Таныг мөнхийн залуу харагдуулах шидэт ундаа

Бүсгүй хүн бүр өөрийн залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалахыг хүсдэг билээ. Эртний үлгэр домогт гоо сайхнаа хадгалаж үлдэх шидэт усны талаар маш их гардаг. Тэгвэл үлгэрийн ертөнцөөс бодит ертөнц рүү шилжиж таны гоо сайхны нууцыг хадгалах шидэт усны талаар хүргэе. Эдгээр шидэт уснууд нь амтлаг төдийгүй, шинжлэх ухааны дүгнэлтээр хөгшрөлтөөс хамгаалдаг болох нь тогтоогджээ.

Таныг мөнхийн залуу харагдуулах шидэт ундаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ус хамгийн чухал

Арьсыг  үргэлж толигор, чийглэг байлгахын тулд буцалсан цэвэр ус маш хэрэгтэй. Өөрийн биед хэрэгтэй усны хэмжээг тогтоохын тулд биеийн жин болон улирал дээр тулгуурлаж бодно.  Гэхдээ өдөрт доод тал нь 8 аяга ус заавал уух ёстой. Үүнээс гадна цэвэр ус уух нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Ус хамгийн чухал

2 Кофе

Дэлхий даяар бараг хүн бүр кофе уудаг билээ. Тэгвэл кофег хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг мэдэх хүн тун ховор. “European Journal of Cancer Prezentation” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд өдөрт нэг аяга кофе уух нь хавдар тусах магадлалыг  10 хувиар буулгадаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Гэхдээ кофеин агуулаагүй кофе хавдрын эсрэг үйлчилгээгүй ажээ.

Кофе

3 Согтууруулах ундаа

Бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь хүний бие организмд маш сайн үйлчилгээтэй.  Эрдэмтдийн үзэж байгаагаар согтууруулах ундаа нь ой санамж муудах, альцгеймерийн өвчин тусах магадлалаас сэргийлдэг байна. Тиймээс эмэгтэйчүүд өдөрт нэг хундага дарс, эрэгтэйчүүд хоёр хундага дарс уух нь эрүүл мэндэд тустай гэнэ. Харин хэтрүүлэн хэрэглэвэл мэдээж хортой.

Согтууруулах ундаа

4 Ногоон цай ууснаар та хөгшрөхгүй

Ногоон цай нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд найрлагандаа фтор агуулдаг учир шүд хорхойтохоос сэргийлдэг байна. Мөн саяхны судалгаанаас харахад ногоон цай нь хөгшрөлтөөс хамгаалдаг гэнэ шүү. Ногоон цайнд агуулагдах антиоксидант нь стрессийн эсрэг үйлчилгээтэй учир таныг хөгшрөлтөөс хамгаалахаас гадна чихрийн шижин, тархины өвчин, альцгеймер, цус харвалт, хавдраас сэргийлдэг ажээ. Өдөрт 4 аяга ногоон цай уух нь хөгшрөлтийг удаашруулдаг байна.

Ногоон цай ууснаар та хөгшрөхгүй

5 Буурцагны сүү арьсыг чангална

Буурцагны сүүнд изофлан их хэмжээгээр байдаг учир энэ нь арьсыг чангалах үүрэгтэй юм байна. Энэ нь биед коллаген болон уураг ялгаруулахад хүчтэй нөлөөлдөг учир арьсыг чангалж, толигор болгодог ажээ. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн цэвэршилт, шөнө хөлстөх зэрэгт сайнаар нөлөөлөх юм байна. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулна.

Буурцагны сүү арьсыг чангална

6 Улаан грейпфрут үрчлээ багасгана

Грейпфрут дотор улаан өнгийн ликопин гэх будагч бодис байдаг бөгөөд үүний ачаар үрчлээ багасдаг байна. Ликопин нь антиоксидант үйлчилгээтэй учир чөлөөт радикалыг идэвхгүй болгож арьсыг үрчлээтэхээс хамгаалдаг. Үүнээс гадна нарнаас хамгаалах үйлчилгээтэй юм байна.

Улаан грейпфрут үрчлээ багасгана

7 Луувангийн шүүс

Луувангийн шүүс ой тогтоолт сайжруулахад сайнаар нөлөөлдөг байна. Лууван нь харшлын эсрэг, үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, дархлаа сэргээх үүрэгтэй. Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар лууван нь тархины өвчнөөс урьдчилан сэргийлдэг болох нь батлагджээ.

Луувангийн шүүс

8 Жүржийн шүүс

Жүржийн шүүс нь таны харааг мөнхөд эрүүл байлгана. Жүржийн шүүсэнд их хэмжээний лютеин агуулагддаг учир энэ нь хараанд сайнаар нөлөөлдөг байна.  Лютеины дутагдлаас болж хүн төрөлхтөн 60 нас хүрмэгцээ хараа нь мууддаг аж. 

Жүржийн шүүс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()