СААК БАРИМТ

Өдөр тутмын зүйлсийн талаар бидний мэддэггүй тодорхойлолтууд

Бидэнтэй өдөр тутам тааралддаг үзэгдэл, юмс бүхэн шинжлэх ухааны оноосон нэр томъёотой байдгийг та мэдэх үү? Ширээг ширээ гэдэг шиг, сандлыг сандал гэдэг шиг бидэндтэй өдөр бүр таардаг зарим нэгэн эд зүйлс, юмс үзэгдэл нь өөр өөрийн гэсэн сонирхолтой нэр томъёотой байдаг ажээ. Зарим нэгийг нь мэдээд авахад илүүдэхгүй, маш сонирхолтой нэрнүүд байна. Гэхдээ ийм сүртэй нэр томъёо, тодотголгүйгээр ч гэсэн амьдрал өрнөсөөр байдаг шүү дээ.

Өдөр тутмын зүйлсийн талаар бидний мэддэггүй тодорхойлолтууд Хадгалах
2012-07-11, 04:21

Хүн төрөлхтний бүтээлүүд

1899 онд америкийн патентын товчооны бүрэн эрхт тусгай төлөөлөгч Чарльз Дюэлл хэлэхдээ: «Хүн төрөлхтөн бүтээж болох бараг бүх зүйлээ аль хэдийн бүтээчихсэн» -гэжээ. Та бүхэндээ толилуулж буй энэ нийтлэлд шинжлэх ухаан техникийн талаар эрдэмтэд болон янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн өгсөн үнэлэлт дүгнэлтийг харуулах болно. Нийтлэлийг бүрэн уншиж дууссаны дараа та эдгээр хүмүүс яагаад ингэж ярив, одоо ямар байгаа талаар санал бодлоо бичээрэй.

Хүн төрөлхтний бүтээлүүд Хадгалах
2012-07-11, 03:24

Том муужгай - Зен

Калуг-аас гаралтай Павел Никулочкин болон Светлана Прохорова нарын залуу хос нь гэртээ хэд хэдэн Курилийн тайрмал сүүлт муужгайг тэжээдэг байжээ. Хожим нь тэд дөрвөн сүүлгүй мууран дээрээ нэг шилүүсний зулзага нэмж авчээ. Зен гэдэг нэртэй тэжээмэл Шилүүс нь яг л муужгай шиг биеэ авч явдаг бөгөөд эздийнхээ орон дээр хамт унтаж, яг л муур шиг хүржгэнэн эрхэлдэг байна. Түүний хүржэгнээнийг гэрийнхээ аль ч өнцгөөс сонсож болохоор байдаг ажээ.

Том муужгай - Зен Хадгалах
2012-07-09, 20:34

Гэрийн нөхцөлд хийх хүйтэн ундаанууд

Тэнгэр цоолон төөнөх зуны халуун нар заримдаа үнэхээр хэцүү санагддаг. Бороо орж, газар дэвтэвч, үүлний цаанаас нар гарахаараа ахиад л тэсэхийн аргагүй халдаг билээ. Тэгвэл энэ л үед хэрэг болдог гайхалтай зүйл бол амтат хүйтэн ундаа. Хүйтэн ундаа гэхлээр заавал энд тэнд үйлдвэрлэгдсэн, хор уршиг нь мэдэгдэхгүй ундаа, жүүсийг уух албагүй. Яагаад бид гэр гэртээ, амтат хүйтэн ундаа хийж ууж болохгүй гэж? Найрлагыг нь өөрсдөө мэдэж, яг өөрөө хийсэн болохоор хүртэхэд хүртэл хичнээн таашаалтай байх билээ. Ингээд бүгдээрэ зун цагт алжаалыг тайлах амтат хүйтэн ундаануудыг хэрхэн хийх заавартай танилцацгаая.

