Юу юуны тvрvvнд хэлэхэд хэт эмзэг, жирэмсэн хvн vргэлжлэл дээр дарах хэрэггvй гэдгийг сануулмаар байна. Учир нь энд дайны улмаас аймшигтай гэмтэж бэртсэн хvний дvр зургийг харуулах юм. 2011 оны 6-р сарын 4-ний єдєр Афтганистаны Сангины ойролцоох нэгэн эрдэнэ шишийн талбайруу АНУ-ын тэнгисийн цэргийн хэд хэдэн байлдагч нар нэвтэрч, халдлага хийжээ. Энэ vеэр тэнгисийн цэрэг Бёрнесс Бритт хvнд гэмтэж, артерийн судсаа тасдсан байна. Тэр vед сувилагч нарын багт Аня Нидригус хэмээх нэрт сурвалжлагч хамт явж таарсан тул доорхи гэрэл зургуудыг авчээ. Тэрээр шархадсан цэргийг нисдэг тэргээр зєєж байхад нь тvvнийг гар дээрээ барьж, зургийг нь дарж байсан аж. Тэрээр шархадсан тэнгисийн цэргийн цусанд будагдсан биен дээр эрдэнэшишийн иш наалдсан байхыг олж хараад, яагаад ч юм тvvнийг нь авч биедээ хадгалсан байна.
Хадгалах
Франческо Лентини 1889 онд Сицили-д тєржээ. Тэрбээр гэрийнхээ 12 дахь, гэхдээ бvр 12 хагас хvvхэд нь болж тєрсєн гэж хэлж болно. Учир нь тvvний нэг хєлтэй ихэр нь Фрэнкийн нуруун дээр наалдан тєрсєн байдаг. Гурав дахь хєлєнд нь жижигхэн хэлбэр нь алдагдсан, євчин ороогvй дєрєв дэх тавхай нь байдаг. Лентини гурван хєл, дєрвєн тавхай, хєлийн 16 хуруу, хоёр бэлэг эрхтэн, дєрвєн тємсєгтэй юм. Бурхан энэ ер бусын хvнд янз бvрийн урттай гурван хєл заяажээ.
Хадгалах
Дэлхий дахинд болж буй сонин хачин vйл явдал, байгаль эхийн тайлагдаагvй нууцаас хvргэж байдаг "Сонин хачин" буланд маань єнєєдєр олон сонирхолтой мэдээ нэмэгдэх бололтой. Энэ удаа та бvхэндээ гайхалтай шинж чанартай амьтадын тухай хvргэж байна. Бидний vзvvлэх гэж буй амьтад байгалиас тєрєхдєє дор бvрнээ гайхам чанартай болжээ. Зарим нь хамгийн хvчтэй хор ялгаруулдаг, чанга дуутай, хурдан, урт гэх мэт. Ямартай ч нээж vзээд мэдлэг мэдээллийн сангаа аривжуулаарай.
Хадгалах
Халуун дулаан уур амьсгалтайгаараа Энэтхэг хэдий алдартай ч гэсэн жил бvрийн 12 болон 1 саруудад энэ орны агаарын температур нь огцом унадаг байна. Огцом хvйтрэлийн улмаас єтгєн манан татсанаар агаарын, авто машины болон галт тэрэгний замын хєдєлгєєнvvд нь зогсоход хvрдэг ажээ. Энэхvv цаг уурын огцом хvйтрэлтээс болж тус улсын ядуу зvдvv болон, орон гэргvй, хувцас муутай хvмvvс хамгийн их хохирол амсдаг байна. Энд тэндгvй євлийн хvйтнийг сэтгэлээрээ хvмvvс vргээж, баярын уур амьсгалд ороод байгаа энэ єдрvvдийн сvvдэртэй талыг нєхєж, Энэтхэг дэхь агаарын хэмийн уналтаас болж хаврын урийг “ясаа тогшин” хvлээж байгаа хvмvvсийн талаар мэдээллийг танд хvргэж байна.
Хадгалах
Нэрмэл архийг хєлдєєдєг нэг есийн тачигнасан хvйтнээр хvн тєрєлхтний сэтгэлд халуун дулаан уур амьсгалыг бэлэглэн ирдэг шинэ жилийн баяр, зул сарын vдшийн гол чимэг болсон мєнх ногоон гацуурны хамгийн сонирхолтой хувилбаруудын талаар газар газраас цуглуулсан фото мэдээллээр эрхэм таны танин мэдэхvйд нэмэр болохоор бэлтгэлээ. Хvмvvс бид ямар єргєн цар хvрээгээр сэтгэж, євлийн баярын бэлэг тэмдэг болсон гацуур модыг ямар олон янзаар хийж бvтээснийг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Шєнєдєє 8 цагийг хvн бvр тэр болгон бvрэн унтаж чаддаггvй. Бидний хэн нэг нь стрессийн байдалтай байх, эсвэл нойр муугаас болж ямар нэг аргаар энерги ихтэй ундаа ууж, дараа нь сулрахгvйн тулд эрч хvчээ сэлбэх єєр аргыг эрж хайж байдаг. Тамирчдын хооллолтыг судладаг мэргэжлийн хоол судлаач Лиза Московиц та бидэнд зориулан эрч хvч єгдєг дараах 10 vндсэн бvтээгдэхvvнийг нэрлэж байна. Ингээд эрч хvчтэй болгох шилдэг хvнсний бvтээгдэхvvнvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Хуучин гутал эзнийхээ талаар маш олон мэдээллийг єгч чаддаг гэлцдэг. Гутал сайн мэддэг, бас хvний сэтгэл зvй, биеийн хєдєлгєєний илэрхийллэг уншиж сурсан хvн бол хэн нэгний гутлыг харж байгаад л ядуу, баян эсэх, амьдралын хэв маяг, єндєр намаас нь єхсvvлээд єчнєєн зvйлийг дурьдах биз ээ. Тэгвэл "Life" сэтгvvлийн редакцийнхан хvмvvсийн гуталны зургийг дардаг гэрэл зурагчин Крейг Катлерт анхаарлаа хандуулж, тvvнд нэгэн ер бусын даалгаврыг єгсєн байна. Энэ бол єнгєрсєн зуун болон энэ зууны эхэн vеийн хамгийн алдар цуутай хvмvvсийн ємсєж эдэлж байсан гуталнуудын зургийг дарах явдал юм. Ингээд, та бvхэн Крейг Катлер болон "Life" сэтгvvлийн хамтын ажлын vр дvнг таалан соёрхоно уу.
Хадгалах
Пакистаны жолооч нар мєнгєний боломжтой болохынхоо хэрээр унаж яваа машинаа шинэ жилийн гацуур шиг чимэг зvvлтээр тойруулан хvрээлж, будах ажилд ханцуй шамлан ордог євєрмєц бичигдээгvй хуультай ажээ. Ихэвчлэн автобус, ачааны машин, жийпvvдийг ингэж чимэглэдэг байна. Машины гадна талын иж бvрэн ийм чимэглэл нь 3-5 мянган долларын єртєгтэй байдаг бол дотор талаа бас хивсэлж, улам гоё болгоход 2 орчим мянган доллар зарцуулагддаг ажээ. Ганцхан машиныг чимэглэж, будахад 50 ширхэг гарын дvйтэй хvн ажиллах шаардлагатай болдог байна. Ингээд бvгдээрээ Пакистаны нэгэн євєрмєц уламжлалын vр дагавар болох тєрєл бvрийн “ганган” машинуудтай танилцацгаая. Энэхvv мэдээллээс та аливаа нийгмийн олонхийн итгэл vнэмшил нь бусаддаа хэрхэн нєлєєлж, сохор итгэл байлаа ч гэсэн олон хvний амьдралд ямар их єєрчлєлт авч ирдэг болохыг давхар олж мэдэх болно.
Хадгалах
Мэргэжлийн гэрэл зургийн аппаратыг барихад нилээн хvнд байдаг гэдгийг зураг дарах хорхойтой хvн бvхэн андахгvй байх аа. Тэгвэл нэгэн залуу агаар дээрээс мэргэжлийн гэрэл зургийн аппаратаар vзэмж тєгс зураг дарж, уран бvтээлийн орон зайгаа нєхєх гэж байгаад нисдэг тэрэгнээс аппаратаа унагаачихажээ. Аппарат нь нэгэн айлын байшингийн дээврээр нэвт орж, дотор нь амьдардаг нэгэн эмэгтэйг золтой нь цохиод, алчихаагvй байна. Ингээд зурагчин залуу “тэнгэр дээрээс барьсан гэнэтийн бэлэгнийхээ” тєлбєрт 5000 долларын єрєнд оржээ. Шинэ зvйл сэдэхдээ эрсдлийг нь тооцдоггvй дэврvvн хvмvvст сургамжтай л явдал болсон байна.
