СААК БАРИМТ

Сурагчдаа садар самуунд уруу татсан багш нар

Эмэгтэй багшийн мэргэжил нь сувилагч, нарийн бичгийн дарга нараас дутахааргүй секс паянгаар дүүрэн байдаг. Секстэй холбогдсон эмэгтэй багш нарын хэрэг хэрээс хэтэрч эцэст нь тэд өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан гэдгээр шоронгийн хаалга татахад хүрдэг байна. Энэ явдлууд та бидний эрх чөлөөт орон гэдэг АНУ-д болсон байна. Мэдээж эдгээр 16 тохиолдол бол ил гарсан хэргүүдийн алдартай нь юм.

Сурагчдаа садар самуунд уруу татсан багш нар Хадгалах
2012-01-23, 22:34

Аялалын тойрог: Азийн орнуудаар (1-р хэсэг)

UBS телевизийн “Аялалын тойрог” нэвтрvvлэгээр нь илүү сайн мэддэг болоод байгаа аялагч Ц.Ган-Єлзийгийн Азийн орнуудаар хийсэн тэмдэглэлийг хүргэе. Тэр дундаа ХонгКонг, Вьетнамыг онцолж байна. Хонгконгийг манайхан сайн мэддэг бол Вьетнамын тухай тэр бүр мэдээд байдаггүй. Түүний Вьетнамаар хийсэн аялал илүү их таалагдлаа. Тэрээр удахгүй Америкийн нэгдсэн улсыг зорьж олон сонирхолтой газруудыг бидний мэлмийд хүргэх ажээ.

Аялалын тойрог: Азийн орнуудаар (1-р хэсэг) Хадгалах
2012-01-23, 20:42

Индонез дэх галт тэрэгний туулайчлалын эсрэг хөдөлгөөн

Галт тэрэгэндээ багтаж ядсан хүмүүс хажуунаас нь зүүгдэж, дээр нь шамбааралдсан иймэрхүү дүр зураг Индонезчуудын хувьд байдаг л зүйл ажээ. Яг ийм байдлаар тэндэхийн хэдэн зуун мянган хүмүүс өглөө ажилдаа явж, орой гэртээ ирцгээдэг байна. Зөвхөн албаны мэдээнээс үзэхэд ийм туулайчдаас жилд 50 хүн нас бардаг ажээ. Тэд галт тэрэгэнд багтах зайгүй болсон учраас, эсвэл зүгээр л тасалбарт төлөх мөнгөгүй учраас ингэж явдаг байна. Тиймээс Индонезийн эрх баригчид энэ байдлыг таслан зогсоохоор шийдэхдээ маш шулуун бөгөөд харгисдуу арга хэрэглэснийг танд хүргэхээр бэлтгэлээ.

Индонез дэх галт тэрэгний туулайчлалын эсрэг хөдөлгөөн Хадгалах
2012-01-21, 08:26

“Нойтон шал”-тай ресторан

Очиж үзэхийг чин сэтгэлээсээ хүсмээр, очсоныхоо дараа тэндээ байгаад л баймаар гайхалтай газрууд энэ хорвоо дэлхий дээр маш олон байдаг билээ. Тэдний нэг бол Филлипинд байдаг хүрхрээний хөл дэхь зоогийн газар юм. Филиппинчүүд байгалийн ер бусын тогтоц газар болох энэхүү хүрхрээний доод хэсгийг жуулчдад зориулан байгуулсан нь үнэхээр нүдээ олсон сонголт болжээ. Энэ газар өөрийн биеэр очиж үзсэн хүмүүс насан туршдаа мартагдахааргүй зоог гэвэл үүнийг л хэлнэ хэмээн ам бардам хэлж байсан юм. Таны очиж үзэх газруудын жагсаалтын тоог нэгээр нэмсэн гэдэгт итгэлтэй байна.

