СААК БАРИМТ

Оросын арми 10 жилийн дараа

2011 оны эхээр ОХУ-ын ерєнхий сайд Владимир Путин ирэх 30 жилд Оросын зэвсэгт хvчнийг дахин шинэчлэх тєлєвлєгєєтэй байгаагаа мэдэгдэв. Энэ тєлєвлєгєєнд 1000 нисдэг тэрэг, 600 байлдааны онгоц, 100 цэргийн хєлєг онгоц, vvний дотор 8 атомын пуужинтай шумбагч онгоц, пуужингаас эсэргvvцэн хамгаалах шинэ vеийн тив алгасдаг шумбагч онгоц бvтээхээр тусгагджээ. Нийтдээ 2020 он хvртэл 22 триллион рубль шаардагдах юм байна. Харин одоо дэлхийн хvчирхэг гvрэн болох ОХУ-ын шинэ vеийн байлдааны зэвсгvvдтэй танилцацгаая. Энэ зэвсгvvд нь яг одоо тус улсын ашиглаж байгаа зэвсэг юм. Шинэчлэлт хийгдэсний дараа ямар болох нь гайхалтай.

Оросын арми 10 жилийн дараа Хадгалах

Нью-Йоркийн алдарт шар такси

ХХ зууны эхээр Yellow Cab компани таксины vйлчилгээг явуулахад зориулж авто машинуудаа хурц шар єнгєєр будаж эхлэжээ. Энэ єнгийг сонгосон учир нь хотын гудамжинд vйлчлvvлэгчид таксийг цагаа vрэлгvй саадгvйгээр олж харж, vйлчлvvлэх боломжтой хэмээн vзсэн байна. Энэ нь ч маш зєв сонголт болж тод шар єнгє нь таксины брэнд єнгє болсон гэхэд хэлсдэхгvй. Одоо та бvхэнд Нью-Йоркийн алдарт шар таксины талаарх сонирхолтой фото мэдээллийг хvргэе.
Нью-Йоркийн алдарт шар такси Хадгалах
2011-08-20, 05:18

Эдгээр амьтад орчиндоо зохицохдоо дэндvv авьяастай

Зэрлэг онгон байгалийг сонирхогч фото зурагчин Алекс Хайд орчиндоо єнгєє хувирган уусч ажиглагддаггvй амьтдыг олж сурахад шинжлэх ухааны vйл ажиллагааны олон жилийн бэлтгэл шаардагджээ. Алекс амьтдын энэ гайхамшигтай чанарыг олон хvмvvс олж мэдээсэй хэмээн хvсдэг нэгэн юм. Алекс нь Хайд Ноттин гэмийн их сургуульд биологийн фото зургийн багшаар ажилладаг бєгєєд амьтан судлалын талаарх єєрийн мэдлэгийг шалгахын тулд Мадагаскарын ширэнгэн ойгоор олонтаа аяладаг байна. Ингээд Алексын авсан орчиндоо дасан зохицож, хувирч чаддаг хачирхалтй амьтадтай танилцацгаая.
Эдгээр амьтад орчиндоо зохицохдоо дэндvv авьяастай Хадгалах
2011-08-19, 05:09

Стандарт бус моделиудын агентлаг

Таны урд талын хоёр шvд орсоо юу, эсвэл нvvрээр тань нэг шавсан батга хvмvvс рvv эгцэлж харахад тань саад болдог уу? Эсвэл харсан хvн эвгvйцмээр зєвvvн сорви нvvрийг тань “чимдэг” vv? Эсвэл илvvдэл жин, vгvй бол хэт туранхай байдал таны имиж болсон уу? Ер нь бол ямар нэгэн гадаад тєрхний гажиг байдал танд байдаг эсэх талаар л асуулт гээд ойлгочихож болно. Тийм бол маш сайн байна? Яагаад гэвэл та Лондонгийн нэгэн агентлагт та шууд модел-оор ажилд орох боломжтой. “Арай ч дээ, доромжилж байх шив” гээд бодсон бол одоо vргэлжлэл дээр дараад, саяны бодсоноо зєв эсэхийг дараа нь тунгаагаарай.
Стандарт бус моделиудын агентлаг Хадгалах
2011-08-18, 01:29

