Еврей хүн бараг байдаггүй "Еврейн автономит бүс"-ийн түүх

Орос улс засаглалын хэлбэрээ сүүлийн гурван зууны турш хэд хэдэн удаа огцом өөрчилсөн билээ. Эхлээд хаант улсаас эзэнт гүрэн болж, дараа нь социалист бүгд найрамдахаас ардчилсан орон болж хувирч байсан. Энэ хооронд газар нутаг нь тодорхой хэмжээгээр тэлж агшиж байсан ч асар том хэмжээтэй хэвээр байв. Үүнээс гадна тус улс мөнхөд гадуурхагдаж ирсэн еврейчүүдийг хүртэл өөртөө багтаасан бөгөөд Еврейн Өөртөө засах бүс нутгийг хүртэл байгуулсан байдаг. 

Еврей хүн бараг байдаггүй "Еврейн автономит бүс"-ийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросууд Еврейн Автономит бүсийг Зионизмын өөр хувилбар болгон боловсруулсан байна. Зионизм бол бүх еврейчүүдийг нэгтгэж, бусдаас хараат бус орон байгуулах зорилготой улс төрийн хөдөлгөөн юм. Еврейчүүдийн эх орон Израилд байдаг Зион уулаар энэхүү хөдөлгөөнийг нэрлэсэн түүхтэй. Гэвч Дэлхийн 2-р дайны дараа Израйл улсыг шинээр байгуулахаас өмнө Зөвлөлт Холбоот Улс еврейчүүдэд өөртөө засах орон байгуулахыг санал болгож, Алс Дорнодод газар нутаг тасалж өгсөн байна. 

 

 

1 Еврейн өөртөө засах орны түүх

Тус өөртөө засах орны нутгийг өмнө нь Амарын бүс нутаг гэж нэрлэдэг байв. Энэ бүс нь эхлээд Манжийн нэг хэсэг байсан бөгөөд дараа нь Хятад, Монгол, эцэст нь Оросод эзлэгдсэн байна. 19-р зууны төгсгөл хүртэл энд еврэйчүүд байсан гэх нэг ч баримт байдаггүй.

Тэд анх Транссибирийн төмөр замыг барих бэлтгэл ажлын үеэр энд ялтан болж ирсэн юм. Тус мужийн орчин үеийн нийслэл Биробиджан нь 1912 онд Тихонкая өртөө нэртэй байгуулагдсан аж. Энэ нутгийг Оросын Иргэний дайны үймээн тойрч өнгөрсөн ч Амар муж 1922 онд байлдааны ажиллагааны гол талбар болжээ. Тулааны өдрүүдэд хэдэн зуун хүн ​​амь үрэгдсэн бөгөөд энэ бүхэн Улаантнуудын ялалтаар төгссөн юм. Эдгээр үйл явдлын дурсгалд Партизанский тосгоны ойролцоо ижил нэртэй хөшөө барьсан байна. Гэсэн хэдий ч Хятад руу ухарсан цагаантнууд 1927 он хүртэл үргэлжлүүлэн довтолсоор байв.

Еврейн өөртөө засах орны түүх

Хаант засгийн үед улс даяар еврейн суурин байгуулахыг хориглосон хууль хэрэгжиж байв. Хувьсгал энэ хуулийг эсэргүүцэж байсан учраас еврейчүүдийн олонх нь улаан цэрэгт элссэн байдаг. Гэхдээ хувьсгал гарсны дараа еврейчүүдийг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн байна. Мэдээж хэрэг, тэдэнтэй нацистууд шиг харьцаж болохгүй ч далайцтай арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Ялангуяа шинэ засгийн газар еврэйчүүдийн эрхэлдэг уламжлалт бизнесүүдийг хөрөнгөтний аж ахуй гэж нэрлэсэн учраас хурдан шийдвэр гаргах ёстой болов. Улаантнууд эхлээд тэднийг нэгдэлжүүлж, газар тариалан эрхлүүлэх санаа сэдсэн байна. 

Үүний дагуу Крым, Азов муж зэрэг нутгуудад еврейчүүдийг суурьшуулан гар урчуудын чадварыг ашиглан мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх энэхүү санааг олон еврейн нийгэмлэгүүд дэмжиж эхлэв. Дараа нь Сталин засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ тэднийг өөр нутагт суурьшуулахаар болжээ.  Ингэхдээ тэрээр алс хол Амар мужийг сонгов. Зарим түүхчид энэхүү шийдвэрийн ачаар еврейчүүдийг холдуулснаар Зөвлөлт Холбоот Улсад тэдний эсрэг үзэл газар авахаас сэргийлж чадсан гэдэг.

