Эрчүүдийн хайрыг булааж байсан "мангас бүсгүй" Хулия Пастранагийн түүх

Ер бусын төрхтэй энэ бүсгүйг нас барснаас нь хойш 150 жилийн дараа л хүн ёсоор оршуулсан гэдэг. Хулия Пастрана олон орноор аялж, өвөрмөц, гаж төрхөөрөө асар их мөнгөтэй болсон нэгэн билээ. Эрчүүд сахалтай хатагтайтай бүжиглэх гэж дараалан зогсдог байсан гэх цуу яриа ч бий. Тэр бүү хэл түүнд хэд хэдэн гэрлэх санал ирж байсан ч тэрбээр татгалзаж байсан гэдэг. Ингээд танд хүн бүрийн хайрладаг байсан Хулия Пастранагийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Эрчүүдийн хайрыг булааж байсан "мангас бүсгүй" Хулия Пастранагийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхийн хамгийн аймшигтай эмэгтэй

1857 онд Лондонд тоглогдсон ер бусын жүжгийн гол дүрд нүүрээ халхалсан нэгэн эмэгтэй тоглож байлаа. Бүсгүйн гадаад төрх үзэгчдэд таалагдаж байсан ба түүнийг халхавчаа авахад хүмүүс зүгээр л нүүрээ гайхалтайгаар хувиргаж чаджээ гэж бодож байсан юм.

Тэр бүсгүй бол генийн маш ховор өвчтэй Хулия Пастрана юм. Нүүр нь битүү үсээр хучигдсан Хулия өөрийн гаж төрхөөрөө циркийн маш эрэлттэй жүжигчин болж чаджээ. Тэрбээр нүүрээрээ дүүрэн битүү үстэйгээс гадна зузаан памбагар уруул, урт сахал, маш муухай хамартай байсан юм. Өнгөцхөн харвал горилл сармагчинтай адилхан харагддаг байсан тул түүнийг сармагчин бүсгүй гэдэг байж. Мөн Хулия 138 см өндөртэй одой биетэй, тахир хөл, биедээ огт зохицоогүй гартай байв. Гагцхүү үнэхээр сайхан бүжиглэж чаддаг нь бусдын анхаарлыг ихэд татдаг байлаа.

Алдарт биологич Чарльз Дарвин Хулиятай танил байжээ. Хүнээс өөр, гаж төрхтэй төрсөн эмэгтэй биолоигчийн анхаарал, сонирхлыг таталгүй өнгөрч чадаагүй хэрэг.

Хулия Пастранатай уулзсан тухайгаа Чарльз Дарвин ингэж бичиж үлдээжээ. “Испанийн бүжигчин Хулия Пастрана ер бусын бүжгээрээ миний анхаарлыг татсан. Тэрбээр нүүрээрээ дүүрэн үстэй, эрэгтэй хүнийх шиг өтгөн сахалтай, дээр доороо, нэг нэгийнхээ ард байрлан ургасан этгээд хоёр эгнээ шүдтэй ч дур булаам бүсгүй” гэжээ. Аймшигт Хулия гадаад улс орноор их аялж, асар их хөрөнгөтэй болсон ч урт насалж, жаргалтай амьдарч чадаагүй юм. Нас барсныхаа дараа ч амгалан нойрсоогүй ба цогцос нь цирк, лабораториудаар 150 жил дамжин үзмэр болж явсан гэдэг.

Дэлхийн хамгийн аймшигтай эмэгтэй

2 Сав угаагчаас од болсон нь

Сармагчин бүсгүйн яг хэзээ төрсөн нь тодорхойгүй байдаг ба Эспинос нэртэй Индиан бүсгүйн халамжид өсөж торнижээ. Индианчуудын дайсагналын үеэр тэр эмэгтэй Хулияг санамсаргүй олж хэсэг хугацаанд түүнийг асран агуйд нуугдаж дэргэдээс нь нэг ч алхам холдохгүй халамжилжээ. Хулия өргөж авсан эхийгээ өөд болсны дараа хөрш тосгонд очиж ааш зан сайтайгаараа шалгарч амбан захирагчийн гэрт үйлчлэгчээр орсон байна.

Хэдэн жилийн дараа Хулия төрсөн нутаг руугаа явж байх замдаа Райтс гэх Америк эртэй таарч гаж төрхтнүүдийн циркт орох болжээ. Тус цирк одой, илүү дутуу эрхтэнтэй хүмүүсийг тоглолтод оруулж мөнгө олдог байсан бөгөөд Америк эр Хулиягаар ямар их мөнгө олж чадахаа сайн мэдэж байсан юм.

