СААК БАРИМТ

Компютер хэмээх цаг хугацааны машины талаар

Тєрєл бvрийн загвар дизайн, багтаамж хурдаараа л ялгаатай болохоос биш хvн харахад гайхаад сvрдээд байх юмгvй жижигхэн дєрвєлжин зvйл интернет хэмээх дэлхийг бvрхсэн шидэт сvлжээтэй нийлээд бидний амьрдалыг орвонгоор нь єєрчилж, нэг л мэдэхэд амьдралыг хэдхэн жилийн ємнєхєєс тэс єєр болгожээ. Бид ганцхан товчлуур дээр дараад л хэдэн сая бээрийн цаадах хэн нэгэнд нэгхэн хормын дотор захидал илгээж, харь оронд шинэхэн нээлтээ нийсэн киног дурын аргаар татан vзэж, хаа газрын номын сангуудад тэр болгон байдаггvй нvдний гэм шиг ховор номуудыг уншин, хvмvvстэй дуртай сэдвээрээ ярилцаж, хэзээ ч уулзаж байгаагvй, магадгvй энэ яваа насандаа уулзаж учрахгvй харь элгийн хvнтэй дотно яриа єрнvvлдэг билээ. Энэ бvх олон давуу талууд нь бидний шинэ vед сайнаар нєлєєлж байгаа нь ойлгомжтой юм. Гэхдээ нєгєє талаасаа бидний ирээдvй хойч vеийнхнийг хордуулж байгаа зvйл бол энэ интернэтийн орон зай яалт ч vгvй мєн билээ.
Компютер хэмээх цаг хугацааны машины талаар Хадгалах
2011-08-10, 03:38

“Домогт Чингисийн нутгаар”- гадныхны фото сурвалжлага

Барууны хэсэг бvтээлч жуулчид манай орны Баян-Єлгий, Ховд аймгуудаар хийсэн аялалынхаа vеэр Казакчуудын амьдралын талаар маш сонирхолтой фото сурвалжлага хийж, нутгийн хvмvvсээс олж мэдсэн сонирхолтой мэдээллvvдээрээ маш мэдvvштэй сурвалжлага хийн нэгэн сайт дээр тавьжээ. Уг сайтын хэрэглэгчдийн сэтгэгдлийг уншихад монголын ард тvмний амьдрал, тэр дундаа их талын нэгээхэн хэсэгт оршин суух Казак vндэстний амьдрал тэдэнд маш их таалагдсан бололтой. Гэхдээ Казакчуудын талаарх нийтлэлийг яагаад “Домогт  Чингисийн єлгий нутаг” гэж нэрлэснийг нь мэдэхгvй байгаагаа нуух юун. Ямартай ч бидний талаар, бидний нутаг дэвсгэр дээрхи харийн хvмvvсийн амьдралын талаарх нийтлэлийг бусдын мэдээллийн хэрэгсэл дээрээс олж хараад та бvхэнтэй хуваалцахгvй байж чадсангvй.
“Домогт Чингисийн нутгаар”- гадныхны фото сурвалжлага Хадгалах

Хамгийн залуу нь…

Нэлээн дээр та бvхэндээ дэлхийн хамгийн залуу эмээг танилцуулж байсан билээ. Энэ удаа нэг хvнийг биш нэлээд хэдэн єсвєр насны хvvхдvvд сонирхсон салбартаа ямар гайхалтай амжилт vзvvлж байгаа болон хvний санаанд оромгvй зориг гаргасан талаар танилцуулах гэж байна. Залуугаасаа насанд хvрсэн хvний хийх ёстой зvйлсийг хийж, амжуулж байгаа нь надад лав маш их урам зоргийг єглєє. Та єнєєдєр залхуураад суух биш хийж бvтээх цаг гэдгийг мартах учиргvй. Харж байгаа биз дээ, таны мэдэхгvй хэн нэгэн хийж бvтээхийн амтыг мэдэрч холоос хол замыг туулсан байгааг... битгий ойр хавиа харж тайвшир, холыг харж хоёрыг бvтээ...
Хамгийн залуу нь… Хадгалах
2011-08-08, 20:05