Хадгалах
Та санал нийлэхгvй байж болно, гэхдээ єнєєдєр бид маркетингийн мэргэжилтнvvдийн бvтээн босгосон ертєнцєд л амьдарч байна. Реклам зар сурталчилгаа бол нийгмийн гишvvдийн зан байдлын тєлєвшил, биеэ авч явах хэв маягт нь асар их нєлєє vзvvлсээр ирсэн хvчирхэг зэвсэг билээ. Тэр тусмаа радио, телевиз гарч эхэлсэн vе буюу 20-р зууны сvvлч vеэс хойш хvмvvсийн амьдралын хэв маягт зар сурталчилгааны нєлєє vлэмж их байсаар иржээ. Тиймээс ийм хvчирхэг зэвсэгийг гартаа атгасан рекламны мэргэжилтнvvдийн нуруун дээр асар их хариуцлага ирдэг нь маргашгvй vнэн юм. Гэвч 20-р зууны эхэн vеийн сурталчилгааны мэргэжилтнvvдэд ийм vгийг зvрхэлж хэлэх зоригтой, бас мэдлэг туршлагатай хvн байгаагvй тул тэд зарах бараагаа дєвийлгєхийн тулд хvссэн зvйлээ хийдэг байж. Єнєє vед ч гэсэн зарим зар сурталчилгааны зурагт хуудас, дvрст бичлэгvvд ёс суртахууны доголдолтой болсон байдаг. Гэвч зар сурталчилгааны ёс зvй єндєр тєвшинд хvрсэн єнєє vетэй харьцуулахад дээхэн vеийн зарим зурагт хуудсууд арьс єнгєєр ялгаварлан гадуурхах vзэл, бэлгийн хvчирхийлэл, хvйсийн ялгаа гээд ёс зvйн хориотой гэсэн бvхнийг хєндсєн байх ажээ. За ингээд єнгєрсєн цагт хэрэглэж байсан боловч єнєє vед бол хамгийн тvрvvнд хориотой рекламны тоонд улаан vсгээр бичигдэхээр 25 сурталчилгааны зурагт хуудастай танилцацгаая. Эхлэхийн ємнє нэгэн сонирхолтой баримтыг дурьдахад садар самуун агуулгатай Америкийн хамгийн анхны сурталчилгаа нь нэгэн савангийн реклам байжээ.
Хадгалах
Энэтхэгийн 18 настай оюутан бvсгvй Жиоти Амге нь Дэлхий дээр амьд байгаа хvмvvсээс хамгийн жижигхэн эмэгтэйгээр шалгарч, Гиннесийн номонд багтжээ. Тvvний биеийн єндєр нь 62.8 см юм байна. Гиннесийн амжилтын номын шалгалтын коммиссийнхны албан ёсны баталгаажуулах vйл явц нь тvvний тєрсєн єдєртэй давхацжээ. Ингээд энэ дэлхий дээр амьд байгаа бvх эмэгтэйчvvдийн дундаас хамгийн жижигхэн биетэй нь болох Жиоти Амге-тай дэлгэрэнгvй танилцацгаая.
Хадгалах
Ирэх жил сvvлийн хоёр зуун жилд болсон хамгийн эмгэнэлт vйл явдлын нэг Титаник усан онгоцны сvйрсэний 100 жилийн ой болно. Тухайн vедээ хамгийн том энэ усан онгоц 1912 онд Атлантын далайд хийсэн анхны аялалаараа далайн гvн рvv олон хvний амь насыг авч одоод зогссонгvй, ачаа тээшийг живvvлсэн юм. Титаникийн тавцан дээр байсан олон зvйлсийн талаар хvмvvс кино болон бусад мэдээлллийн эх сурвалжуудаас хангалттай мэддэг мэт боловч энэ удаа хvн бvрийн мэдээд байдаггvй зарим сонирхолтой зvйлсийн тухай баримтыг толилуулж байна.
Хадгалах