СААК БАРИМТ

Хэрвээ дэлхий 100 хүнтэй бяцхан тосгон байсан бол...

Манай сайтын хэрэглэгчээс ийм нэгэн захиа иржээ. "Намайг Ганболдын Жаргалан гэдэг бөгөөд Саакын байнгын уншигч. Би японд сурдаг жирийн л нэг оюутан. Нэгэн япон номноос жаахан зүйл орчуулсанаа монголчууддаа хүргэхийг хүссэн юм. Энэ нь их алдартай номны хэсэг юм. Гэхдээ Монгол хэлээр орчуулагдаж байгаагүй юм шиг байна. Ингээд миний Япон номноос чадан ядан орчуулсан зүйлийг минь хүлээн авч уншина уу. Та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна".

Хэрвээ дэлхий 100 хүнтэй бяцхан тосгон байсан бол... Хадгалах
2012-04-17, 23:18

Хүн бүрийн харах ёстой хөшөө барималууд

Улс орон бүрт, тэр тусмаа нийслэл хотуудад нь жил бүр олон сая жуулчдыг соронздон татдаг ер бусын хөшөө барималууд байдаг. Орд харш, хүрээлэн, талбайгаас гадна жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл бол хөшөө баримал байдаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ аль нэг улс оронд зочлоход заавал очиж үзэх ёстой барималуудын тухай сонирхолтой нийтлэлийг хүлээн авцгаая. Энд манай улсын морь унасан Чингисийн хөшөө орсонд баяртай байна.

Хүн бүрийн харах ёстой хөшөө барималууд Хадгалах
2012-04-17, 22:23

Тилапиа буюу зебра загасаар амттай хоол хийх арга

Өргөст хэмхний зууштай тилапиа загастай амтат хоол хийх талаар зөвлөгөөг танд хүргэх гэж байна. Ер нь бол одоо бидний заах хоолонд ямар ч загасыг ашиглаж болно. Гэхдээ тилапиа загасны мах хамгийн тохиромжтой. Тилапиа гэдэг нь цагаан өнгийн, нягтрал ихтэй, амт, тэжээл сайтай загас юм. Ингээд юуны түрүүнд хоолныхоо орц, хийх заавартай танилцацгаая.

Тилапиа буюу зебра загасаар амттай хоол хийх арга Хадгалах
2012-04-15, 18:02

Сабрина Саброкийн өөрчлөлт

Аргентины аварга хөхт Сабрина хэмээх энэ эмэгтэйн нэг хөх нь 16 см хэмжээтэй ажээ. Тэрээр хөхөө томруулах явцаа үүгээр дуусгахгүй, улам томруулж, дэлхийн хамгийн том гэсэн нэрийг зүүх зорилготой байгаа аж. Энэ мөрөөдлөө тэрээр хөх тус бүртээ 1,5 кг силикон ахиж нэмүүлж чадвал хялбархан хүрэх юм байна. 23 жилийн дотор энэ эмэгтэй өөрийн гадаад төрхөө бараг тэр чигээр нь мэс заслын аргаар өөрчлүүлжээ. Мэдээж хамгийн ихээр өөрчилсөн зүйл нь түүний хөх юм. Ингээд дэлгэрэнгүй дээр дарж, Дэлхийн хамгийн том хөхтэй эмэгтэй болохоор “тэмцэж” яваа бүсгүйтэй танилцацгаая. Ажил дээрээ байгаа бол болгоомжтой үзэхийг зөвлөж байна. Учир нь аварга хөхний, цензургүй зурагнуудыг та олж харах болно.

Сабрина Саброкийн өөрчлөлт Хадгалах
2012-04-15, 02:27

Титаникийн дурсгалд зориулсан хөлөг онгоцны аялал

Хүн төрөлхтний өнгөрсөн цагийн түүхэн дэхь хамгийн том хөлөг онгоц болох "Титаник"-ийн яг 100 жилийн өмнө мөсөн уултай мөргөлдөж, сүйрсэн газарлуу “Балморал” онгоц аялжээ. Хөлгийн тавцан дээр Титаник дээр амиа алдсан хүмүүсийн үр, хойч үеийнхэн болон сайн дурын зорчигчид явсан байна. 12 хоног үргэлжилсэн энэхүү аялалыг 100 жилийн өмнө “Титаник”-ийн сүйрлээс болж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн дурсгалыг хүндлэх зорилгоор зохион байгуулжээ.

Титаникийн дурсгалд зориулсан хөлөг онгоцны аялал Хадгалах
2012-04-14, 21:44

Сам хорхойг худалдаж авахдаа юуг анхаарах вэ?

Та дэлгүүрээс сам хорхой худалдаж авч байсан уу? Хэрэв тийм бол таныг хууртаж байсан гэдэгт эргэлзэх юмгүй. Яагаад гэдгийг одоо тайлбарлая. Дэлхийд сам хорхой болон хавчны олон төрөл байдаг. Бид бүхэн бүгдийг нь тэр болгон мэддэггүй. Зах дээр зардаг хэдхэн төрлийг л мэддэг. Тэдгээрийг ямар байдаг вэ гэдгийг энд өгүүлье.

