Английн 5-р Жорж хаан өөрийн үеэл Николай хааныг яагаад авраагүй вэ?

Коммунистууд эзэн хаан II Николайг хаан ширээнээс нь буулгасныхаа дараа түүнийг гэр бүлийн хамт хөнөөнө гэдэг тодорхой байсан гэдэг. Тиймээс тэднийг аврах тухай яриа Европын дээдсийн хүрээний дунд тархсан ч хаан ширээнээсээ хөөгдсөн хүнийг өөрийн биеэр хаацайлах хүн гарч ирсэнгүй. Ганцхан Их Британийн эзэн хаан V Жорж л Романовын гэр бүлийг орогнуулах санал тавьсан ч хожим нь энэ шийдвэрээ буцаасан юм.

Английн 5-р Жорж хаан өөрийн үеэл Николай хааныг яагаад авраагүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британийн хатан хаан Викториа нийтдээ 9 хүүхэд төрүүлсэн бөгөөд бүгд бусад орны гүнж, ханхүүтэй гэрлэсэн байдаг. Үүний нөлөөгөөр бараг Европын бүх хаад, хатад түүний цусан төрөл болсон юм. Гэхдээ садан төрөл болсон гэдгээрээ тэдгээр орнуудын язгууртнууд бие биетэйгээ сайхан харьцаатай байсан уу гэвэл үгүй.

Их Британи болон Оросын эзэнт гүрний хаад бага балчир байхаасаа л харилцаа сайтай байжээ. Тэдний ээжүүд эгч дүүс байсан бөгөөд хүүхдүүдтэйгээ хамт өөрсдийн эцэг эх болох Данийн хаан Кристиан ба түүний эхнэр Луиза нарын гэрт зочлохдоо хүүхдүүдээ дагуулж явдаг байв. Тиймээс Николай, Жорж нар найзууд болжээ. Хөвгүүд гадаад төрхөөрөө маш төстэйн дээр адил зүйлс сонирхдог гэдгээ мэдээд хоорондоо улам бүр ойр дотно болж эхлэв.

Тухайн үед Крымийн дайн эхэлж Их Британи, Орос хоёр дайсан болсон учраас хатан хаан Викториа тэдний нөхөрлөлийг эсэргүүцсэн байна. Гэхдээ сүүлд нь Викториагийн зүрх хүртэл уярч, өөрийн ач охиноо Николайд эхнэр болгон өгсөн юм.

Үеэл хоёр хунтайж олон жилийн турш холбоотой байсан бөгөөд бие биеэ "Эелдэг Жорж", "Хөгшин Ники" хэмээн дууддаг байв. Орос улсад хувьсгал гарах үед Жорж үеэлдээ санаа зовж, үргэлж түүний талд байна гэсэн захидал илгээсэн аж. Гэвч тэрээр Николайн гэр бүлийг хамгаална гэсэн амандаа хүрч чадаагүй билээ. 

II Николай хаан ширээнээс бууж, хааны гэр бүлийг цаазлах хүртэл Ипатиевын байшингийн зооринд 15 сарыг өнгөөрсөн байдаг. Энэ бүх хугацаанд Оросын эзэн хааны хувь тавилан Европын олон хаадын гэр бүл, засгийн хэлэлцүүлгийн гол сэдэв болсон юм. Оросын түр засгийн газар эхэндээ хаант засаглалыг дэмжигчдийн гарт Романовын гэр бүлийг өгөхгүйн тулд тэднийг эх орноосоо хөөх талаар хэлэлцэж үзсэн юм. Гэхдээ тэднийг эх орноос нь албадан гаргахын тулд хаан, түүний эхнэр, хүүхдүүдэд орогнол олгох улс хэрэгтэй байв. Гэвч нэг ч засгийн газар, нэг ч хаан ийм их хариуцлага хүлээхийг хүссэнгүй.

Тэр үед болзошгүй эрсдэл ба эерэг нөлөөг ч тооцоолох хэрэгтэй байв. Гэвч тухайн цагт Европын бусад орнууд хүртэл Романовын гэр бүлийг эрс эсэргүүцэж байсан бөгөөд Николайг ард иргэдээ шулсан жинхэнэ дарангуйлагч гэж үздэг байв. Тиймээс тэдэнд орогнол олгосноор өөрсдийн орны ард түмний дургуйцлыг төрүүлж, улмаар бослого үймээн гарах эрсдэлтэй байжээ.

Тэдэнд харин орогнол олгохын давуу тал бараг байсангүй. Улс орнууд Романовуудад тусалж, өөрийн талд оруулснаар тэднийг утсан хүүхэлдэй болгон ашиглах ганц л боломж байсан аж. Гэхдээ ард түмний дургуйцлыг хүргэх магадлал илүү өндөр байсан нь мэдээж.

Гэхдээ Их Британийн засгийн газар Оросын эзэн хааны гэр бүлд албан ёсоор орогнол олгох мэдэгдэл гаргасан байдаг. Харамсалтай нь үүнээс 7 хоногийн дараа эзэн хаан Жорж бараг тийм зүйл яриагүй гэж мэдэгдсэн юм. Үүний үр дүнд ЗХУ-ын Гадаад хэргийн яам тэдний урилгаас татгалзаж, үүний оронд Оросын засгийн газарт энэ асуудлыг дангаар шийдвэрлэхийг санал болгожээ.

Тиймээс эцэст нь Жорж өөрийн анд, үеэлийн амийг аврахаас албан ёсоор татгалзсан байна. Ерөнхийдөө Британийн эзэн хаан үеэлийнхээ амийг аварч, өөрийн орны иргэдийн дургүйцлыг төрүүлж бослого гаргахаас эмээсэн хэрэг. 

Үүнээс харахад улс эх орны эрх ашиг өөрийн найз, хамаатны аминаас илүү үнэтэй байсан гэхэд болох аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()