Пирсингэд донтсон залуу

Нэг эхийн хэвлийд 9 сар бvрэлдэж, нэг єдєр, хэдхэн хормын зєрvvтэй хорвоод мэндэлсэн усны дусал шиг ижилхэн ихрvvд хvртэл бvх л зvйлээрээ хоорондоо дэндvv гэмээр ялгаатай байдаг. Оюунт хvн тєрєлхтєний ширхэг бvр нь єєрийн гэсэн онцлогтой ахин давтагдашгvй байдаг нь та бидний ярьдаг хэв маяг буюу стиль имиж гээчийг бvрдvvлдэг байх. Тиймээс ч нийгэм улам чєлєєтэй, ухамсартай болохын хирээр хvн нэг бvр бусадтай ижилхэн биш, харин ч бvvр бусдаас тэс єєр, илvv онцлог байхыг эрмэлзэх болжээ. Гэхдээ энэ тал дээр арай хэтрvvлчихээд байдаг хэсэг бvлэг хvмvvс бас хаа сайгvй байдаг шvv дээ. Аливаа юмны уяа цулбуурыг нь тааруулахгvй бол утга авцалдаа нь алдагдаж, гоо vзэмж нь vгvй болдог гэдгийг бид мэднэ. Энэ vнэний нэгэн жишээ болсон пирсингээр євчилсєн залуугийн тvvхийг одоо хvргэж байна. 24 настай, Перм-д амьдардаг Женя хэмээх энэ залуу анх хэзээ ч юм нэг удаа пирсинг хийлгээд, тvvнээсээ хойш єєрийгєє хорьж дийлэхээ байжээ...
Пирсингэд донтсон залуу Хадгалах
2011-08-16, 20:57

Омо хєндийн омогууд

Гэрэл зурагчин Маркос Лира 2010 онд Этиопын нийслэл Аддис Абебагаас 3 єдрийн явдлын зайд орших манай гаригийн хvн ам хамгийн цєєн амьдардаг Омо голын хєндийд эдгээр зургуудыг авчээ. Энэ газрыг задгай тэнгэрийн доорх хамгийн том амьд музей хэмээн нэрлэж болох юм. Энд африкийн хэлний 4 том бvлэгээр ярьдаг хvмvvс амьдардаг бєгєєд 20 гаруй омог бий. Зарим нь хэдэн арван мянган, эсвэл 500 хvрэхгvй ч хvмvvсээс бvрдэх явдал бий. Омог бvхний соёл євєрмєц байдаг. Ингээд та бvхэндээ манай дэлхий дээрх анх ямар байсан тэр байдлаараа одоо болтол оршин, аж тєрж буй сонирхолтой омгуудтай танилцуулъя.
Омо хєндийн омогууд Хадгалах
2011-08-16, 08:12

Хvмvvс гадаад тєрхнийхєє юугаар, хэнтэй адилхан байхыг хvсдэг вэ?

Хvмvvс гоо сайхны мэс засалчаар vйлчлvvлэхээр ирэхдээ Холливуудын оддын хэн нэгнийх нь зургийг аваачаад, биеийн аль нэг эрхтэнтэй нь єєрийнхийгєє адилхан болгохыг хvсч буйгаа хэлэх нь хамгийн энгийн vзэгдэл болжээ. Тиймээс Лос-Анжелесийн хамгийн алдартай гоо сайхны мэс заслын эмнэлгvvдийн нэг нь CBS-тэй хамтран ямар оддын гадаад тєрхийн яг аль хэсгийг нь дуурайхыг хvмvvс хамгийн ихээр хvсдэг талаар сонирхолтой жагсаалтыг гаргажээ. Хvмvvсийн хамгийн ихээр адилхан байхыг хvсдэг оддын биеийн 48 хэсгийн талаарх уг судалгааны зарим хэсэгтэй нь одоо танилцацгаая. Ингээд хэн хэний, юу юу нь дийлэнх хvнд аятайхан санагддагийг олж мэдэх боломжоо хvлээн авна уу.
Хvмvvс гадаад тєрхнийхєє юугаар, хэнтэй адилхан байхыг хvсдэг вэ? Хадгалах
2011-08-14, 23:48

Хар тамхичин эцэг эхээс гарсан гурван ихэр охин

Шуудхан хэлэхэд та бие давхар бол, бас хэт эмзэг бол vргэлжлэл дээр дараад хэрэггvй гэмээр байна. Учир нь хар тамхи байнга хэрэглэдэг эцэг эхийн дундаас гарсан гурван ихэр охины єр євдмєєр зургуудыг энэхvv нийтлэлд харуулсан байгаа. Цэнхэр гаригийн энгэр дээр хvн болгонд заяадаггvй ховор тавилангаар гурван ихэр болж мэндлэхдээ єєрсдийн гэх ямар ч нvгэл, буруу зєрvv vйлгvй хирнээ чєтгєрийн євсєнд шvтсэн тааруухан эцэг эхийнхээ vйлийн vр нь болж, эрэмдэг зэрэмдэг тєрсєн Мадлен, Мейси болон Маккензи хэмээх энэ гурван охиныг Жеф болон Дарли Харрисон нарын гэр бvл єргєн авч, єсгєн хvмvvжvvлж байна. Энэ буянтай хос нь гурван ихэр охиноос ємнє 10 гаруй єнчин хvvхдийг єргєн авч єсгєжээ. Мейси, Маккензи хоёр нь тєрєхдєє гэдсээрээ нийлсэн сиамын ихрvvд байв. Тэдний гашуун тvvхийг доорхи зургуудаар дамжуулан танд хvргэхийн сацуу Жеф, Дарли хоёрын сайхан сэтгэлийн ємнє хvндэтгэлтэйгээр толгой бєхийж, гурван охинд сайн сайхныг хvсье.
Хар тамхичин эцэг эхээс гарсан гурван ихэр охин Хадгалах
2011-08-14, 23:15