“Нойтон шал”-тай ресторан Хадгалах
2012-01-20, 09:05

Тао Порчон-Линч – 92 настай ер бусын эмэгтэй

Тао Порчон – Линч шиг хүмүүс биеэрээ ч тэр, сэтгэлээрээ ч тэр хэзээ ч хөгширдөггүй, гарцаагүй ирэх үхлээс ч Айдаггүй, амьдралын агшин хором бүрийн гоо сайхныг бусдаас илүү мэдэрдэг байх. Сүүлчийн 70 жилийн турш йогоор тасралтгүй хичээллэж байгаа энэ эмэгтэйг хүмүүс хэзээ ч 92 настай гэж хардаггүй гэж хэлжээ. Тао нь йогоор үнэхээр сэтгэл зүрхээрээ хичээллэдэг бөгөөд Энэтхэг, Франц болон АНУ- зэрэг орнуудын оюутнуудад 45 жилийн турш йогийн хичээл зааж байгаа юм байна. Түүнчлэн энэ эмэгтэй 87 настайгаасаа эхлэн цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө чөлөөт цагаараа бүжиглэх дуртай болжээ. Ингээд нэгэн ер бусын эмэгтэйн фото агшнуудаар танд гэрэл гэгээ нэмж байна. Хүн цаг хугацааны өмнө өтөллөө ч гэсэн өөрөө хичээн хөдөлмөрлөж, зөвөөр замнавал хүүхэд ахуй цаг шигээ гэрэл гэгээтэй, эерэг эрч хүчийг бусдад хэдэн насандаа ч бэлэглэж болдогийн нэгэн урам сэргээсэн жишээ бол Тао Порчон-Линч авхай юм.

Тао Порчон-Линч – 92 настай ер бусын эмэгтэй Хадгалах

Өдрийн оньсого – энэ юу вэ?

Таны харж байгаа энэхүү аймшгийн киног санагдуулам төмөр дуулга маягийн эдлэлийг юунд зориулж бүтээсэн байж болох бол? Шоронгын ял гүйцэлдүүлэгч, эсвэл гладиатор, эсвэл хэн нэгэн гаж донтоны хэрэглэл байсан юм болов уу? Ямартай ч гэрэл гэгээтэй зүйлд зориулагдаагүй нь лавтай мэт энэхүү эдлэлийн яг юуны тулд бүтээснийг тааж чадаагүй бол үнэхээр санаанд оромгүй тайллыг танд үргэлжлэл дээр сийрүүлсэн байгааг хүлээн аваарай.

Өдрийн оньсого – энэ юу вэ? Хадгалах
2012-01-19, 00:04

Гар массаж

Японд Дэлхийн хамгийн анхны үрийн шингэний банк 1964 онд байгуулагдаж байсан бол саяхан Япончууд үрийн шингэнийг доноруудаас "амин шингэн" цуглуулдаг уламжлалт аргаасаа татгалзжээ. Энэхүү уламжлалт арга нь тухайн донорт үрийн шингэн хийх сав, порно сэтгүүл зэргийг өгөөд, өрөөнд оруулдаг байсан билээ. Харин одоо бол үрийн шингэний донорууд нь өөрсдөө гар хангалга хийх биш, харин тэдэнд тусгай сургалттай, царай зүс сайтай сувилагч бүcгүйчүүд тусалдаг болжээ. Энэхүү шинэ төрлийн үйлчилгээг Хятадууд ч гэсэн сурсан зангаараа дуурайж, үрийн шингэний банкууддаа нэвтрүүлж эхэлсэн байна. Хятадууд үргэлж ямар нэгэн сонин жигтэй үйлдэлээрээ гайхшруулж байдаг ард түмэн гэдэгтэй та маргахгүй байх. Тэгвэл доорхи мэдээлэл таныг улам их цочирдуулна гэдэгт итгэлтэй байна.

Гар массаж Хадгалах
2012-01-18, 22:44

Жихүйдэс төрөм “Нотр – Дам де Реймс” сүм

Реймс хот нь гайхамшигт Нотр-Дам (Notre Dame) сүмээрээ дэлхийд, бас дэлхийн урлагт алдартай билээ. Энэхүү сүмийн барилгын ажил нь 1211-ээс 1285 оныг хүртэл 74 жил үргэлжилсэн юм байна. Чухам энэ л сүмд Францын бараг бүх хаадын титэм залах ёслол болж байсны дотор, Орлеаны охин тэнгэр гэдгэх Жанна Даркыг байлцуулж, VII Карл хаан титмээ гардан авч байжээ. Нотр Дам сүм нь францын готик хэв маягийн боловсорч гүйцсэн үеийн хамгийн том дурсгалын бүтээл юм. Сүмийн гайхалтай засал чимэглэл, дотор байх барималтууд, ханан дээрхи хээ угалзнууд нь ер бусын хүчтэй сэтгэгдэл төрүүлдэгийн дотор алдарт Марк Шагалын бүтээлүүд байдаг. Зарим барималууд нь хэдэн зуун жилийн настай ажээ. Ингээд Нотр Дам сүмийн дотор болон гадна талд байрладаг жихүйдэс хүрмээр ч юм шиг, үзүүштэй ч юм шиг хөшөө барималуудын дүр зургийг танд хүргэж байна. Дундад зууны францын ард түмэн яагаад ийм хөшөө барималаар сүм хийдээ чимхээр шийдсэн нь бас л сонирхолтой асуулт биш гэж үү?...

