Глостер дэхь бяслагны уралдаан

2012-04-09, 23:05
15,197

Английн Глостер хотод жил бүрийн хаврын улирлаар дуулиант “Бяслагны уралдаан” (Cheese Race) хэмээх олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаа болдог. Энэхүү үйл ажиллагаанд сайн дурын хүмүүс оролцдог бөгөөд хүнийг нийгэмшүүлэх, цагийг зугаатай өнгөрүүлэх ач холбогдолтой юм. Ингээд бүгдээрээ Английн нэгэн хотод болдог уламжлалт тэмцээнтэй танилцацгаая.

Глостер дэхь бяслагны уралдаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа




“Бяслагны уралдаан”-ы нээлтийг бяслагны наадмын удирдагч Роб Сикс хийж, үг хэлдэг байна. Тэрээр цагаан хүрэм, хар цилинд бүрх малгай өмссөн байх бөгөөд тэр нь улаан, цагаан, цэнхэр туузаар чимэглэгдсэн байдаг.

Тэмцээнийг нээгч нь 3 хүртэл чангаар тоолно. Гурав гэж хэлэнгүүт 8 фунт (3,5 кг) жин, 25 см-ийн диаметртэй бяслагийг давааны уруу өнхрүүлдэг. Харин дөрөвийн тоог хэлмэгц оролцогчид бяслагний араас гүйнэ. Оролцогчид даваан дээрээс өнхрөх бяслагийг гүйцэхийн тулд давааны уруу гүйлддэг.



Ийм тэмцээн, уралдааны үеэр гэмтэл бэртэл гарах нь хэвийн үзэгдэл юм.



Гэхдээ гэмтэж, бэртэн, биеэ энд тэндээ шалбалсны үр дүнд бяслагийг барьж авч чадах юм бол тухайн оролцогч нь “Давхар Глостер” (Double Gloster) шагналын эзэн болоод зогсохгүй, ардын наадмын гавъят ялагчийн байр суурь дээр очдогт хэргийн учир оршино.







Өнхөрч буй бяслаг нь ихэвчлэн 60 км/цагийн хурдтай байдаг нь хүний гүйлтийн хурднаас нилээн их болох нь харагдаж байгаа байх.



Нийгмийн бүх давхаргад уг тэмцээнийг хүртээлтэй болгохын тулд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гээд таван төрлөөр тэмцээнээ явуулдаг байна.



Бяслагны уралдаан нь 200 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа бөгөөд маш гүн гүнзгий үүх түүхтэй уламжлал юм.



Үүнийг зун цаг эхэлсний баяр төдийгүй Британий арлууд дээр Ромын оршин суугчид нүүдэллэж ирсний баяр гэгддэг.



Харин үзэгч, оролцогчдын хувьд энэхүү баярын түүх нь биш, тэмцээний үйл ажиллагаа, хүмүүсийн унаж, өнхөрч байгаа хөгжилтэй байдал нь чухал байдаг.



Бяслагны баярын үеэр гэмтэж бэртэх тохиолдол элбэг гардаг тул нэг хэсэг хориглож байжээ. Гэвч өнөөдөр энэ баярын өдрийг Британий хуанлинууд дээр тодоор тэмдэглэж, Британичууд ч өөрсдөө их бахархан зохион байгуулдаг болжээ.



Үзэгчид оролцогчдод зориг өгч, дэмжинэ.



Тэмцээний үеэр унаж, өнхрөхгүй байх тохиолдол тун ховор.



Тэмцээнийг үзэж сонирхохоор олон мянган хүн цугладаг.



Уралдаан болдог налуу газрын урт нь 200 метр юм байна.



Тэмцээний ялагч нь бяслагийг гартаа өргөснийхөө дараа тэмцээний бусад бүх оролцогчидтой түүнийгээ хуваан авдаг уламжлалтай.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()