Хятадын Дахуа (Dahua, southern China) мужид амьдардаг Нонг Юхуй (Nong Youhui) гэдэг нэгэн ер бусын онцгой хүүхдийн талаар мэдээллийг танд хүргэж байна. Энэ хүүхэд хэдийгээр эрүүл мэндийн асуудлаасаа болж онцгой байгаа боловч үнэхээр ер бусын гэж хэлэхгүй байхын аргагүй нэгэн ажээ. Нонг Юхуй төрсөн цагаасаа хойш азиуд шиг хар, бор биш, харийн муурынх нь шиг тод шар-ногоон нүдтэй байсанд эцэг нь байнга санаа зовдог байж. Хүүгийн нүд заримдаа цэнхэр мэт харагддаг байна. Хамгийн сонирхолтой нь Нонг Юхуй – н нүд харанхуйд яг л муурынх шиг гэрэлтдэг ажээ.
Хадгалах
2 жилийн өмнө таалал төгссөн Италийн алдарт “экологич” архитектор Жулиано Маури (Giuliano Mauri) –гийн бүтээн хэрэгжүүлсэн гайхалтай төслүүдийн нэг болох Италийн хойд хэсэг дэхь Арера уулын хормойд орших Бергамо хотын эзэмшилд байрладаг ургаж буй моддоос бүтсэн гайхалтай сүмийг танд танилцуулж байна. Жулиано-гийн төлөвлөснөөр моддоос бүтсэн 42 багана тус бүр дэхь граб модны суулгац бүхий энэхүү “амьд” байгууламж нь 15 жилийн дараа гэхэд жинхэнэ төрхөө олж эхлэх ажээ. Учир нь модон баганууд дотор нь ургаж байгаа граб моднуудад шахагдан, эвдэрснээр жинхэнэ амьд модон сүм биежин, ургаж эхлэх юм байна.
Хадгалах
1930 онд төрсөн Америкийн кино урлагийн алтан үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Типпи Хедрен нь гэртээ эрэгчин арслан тэжээдэг байсан талаар маш тодорхой нотлох баримт болох олон тооны сонирхолтой фото зурагнуудыг цуглуулсан нийтлэлийг танд хүргэж байна. Зөвхөн Типпи Хепрен-тэй холбоотой болохоор биш, харин хүн бид байгалийг хайрлаж чадвал хамгийн догшин араатныг хүртэл гэр бүлийнхээ гишүүн мэт өсгөж, хамт амьдарч болдог гэдгийг харуулсан сонирхолтой зурагнууд ажээ. Мэдээж аюултай, гэхдээ гайхалтай. Ингээд бүгдээрээ нас бие гүйцсэн, аварга биетэй эрэгчин арслан хэрхэн нэгэн айлд эрх муужгай шиг, эр зоригт сахиул шиг олон жил аж төрснийг нотлох гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Хятадын Хайнань мужийн Санья хотод мэргэжлийн бие хамгаалагч болох хүсэлтэй охид залууст зориулсан дамжааг хичээллүүлжээ. Сонсогчид 28 хоногийн бэлтгэлд суух ёстой бөгөөд энэ хугацаандаа тулааны урлаг, ажил хэрэгч хүний соёл, алан хядагчийг мөрдөх болон тэдэнтэй тэмцэх арга барилд суралцсан байна. Сургалт дууссаны дараа сонсогчид шалтгалт өгч, тэнцсэн тохиолдолд хувийн бие хамгаалагчийн сертификат гардан авдаг ажээ. Дашрамд дурьдахад Хятадад эмэгтэй бий хамгаалагчид маш эрэллтэй байдаг аж. Учир нь тэд хүүхдийн асрагч, нарийн бичиг болон бусад олон үүргийг хүлээж чаддаг, уян хатан ажилчид байдаг байна. Тиймээс эмэгтэй бие хамгаалагчийн цалин ч өндөр байдаг аж. Ингээд Өмнөд Хөршийн Хайнань арал дээрхи бие хамгаалагчдийн бэлтгэлийн дүр зургийг танд хүргэж байна.