Сам хорхойг худалдаж авахдаа юуг анхаарах вэ? Хадгалах
2012-04-14, 21:21

Дэлхийн хамгийн үнэтэй нэг өрөө байр

Японы нийслэл хотын хамгийн өндөр зэрэглэлийн дүүргийг Токио Минами Азабу гэдэг байна. Энэ дүүрэг байрласан “The House” гэдэг нэртэй нэг өрөө (one bedroom) байрны зарагдах үнэ нь толгой эргэж, ухаан алдмаар үнэтэй ажээ. Хэд болчихоод ингээд байгааг минь та дараачийн өгүүлбэрээс ойлгоно. Учир нь энэ байрны үнэ нь 1,800,000,000 иен (21,8 сая америк доллар) ажээ. Бараг 22 сая долларын үнэд хүрэх болсон шалтгааныг доорхи зургууд тодорхой болгох юм. Магадгүй нэг өрөө байр ийм засалттай байж чадвал байж болох хамгийн өндөр үнээр зарагдах хэмжээнд хүрдэг байж мэдэх юм.

Дэлхийн хамгийн үнэтэй нэг өрөө байр Хадгалах

АНУ-д ямар үндэстэн хамгийн олон байдаг вэ?

АНУ-д амьдардаг хүмүүсийн ихэнхи нь 17-р зууны үед шилжин суурьшсан Европын цагаачдаас бүрддэг. Олон үндэстэн холилдсон энэ улсын иргэний бүртгэлийнхэн хүн амынхаа үндэс угсааг тодорхойлох зорилгоор маш том судалгаа хийж, тэдний өвөг дээдэс АНУ-д шилжин сууршихаас өмнө хаана амьдарч байсныг тогтоосон юм. Ингээд энэхүү судалгааны дүнтэй танилцана уу. Энд АНУ дахь үндэстнүүдийг тоогоор хамгийн багаас нь өгсөх зарчмаар жагсаасан байгаа.

АНУ-д ямар үндэстэн хамгийн олон байдаг вэ? Хадгалах
2012-04-12, 04:53

Сайхан бүсгүй үнэхээр сахалтай байдаг юм байх даа?

Кончита Вюрст (Conchita Wurst) - хэмээх үнэхээр сонирхолтой хүнийг танд танилцуулж байна. Кончита Вюрст гэхээсээ илүүтэйгээр “Сосиск” гэдгээрээ алдартай энэ эрэгтэй/эмэгтэй нь маш ер бусын стиль имижтэй бөгөөд өөрийнхөө дэндүү онцгой байдлаар бахархаж, эрэгтэйлэг агаад эмэгтэйлэг гоо үзэсгэлэнг зэрэг харуулж чаддаг нэгэн ажээ. Түүний нүүр нь яахын аргагүй эр хүнийх, харин бие нь бол гоолиг сайхан бүсгүйнх... Өмсөх дуртай хувцас нь ч гэсэн халуухан даашинз ажээ. Харин дуу хоолой нь жинхэнэ тэнгэрийн бэлэг гэлтэй.

Сайхан бүсгүй үнэхээр сахалтай байдаг юм байх даа? Хадгалах

Глостер дэхь бяслагны уралдаан

Английн Глостер хотод жил бүрийн хаврын улирлаар дуулиант “Бяслагны уралдаан” (Cheese Race) хэмээх олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаа болдог. Энэхүү үйл ажиллагаанд сайн дурын хүмүүс оролцдог бөгөөд хүнийг нийгэмшүүлэх, цагийг зугаатай өнгөрүүлэх ач холбогдолтой юм. Ингээд бүгдээрээ Английн нэгэн хотод болдог уламжлалт тэмцээнтэй танилцацгаая.

Глостер дэхь бяслагны уралдаан Хадгалах
2012-04-09, 23:05

2012 онд Гиннесийн номонд бичигдсэн 20 амжилт

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (vvнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хvн тєрєлхтний хvрч чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлvvдийг тvvвэрлэн тэмдэглэдэг бєгєєд жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг лавлах юм. Энэ жилийн "Guinness World Records 2012" ном амжилтуудаар баялаг байна. Бидний зүгээс 2011 онд тогтоогдож, 2012 онд бичигдсэн амжилтуудаас хүргэсэн бол түүний үргэлжлэл болгон дараах 20 шинэ амжилтыг танилцуулж байна.

2012 онд Гиннесийн номонд бичигдсэн 20 амжилт Хадгалах
2012-04-09, 07:28

Хорон нээлт, туршилт хийсэн 9 эрдэмтэн

Бидний хэрэглэж буй эм, тариа, эд зүйлс нь эцсийн бүтээгдэхүүн болж тараагдахын тулд ямар их золиос гардагыг тэр болгон хүмүүс мэддэггүй. Мэдэхийг ч хүсэхгүй байх. Хөөрхий муу амьтад дээр л туршдаг биз дээ гэж та хэлэх биз. Гэтэл тийм биш, "Нууц" гэсэн нэрэн доор олзны хүн, үхэх ялтай хоригдол, ядуу хүмүүсийг ашигладаг байжээ (одоо ч ийм байхыг үгүйсгэхгүй). Би юу яриад байна вэ гэвэл, яг одоо та бүхэндээ дэлхийн түүхэнд хамгийн ноцтой хор учруулсан нээлт, туршилтуудыг хийж байсан харгис эрдэмтэдийн заримаас танилцуулъя.

Хорон нээлт, туршилт хийсэн 9 эрдэмтэн Хадгалах
2012-04-08, 21:57