Энэхүү Польшийн репер залууг Попек гэдэг бөгөөд тэрээр дуу хөгжим сонирхохоос гадна өөрийн биен дээр ямар нэгэн зүйлийн туршилт хийх дуртай байдаг гэнэ. Тиймээс Попек өөрийн биен дээр битүү шивээс хийлгэсэн бөгөөд бие нь шивээс хийх зайгүй болсны дараа нүдэндээ шивээс хийлгэж, нүүрэн дээрээ сорви хийлгэхээр шийджээ. Энэхүү шийдвэртээ хөтлөгдөн тэрээр Их Британийг зорин очсон бөгөөд хүссэнээ биелүүлж шивээсээ хийлгэсэн байна. Ингээд хэрхэн өөрчлөгдсөн болохыг сонирхоцгооё.
Хадгалах
2012 оны 12-р сарын 21 ойртсоор... Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн бодолтой хүмүүс амьдарч байгаа бөгөөд зарим нь дэлхий сөнөх гэж байгаа гэдэгт итгэж бүр хоргодох байраа бэлдэж байгаа бол зарим нэг нь үүнд үл итгэн ирээдүйнхээ төлөлвлөгөөг зохион, сэтгэл амар явж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс орны эрдэмтэд, судлаачид янз бүрийн онол, таамгыг дэвшүүлээд байгаа. Тэгвэл хүн төрөлхтөн бидний дунд “Дэлхийн сүйрлийн тухай” хамгийн их тархсан долоон онолын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
Хадгалах
(Odontodactylus scyllarus) овгийн энэхүү Цөгөрцөг-хавч нь гайхалтай хараатайгаас гадна их хурдан сэлж чаддаг байна. Тэд маш сайн анчид бөгөөд ямар нэгэн багажны тусламжтайгаар үл харагдах амьтдыг хүртэл харж, хүчтэй харваж агнадаг гэнэ. Энэхүү гайхалтай амьтад 2-70 метрийн гүнд амьдардаг бөгөөд ихэнхидээ үүр ухаж болохоор зөөлөн хэсэгт амьдардаг аж. Харин сүүлийн үед аквариумд ч ийм амьтан харж болох бөгөөд хэрвээ таны аквариум 100л устай л бол тэд чөлөөтэй амьдарч чадах юм байна. Хэдийгээр гадаад төрх нь сайхан харагдаж байгаа ч тийм ч сайхан ааш авиртай биш бололтой. Хэзээд дайсан руугаа довтолоход бэлэн байдаг учир заримдаа түүнийг террорист-цөгөрцөг, хавч хэмээн нэрлэх тохиолдол ч бий.
Хадгалах
Ихэр хүүхдүүд л гэхээрээ хоорондоо төстэй, ойролцоо царайтай байдаг гэсэн л ойлголт байдаг. Ер нь л хоорондоо төстэй хүмүүсийг хараад л ихэр үү? хэмээн сонирхохоос биш нэг нь шар, нөгөөх нь бор хоёр хүнийг хараад та хоёр ихэр үү? гэж сонирхох нь юу л бол. Тэгвэл энэхүү өнгөт арьстай бор нүдтэй охин болох Киан (Kian), шар арьстай, цэнхэр нүдтэй Рими (Remee) хоёр юугаараа ижил гэж та бодож байна?...
Хадгалах
5-н жилийн өмнө “Reuters” агентлагийн гэрэл зурагчин Каролина Кэмпс (Carolina Camps) нь Аргентины эмэгтэйчүүдийн хорих газар буй ээж нарын талаар мэдээллийг дэлхий даяар цацаж байжээ. Тэр үед энэхүү хорих газар эмэгтэйчүүд төдийгүй 63 хүүхэд ээж нарынхаа хамт амьдарч байсан бөгөөд эдгээр хүүхдүүд 4 нас хүртлээ эхийнхээ хажууд амьдрах эрхтэй байдаг аж. Харин 5 жилийн дараа Каролина эдгээр ээжүүдийг олж уулзаад хүүхдүүдийнх нь талаар болон тэдгээрийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар асуусан юм. Ингээд хорих газрын хүмүүжил ямар болохыг харцгаая.
