СААК БАРИМТ

Манай гарагийг "үгүй хийж" буй гол зүйлсийн нэг нь жийнс гэдгийг саяхан олж мэджээ

Бид бараг өдөр бүр хүн төрөлхтөн байгальд ямар их хор учруулж буй талаар мэдээлэл авдаг болсон. Аж үйлдвэрийн хаягдал, озоны давхаргыг цоолдог хий, хуванцар, батерей гэх мэт зүйлс ямар их хор хөнөөлтэй болохыг хүн бүр мэддэг. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон жийнс ч гэсэн тэдгээр хаягдлаас дутахааргүй манай гарагт "хөнөөл" учруулдаг гэдгийг саяхан судалгаагаар тогтоожээ. 

Манай гарагийг "үгүй хийж" буй гол зүйлсийн нэг нь жийнс гэдгийг саяхан олж мэджээ Хадгалах

Хятадын хааны үнэнч зүтгэгчид болох "тайганууд" гэж хэн байсан бэ?

Хятадын хаадын гэр болох Хориотой хотод тайган томилох нь эртний уламжлал байсан юм. Эдгээр эрчүүд ордны үйлчлэгч, тагнуул, татвар эмсийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Күнзийн бичсэнээр энэ дэлхий дээр хамгийн нандин үнэт зүйл нь удам залгах нуган үр хэмээсэн байдаг. Эрт цагт нярайн эндэгдэл олон гардаг байсан тул Хятадын хаад хэдэн зуу, заримдаа хэдэн мянган татвар эмс авч аль болох олон хүүхэдтэй болох ёс тогтсон юм. Харин тэднийг хамгаалах, манах зэрэг чухал үүргийг тайганууд гүйцэтгэнэ. Хамгийн гол нь тайганууд хааны татвар эмсийг "бузартуулж" чадахгүй учраас тэдний үнэнч хамгаалагч болдог байсан гэнэ. 

Хятадын хааны үнэнч зүтгэгчид болох "тайганууд" гэж хэн байсан бэ? Хадгалах

Хачирхалтай шалтгаанаар эцэг эхдээ гомдон уйлсан хүүхдүүдийн хөгжилтэй мөчүүд

Жаахан хүүхэдтэй нэг гэрт амьдарна гэдэг хормын дотор хувирах хүүхдийн түмэн сэтгэл хөдлөлд дасах хэрэгтэй болдог. Ямар нөхцөлд ямар ааш гаргахыг нь тааварлахын аргагүй тэдгээр "том" дарга нар эцэг эхчүүдийн санаанд оромгүй зүйлийг нэхэж, эхэр татан нулимс бөмбөрүүлж ч мэднэ. Ингээд та бүхэнд дэндүү хачирхалтай шалтгаанаар ээж, аавдаа гомдон уйлж буй бяцхан жаалуудын хөгжилтэй мөчийг хүргэе!

Хачирхалтай шалтгаанаар эцэг эхдээ гомдон уйлсан хүүхдүүдийн хөгжилтэй мөчүүд Хадгалах

Дэлхийд танигдсан ZEUS багийн тамирчид Азийн аваргын төлөөх тэмцээнд оролцох гэж байна

И-спорт бол дижитал эрин үеийн салшгүй нэг хэсэг. Харин PUBG MOBILE бол дижитал эрин үеийн тэргүүлэгч мобайл тоглоомуудын нэг юм. Энэ жилийн хувьд дэлхийн аваргын тэмцээнд Монголын баг дэлхий нийтийг цочроосон өндөр үр дүн үзүүлсэн билээ. ZEUS баг нь дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна.

Дэлхийд танигдсан ZEUS багийн тамирчид Азийн аваргын төлөөх тэмцээнд оролцох гэж байна Хадгалах

Еврей хүн бараг байдаггүй "Еврейн автономит бүс"-ийн түүх

Орос улс засаглалын хэлбэрээ сүүлийн гурван зууны турш хэд хэдэн удаа огцом өөрчилсөн билээ. Эхлээд хаант улсаас эзэнт гүрэн болж, дараа нь социалист бүгд найрамдахаас ардчилсан орон болж хувирч байсан. Энэ хооронд газар нутаг нь тодорхой хэмжээгээр тэлж агшиж байсан ч асар том хэмжээтэй хэвээр байв. Үүнээс гадна тус улс мөнхөд гадуурхагдаж ирсэн еврейчүүдийг хүртэл өөртөө багтаасан бөгөөд Еврейн Өөртөө засах бүс нутгийг хүртэл байгуулсан байдаг. 

Еврей хүн бараг байдаггүй "Еврейн автономит бүс"-ийн түүх Хадгалах

Явган хүний замын цоорхойг гоёмсгоор нөхдөг Франц эрийн бүтээлүүд

Саак багийнхан уншигч та бүхэндээ дэлхий дээрх олон янзын авьяас, сонирхолтой хүмүүс дундаас хамгийн онцгой, хачирхалтайг нь сонгон хүргэхийг эрмэлздэг билээ. Бид энэ удаад Франц улсын Лион хотын гудамжийг хосгүй бүтээлээрээ чимдэг Эмэмэм (Ememem) хэмээх сонирхолтой уран бүтээлчийг онцолж байна. Тэрээр явган хүний замд тааралдах онгорхой хэсэгт мозаик шигтгэмэл хийж, өнгө зүс нэмдэг аж.

Явган хүний замын цоорхойг гоёмсгоор нөхдөг Франц эрийн бүтээлүүд Хадгалах

Гүзээлзгэнийг давстай усанд хийвэл юу болдгийг туршсан нь...