Хадгалах
Саяхан Японы Цукизи загасны зах дээр оны эхний загасны дуудлага худалдаа болсон бөгөөд энэхүү үйл ажиллагааны үеэр 269 кг жинтэй аварга том цэнхэр туна загас (алтан жад загас) – ыг нэгэн худалдан авагч 736 мянган доллараар худалдан авч, ээлжит рекордыг эвджээ. Энэхүү аварга туна загасыг худалдан авсан хүн нь Токиогийн сушины сүлжээ рестораны эзэн юм. Тэрээр энэхүү мөнгөөр зодсон худалдан авалтаараа өнгөрсөн жил гамшигт өртөөд, гадуур хооллох нь цөөрсөн Японы ард иргэд болон сушинд дурлагчдыг ресторанаар үйлчлүүлэхэд эргүүлэн уриалан дуудахын сацуу сэтгэл санааг нь өргөнө гэж найдаж байгаа ажээ.
Хадгалах
Бид хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа тухай сонин содон мэдээллийг цаг алдахгүй хүргэхийг хичээдэг билээ. Энэ удаа Монголын нэгэн залуу дэлхийн алдартай брэнд "Nike"-аас гаргасан тусгай бүтээгдэхүүнийг өөрийн болгож чадсан байна. Энэ бол "Air Flightposite Promo Sample" пүүз юм. Promo sample -үүд ганц л хийгддэг бөгөөд өөрөөр хэлбэл Nike фирмийн дизайнерууд дэлхийн том "Nike Store" нээгдэхэд, тухайн дэлгүүрийг чимэх зорилгоор бүтээдэг. Гэхдээ энэ нь хэзээ ч дахин давтагдашгүй байдаг байна. Энэ тусгай бүтээгдэхүүнийг олж авна гэдэг их хөдөлмөр, овосгоо самбаа, их хэмжээний мөнгө хэрэг болдог. Бодоод үз л дээ 7 тэрбум хүнд ганцхан хийгдсэн пүүзийг олж авна гэдэг бол гайхалтай. Тэр тусмаа Монгол хүн өмсөнө гэдэг бол бүүр илүү гайхамшиг.
Хадгалах
Хvний амьдралд тохиолддог олон ер бусын явдлуудын нэгнийг єгvvлэх гэгээлэг тvvхийг тантай хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Шведийн иргэн Lena Paahlson нь 1995 оны Зул Сарын баяраар гал тогоондоо хоол хийж байгаад, 7 жижиг бриллиантан шигтгээ бvхий цагаан алтаар хийгдсэн сvйн бєгжєє алга болгочихожээ. Эдийн талаасаа ч тэр, сэтгэлийн талаасаа ч тэр єндєр vнэ цэнэтэй сvйн бєгжєє тэрээр нєхєр болон гэрийнхэнтэйгээ хамт маш удаан хайжээ. Тэр явдлаас хойш нэг жилийн дараа галын єрєєндєє засвар хийж, плиткаа сууринаас нь холдуулахдаа ч гэсэн тэд бєгжєє олох найдлага тээсээр байсан боловч амжилтгvй болжээ.
Хадгалах
1977 он хавьцаа Польшийн Бvгд Найрамдах Улс-д зарагдаж байсан эмэгтэйчvvдэд зориулсэн нэгэн хачирхалтай тєхєєрємжийг танилцуулж байна. Хайрцаг дээрхи бичигнээс нь харахад: “массажны аппарат” гэсэн байх ажээ. Ямартай ч тєхєєрємжийг хальтхан харахад орчин vеийн хэлээр бол “массажны аппарат” биш, харин арай єєрєєр нэрлэдэг зvйл гэмээр... Юу ч гэсэн та энэхvv тєхєєрємжний зориулалтыг таах гээд vзээрэй. Ингэхдээ таны бодож байгаа зvйл лав биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ингэж тааж суух нь бас тархины vйл ажиллагаанд сайн нєлєєтэй шvv дээ. Цагтаа энэхvv багаж нь эмэгтэйчvvдэд зориулсан гоо сайхны дэлгvvрийн лангуун дээр єндєр гvйлгээтэй зарагддаг байсан байна шvv. Та таах гээд болж єгєхгvй, хоёрдугаар сувгаар “таваргах” гээд байвал vргэлжлэл дээр байгаа тайлалыг шууд vзээрэй.