Гэрийн нөхцөлд хийх хүйтэн ундаанууд Хадгалах
2012-07-09, 19:48

Испаний Манхэттен Бенидорм

Бенидорм бол Испани улсын Газрын дундад тэнгис талын эргийн Коста Бланка дүүрэгт Валенсигаас 140 км-ийн зайд оршдог. Бенидорм Испани төдийгүй “Европын жуулчлалын үзэсгэлэнт газар” хэмээн тооцогддог. Европын хотуудын дунд зөвхөн Парис болон Лондон л зочид буудлаараа толгой цохидог, дараа нь Бенидорм ордог гээд төсөөлөхөд үнэхээр сонирхолтой. Ингээд европ, дэлхийн аварга Испани улсын Манхэттен-тэй танилцацгаая.

Испаний Манхэттен Бенидорм Хадгалах
2012-07-09, 03:56

Барсын хийд

Барсын хийд нь Тайландын Бангког хотоос 2-3 цаг явах зайд, Канчанабури хотоос холгүйхэн оршдог. Өглөөний цагаар барсыг хооллож, усанд оруулж, тэдэнтэй тоглодог бол үдээш хойш жуулчдад толилуулдаг байна. Жуулчид барстай хамт зурагаа даруулж, заримтай нь усан санд хамт тоглодог ажээ. Хийдийн барсыг чанасан тахиан мах юмуу муурны хоолоор тэжээдэг. Энэ бол насанд хүрсэн эр хүнийг сонгино, жимсээр хооллохтой л ижил зүйл юм. Гэхдээ тэднийг шинэхэн түүхий мах, цусны үнэрт дасгахгүйн тулд ийм хүнсээр хооллодог байна.

Барсын хийд Хадгалах
2012-07-08, 00:29

Өнөөгийн хятад орон

Хятад хүн амаараа дэлхийд нэгдүгээрт, Эдийн засгаараа хоёрдугаар байр эзлэж байна. XXI зуунд энэ эрчээрээ хөгжсөөр байвал дэлхийн хамгийн хүчирхэг орон болоход тун ойрхон байгаа гэдгийг судлаачид дуу нэгтээ ярьж байна. Энэ удаа та бүхэндээ 5, 6-р сард хятадад авсан гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэхээр бэлтгэлээ. Нийтлэлдээ хятадын ард түмний сансар судлал, нүүдэлчин омгууд, европын уран барилгын дуурайсан барилга байгууламжууд, багана дээрх бүжиг, жирийн фермерүүдийн амьдрал гэх мэт олон талыг харуулахыг хичээлээ.

Өнөөгийн хятад орон Хадгалах
2012-07-07, 23:27

Биеэ үнэлэгчээс хувцасны дизайнер болох замд...

Парисын загварын долоо хоногийн үйл ажиллагааны үеэр Захъя Дехар хэмээх дизайнерын от кутюр цуглуулгыг толилуулжээ. Захъя нь 1992 онд Алжир-т мэндэлсэн бүсгүй юм. Өдгөө 19 настай тэрээр 17 настайдаа буюу насанд хүрээгүй байхдаа Мюнхений зочид буудалд, Францын хөл бөмбөгийн багийн 6 тоглогчтой нэгэн зэрэг бэлгийн харьцаанд орж байснаараа нийтэд танигдсан байна. Гэвч өнөөдөр Захъя нь дуудлагын хүүхнээс загварын ертөнцийн хүндэт дизайнер, муужгайн алхаатнуудын хатан хаан болж чаджээ. Ингээд та бүхэнд Захъя Дехарын Парисын загварын долоо хоногийн тайзан дээрхи цуглуулга болон нэвт гэрэлтдэг хуримын даашинзтай гарч ирсэн өөрийнх нь зургуудыг хүргэж байна.