Хадгалах
Англи болон Ирланд улсад “Knocker-up” хэмээх нэртэй мэргэжил байжээ. Энэхүү мэргэжлийг эзэмшсэн хүмүүс өглөө эртлэн босч хотынхоо бусад хүмүүсийг ажил алба, сургууль цэцэрлэгт нь сэрээдэг аж. Аж үйлдвэрийн хувьсгалын үед буюу 20-р зууны 20-иод он хүртэл хүмүүс энэхүү ажлыг хийдэг байжээ. Ихэнхидээ ахмад настай хүмүүс сэрүүлгэний үүрэг гүйцэтгэдэг байсан байна. Хүмүүсийг сэрээхийн тулд хулсан ташуур, савх мод зэргийг ашигладаг байсан бөгөөд бүр дээд давхрын айлуудыг сэрээхдээ шошоор бууддаг байсан байжээ. Тиймээс Англи болон Ирланд улсад ажилд хожигдох асуудал байгаагүй бололтой.
Хадгалах
Хүмүүс ихэнхидээ Япончууд хэрхэн амьдардаг талаар ихэд сонирхдог бөгөөд тэдний гэр орных нь тохижилт ихээхэн анхаарлыг татдаг аж. Манай Монголчууд их зочломтгой улс бөгөөд Монголтой харьцуулахад Япончууд гэртээ бараг л зочин урьдаггүй гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан байж болох юм. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар тэд хэт ичимхий бөгөөд гэрийнхээ тохижилт, тав тухтай байдлыг төдийлөн хүмүүст харуулаад байхыг хүсдэггүй болов уу. Оросын сэтгүүлч Валерий Мызалин хэмээх залуу өөрийн найзууд болох япон залуу гэр бүлийнд зочилсон бөгөөд хэд хэдэн зураг дараад амжжээ. Энэхүү залуу гэр бүлийн хувьд огт ичих зүйл байхгүй гэнэ. Ингээд Японы нэгэн дундаж түвшний, менежерийн ажилтай гэр бүлийн байрны тохижилтыг сонирхоцгооё.
Хадгалах
Эрт дээр үед олон янзын хачирхалтай арга хэрэглэж гэр бүл болдог байжээ. Орчин үед бол гайхалтай гэрлэх санал тавьж, романтик байдлаар бүсгүй хүний анхаарлыг татдаг бол дээр үед ихэд сонирхолтой арга хэрэглэдэг байсан байна. Жишээлбэл: Цыганчууд хүссэн хүсээгүй нэгэн залуугийн үнсэлтэнд өртсөн л бол тэр залуутай заавал гэрлэх ёстой байдаг гэнэ.
Хадгалах
Хэдийгээр 2012 он дуусаагүй байгаа ч Гиннесийн номд багтсан, багтаагүй маш олон шинэхэн нээлтүүд хийгдээд байгаа билээ. Ингээд бүгдээрээ өнгөрөн одож буй 2012 оны хамгийн шилдэг гэсэн нээлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.
Хадгалах
Хамгийн үнэтэй болон хамгийн их ажиллагаа шаарддаг кофе хаана үйлдвэрлэдэг гэж та бодож байна? Түүнийг Тайландын Чианграй мужид үйлвэрлэдэг гэнэ. “Хар соёо” хэмээх нэртэй энэхүү кофег хийхдээ кофены үр болох арабика-г зааны хоол боловсруулах эрхтнээр дамжуулан гаргадаг байна. Хэдийгээр энэ тийм ч сайхан үйл явц биш боловч хамгийн үнэтэй кофе хэрхэн үүсч бий болдог талаар сонирхоцгооё.
Хадгалах
Өөрт буй эрдэнэс эсвэл мөнгөө хэрхэн бусдаас нуух вэ? Энэхүү асуудал хүн бүртэй л тохиолддог. Тэгвэл та бүхэнд хэр баргийн хүний олж чадахгүй нууц газруудыг танилцуулъя. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс худалдаж авч болох боловч яагаад өөрөө хийгээд үзэж болохгүй гэж? Ингээд үнэт зүйлсээ нуух гайхалтай нууц газруудтай боллоо.
Хадгалах
Одоо та бүхэнд хүмүүс бидний бодолд байдаг Ташаа буюу буруу бодож явдаг ойлголтуудыг хүргэх гэж байна. Бид ямар нэгэн зүйлийн үүсэл гарлыг нэг юмнаас үүсэлтэй гэж үзэж байтал нөгөөх нь шал өөр эсрэг зүйлээс үүдэлтэй байх тохиолдол бий. Тэгвэл эдгээр зүйлүүдийн бодит үнэнийг мэдэж, мэдлэгийг хуримтлуулж авцгаая.
Хадгалах