Хадгалах
1977 он хавьцаа Польшийн Бvгд Найрамдах Улс-д зарагдаж байсан эмэгтэйчvvдэд зориулсэн нэгэн хачирхалтай тєхєєрємжийг танилцуулж байна. Хайрцаг дээрхи бичигнээс нь харахад: “массажны аппарат” гэсэн байх ажээ. Ямартай ч тєхєєрємжийг хальтхан харахад орчин vеийн хэлээр бол “массажны аппарат” биш, харин арай єєрєєр нэрлэдэг зvйл гэмээр... Юу ч гэсэн та энэхvv тєхєєрємжний зориулалтыг таах гээд vзээрэй. Ингэхдээ таны бодож байгаа зvйл лав биш гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Ингэж тааж суух нь бас тархины vйл ажиллагаанд сайн нєлєєтэй шvv дээ. Цагтаа энэхvv багаж нь эмэгтэйчvvдэд зориулсан гоо сайхны дэлгvvрийн лангуун дээр єндєр гvйлгээтэй зарагддаг байсан байна шvv. Та таах гээд болж єгєхгvй, хоёрдугаар сувгаар “таваргах” гээд байвал vргэлжлэл дээр байгаа тайлалыг шууд vзээрэй.
Хадгалах
Экстрадиц буюу гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын нэгдсэн vйл ажиллагааны тvvхэнд гарч байсан хамгийн сонирхолтой тохиолдлууд, хамгийн дуулиантай гэмт хэрэгтнvvдийн талаар мэдээллийг танд хvргэж байна. Дэлхийн улс орнууд хил дамжин зугтаасан, ямар нэгэн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн этгээдийг байгаа улс орноос нь эрх баригчдын эрэн сурвалжилж, баривчлах vйл явцыг экстрадиц гэж ойлгож болно. Ингээд экстрадицийн хамгийн сонирхолтой тохиолдлуудын талаар нийтлэлийг таны ємнє дэлгэж байна.
Хадгалах
Хvн эсрэг хvйстэндээ анхны харцаараа унаж тустлаа дурлаад, амь амьдралаа зориулахаар шийдэх тохиолдол бараг саяд ганц л байдаг байх. Харин хvн гэдэг амьтан яг vнэн хэрэг дээрээ єєртэйгєє хамгийн ижилхэн гадаад тєрхтэй эсрэг хvйстэндээ хамгийн ихээр унаж тустлаа дурладаг гэдгийг та мэдэх vv? Жишээлбэл саяхан нэгэн томоохон их сургуулийн эрдэмтэд залуусын дунд судалгаа явуулж, хvн бvрт эсрэг хvйснийх нь олон янзын хvмvvсийн зургийг vзvvлж, хамгийн царайлаг хvнийг сонгохыг хvсчээ. Тэгээд сонгосон зураг дээрхи хvний хvйсийг нь фотошопын тусламжтайгаар єєрчлєн харьцуулахад vнэхээр сонирхолтой vр дvн гарсан байна. Жишээлбэл сонгогдсон эмэгтэйн зургийг бага зэрэг эрэгтэйлэг болгож, vсийг нь тайраад, сахал зэргийг нэмээд, нvvрний ерєнхий тєрхийг нь хэвээр vлдээхэд сонголт хийсэн эрэгтэй дvрээрээ гарч ирж байв. Vvнээс vзэхэд хvн єєртэйгєє ижилхэн хvнийг л хамгийн царайлаг гэж vздэг нь тогтоогджээ. Тэгэхээр хvн болгон мєн чанартаа єєрєє єєрийгєє хамгийн vзэсгэлэнтэй тєрхтэйд тооцдог бєгєєд, єєртэйгєє хамгийн ижилхэн хvнтэй хувь заяагаа холбодог байна. Ингээд энэхvv судалгааг алдартай одуудын жишээн дээр дэлгэрvvлэн сонирхоцгооё.
Хадгалах
Дотны хvмvvсээ цуглуулаад, хашаа юмуу тагтан дээрээ ил гал дээр шорлог шарж идэх урин дулаан улирал хэдийгээр євлийн найман “ес” хаврын хуйсагануур єдрvvдийн цаана байгаа боловч бид яагаад тортог тарилгvйгээр, гэртээ шорлог хийж идэж болохгvй гэж. Єєрийн гэсэн онцлогтой, цасан охин, євлийн євгєн, ногоон гацуур, цагаан цасаар билэгдлээ хийсэн жавартай євлийн шинэ жилийн баярын ширээн дээр ч гэсэн шорлог байвал зун цаг санагдаад, холимог уур амьсгал бvрэлдээд, сонирхолтой байх биш гэж vv? Ингээд гэртээ хийж болох хоёр тєрлийн шорлогийн зааврыг танд хvргэж байна. Нэгийг нь шарах шvvгээнд, нєгєєхийг нь хайруулын таваг дээр хийнэ.
Хадгалах