Биеэ үнэлэгчээс хувцасны дизайнер болох замд... Хадгалах
2012-07-06, 20:33

Зөгийн бал хийх явц

Бид ханиад томуу хүрч, өвчин тусах болгондоо антибиотик, эм тарианы оронд уламжлалт эмчилгээний аргуудыг юун түрүүнд туршиж, биенд сайн байгалийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг урьтал болгодог. Тийм бүтээгдэхүүнүүдийн нэг бол яахын аргагүй зөгийн бал билээ. Зөгийн балтай усгүйгээр өглөөг угтдаггүй хүмүүс ч олон байдаг. Тиймээс эрүүл амьдралын салшгүй хэсэг болсон зөгийн балыг дэлгүүрүүдийнлангуун дээрээс төрөл бүрээр нь худалдан авах боломжтой байдаг шүү дээ. Харин энэ амтат шингэнийг дэлгүүрийн лангуу хүртэл ямар замыг туулдагийг нь тэр болгон мэддэггүй. Тэгвэл одоо бүгдээрээ зөгийн бал гаргаж авдаг явцтай танилцацгаая.

Зөгийн бал хийх явц Хадгалах
2012-07-06, 04:58

Цагаан барс

Цагаан бар бол Бенгалийн барын мутацид орсон үр төл бөгөөд ихэвчлэн Ассам, Бенгал, Бихар болон Ревын хуучин бүс нутгуудад амьдардаг байна. Цагаан өнгийн удамгүй, жирийн барсыг бодоход энэ төрөл нь биеэрээ хавьгүй том байдаг. Тэд төрөхдөө ч жирийн бараас том төрж, нас бие гүйцсэн хойноо ч харьцангуй нүсэр биетэй болдог байна. Ингээд та бүхэнд байгаль эхийн хосгүй бүтээлүүдийн нэг болох цагаан барын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж, дэлхий дахиныг танин мэдэх оюуны их аялалд тань нэгэн жимийг нэмж байна.

Цагаан барс Хадгалах
2012-07-05, 21:07

Америк маягийн сэндвич

Бүх төрлийн түргэн хоол болон том том хоосон боовонд дуртай хүмүүс гэвэл хамгийн түрүүнд Америкчууд л санаанд орно. Үнэхээр амттай хийж чаддаг болохоороо түргэн хоолны бизнес энэ улсад ингэж сайн хөгжсөн байх. Эсвэл хүмүүс нь идэж уухдаа хүртэл хурдан түргэн байх шаардлагатай байдаг учраас ийм хоолны төрлийг өндөр төвшинд хөгжүүлсэн биз ээ. Түүнчлэн америк айлууд гэрийн нөхцөлд хүртэл түргэн хоол хийж идэх дуртай юм байна. Ингээд та бүхэнд нэгэн америк айлын гэртээ хийсэн аварга том сэндвичний талаар фото сурвалжлагыг хүргэж байна.

Америк маягийн сэндвич Хадгалах
2012-07-05, 21:00

Эрчүүдийн сонирхдог эмэгтэйчүүд

Энэ ертөнц дээр хүн бүр л өөрийн гэсэн ааш зан, сонирхол, хүсэл мөрөөдөлтай байдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны сэтгэлийг татаж чаддаг тийм хүмүүс байдаг аж. Энэхүү баримтаас харахад ихэнхи эрчүүдийн анхаарлыг татдаг 10 төрлийн бүсгүйчүүд байдаг юм байна. Ямар бүсгүйчүүд юм бол? Зарим нэгэнд нь даруухан, намбатай ер нь түүний хоёр дахь ээж болж чадахаар бүхнийг хийж чаддаг эмэгтэйчүүд таалагддаг бол заримд нь хайртай эмэгтэйдээ зааж сургах нь их таалагддаг байна. Ингээд эрчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг 10 баримтыг сонирхуулъя. Та доорх баримтуудтай санал нэгдэж байна уу?...

Эрчүүдийн сонирхдог эмэгтэйчүүд Хадгалах
2012-07-04, 00:42