Facebook-ийн силиконон од- Alexandra "Kissie" Nilsson

Шведийн Facebook-ийн хэрэглэгчдийн дунд маш алдартай, дээд зиндааны бvсгvй Alexandra "Kissie" Nilsson-ыг танилцуулж байна. Чинээлэг айлаас гаралтай энэ хадагтай нь 12 хагалгаанд орж, силикон хєх, єгзєг, уруул болон хиймэл хамар, чихний омгоороо “гайхагддах” болжээ. Тvvнийг харсан хvн хиймэл гэдгийг нь шууд л мэдэхийн сацуу аль нэг хvvхэлдэйн киноны эмэгтэй баатар юмуу дэлгvvрийн лангууны эв хавьгvйхэн манекень гэж сэтгэдэг. Хєгширсєн хойноо манай хvн хиймэл хєхєє сэрийлгээд, хиймэл хамраа шонтойлгож, силикон шахуулсан уруулаа цорвойлгож ирээд л: “Хvvхдvvдээ би та нарыг тєрvvлснийхээ дараа ийм болсон шvv дээ.” - гэж гэр бvлийн альбомоо хvvхдvvддээ vзvvлж суух биз.
Facebook-ийн силиконон од- Alexandra "Kissie" Nilsson Хадгалах

Оросын хэрэглэгчийн сагс

Хойд Хєршийн ард тvмний амьдрал vнэн хэрэг дээрээ ямар тарчиг, бас хямралтай байгааг хэдэн хvнсний бvтээгдэхvvний зургаар дамжуулан илт, хурцаар харуулсан фото цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Дотоодын биш гадаадын асуудал боловч хєрш орон болохоор бид мэдэх хэрэгтэй гэдэгтэй та маргахгvй биз ээ. Эдгээр зургуудыг Фёдор Телков, Виктор Белохонов нар авснаар оросын хэрэглэгчийн сагсны талаар мэдээллийг маш ойлгомжтой, илтээр дамжуулж байна. Мэдээж айл бvр энэхvv нийтлэлд байгаа шиг ийм олон тєрлийн хоол хэрэглэдэггvй болохоор тийм ч илт анзаардаггvй биз. Гэхдээ vнэн хэрэг дээрээ тэдний сарын дундаж цалингаас татвар, татаас, бусад хэрэглээг нь хасаад, хvнсэнд vлдсэн тєсвийг нь хvний хамгийн их хэрэглэдэг олон тєрлийн хоолнуудын зардалд хуваагаад, єдєр єдрєєр нь хуваарилахаар нэг ийм ийм хэмжээний хvнс л ноогдож байна.
Оросын хэрэглэгчийн сагс Хадгалах
2011-08-13, 00:47

Шилэн чулуутай далайн эрэг

АНУ-ын Калифорнийн Форт Бич дэхь шилэн чулуудтай ер бусын далайн эргийн газрын дvр зургийг танд толилуулах гэж байна. Ил задгай газар хог хаях нь vргэлж л байгальд сєрєг нєлєєг дагуулдаг. Хог хаягдал нь хvрээлэн буй орчныхоо агаар, хєрс, усыг бохирдуулаад зогсохгvй vзэмжийг нь гутаадаг билээ. Тэгвэл юм бvхэн хоёр талтай байдаг, тэр битгий хэл хог хаягдалт ч сайн тал байдгийг танд одоо энэхvv сонирхолтой нийтлэлээр дамжуулан  хvргэхээр бэлтэснийг уншигч та хvлээн авна уу. Тийм тvгээмэл тохиолдол биш ч гэсэн хог хаягдал ч гэсэн байгалийн гоо vзэсгэлэн, сэтгэлийн таашаалыг бэлэглэж болдогийг та одоо харах болно.
Шилэн чулуутай далайн эрэг Хадгалах
2011-08-11, 19:43

WiFi-ын хамрах хvрээг ихэсгэх антенн хийх арга

Хэрэв таны гэрийн эсвэл ажлын газрын Wi-Fi-ын тєхєєрємжний хамрах хvрээ сул байгаад, доголдоод байдаг бол одоо та дэлгэцэндээ ойртон суугаад бидний санал болгох аргаар хvчийг нь нэмэгдvvлдэг антенн хийгээд vзээрэй. Хамгийн гарын доорхи материалаар маш хурдан хугацаанд, дэндvv амархан хийж болох энэ арга танд таалагдаж, ашиг тусаа заавал єгнє гэдэгт итгэлтэй байна. Vvнийг хийхэд ундаа юмуу шар айрагны нэг ширхэг лааз, хайч, барималын шавар юмуу бохь байхад л хангалттай. Тэгээд дээрээс нь доорхи зааврын дагуу хийвэл утасгvй интернетийн тань хамрах цар хvрээ болон хvч нь хэд дахин нэмэгдэх болно.
WiFi-ын хамрах хvрээг ихэсгэх антенн хийх арга Хадгалах
2011-08-10, 20:26