Тайландын Паттайе дахь “Walking street” нь эмсийн хүрээлэнтэй байдгаараа алдартай газар билээ. Энэхүү гудамж нь хотын төв хэсэгт Сиамын тохойн эрэг дагуу байрладаг гэнэ. 18:00 цагаас хойш гудамжаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон байдаг байна. Яг энэхүү гудамжинд Go-go шоу, тайчих үзүүлбэр, диско, массаж, кафе гээд бүхий л цэнгээний газрууд төвлөрсөн аж. Энэхүү гудамж жуулчын анхаарлыг ихэд татдаг байна. Тиймээс ч жуулчдын амар тайван байдлаг хангахын тулд ихэд хичээдэг боловч мэдээж халаасны хулгайч нараас болгоомжлох хэрэгтэй гэнэ.
Хадгалах
Дэлхий дээр маш олон тооны том амьтад байдаг. Зарим нэг эдгээр амьтдыг бид огт харж байгаагүй боловч харин сонссон байж болох юм. Тэгвэл одоо дэлхийн хамгийн том 15 амьтны талаар хүргэе. Эдгээр амьтдыг сүүн тэжээлтэн, махчин, хэвлийгээр явагчид, шувууд гэх мэтээр ангилан төрөл төрлийнх нь хамгийн том, хамгийн хүнд, хамгийн өндөр, хамгийн урт гэх мэт хамгийн хамгийнаас нь жагсаалт гаргасан болно.
Хадгалах
Хэдийгээр Google Map-аар хайсан газар орныхоо зургийг төвөггүй олж болох
боловч зарим нэг Улс орны зарим хэсгийг харуулж болохгүй хэмээн
нууцалсан байдаг байна. Хэрвээ Google Map-ыг сайн ажиглавал зарим нэг
хэсгийг харлуулан нууцалсан байдаг. Тэгвэл ямар газар орны, ямар хэсгийг
яагаад нууж далдалсан талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Энэ бол
зөвхөн нууцалсан хэсгийн төлөөлөл болох 23 газар гэдгийг ойлгох хэрэгтэй
байх. Мөн ихэнх газар нь тухайн улсын нууц бөгөөд террорист халдлагаас эмээсэндээ нуусан гэдэг.
Хадгалах
Улс орон бүр өөрийн гэсэн онцлог, давуу байдалтай байдаг билээ. Энэ удааа та бүхэндээ газар нутгаараа хамгийн жижиг, хамгийн цөөхөн хүн амтай улсуудын талаар хүргэе. Хамгийн гол онцлог нь эдгээр улс орнууд гайхалтай сайхан байгалтай, түмэн олны анхаарлыг татаж чадах тийм сайхан газар нутаг юм.
Хадгалах
Минж бол үнэхээр сонирхолтой, өхөөрдөм амьтан юм. Магадгүй зарим хүмүүс Минжний арьсыг хэрхэн хэрэглэх талаар л мэдэх биз. Гэтэл түүнийг гайхалтай ажилсаг бяцхан амьтан гэдгийг мэдэх үү? Ямар сайндаа өнгөрсөн зун манай төрийн байгууллага минжээр Туул голоо цэвэрлүүлэх гэж нутагшуулж байх билээ. Харин тэр минжүүд нь одоо хаана хэрхэн ажиллаж, эсэн мэнд байгааг бүү мэд. Минж нь хөхтөн амьтан бөгөөд мэрэгч амьтдын төрөлд багтдаг. Минжнүүд модны холтос болон навчаар хооллодог байна. Та энэ хөгжилтэй бяцхан амьтаны тухай баримтуудтай танилцаад сэтгэгдэлээ үлдээгээрэй.
Хадгалах
Хүүхэд багачууд, том хүмүүс ч одоог хүртэл үлгэрийн кино үзэх дуртай байдаг. Тэгвэл бид бүгдийн сайн мэдэх зарим үлгэрүүд дэлхий даяар алдартай болохоосоо өмнө багагүй өөрчлөлт амссан байна. Бид үлгэрийг ихэвчлэн хүүхдэд ярьж өгдөг боловч төдийлөн бүгд хүүхдэд зориулагдаагүй байсан аж. Эдгээр үлгэр амаас ам дамжин, хүнд хэцүү ажил эрхэлдэг хүмүүсийн амаар дамждаг байсан учраас эдгээр газруудад хүүхэд бараг л байдаггүй байсан. Үлгэрүүдийн ихэнхи нь сайнаар төгсдөг байсан боловч, заримдаа аймшгийн киног санагдуулах тохиолдол ч байдаг аж. Ингээд хүн бүхний хамгийн сайн мэдэх 5 үлгэрийн талаарх нууцыг хүргэе.
