Хүн бүрийн харах ёстой хөшөө барималууд

2012-04-17, 22:23
33,873

Улс орон бүрт, тэр тусмаа нийслэл хотуудад нь жил бүр олон сая жуулчдыг соронздон татдаг ер бусын хөшөө барималууд байдаг. Орд харш, хүрээлэн, талбайгаас гадна жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг зүйл бол хөшөө баримал байдаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ аль нэг улс оронд зочлоход заавал очиж үзэх ёстой барималуудын тухай сонирхолтой нийтлэлийг хүлээн авцгаая. Энд манай улсын морь унасан Чингисийн хөшөө орсонд баяртай байна.

Хүн бүрийн харах ёстой хөшөө барималууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (19 фото)
1. Дэлхий дээр цөөхөн үлдсэн эзгүй арлуудын нэг болох Пасха дээрхи аварга чулуун барималуудыг тэнд амьд яваа цагтаа заавал очиж үзэх л хэрэгтэй. Эдгээрийг Пасха арлын эртний оршин суугчид толгойлогчдынхоо дурсгалыг мөнхлөхийн тулд босгосон байж мэднэ.


www.caak.mn (19 фото)
2. Рио-де-Жанейро дахь арт – деко стилийн Есүс Христийн баримал нь 1922-1931 онуудад боссон бөгөөд Рио хотын гол бэлэг тэмдэг болжээ. (Michael Friedel/Rex Features)


www.caak.mn (19 фото)
3. “Бяцхан лусын дагина”-ы барималыг олж хараагүй бол Копенгагенд хийсэн аялал хагас дутуу болсон гэсэн үг. Энэхүү бяцхан барималыг «Carlsberg» компаний үүсгэн байгуулагчийн хүү Карл Якобсен нь “Бяцхан лусын дагина” балетыг үзсэнийхээ дараа, 1909 онд захиалан хийлгэжээ. (Design Pics Inc/Rex Features)


www.caak.mn (19 фото)
4. Бурхан Будда-гийн баримал дэлхий дээр түм бумаараа байдаг хэдий ч Хятадын Сычунь мужийн өмнөд хэсэгт орших Лэшан –д байдаг хадан цохиог ухаж хийсэн Бурхны хөшөө хамгийн гүн сэтгэгдэл үлдээхүйц байдаг. Энэхүү хөшөөг бараг зуун жилийн турш бүтээж 713 онд дуусгажээ.  Барималын харсан зүгт урсах мөрөн голын эргээ халих аюулаас сэргийлэхийн тулд нутгийн ард иргэд үүнийг бүтээсэн байна. (Prisma Bildagentur AG / Alamy)


www.caak.mn (19 фото)
5. Гизийн алдарт Сфинксийг бараг 5000 жилийн өмнө бүтээсэн гэлцдэг. Энэ бол дэлхийн хамгийн хуучны бөгөөд хамгийн аварга байгууламжуудын нэг юм. Яах гэж, юуны тулд, хэнд зориулж бүтээгдсэн нь өнөөдрийг хүртэл оньсого хэвээр үлджээ. (National Geographic Image Collection / Alamy)


www.caak.mn (19 фото)
6. Вашингтоны Линкольны бунхан дээр очсон хүмүүс сандал дээр сууж буй Авраам Линкольны аварга том энэхүү барималыг олж хардаг. Судлаачид энэхүү хөшөөний гар, хурууны байрлал нь дохионы хэлээр Линкольн гэж хэлж байгаа гэдгийг хэлжээ. Учир нь уг хөшөөг бүтээсэн барималч Дэниел Честер – ийн хүү нь хэлгүй, дүлий байсан аж. Тиймээс тэрээр Линкольны байгуулсан хэлгүй дүлий хүүхдүүдийн сургууль нь коллежийн зэрэг авсанд талархлаа илэрхийлж, хурууны байрлалыг нь ингэж хийжээ. (Sipa Press/Rex Features)


www.caak.mn (19 фото)
7. Адмирал Гораций Нельсоны баримал нь Лондонгийн Трафагалийн талбайруу ихэмсэгээр ширтэж, дөрвөн арслантай багана дээр сүрлэг зогсдог. 150 дахь жилдээ ийнхүү бардам зогсож буй энэ хөшөөг цагтаа Гитлер Британийг эзэлснийхээ дараа хамгийн түрүүнд нураана гэж ярьдаг байжээ. (1Apix / Alamy)


www.caak.mn (19 фото)
8. Японы Камакур дэхь Котоку сүмд байдаг Бурхан Будда-гийн хүрэл барималыг 13-р зуунд бүтээжээ. 93 тонн жинтэй энэхүү баримал нь дотроо цул бөгөөд жуулчдыг дотогш оруулан харуулдаг хаалгатай юм байна. Энэ талаар “Ким” романы удиртгал болгон бичсэн шүлгэндээ Редьярд Киплинг дурьдсан байдаг. (Roy Garner/Rex Features)


www.caak.mn (19 фото)
9. Та Брюссельд очвол энэ сахилгагүй жаалыг заавал олж харах болно. Брюсселийн бэлэг тэмдэг болсон энэхүү баримал нь Гримбергений дайны үед III Готфрид Лёвонский – н хүү өлгийтэйгөө модонд өлгөгдөж, тулалдаж буй дайчдын дээрээс шээсэн түүхтэй холбоотой юм байна. (Ken Welsh / Alamy)


www.caak.mn (19 фото)
10. Шива бурхны хамгийн том баримал нь Непалын Бхактапур болон Каврепаланкок мужуудын хил дээрхи Санга-д байдаг. Барилгын үйл ажиллагааг нь хэдхэн жилийн өмнө дуусгасан энэ хөшөөг ган, цемент, цинк болон төмөрөөр бүтээжээ. Непалын хамгийн анхны орчин үеийн барималуудын тоонд ордог байна. (Laxman Thapa)


www.caak.mn (19 фото)
11. Флоренцийн дайчин эрсийн бэлэгдэл байсан энэхүү баримал нь гадна талд байрлах учиртай боловч 1873 оноос хойш музей дотор, хамгаалалтын хананд байрлах болжээ. (MIMMO FRASSINETI/Rex Features)


www.caak.mn (19 фото)
12. Дэлхийн хамгийн муухай барималаар хэд хэдэн удаа нэрлэгдэж байсан Аугаа Петрийн уг хөшөө нь Москвагийн ойролцоо байрладаг. 1997 онд баригдсан уг хөшөөг Санкт – Петербург руу зөөхийг зөвлөж байсан боловч хүсэлтийг няцааж, байранд нь үлдээжээ. (Oleksiy Maksymenko / Alamy)


www.caak.mn (19 фото)
13. Дэлхийн бараг бүх сонгодог музейд байдаг “Тунгаан бодогч” Огюст Родены барималыг үзэх зорилгоор өдөрт дор хаяж мянган хүн музейд очдог. Эх хувь нь Парисын Родены музейд байдаг ажээ.  (Corbis Bridge / Alamy)


www.caak.mn (19 фото)
14. 128 метр өндөртэй Хятадын Лушан дахь Хаврын Сүмийн Будда нь Дэлхийн хамгийн өндөр барималд тооцогддог. 2002 онд баригдаж дууссан уг баримал нь бурхны сүмийн дээвэр дээр сүрлэг байрласан байдаг ажээ. (Zgpdszz)


www.caak.mn (19 фото)
15. Парисын Лувр – т байдаг Эртний Грекийн хайр дурлал, гоо сайхны бурхан Венера Миллос-ын баримал. Мэргэжилтнүүд энэхүү барималыг эрт дээр цагт тод өнгөөр будагтай, гартаа алим барьсан байдалтайгаар эртний Грекийн спортын танхимын ханан дээр байдаг байсан гэж үзжээ. (Peter Scholey / Alamy)


www.caak.mn (19 фото)
16. Францаас АНУ-д бэлэглэсэн Эрх Чөлөөний хөшөө нь 1886 оноос хойш Нью-Йоркийн дэргэд гартаа галтай бамбар барьсаар зогсож байгаа билээ. Эхлээд эрх чөлөөний хөшөө нь боронзон өнгөтэй байсан боловч цагийн эрхэнд өнгө нь хувирсаар байгаа ажээ. (The Travel Library/Rex Features)


www.caak.mn (19 фото)
17. Дэлхийг байлдан дагуулж явсан Чингис хааны аварга том барималыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоох жуулчдын амралтын газар хүрэх зам дагуу босгожээ. Жуулчид морьны толгой хүртэл лифтээр явж, тэндээсээ хүрээлэн буй орчны гоо үзэсгэлэнг тольдох боломжтой юм байна. (F1 Online/Rex Features)


www.caak.mn (19 фото)
18. Ромын хамгийн алдартай барималуудын нэг бол Марк Аврелийн хөшөө юм. Капитолийн талбай дээр хэдэн зуун жилийн турш зогсож байгаа энэхүү барималын дүр зургийг Италийн 0,5 евро-гийн зоосны нэг талаас олж харах боломжтой. (Hemis / Alamy)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()