Тємєр зам дээр хэвтэх эмчилгээ

Индонезийн эмч ард тvмний дунд тємєр зам дээр хэвтэх эмчилгээний арга барил єргєн тархаад байна. Євчтєнгvvд єдєр бvр Рав Буй-гийн тємєр зам дээр очиж, хєндлєн хэвтэцгээх болжээ. Ийм арга барил нь тэдний бvх тєрлийн євчин эмгэгийг анагаана гэдэгт тэд итгэлтэй байгаа юм. Нэг vхрийн эвэр доргивол мянган vхрийн эвэр доргино гэгчээр хэн нэгэн нь тємєр зам дээр хэвтэх сайн гэж хэллээ гээд бараг тэндэхийнхэн бvгдээрээ ингэж авирлах болжээ. Ямартай ч єтгєн ялгадас идэх сайн гээд хэлчихээгvй нь яамайдаа. Гэхдээ оргvй зvйл биш болоод л ингэж vй олноороо хошуурч байгаа биз ээ. Аргаа бараад аавынхаа толгойг маажина гэдгийн vлгэр ч байж мэднэ. Тиймээс тэднийг буруутгаж, гайхахаасаа ємнє учир шалтгааныг нь тодруулцгаая.
Тємєр зам дээр хэвтэх эмчилгээ Хадгалах
2011-08-07, 23:43

Хvний биед орсон гадны зvйлсийг рентген туяагаар харахад

Одоо таны харах дvр зургуудын нэг нь ч фотошопдож янзалсан хуурамч зvйл биш, харин янз бvрийн аваар осол юмуу бодлогогvй алхмын vр дvнд биедээ гадны биет оруулсан хvмvvсийн бодит Рентген зургууд юм. Зарим нэг нь бvтэлгvй дурлалдаа шаналсандаа сvлбээрэн зvv залгиж, зарим нь хулгайлж байсан 1750 долларын vнэтэй бєгжийг цагдаа нарт баригдангуутаа залгиж, зарим нь хар тамхи хэтрvvлэн хэрэглэсний улмаас тєгсгєлийн цэгvvдрvvгээ элдвийг шургуулж, харин зарим нь зvгээр л саваагvй зан, бусдын хvчирхийлэл эсвэл мансууруулах бодисны золиос болжээ. Ямартай ч бvгдээрээ ямар нэгэн байдлаар хvний биед нэвтэрсэн янз бvрийн гадны биетvvдийн рентген зургуудыг vзье.
Хvний биед орсон гадны зvйлсийг рентген туяагаар харахад Хадгалах
2011-08-07, 08:08

Литвийн нийслэлд болдоггvй газар машинаа тавибал...

Зэвсэгт хvчний машин, техникийг зєвхєн онцгой байдал, дайн дажин, эсвэл сvрт параад жагсаалын vед биш, бас дуулгаваргvй жолооч нарыг сургахад ашиглаж болох санааг Литвийн нийслэлийн Вильнюс хотын захирагч Артурас Зуокас хэрэгжvvлж эхэлсэн байна. Хаа газар л замын хєдєлгєєнийг, эсвэл бусад жолооч нарыгаа vл хvндэтгэн, хаа хvссэн газраа машинаа тавьдаг журамгvй жолооч нар байдаг. Тэдний машиныг торгох юмуу, vсрээд л ачаад аваад явдаг шvv дээ. Харин нєгєєдvvл нь мєнгє тєгрєгтэй хvмvvс бол хэдэн цаас шидээд л асуудалгvй vлддэг. Тэгвэл энэ байдлыг бvр мєсєн таслан зогсоохоор зориглосон Вильнюсийн захирагч Артурас Зуокасын бага зэрэг ярваа боловч нєгєє талаасаа зєв журамтай танилцацгаая.
Литвийн нийслэлд болдоггvй газар машинаа тавибал... Хадгалах
2011-08-07, 07:20