Үнэхээр ч Пастрана Нью-Йоркод болсон гаж хүмүүсийн шоуны үеэр алдартай болж, цирк бүр л түүнийг авахыг хүсэж байжээ. Бүсгүй удалгүй од болсон хэдий ч Европт түүнийг таатай хүлээж авсангүй. Учир нь Англичууд тийм гаж зүйлд  бэлэн биш байжээ. Тэгээд л түүний нүүрийг нууж баг зүүлгэж, нүүр хувиргалт хийсэн мэтээр харуулж байсан юм. Хулия Орост хүртэл очиж байсан гэдэг. Тэрбээр зүгээр ч нэг гадаад төрхөө гайхуулдаг байгаагүй ба хөгжмийн үзүүлбэрүүдэд ч оролцдог авьяаслаг нэгэн байсан билээ. Үзэгчид сахалтай, нүүрээрээ дүүрэн үстэй бүсгүйн бүжгийн хөдөлгөөнийг биширдэг байснаас гадна нэр нөлөө бүхий эрхмүүд түүнийг хүлээн авалт, үдэшлэгтээ урьдаг байжээ.

Сав угаагчаас од болсон нь

3 Сармагчин эмэгтэйн эрчүүд

Эмэгтэй хүнд бүү хэл эрэгтэй хүнд ч баймгүй гаж төрхөөрөө Хулия Пастрана эрчүүдийн сонирхлыг их татдаг байлаа. Кливлендэд түүнийг тоглолтоор очиход эрчүүд түүнтэй бүжиглэхээр дараалан зогсож байсан гэдэг. Хулия эелдэг зантай, нээлттэй, сайхан бүжиглэдэг байсан учир эрчүүд түүнтэй харилцах дуртай байжээ. Тиймдээ ч алдартай болж эхэлсэн үеэсээ л эрчүүдээс хайр сэтгэлийн санал хүлээж авах болсон байна. Гэвч Хулия тэр бүхнээс татгалзаж байжээ. Зарим хүмүүс Хулияг маш баян хос хайж байсан гэлцдэг. Мөн менежер Теодор Лентээс болж эрчүүдээс татгалздаг байсан гэх нь ч бий. Мангас шиг харагддаг ч гэсэн сайн бүжиглэж, сайхан дуулдаг, очсон газар бүрдээ олны анхаарлыг татдаг байсан болохоор эрчүүд түүнийг ашиглахыг хүсдэг байсан ч байж магадгүй. 1857 онд менежер Лент нь түүнд гэрлэх санал тавьж байх үед Хулия ер бусын баян болчихсон байжээ. Тэрбээр хоёр жилийн дараа жирэмсэлж Орост аялж явахдаа хүүхдээ төрүүлсэн юм. Эхтэйгээ яг адилхан хүү ердөө гуравхан хоног л амьдарсан бол төрснийхөө дараа халдвар авсан Хулия ч долоо хоногийн дараа нас барсан юм. Лент эхнэр хүүхэд хоёрынхоо шарилыг занданшуулахаар шийдэж Москвагийн хамгийн нэртэй мэс засалчид ханджээ.

Сармагчин эмэгтэйн эрчүүд

4 Сармагчин хатагтайн занданшуулсан шарил

Москвагийн их сургуулийн эмч Иван Соколовт цогцос занданшуулах өөрийн гэсэн төлөвлөгөө байсан учир нөхрийнх нь хүсэлтийг хүлээн авч, цогцсуудыг их сургуулийнхаа лабораторид авч үлдэх санал тавьсан ч Лент зөвшөөрсөнгүй. Харин ч эмчийг шүүхэд өгчээ. Мэдээж Лент нь Хулиягийн нөхөр байсан учир шүүх түүний талд шийдэн цогцсыг эргүүлэн өгсөн юм. Түүнд шарилыг  занданшуулаад Оросын шинжлэх ухааны үзэсгэлэнд тавья гэсэн ч тэрбээр татгалзсан юм. Ингээд хоёр жилийн хугацаанд  Хулия болон түүний хүүгийн цогцос шилэн хоргонд Англид үзмэр болж байсан бөгөөд Лент багагүй ашиг олж чаджээ. Аажимдаа олны анхаарал буурч эхлэхэд Лент Хулиятай яг адилхан бүсгүйтэй учирсан. Тэр бол сармагчин бүсгүйн эгч хэмээн хэвлэлүүдээр зарлаж эхэлсэн юм. Лент дахин үзэсгэлэн гаргаж хоёр шарилыг  амьд сармагчин бүсгүйн хамтаар олонд харуулах болжээ.

Удалгүй 1880 онд Лент сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж эх, хүү хоёрын шарил “эгч” гэгдэх бүсгүйд нь үлдсэн юм. Ийнхүү Хулия Пастранагийн занданшуулсан шарил 150 жилийн турш дэлхийгээр тойрон аялсан юм. Дайны үед түүний шарилыг Норвегид хадгалж байсан бөгөөд герман цэргүүд гаж төрхтний шарилыг устгахыг хүсэж байсан ч үзэсгэлэнгийн эзэд уг шарил маш их мөнгө олж чадна гэж дайснууддаа итгүүлснээр авч үлдэж чаджээ. 1994 онд тус шарилыг Норвегийн нэгэн лабораторид зөвхөн шинжлэх ухааны ажилтнуудад үзүүлжээ. Хулиягийн шарил 2012 онд арай гэж эх орондоо эргэж очсон ба түүнийг нутгийнх нь зан заншлынх нь дагуу оршуулсан гэдэг. 

Сармагчин хатагтайн занданшуулсан шарил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()