Сүүлийн үед хүний үйл ажиллагааны буруу болон эсвэл байгалийн жамаараа амьтад ихэд үрэгдэх болсон. Хэрвээ бид энэхүү ховордож байгаа амьтдаа хайрлаж, хамгаалж чадвал энэхүү амьтдын өөрсдийн байгалийн жамаар наслах насандаа хүрч урт хугацаанд амьдарч илүү их үр удам үлдээх боломжтой юм. Тэгвэл дэлхий дээр хамгийн урт насалсан амьтдын талаар хүргэе.
Хадгалах
Африкийн хойд, төв болон баруун хэсгийн маш олон улс оронд “Фульбе” буюу “Фула”, “Фулани” гэж нэрлэгддэг овог аймгийн төлөөлөгчид заавал тааралддаг. Африк тивийн бараг бүх орны хүн амын өчүүхэн хэсгийг энэ овог аймшийнхан бүрдүүлдэг боловч яг цэвэр цусны Фула хүмүүс Гвинейд амьдардаг байна. Ингээд бүгдээрээ энэ сонирхолтой омгийн төлөөлөгчдийн өнгөлөг, цоглог хөрөг зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Саяхан БНХАУ-д “Саалийн үнээ-мисс” гэдэг ер бусын нэртэй, бас ер бусын оролцогчидтой тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь бүс нутгийн хөдөө аж ахуйн нэгэн үзэсгэлэн яармагийн үеэр зохиогдсон байна. Тэмцээнд оролцсон үнээнүүдэд сааль ихтэй, гарал үүсэл сайтай, гадаад төрх цэвэр гэсэн шалгуур тавьж, хамгийн шилдгийг нь тодруулжээ. Тэмцээний үйл ажиллагааг илүү сонирхолтой болгохын тулд бикинитэй бүсгүйчүүдээр чимэг хийсэн байна. Ингээд “Мисс үнээ”-ний тэмцээнтэй танилцацгаая.
Хадгалах
Хойд Чадын хур тунадас бараг унадаггүй нэгэн газар “Унианга” хэмээх 18 нуурын холбоос байдаг гэнэ. Хойд Чадад жилд ердөө л 2 мм тунадас ордог байна. Энэхүү нуур Сахарын уур амьсгал арай чийглэг байхад үүсэн бий болсон бөгөөд газар доорх усны ундаргаас шалтгаалдаг байна.10 мянган жилийн өмнө энэхүү газар олон мянган км урттай нуур байдаг байсан байна. Цаг уурын байдал өөрчлөгдсөний улмаас энэхүү нуур ширгэж, хэд хэдэн жижиг нуур болон хуваагдсан ажээ. 18 нуур, энэ бол зөвхөн одоо үед үлдсэн багаахан хэсэг юм.
Хадгалах
Алдартай хүмүүсийн хувьд маш олон нууц, сонирхолтой баримтууд байдаг. Гэсэн хэдий ч тэдний нууц санамсаргүй эсвэл санаатай байдлаар хэзээ нэгэн цагт олон нийтэд ил гардаг. Жим Хенсон анхны хүүхэлдэйгээ ээжийнхээ хүрмээр хийсэн бөгөөд харин нүдийг нь ширээний теннисний бөмбөгөөр хийсэн хэмээх баримт байдаг юм байна. Үнэхээр ямарваа нэгэн зүйлд сонирхолтой, хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй байвал юуг ч бүтээж болох нь ээ.
Хадгалах
Энэ бол нэгэн гайхалтай амьдралын түүх юм. Хэдийгээр хамгийн үнэтэй, хамгийн чухал зүйлээ алдсан ч хэзээ ч бууж өгөхгүй байснаар үргэлжлүүлэн гайхалтай сайхан амьдарч болно. Америкийн байлдагч Тревис Миллс Афганистанд өөрийн хөл, гарыг тэсрэх бөмбөгөнд өртөж алдсан байна. Гэсэн хэдий ч тэрээр сэтгэл санаагаар унаж гуниглаагүй бөгөөд түүнд буй амьдралын хором бүрт баяр баясалтай амьдарч байна.Та хэзээ ч битгий бууж өг. Энэхүү залуу хэдийгээр хөл, гаргүй болсон ч гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар бие бүтэн, эрүүл саруул хүнээс дутахааргүй л аз жаргалтай амьдарч байна.