Шинээр бий болсон мэргэжлvvд

Бvх мэргэжил дор бvрнээ л чухал байдаг. Ямар ч мэргэжлийг сайн эзэмшсэн хvн хоосон хонохгvй гэдгийг залуус маань ойлгох хэрэгтэй болов уу. Заавал хvн болгон хуулч, эдийн засагч байх албагvй. Маш сайн тогооч, маш сайн засварчин, сайн мужаан байж яагаад болохгvй гэж... Харин одоо танд танилцуулах гэж байгаа ажил мэргэжил бол шал єєр, цаг хугацааны шаардлагаар гарч ирсэн шинэ местvvд билээ. Ингээд євєрмєц мэргэжлээрээ ажиллаж, боломжын цалин авдаг бодит хvмvvсийн тухай сонирхолтой баримтыг хvргэе. Та бvхэн уншаад єєрийнхєє ажил мэргэжилтэй харьцуулж vзээрэй.
Шинээр бий болсон мэргэжлvvд Хадгалах
2011-08-04, 19:34

Гоёмсог шилэн эрвээхэй

Тунгалаг далавчтай эрвээхэй гэнээ... та vvнийг сонсож байсан уу. Би лав огт мэддэггvй байлаа. Гэвч ийм тунгалаг гэмээр онцлог бvтэцтэй эрвээхэй байдаг юм байна. Одоогоор шинжлэх ухаан энэ эрвээхэйн тєрлийг хэрхэн тунгалаг шилэн байдагийг сайн тайлбарлаж чадахгvй л байна. Хорвоо дэлхийн сонин хачин биднийг гайхшруулсаар л байх юм даа. Ингээд энэ эрвээхэйг ойроос харцгаая.
Гоёмсог шилэн эрвээхэй Хадгалах
2011-08-04, 17:09

Ирмэг дээр тэнцвэрээ олох нь...

Зарим хvмvvс энэ залууг: “Мэдрэл муутай амьтан, аминаасаа уйдсан галзуу хог, солиотой шаар!”- гэж харааж байхад зарим нь: “Жинхэнэ ид шидтэн, гайхамшигт авъяастан, аймшиггvй зоригтон!”-хэмээн ерєєж байх юм. Яг ямар учиртай болоод єдгєє 30 настай Норвег залуу Эскил Роннингсбаккийг хvмvvс ингэж сvртэйгээр хvлээж аваад байдгийг та гайхаж байна уу? Энэ залуугийн хамгийн хийх дуртай ганц зvйл нь хvмvvсийг цочролд оруулж, гайхшруулан бишрvvлж, айдсыг нь тєрvvлж, бас хvндэтгэлийг нь хvлээж чаддаг байна. Учир нь дэлхийн хамгийн алдартай, чадвартай уулчид, єндрийн тєрлийн спортын мастерууд хvртэл энэ залууг яаж хамгийн єндєр оргил дээрхи хамгийн жижигхэн єнцєг, ирмэг дээр хvртэл тэгж гайхамшигтайгаар тогтож чаддагийг нь зайнаас харж атаархаж л чаддаг. Харин одоо бvгдээрээ тvvний ер бусын vзvvлбэрvvдтэй танилцацгаая.
Ирмэг дээр тэнцвэрээ олох нь... Хадгалах
2011-08-04, 01:50

Барын бамбарыг бойжуулж байгаа шимпанзе

Амьтны ертєнцийг айж сэжиглэсэн биш, хайрлаж ойлгосон нvдээр маш ойроос, тэвчээртэй ажиглах юм бол зарим хvнийг чангааж зулгаагаад ч гардаггvй сайхан сэтгэл, уярч хайлмаар vйлдэл гарах нь бий. Саяхан л гэхэд нэгэн амьтны хvрээлэнийг 2 настай ДуДу шимпанзе нь 2 сартай барын бамбар Аароныг угжаар хооллож байгаа нь ажиглагджээ. Мэргэжилтнvvдийн хэлж буйгаар бяцхан шимпанзег эхийн зєн совин хєтєлсєн бололтой. Энэхvv хайр булаам дvр зургийг тухайн vед тайландын матрын фермд байсан хvн амьдаар нь харж болох байв. Энэ ферм-д 80,000 алигатор болон бусад амьтад аж тєрдєг ажээ.
Барын бамбарыг бойжуулж байгаа шимпанзе Хадгалах
2011-08-04, 00:05