Хадгалах
Түүхийн хуудсанд бидний амьдарч буй эрин зууны эсвэл өнгөрсөн зуунд болж байсан амжилт бүтээл, уналт болон аймшигт дайнууд гэх мэт томоохон үйл явдлын талаар тэмдэглэж, ирээдүй хойч үедээ мэдлэг мэдээлэл болгон өвлүүлдэг. Харин одоо танд толилуулах доорх баримтууд нь 18-р зууны үед үүсэн бий болсон ололт амжилтын сонирхолтойгоос нь өгүүлэх болно. Ингээд 18-р зууны үеийн хүн төрөлхтөн хэрхэн, ямар, шинэ зүйлс хийж бүтээсэн талаар үзэцгээе.
Хадгалах
Хэрвээ та Хятад улсад очвол энэхүү жүжгийн хүрээлэнгээр заавал нэг ороод гараарай. Учир нь энэ хүрээлэнд ирснээр та Япончуудыг алах юм байна. Магадгүй Хятадуудыг ч алж болох юм. Мөн үүнээс гадна өөрийн биеэр ямар нэгэн дайнд оролцож, өөрийгөө хамгаалж, дайсны талыг хөнөөх асар их боломжтой бөгөөд хэт их ачааллын дараа биеийнхээ ядаргааг гаргаж, хэсэг хугацааг ч болов хөгжилтэй өнгөрөөхөд тохиромжтой юм. Энэ нь ямар нэгэн баатар болж гүнжийг аварч байснаас хамаагүй сонирхолтой байх болно гэдэгтээ санал нэгдэж байна уу?...
Хадгалах
Улс орон бүрт дуулгаваргүй ач, зээ, үр хүүхдээ айлгадаг аймшигт түүх, домог ер бусын зүйл байдаг. Ихэнхи домогт аймшигт амьтан, хий үзэгдэл гэх мэт зүйлсийн талаар өгүүлж, зарим нэг сүсэгтэй хүмүүсийн сэтгэл санааг тавгүйтуулж байдаг билээ. Тэгвэл өнөөдөр Африкийн домгийн хамгийн аймшигт араатнуудын талаар сонирхоцгооё. Энд дурдсан зүйлс зөвхөн африкийн ард түмний дунд яригддаг түүх домог гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Гэхдээ бүгдийг худал гэж үгүйсгэж болохгүй биз ээ.
Хадгалах
Америк орноос сайн чанартай оригинал бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсч байгаа хэдий ч явах боложгүй зарим нэг хүмүүс онлайнаар худалдаа хийх нь бий. Тиймээс онлайн сайтууд нэлээд их бий болсон. Тэгвэл эдгээр сайтуудад хүн бүрийн хэрэгцээний бүхий л зүйл байх шаардлагатай болно. Харин алдартай “eBay” онлайн дэлгүүрт маш олон тооны бүтээгдэхүүн зарагддаг байна. Та энэ онлайн дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдаж авах боломжтой бөгөөд энэ дэлгүүрт олон тооны сонирхолтой зүйлүүдийг зарж байдаг. Ингээд “ebay” онлайн дэлгүүрийн дуудлага худалдаанд оролцож байсан хамгийн сонирхолтой бүтээгдэхүүний талаар хүргэе.
Хадгалах
Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог. Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй. Таны зүүдэлсэн гэгээлэг сайхан зүүд бүхэн биелэх болтугай. Ингээд зөн совинтой зүүд зүүдэлж тэрнийгээ хэрэгжүүлж чадсан зарим нэг хүмүүсийн талаар сонирхоцгооё.
Хадгалах
Японы RocketNews сэтгүүлийн фото сэтгүүлчид эмэгтэй хүний хөхний төгс галбирын эрэлд гарч байгаад, гахайн махтай нэгэн сонирхолтой мантуун бууз зардаг нэгэн бяцхан дэлгүүрийг олжээ. Гадаад байдал нь эмэгтэй хүний хөхийг санагдуулам энэхүү мантуун буузыг хосоор нь зардаг бөгөөд маш амттай учраас мөн л хэлбэртээ тохирсон гэж хүмүүс үздэг байна. Харин та ийм мантуун бууз авч идэх байсан уу?
Хадгалах