Хадгалах
Муу зуршил амьдралыг сүйтгэх нигууртай. Та бид өөр өөрсдийн муу зуршлаа ойлгож үүнээсээ салахыг ихэд хүсэж байгаа хирнээ салж чаддаггүй. Энэ яагаад гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Учир нь тархи биднийг муу зуршлын хүрээнд байлгахын тулд олон арга саам хийдэг.
Хадгалах
MUSA (Museo Subacuático de Arte) усан доорхи барималуудын музей нь 2009 онд Исла Мужерес дэхь Үндэсний Усан Парк болон Канкун – ы усанд байгуулагджээ. Нийт 450 орчим хүний төрхтэй барималаас бүрдсэн энэхүү музей нь тэр хавийн усан доорхи шүрэн арлуудыг хэт олон жуулчдын хөлнөөс хамгаалж, анхаарлыг нь өөр зүгт чиглүүлэх зорилгоор Жейсон Де Тэйлор гэдэг хүний санаачлагаар бүтээгдсэн байна. Энэхүү сонирхолтой музей нь Дэлхийн хамгийн том талбайг эзэлсэн усан доорхи урлагийн байгууламж ажээ.
Хадгалах
Парисийн энэ музей 1997 онд нээгдсэн байна. Музей 5 давхар бөгөөд доороос дээшээ өгсөх тусам илүү содон зүйлүүдийг харах болно. Музей дотор эртний эдлэл цуглуулагч Alain Plumey болон Jo Khalifa нарын цуглуулсан ховор бүтээлүүд байдаг байна. Эхний давхарт янз бүрийн эротик өгүүлбэрүүд бичээстэй байдаг бол хоёр давхарт 20-р зууны эхэн үеийн эротик кино мэт зураг, баримал, 3 болон 4 давхарт музейн гол зүйлсийг харах бөгөөд 5 давхарт хамгийн сонирхолтой зүйлүүд нь байдаг гэнэ. Энэхүү музей мөн жуулчдын анхаарлыг татсан газруудын нэг аж.
Хадгалах
Бид зөгийг л зөгийн бал гаргадаг хэмээн ойлгодог. Тэгвэл Австралид нэгэн өвөрмөц шоргоолж байдаг бөгөөд энэхүү шоргоолж бал гаргадаг байна. Балт гэгдэх эдгээр шоргоолжнууд Австралийн уугуул иргэдийн амттан болдог байна. Харин эдгээр шоргоолжнуудыг талаар Британийн хөдөлмөрч судлаачдын хоёр жилийн турш хийсэн судалгааны үр дүнгээс илүү тодорхой мэдэж авах болно. Судлаачид шоргоолжны талаар баримтат кино хийсэн аж.
Хадгалах
Хэрвээ та ямар нэгэн айдас, аюул, сэтгэл хөдлөл, сонирхолтой шинэ мэдрэмж мэдрэхийг хүсвэл хаданд авирч, шүхрээр буух, уралдааны машин унахаас гадна дэлхий дээрх ер бусын газруудаар аялаж үзэж болох юм. Гэхдээ энэ заавал ямар нэг осол болж байсан газар байх албагүй. Зүгээр л ямар нэгэн аймшигийн киноны зураг авалтыг хийж болмоор, эсвэл ямар нэгэн аймшигт домог, түүхтэй газар байсан ч болно. Хэрвээ ийм газруудаар явж өөрийгөө сорихоор шийдсэн бол та нэлээд зоригтой бас болгоомжтой байх шаардлагатай. Учир нь домогт өгүүлснээр энэхүү газруудад болгоомжгүй байснаар та амиа ч алдах боломжтой гэсэн байна. Дэлхий дээр аймшигт домог түүхтэй газрууд нэлээд байдаг.
Хадгалах
Өнөөдрийн байдлаар анагаах ухаан их хөгжиж байгаа бөгөөд ялангуяа гоо сайхны мэс ажилбар дээр ихэд хөгжиж байгаа аж. Гоо сайхны мэс засал нэлээд орлоготой үйл ажиллагааны нэг болсон. Хэдийгээр гоо сайхны мэс ажилбар өндөр үнэтэй ч хүмүүс гоо сайхныхаа төлөө үүнийг үл хамааран хийлгэсээр байгаа бөгөөд гоо сайхны мэс ажилбар хийлгэж буй хүмүүсийн тоо ч өдөр ирэх тусам өсөж байгаа. Зарим нэг хүмүүс үнэхээр санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Ингээд эдгээр санаанд оромгүй мэс ажилбарын талаар дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Хадгалах