“Орд” хэмээх цуутай алуурчны тэмдэглэлийн нууцыг тайлжээ

Код тайлагч Кори Старлипер нь “Зодиак” буюу “Орд” хэмээх цуутай цуврал алуурчны нууц бичвэрийг тайлсан байна. Vvний нууцыг 41 жилийн турш нэг ч хvн тайлж уншиж чадаагvй аж. Тvvний тайлснаар харвал энэ алуурчны хэрэгт сэжиглэгддэг Артур Ли Аллен нь vнэн хэрэг дээрээ “Зодиак” мєн болох нь бараг батлагдаад байна. Старлипер хэлэхдээ: “Би эхлээд бодохдоо “Зодиак”-ийг АНУ-ын Виргиний арлуудыг энэхvv кодондоо тусгаагvй байхаар тийм уйтгартай хvн гэж санаагvй учраас хамгийн тvрvvнд энэ талаар бодсон. Тvvнчлэн 3+4+0=7 гэсэн аргачлалаар судлахад 7+0=7 гэсэн задаргаа гарсан. Vvнээс 707 болон 707 гэдэг нь Вальехо, Нап, Солано-гийн код болж таарсан юм. Тиймээс би Цезарийн шифрээс эхлэхээр шийдэж 3, 4 -ийн тоог ашигласан. Цезарийн шифр гэдэг нь нээлттэй эх дэхь тоо бvр нь цагаан толгойн ямар нэгэн vсэг байдаг шифр юм.”- гэж кодыг тайлсан аргачлалаа тайлбарлажээ. Ямартай ч бvгдээрээ америкийн тvvхийн бараан толбоны нэг болсон домогт алуурчны кодны нууцтай танилцацгаая.
“Орд” хэмээх цуутай алуурчны тэмдэглэлийн нууцыг тайлжээ Хадгалах
2011-08-03, 02:35

Биеийнхээ 85%-ийг шивээсээр дvvргэж, салалтаа тэмдэглэсэн эмэгтэй

Долоон жил vргэлжилсэн гэр бvлийн харилцаандаа цэг тавьсныхаа дараа Жеки Мур нь шивээсний салоныг зорьжээ. “Би эрх чєлєєнийхєє бэлэг тэмдэг болгож, шивээс хийлгэхийг хvссэн юм”- гэж тэр хэлээд: “Харин тэр vед би Curly хочтой Андреастайгаа учирсан юм. Бид нэг нэгэндээ анхны харцаар л дурласан даа”- гэжээ. Ингээд 2003 оноос хойш шивээсчин Андреас нь шинэ эхнэрийнхээ биен дээр хvссэн хэмжээгээр нь шивээс хийхийн тулд уйгагvй хєдєлмєрлєсєєр байгаа аж. Тэрээр эхлээд Жекигийн нуруун дээр сvрэг соно шивээд гэдсэн дээр нь аварга том аалзыг бий болгосон байна. Хэзээ нэгэн єдєр нvдэнд дулаахан, энхрийхэн гэрийн эзэгтэй, сайн ээж, сайхан хань байсан Жеки Мур ямартай ч єнєєдєр биеэрээ нэг тєрєл бvрийн дvр зураг, хээ угалж шивvvлсэн этгээд нэгэн эхнэр болжээ. Гэсэн ч энэ бvсгvй vvндээ хамгийн ихээр сэтгэл хангалуун байгаа аж. Андреас нь Жекигийн баруун хєлєн дээрхи Энэтхэг болон Тєвд бичгvvдийг шивэхийн тулд л 35 цагийг зарцуулсан гээд бодохоор энэ бvхэнд маш их хєдєлмєр, цаг хугацаа, бас тэвчээр орсон нь харагдаж байна. Ингээд бvгдээрээ нэгэн ер бусын хостой танилцацгаая. Тэд ийм замаар аз жаргалыг олж, хоорондын хайр сэтгэлээ тунхаглаж байгаа нь хэдий хачин санагдаж мэдэх ч, хvн бvрийн жаргалыг амсах эх сурвалж нь єєр єєр байдаг гэдгийг санахад илvvдэхгvй байх.
Биеийнхээ 85%-ийг шивээсээр дvvргэж, салалтаа тэмдэглэсэн эмэгтэй Хадгалах
2011-08-01, 05:10