Гэтэл Крым руу еврейчүүдийг нүүлгэхгүй гэдгийг мэдээд олон улсын дэмжлэг бараг байхгүй болсон аж. Зөвхөн АНУ дахь Биробижаны хороо энэхүү явдлыг дэмжсээр байсан бөгөөд 250 мянган ам.доллар, төрөл бүрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, автомашиныг Еврейн Өөртөө Засах Орон руу илгээжээ. Еврей суурьшигчдын тоо 1934 онд дээд цэгтээ хүрч, өөртөө засах орны нийт хүн амын 20 хувийг эзэлж байв.

Түүнээс хойш энэ тоо тогтмол буурсан байна. Ерөнхийдөө "Зөвлөлтийн Зион" төсөл бүтэлгүйтсэн юм. Энэ бүх хугацаанд ердөө 500 еврей энд гадаадаас нүүж ирсэн бөгөөд ихэнх нь удалгүй эх орон руугаа буцсан байдаг. 

2 Бараг еврей хүн үлдээгүй нутаг

Хамгийн сүүлийн тооллогоор 1500 гаруй еврейчүүд Еврейн автономит мужид амьдардаг гэсэн нь нийт хүн амын дөнгөж 1 хувийг эзэлж байлаа. Харин тэдний 93 орчим хувь нь өөрсдийгөө орос гэж үзсэн байв. Тийм учраас тус өөртөө засах орныг Амар мужид бүр мөсөн нэгтгэж, автономи эрхийг татан буулгах санал удаа дараа гарч ирсэн юм. Гэсэн хэдий ч өндөр албан тушаалтнууд тус нутагт байгаа Еврейчүүдийн эрхийг хамгаалах ёстой гэж үзсэн байна. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ нутагт маш цөөн еврейчүүд байгаа талаар мэдээлдэг ч албан ёсны тооллогод эрлийз хүмүүсийг орос гэж бүртгэдэг болохыг энд дурдах нь зүйтэй. Тэдгээр хүмүүс еврейн шашин, соёл зэргийг дагасаар байгаа бөгөөд сургууль болон сүмүүд нь еврей хэлээр үйл ажиллагаа явуулсаар буй. 

Бараг еврей хүн үлдээгүй нутаг

Орон нутгийн Birobidzhaner Stern сонины ерөнхий редактор Елена Сарашевская еврейн шашинд анхаарлаа хандуулж байна. Уламжлал ёсоор иргэний харьяаллыг эхээр нь тогтоодог байсан боловч Израиль улс "Халач биш" хэмээх ойлголтыг бий болгосон. Үүний дагуу тухайн хүний өвөө юм уу, аав нь еврей байсан бол өөрийгөө еврей гэж дуудах эрхтэй болох юм. Тиймээс маш бага хувийн еврей гентэй хүн хүртэл өөрийгөө еврэй гэж тодорхойлох боломжтой аж. Хэрэв ижил төстэй аргыг Еврейн өөртөө засах орны оршин суугчдад хэрэглэвэл тус үндэстний тоо эрс нэмэгдэх болно. Сарашевскаягийн хэлснээр бүс нутагт байгаа еврей цустай хүмүүсийн тоо цэвэр орос хүмүүсээс ч давсан байгаа аж.

3 Биробижан - юу ч болдоггүй хот

Ерөнхийдөө Еврейн өөртөө засах бүс нутаг бүхэлдээ дэд бүтэцгүй, хүн амын нягтрал багатайгаасаа болж сайн хөгжиж чадаагүй. Магадгүй Биробижан Оросын өөртөө засах орнуудын нийслэл дунд хамгийн нам гүм, даруухан нь учраас "юу ч болдоггүй хот" гэж нэрлэгдсэн байж болох юм. Энэхүү суурин нь Бира, Бижан голуудын хооронд байрладаг бөгөөд үүний ачаар өөрийн гэсэн далантай болж чаджээ. 

Биробижан - юу ч болдоггүй хот

Гэсэн хэдий ч энэ хот чухал соёлын ач холбогдолтой нь дамжиггүй. Вокзалын талбайд зочдыг менорагийн (еврейн бэлгэ тэмдэг) дүрс бүхий хөшөөтэй усан оргилуур угтаж авдаг. Израилийн тугийг энд байрлуулж болох байсан ч энэхүү нутгийн удирдлага менораг сонгожээ. Эндэхийн албан ёсны хэл нь еврей хэл учир бүх гудамжны тэмдэглэгээ нь еврей хэл дээр бичигдсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()