СААК БАРИМТ

Хиймэл хөх үү, эсвэл диплом уу?

Английн 52 настай иргэн Сара Берж залуу байхаасаа л Барби хүүхэлдэйтэй ижилхэн болохыг мөрөөддөг байсан бөгөөд гоо сайхны мэс засалд 500 мянган фунт зарцуулсан нэгэн. Олон жилийн турш гоо сайхны мэс засалд, удаа дараа орсныхоо үр дүнд «Real Life Barbie» гэдэг нэрийг өөрийн болгосон цор ганц бүсгүй болжээ. Харин одоо тэрээр өөрийн охин Поппи-г өөр шиг нь амьдралыг сонгож, жинхэнэ Барби болоосой гэж хүсдэг байна.

Хиймэл хөх үү, эсвэл диплом уу? Хадгалах
2012-03-02, 22:42

Орон орны охид хаана, яаж бүсгүй хүн болдог вэ?

Орон орны эмэгтэйчүүд ихэвчлэн хаана, хэдийд охин насаа үддэг талаар сонирхолтой тоон баримтуудыг танд хүргэж байна. Хүний амьдралын утга учир нь хайр гэдэг. Хайр олон янз байдаг боловч эр эмийн хайрыг хосоор амьдрахын утга учир гэлцдэг. Харин эр, эмийн хайр дурлалыг бэлгийн амьдрал холбодог билээ. Тиймээс сексгүйгээр хүний амьдралыг төсөөлөхийн аргагүй. Харин хүн бүрийн хувьд, тэр тусмаа эмэгтэй хүний хувьд анхны бэлгийн харьцаа буюу охин насаа алдахтай холбоотой бүх зүйл хамгийн чухал байдаг. Ингээд бүгдээрээ орон орны эмэгтэйчүүд охин насаа хаана, хэдийд, хэдэн насандаа алддаг талаар сонирхолтой нийтлэлийг хүлээн авцгаая. Харамсалтай нь энд Монгол бүсгүйчүүдийн талаар статистик багтаагүй байсан. Гэвч хэрэв та мэдэж байвал бидэнтэй хуваалцаж болох юм.

Орон орны охид хаана, яаж бүсгүй хүн болдог вэ? Хадгалах
2012-03-01, 23:04

Дуулиан тарьсан “бэйби йога” буюу хүүхдийн йог

Лена Фокин хэмээх эмэгтэйг та эхний зураг дээрээс харж байна. Түүнийг мэдэх хүмүүсийн зарим нь дэмжиж, зарим нь буруушаадаг. Учир нь тэрээр 30 жилийн туршид нярай хүүхдийн йогийн дасгалжуулагч хийж байгаа бөгөөд зарим хүмүүс түүнийг нялх хүүхдэд хүчирхийлэл хэрэглэдэг хэмээн буруушаадаг байна. Хүүхдийн йогийг анх Африкийн овог аймгууд эрт дээр үеэс хөгжүүлж байсан гэдэг. Орчин үед Оросын эрдэмтэн Игорь Чарковский нярай хүүхдийн йогийн талаар судалж, сэргээн хэрэгжүүлж эхэлсэн байна. Лена Фокин нь дөнгөж төрсөн хүүхдийг ийм маягаар йог хийлгэх нь физиологийн хөгжил болон оюун санааг нь хөгжүүлэх асар их ач холбогдолтой гэж үздэг. Түүний хэлснээр ингэсэн хүүхдүүд маш эрт хэлд, хөлд орж, уншиж бичиж сурахдаа гарамгай байх бөгөөд дуулж, усанд сэлэх онцгой авъяастай болдог гэнэ. Ингээд Лена Фокины нярай хүүхэд “дасгалжуулж” буй гэрэл зургууд болон бичлэгийг хүлээн авна уу.

Дуулиан тарьсан “бэйби йога” буюу хүүхдийн йог Хадгалах

Хэтэрхий тачаангуй бармен бүсгүй

Италийн хойд зүгт байдаг Баньоло – Мелла хотын оршин суугчид Le Café баарны ажилтан бүсгүйг бараг бүгд танидаг болжээ. Бармен хийдэг энэ бүсгүй ажил дээрээ биеийнхээ ихэнхи хэсгийг ил гаргасан тачаангуй хувцастай ирж, хотынхоо ихэнхи эрчүүдийн баарандаа соронздон татах болсон байна. 34 настай Лаура Мажи хэмээх энэ бүсгүй нь нөхрүүдийг нь уг баарнаас салахаа больсон явдалд олон эхнэрүүдээс хүлцэл өчиж, тэдний амьдралыг сүйрүүлэх бодолгүй байгаагаа мэдэгдэхийн хажуугаар өөрийгөө хэт задгай хувцасладаггүй гэж хэлжээ. Ямартай ч түүний Facebook дээрхи ажлынхаа үеэр авахуулсан гэрэл зурагнууд дээрээс харахад тэрээр ихэвчлэн гэрэлтдэг материалтай хэт богино, задгай даашинз өмсдөг ажээ. Лаура-гийн FB дээрхи найзуудын тоо нь өнөөдөр  9 мянга гаран болсон байна. Ямартай ч Италийн нэгэн жижигхэн хотын олон эхнэр, сүйт бүсгүйчүүдийн үзэн ядалт, нөхрүүдийнх нь нүдээр дамжуулан алдаршиж яваа нэгэн бүсгүйтэй танилцацгаая.

Хэтэрхий тачаангуй бармен бүсгүй Хадгалах
2012-02-29, 18:57

Берингийн тэнгисийн хавч, палтус загасны анчид

Калифорнид мэндэлж, дунд сургуулиа дүүргэсэн аялагч, гэрэл зурагчин Кори Арнольдийн эцэг нь спорт маягаар загасчилдаг нэгэн байжээ. Тиймээс ч Кори нь эцгийгээ дагаж, 5 настайдаа анх загасны дэгээ гаргтаа барьсан байна. Сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр Аризонагийн Их Сургуульд суралцаж байгаад, 1998 онд хаяжээ. Калифорнид зургаан жилийг үдэхдээ Сан-Францискогийн урлагийн коллежид суралцахын хажуугаар Бристолийн цутгалангаас хадран загас агнадаг болсон бөгөөд Арнольд Урлагийн бакалавр зэрэгтэй болсныхоо дараагаар мэргэжлийн загасчин хэвээр үлдэхээр шийдсэн байна. Аялах хүсэл нь түүнийг Берингийн тэнгисээс хавч агнах ажилд татан оруулжээ. Ингээд Кори Арнольдын далай тэнгэст авсан гэрэл зургуудтай танилцъя.

Берингийн тэнгисийн хавч, палтус загасны анчид Хадгалах
2012-02-29, 01:25

Тоос манарсан Жария буюу Энэтхэг дэхь нүүрсний хууль бус олборлолт

Энэтхэгийн дорно хэсэгт оршдог Жаркхард мужийн Жария тосгоны иргэд өдөрт хэдэн доллар олохын тулд нүүрсний уурхай дээр олноороо цугларч, хууль бусаар нүүрс олборлодог байна. Уг мужийн эрх баригчид нь нүүрсний газар доорхи шаталтаас болж оршин суугчдад олон арван жилийн турш аюул учруулж байгаа гэдэг шалтгаанаар тэр хавийн Белгар мэтийн хотын 2300 айл өрхийг ийш нь нүүлгэн шилжүүлжээ. Шилжин ирэгсдээс бүрдсэн Жария тосгоны ард иргэдэд сургууль, цэцэрлэг байгуулж, татвараас хоёр жилийн турш чөлөөлнө гэж амлалт өгсөн боловч, өнөөг хүртэл ямар ч амлалтыг биелүүлээгүй байгаа аж. Дэлхийн нүүрс  олборлолтын хэмжээ сүүлийн 20 жилийн дотор 2 дахин өссөн гэдгийг "Дэлхийн Нүүрс Олборлолтын Холбоо"-ноос мэдэгдсэнийг энд дурьдах нь зүйтэй байх.

Тоос манарсан Жария буюу Энэтхэг дэхь нүүрсний хууль бус олборлолт Хадгалах
2012-02-28, 01:47

Хос эрхтэнтэй эмэгтэйг порно киноны найруулагчид булаацалдаж байна

Эрэгтэй, эмэгтэй хос эрхтэнтэй хүний талаар мэдээлэл хүргэх гэж байна гэж та бүү эндүүрээрэй. Учир нь бид одоо та бүхэнд нүд, чих шиг яг ижилхэн, шууд утгаараа хосоороо оршдог эм бэлэг эрхтэнтэй бүсгүйг танилцуулах гэж байна. Хэйзл Жонс хэмээх физиологийн ер бусын бүтэцтэй энэ бүсгүйд порно кино бүтээгчид итгэмээргүй санал тавьжээ. Тэд үнэ хаялцан, булаацалдсаны эцэст түүнд ганц кинонд тоглуулаад 1 сая доллар өгөхөө амлаад байгаа аж. Бүсгүй эдгээр бүх саналд татгалзаж, дээд зэргээр ичиж байгаагаа нуугаагүй байна. Хэргийн учир нь Хэйзл Жонс нь хоёр умдаг, хоёр умай, хоёр сав, хоёр өндгөвчтэй ажээ. Гэвч тэрээр гаднаасаа бусдаас ялгаагүй эрүүл бөгөөд үзэсгэлэнтэй нэгэн ажаа.

Хос эрхтэнтэй эмэгтэйг порно киноны найруулагчид булаацалдаж байна Хадгалах
2012-02-26, 20:33

Дэлхийн хамгийн жижигхэн хүн Непалын тосгонд амьдардаг

Непалын нэгэн тосгонд аж төрдөг 72 настай Чандра Бахадур Данги нь өнөө цагийн дэлхийн хамгийн намхан хүний номинацид нэр дэвшээд байгаа юм. Түүний нурууны өндөр нь ердөө 56 см ажээ. Тун удахгүй Гиннсеийн амжилтын номны ажилчид түүн дээр айлчилж, албан ёсоор номондоо багтаахаар зэхэж байгаа гэнэ. Данги нь гагцхүү бяцхан биеэрээ биш, бас насны өндрөөрөө Гиннесийн номонд зайлшгүй багтах нь гарцаагүй. Учир нь Дэлхий дээр ийм намхан хүмүүс маш богино насалдаг байна. Харин энэ эр 72 настай шүү дээ.

Дэлхийн хамгийн жижигхэн хүн Непалын тосгонд амьдардаг Хадгалах
2012-02-26, 20:15

5 настай хүүгийн хүйсийг солихыг зөвшөөрчээ

Зак Эйвери хэмээх 5 настай энэхүү Британи жаал нь сүүлийн нэг жилийн турш даашинз өмсөн, үсэндээ тууз уях болж, өөрийг нь банди гэж дуудсан хүмүүст гомдоллон уйлдаг болжээ. Тиймээс эцэг эх нь хүүгийнхээ хүйсийг солиулахаар шийдэж, эмч нар ч гэсэн нааштай хариу өгч, Зак-ийг бүрмөсөн охин болгохоор шийдсэн байна. Одоо түүний сургуульд хүйсээ солиулсан хүүхдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөөг хүртэл суурилуулаад байгаа аж. Эцэг эхчүүд төрүүлсэн үрийнхээ аз жаргалын төлөө юу ч хийхээс буцдаггүйгээс хойш яая гэх вэ. Гагцхүү Закийн бэлгийн чиг хандлага амьдралынх нь явцад өөрчлөгдчихгүй л бол бүх зүйл сайхан болж байгаа бололтой.

5 настай хүүгийн хүйсийг солихыг зөвшөөрчээ Хадгалах
2012-02-26, 19:55

Эрүүл мэндэд тустай гэсэн нийтэд тархсан 15 буруу ойлголт

Монголд маань Сар шинийн баяр болж энд тэнд ууж идэж байгаа энэ үед та бүхний эрүүл мэндэд их хэрэгтэй 15 зүйлийг хүргэж байна. Энэ нь бидний дунд ам дамжин тархсан олдмол зарчмуудыг няцаасан бөгөөд эсргээр нь ямар ач тустайг нь тайлбарласан байгаа. Мэдээж энэ зөвөлгөө нь барууны судалгаа бөгөөд Та зарим нэгтэй нь санал нийлэхгүй байж болох юм. Гэхдээ ихэнх нь мэдүүштэй зүйлүүд байна.

Эрүүл мэндэд тустай гэсэн нийтэд тархсан 15 буруу ойлголт Хадгалах
2012-02-25, 21:30

Тэнгис далайг эзэгнэгч цагаан акул

Том цагаан акул бол байгаль дээрх хамгийн аймшигт махчин амьтны нэг. Цагаан акул нь «Акулын шүдэт эрүү» хэмээх аймшигийн кинон дээр гардаг шиг учиргүй «хүн иддэг» амьтан биш. Гэхдээ энэ амьтан далайн гүнд хурд хүчээрээ гайхагддаг байна. Ингээд бүгдээрэээ хэрцгий догшин атлаа эр зоригтой бас аймшигтай лусын аварга загасны тухай товч мэдээлэлтэй танилцацгаая.

Тэнгис далайг эзэгнэгч цагаан акул Хадгалах
2012-02-25, 18:41

Спенсер Туник-ийн ээлжит нүцгэн зураг авалт

Бельгийн Гаасбек цамхагт өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн цуутай гэрэл зурагчин Спенсер Туник (Spencer Tunick)-ийн зураг авалтад оролцохоор зуу зуун хүмүүс эхээс төрсөн биеэрээ цугларчээ. Яг нарийн тоо хэлбэл, түүний зураг авалтад 800 орчим хүн оролцсон байна. Энэхүү зураг авалтад маш олон тооны өдөн дэр ашигласан тул “Нойрсож буй гүнж” гэж нэрлэжээ. Туникийн моделиуд эхээс төрсөн биеэрээ Гаасбек цамхагийн гадна цэцэрлэгийн барималууд болж, эгнээгээр зогсон, дэрээр байлдаж зургаа авахуулжээ. Спенсер Туник нь анх 1990 онд нийтийг хамарсан нүцгэн зураг авалт хийж байсан нь олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн гэж ноцтой шүүмжлүүлж байжээ. Харин 2005 онд тэрээр BBC-3 –ын оролцоотойгоор 1700 хүнийг цуглуулж, нүцгэнээр нь зургийг нь авсан байна. Түүнчлэн 2007 оны 5-р сард тэрээр Мехико-Ситид 18 мянган сайн дурын нүцгэн хүмүүсийг цуглуулж, зургийг нь авчээ. Спенсер дараагийн удаад Сөнөсөн Тэнгисийн дэргэд зураг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Спенсер Туник-ийн ээлжит нүцгэн зураг авалт Хадгалах
2012-02-22, 05:21