Жихүйдэс төрөм “Нотр – Дам де Реймс” сүм Хадгалах
2012-01-18, 19:05

Эрлийзжүүлсэн амьтад

Хоёр өөр төрлийн амьтаныг хооронд нь хээлтүүлэгт оруулж дуундаас нь гарсан үрийг нь Эрлийз хэмээн нэрлэдэг. Эрлийзжүүлсэн амьтад ихэвчлэн устаж үгүй болдог жамтай. Учир нь тэд үрждэггүй. Шинэ эрлийз амьтныг ихэвчлэн хүн л гарган авдаг. Дэлхий дахинд бүртгэгдээд байгаа эрлийз хэмээх тодотголтой есөн амьтаныг та бүхэндээ танилцуулъя. Энд та бидний сайн мэдэх нэгэн амьтан орсон байгаа.

Эрлийзжүүлсэн амьтад Хадгалах
2012-01-16, 22:52

Бидний мэддэг алдартай брэндүүдийн мэддэггүй бүтээгдэхүүнүүд

Pepsi-гийн ихэнх ундаа АНУ, Английн зах зээл дээр эхлэж амталгаа хийгдсэний дараа үйлдвэрлэгдэж эхлэсэн байдаг. Бусад орнуудад энэ ундааны өөр хувилбарууд бий. Жишээ нь, Японд өвөрмөц амт бүхий Pepsi Baobab байдаг. Баобаб мод болон Pepsi Shiso-гийн холимог амттай гэсэн үг л дээ. Мөн "KitKat" дэлхийн 72 оронд худалдагдаж байна. Улс орон бүрт KitKat-ийн өөрийн хувилбартай. Япончууд KitKat-ийг иддэг төдийгүй уухаар хийжээ. «Ногооны өдөр» хэмээх баярт зориулж шоколад-ногооны амттай KitKat бүтээсэн байна. Гэх мэт та бүхэндээ 10 хүнсний брэнд бүтээгдэхүүний тэр болгон сайн мэдэхгүй бүтээлүүдийг танилцуулж байна.

Бидний мэддэг алдартай брэндүүдийн мэддэггүй бүтээгдэхүүнүүд Хадгалах
2012-01-16, 22:08

Дэлхийн хамгийн өндөр 10 мод

Та бүхэндээ манай гаригийн хамгийн өндөр 10 төрлийн модны талаарх товч мэдээллийг хүргэж байна. Эдгээр модыг хэн ч  цаг үргэлж хамгаалдаггүй тул яг хаана байдагийг нь мэдэх гэсэн жуулчдын цуваанаас сэргийлэх, моддын дэд бүтцийг хамгаалах, цаашид саадгүй ургах үүднээс тодорхой мэдээллийг нь нууцлах шаардлагатай болсон байна.

Дэлхийн хамгийн өндөр 10 мод Хадгалах
2012-01-16, 20:15

Финляндын нано технологийн туршсан нь

Финляндчуудын санаачилсан нано технологийн нэгэн санааг туршиж үзсэн тухай нэгэн залуугийн бэлтгэсэн фото сурвалжлагыг танд толилуулж байна. Юмханаар юм хийж, байгалийн зүйлийг өөрөөр нь хэрэглээ болгон ашиглах хамгийн хялбар бас хэмнэлттэй арга гэж үүнийг л хэлэх байх. Тэр тусмаа өвлийн хүйтэн цагт агаар амралтанд гарч, түүдэг гал дээр хоол болгож идэхээр төлөвлөж байгаа хүмүүст маш хэрэгтэй зөвлөгөө байна. Ингээд бүгдээрээ модны ширхэг тайрдасаар ямар олон зүйл хийж болдогийг олж мэдэцгээе.

Финляндын нано технологийн туршсан нь Хадгалах
2012-01-15, 00:54