хєрєг зургуудыг шивvvлэх замаар vнэнч сэтгэлээ илэрхийлжээ. Тэр ч битгий хэл Мийенко Парсерисас Букович хэмээх энэхvv Чехийн иргэн нь Жулия Робертсийн хєрєгvvдийг биен дээрээ шивvvлэх ажлыг цааш нь ч vргэлжлvvлэх бодолтой байгаа гэнэ. Єдгєє 56 настай сонины худалдаачин тэрээр “Эрин Брокович” киног vзсэнээсээ хойш энэхvv алдартай бvсгvйд зориулсан єєрийн єчvvхэн хайраа ийм замаар илчлэхээр эргэлт буцалтгvй шийджээ. Букович хэлэхдээ тэрээр “Эрин Брокович” кинон дээрхи ганц бие ээжийн дvрийг алмайрмаар бvтээснийг нь vзсэнийхээ маргааш нь л анхны шивээсээ хийлгэсэн байна. Ингээд бvгдээрээ нэг зvйлд хэтэрхий туйлширсан хvн ямар байдгийг харахын сацуу дэлхий дээрхи нэг эрийг ч болов ингэтэл нь “солиоруулах” чадвартай гайхалтай дива-гийн увидасыг мэдэрцгээе.
Жулия Робертсийн vнэнч фэн Хадгалах
2011-03-16, 02:30

Хог хаягдлаар сэнсэн цахилгаан станц бvтээсэн африк эр

Африк тивийн Малави улсын иргэн Уильям Камквамба гэгч нь гар доорхи материал болон хог хаягдлыг ашиглан 5 ширхэг салхины генератор бvтээж, эрчим хvчний бичил станцыг бий болгожээ. Камквамбын толгойд салхин цахилгаан станц байгуулах санаа аль 2002 онд буюу тєлбєрєє тєлж чадаагvйгээс болж сургуулиасаа хасагдах vед нь тєрсєн байна. Сургуулиасаа хєєгдсєн 14 настай єсвєр насны хvv єєрєє єєрийгєє боловсруулахаар сэтгэл шулуудаж, орон нутгийн номын сангуудад байнга суух болсноор салхин сэнсний зургийг анх олж харж, цахилгаан станцуудын талаар уншиж судалсан байна. Ингээд тэрээр хvмvvсийн юу гэхийг vл ойшоон, зорьсоныхоо тєлєє мятрашгvй тэмцсэнийхээ vр дvнд єнєєдєр тєрсєн суурингийхаа баатар болж, тивийнхээ хамгийн шилдэг сургуульд vнэ тєлбєргvй суралцах эрх авч, мєрєєдлийнхєє тєлєє тэмцэж явна. Хvсэл мєрєєдєл байгаа цагт намаг дотроос ч сарнай ургаж, хогин дундаас ч эрдэнэс ундардагийн нэгэн жишээгээр таны урам зоригийг ийнхvv тэтгэж байна.
Хог хаягдлаар сэнсэн цахилгаан станц бvтээсэн африк эр Хадгалах
2011-03-15, 23:12