Болц нь гүйцсэн амтлаг гүзээлзгэнэд дургүй хүн бараг үгүй байх. Хэрэв та харагдах байдлаасаа араасаа шүлс асгаруулам бондгор хөөрхөн гүзээлзгэнийг химийн аргаар боловсруулаагүй л бол ямар ч айдасгүйгээр шууд идэхэд болно гэж бодож байвал эндүүрч байна. Уг жимсний гадна талд бичил шавж амьдарч байдаг гэдэг яриаг та бүхэн урьд өмнө сонсож байсан ч одоог хүртэл үл тоосоор л яваа юм биш биз? 

Гүзээлзгэнийг давстай усанд хийвэл юу болдгийг туршсан нь... Хадгалах

Хятадын хууль бус уурхай дахь төсөөлөлд буумгүй хүнд амьдралыг харуулсан зургууд

Гэрэл зурагчин Куан Хюмин (Kuang Huimin) хятадын уурхайчдын бодит амьдралыг гэрэл зургийн хальснаа баримтжуулан үлдээхэд карьерийнхаа бараг хорин жилийг зарцуулжээ. Олон хот, суурингуудын ойролцоох бичил уурхайнуудад ажилладаг хүмүүс ихэвчлэн төвөөс алслагдсан, уулархаг нутгаас ирсэн ядуу тариачид байдаг аж. Тэдэнд аюулгүй ажиллагааны баталгаа байхгүй хэдий ч ар гэрээ тэжээхийн тулд ийнхүү амь нас, эрүүл мэндээ золионд гарган ажилладаг байна. 

Хятадын хууль бус уурхай дахь төсөөлөлд буумгүй хүнд амьдралыг харуулсан зургууд Хадгалах

Төрсөн өдрийн эзнийг бялуугаар нялахгүй байх шалтгаан

Төрсөн өдрийн эзний гэнэтийн бэлэг гэх шалтгаар нүүрийг нь бялуунд наадаг мулгуу уламжлал Испани улсаас дэлхий дахинд түгсэн түүхтэй. Баяраа тэмдэглэж буй тэр нэгний хүслээ бодож, лаагаа үлээсний дараа улаан нүүрэнд нь баярын бялууг нялах мөч өнөөдрийг хүртэл бидний дунд ч хөгжилтэйд тооцогдож ирсэн билээ. Гэтэл үүнээс болж санамсаргүй байдлаар баярын эзний цаашдын амьдралыг баллах дөхжээ.

Төрсөн өдрийн эзнийг бялуугаар нялахгүй байх шалтгаан Хадгалах

Хятад дахь элсэлтийн шалгалт ямар хүнд болдгийг батлах зургууд

Ихэнх улсуудад ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид ирээдүйн мэргэжлээ сонгохын тулд элсэлтийн шалгалт өгч, их сургуульд элсэх эрхээ олж авдаг. Энэ цаг мөч тэдний хувьд ирээдүйн амьдралыг нь шийдэж чадахуйц хамгийн чухал алхмуудын нэг учир өдөр шөнө, өглөө оройг ялгалгүйгээр ядрахыг хойш тавьж бэлддэг. Манай улсын ЭЕШ хүн ам ихтэй бусад улсуудыг бодоход харьцангуй өрсөлдөөн багатай байдаг бол Хятадад сурагчдын үхэл, амьдралтай холбоотой гэхэд хилсдэхгүй бөгөөд хуулаад ч болов их сургуульд элсэхийн тулд хүүхдүүд маш олон хачирхалтай арга хэрэглэдэг боловч ихэнхдээ баригдаж таардаг байна. 

Хятад дахь элсэлтийн шалгалт ямар хүнд болдгийг батлах зургууд Хадгалах

Хүсэн хүлээсэн аялал нь санаснаар болоогүй хүмүүсийн хөгжилтэй мөчүүд (25 фото)

Өнөө цагийн хүн бүр л өөрсдийн амьдралд тохиолдож буй аз жаргалтай, хөгжилтэй гээд дараа нь эргэн санахыг хүссэн мөчүүдээ гэрэл зураг болгон хадгалдаг болсон. Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс ч мөн адил сайхан цагийг хожмоо дурсахын тулд өнөөх сайхан орчиндоо зураг даруулж үлдэхийг эрмэлзэж, дэргэдүүр өнгөрч буй хүмүүсээс зураг дарж өгөхийг гуйх нь түгээмэл болсон билээ. Гэтэл ямар нэгэн шалтгаанаар тэдний дурсамжтай зураг нь жинхэнэ утгаараа бүтэлгүйтэл болж хувирсан хөгтэй явдлуудаас та бүхэнд онцлон хүргэж байна. 

Хүсэн хүлээсэн аялал нь санаснаар болоогүй хүмүүсийн хөгжилтэй мөчүүд (25 фото) Хадгалах

Дахиж хэзээ ч дурсахааргүй бүтэлгүй өдрийг өнгөрүүлж буй хүмүүсийн хөгжилтэй зургууд

Алдаа эндэгдэл, азгүйтэл гэгч зүйлийг зөвхөн амьдралын зорилго, мэргэжил сонголт, хайр дурлалын асуудал зэрэг том зүйлээр төсөөлөх нь өрөөсгөл аж. Учир нь бид бүгдийн амьдралд ямар нэг байдлаар ажил бүтдэггүй, азгүй өдөр тохиодог. Бид энэхүү нийтлэлээр интернет хэрэглэгчдийн хамгийн азгүй мөчүүдийг багцлан хүргэж байна. 

Дахиж хэзээ ч дурсахааргүй бүтэлгүй өдрийг өнгөрүүлж буй хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах