NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё

NBA-ын алдартай тамирчдад үнэтэй авто машинаас эхлээд гайхалтай хувийн онгоц гэх мэт тансаг зэрэглэлийн бүх зүйлс бий. Тэгвэл тэд хаана, ямар байшинд амьдардаг юм бол? Ингээд та бүхэнд NBA-ын одуудын хамгийн нүд булаам 10 байшинг танилцуулж байна.

NBA-ын супер оддын тансаг харшуудаар зочилцгооё
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Шакил О'нил (Shaquille O'Neal) - Жеоржиа, Атланта, 1.5 сая ам.доллар

Дансандаа 400 сая ам.долларын хөрөнгөтэй Шакил өөрт таалагдсан ямар ч байшингаа худалдан авч чадна. Харин тэрбээр 2016 онд, 6 га бүхий талбайтай, 1.5 сая ам.долларын үнэтэй байшинг худалдан авахаар шийджээ. Таны төсөөлж байсан шиг тийм үнэтэй биш байгаа биз? Гэхдээ л энэ нь 8 унтлагын өрөө, 10 угаалгын өрөө, асар том усан сантай, тав тухыг дээд зэргээр хангасан тансаг зэрэглэлийн байшин юм.

Шакил О'нил (Shaquille O'Neal) - Жеоржиа, Атланта, 1.5 сая ам.доллар

9 Жеимс Хардэн (James Harden) - Хьюстон, 2 сая ам.доллар

Хьюстон Рокэтс багийн тоглогч Жеимс Хардэн энэхүү 2 сая ам.долларын үнэтэй харшийг NBA-ын хуучин тоглогч Куттино Моблигоос худалдан авч байжээ. Энэхүү газар дундын тэнгисийн хэв маягтай харш нь 4 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, гоёмсог номын сан, тоглоомын өрөө, гэрийн кино театр, асар том усан сан, спа болон мах шарах зориулалтын ил галтай аж.

Жеимс Хардэн (James Harden) - Хьюстон, 2 сая ам.доллар

8 Кайл Лоури (Kyle Lowry) - Пенсильван, Веин, 2.6 сая ам.доллар

Кайл Лоури нь Пенсильваны Веин дэх 2.6 сая ам.долларын үнэтэй энэхүү байшинд гар таталгүй хөрөнгө оруулалт хийжээ. 1.8 га талбайг эзэлдэг, 2800 метр квадрат хэмжээтэй уг байшин нь 6 унтлагын өрөө, 8 угаалгын өрөө, дарсны зоорь, 6 машины гараж, теннисний талбай, асар том усан сантай. Түүний энэхүү гайхалтай байшин эртний мэт харагддаг боловч орчин үеийн бүх зүйлс дотор нь бий.

Кайл Лоури (Kyle Lowry) - Пенсильван, Веин, 2.6 сая ам.доллар

7 Стефэн Карри (Stephen Curry) - Калифорни, Оринда, 3.1 сая ам.доллар

90 сая ам.долларын хөрөнгөтэй, NBA-ын 2 дахь хамгийн өндөр орлоготой тоглогч Стефен Карри нь Оринда хотод орших сэтгэл татам, даруухан байшиндаа тун дуртай гэнэ. Улаан дээвэр, сэлүүхэн талбайтай, Испани хэв маягийг шингээсэн энэхүү байшин нь 5 унтлагын өрөө, 4 угаалгын өрөөтэй ба дотор засал нь орчин үеийн, романтик загвартай юм.

Стефэн Карри (Stephen Curry) - Калифорни, Оринда, 3.1 сая ам.доллар

6 Карим Абдул Жабар (Kareem Abdul-Jabbar) - Хавай, Кауай, 5.9 сая ам.доллар

Карим Абдул Жаббарын Хавай дахь энэхүү харш нь усан сан, нууц далайн эрэгт хүрэх хувийн замтай, жинхэнэ зуны диваажин юм. Мөн хашаанд нь далдуу модод ургадаг гэдгийг дурдах нь зүйтэй. Гэхдээ Карим энэхүү гайхалтай харшаа яагаад зарах болсон нь тодорхойгүй л байна.

Карим Абдул Жабар (Kareem Abdul-Jabbar) - Хавай, Кауай, 5.9 сая ам.доллар

5 Крис Паул (Chris Paul) - Калифорни, Бэл Айр, 8.5 сая ам.доллар

Калифорнийн Бэл Айрт орших энэхүү үзэсгэлэнтэй байшин өмнө нь хэнийх байсныг та мэдэх үү? Тэр бол поп од Аврил Лавин юм! Крис Паул тус байшинг Клиппэрс багт ороод удаагүй байхдаа түүнээс 8.5 сая ам.доллароор худалдан авч байжээ. 3700 метр квадрат талбайтай, уг байшин нь 8 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, спорт заал, дарсны зоорь, 10 машины гараж, жаккузи болон мах шарах зориулалтын ил галтай аж.

Крис Паул (Chris Paul) - Калифорни, Бэл Айр, 8.5 сая ам.доллар

4 Дуэйн Вэйд (Dwayne Wade) - Флорида, Майами, 8.9 сая ам.доллар

Майами Хийт багийн домог болсон тоглогч Дуэйн Вэйд нь Майами Бийч дэх Ла Горсе арал дээр 8.9 сая ам.долларын үнэтэй, 4000 метр квадрат талбайтай тансаг харшийг 2010 онд худалдан авч байжээ. Газар дундын тэнгисийн хэв маягтай уг харш нь тансаг зэрэглэлийн бүхий л зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Энэ нь 8 унтлагын өрөө, 9 угаалгын өрөө, зочинд зориулсан байшин, теннисний талбай, том өрөөтэй нийлсэн гал тогоотой, мөн гайхалтай усан сантай юм.

Дуэйн Вэйд (Dwayne Wade) - Флорида, Майами, 8.9 сая ам.доллар

3 Коби Брайант (Kobe Bryant) - Калифорни, Ньюпорт Бийч, 9.5 сая ам.доллар

Коби Брайантын саяхан худалдаж авсан Ньюпорт далайн эрэг дээрх 2 давхар байшин нь 5 унтлагын өрөө, 5 угаалгын өрөө, орчин үеийн шийдэл бүхий гал тогооны өрөө, дасгалын заал, гэрийн кино театр, асар том аквариумтай номын сан, үсний салон, гадна усан сантай гэнэ.

Коби Брайант (Kobe Bryant) - Калифорни, Ньюпорт Бийч, 9.5 сая ам.доллар

2 Майкл Жордан (Michael Jordan) - Иллинойс, Хаяланд Парк, 15 сая ам.доллар

Майкл Жордан нь Чикаго дахь энэхүү тансаг харшаа худалдахаар шийдсэнээс хойш 6 жил өнгөрсөн ч хараахан эзнээ олоогүй л байна. Анх 29 сая ам.доллароор үнэлэгдэж байсан 17.000 метр квадрат талбайтай тус харшид 9 унтлагын өрөө, 15 угаалгын өрөө, 5 ил гал, фитнесс студи, хувийн гольфийн талбай, теннисний талбай, асар том усан сан гээд таны төсөөлж болох бүхий гайхалтай зүйлс бий.

Майкл Жордан (Michael Jordan) - Иллинойс, Хаяланд Парк, 15 сая ам.доллар

1 Леброн Жеимс (Lebron James) - Лос Анжелес, Брэнтвүүд, 23 сая ам.доллар

450 орчим сая ам.долларын хөрөнгөтэй Лэброн Жеимс өөрийн гэртээ гар татдаггүй нэгэн. Тэрбээр хэдэн жилийн өмнө Лос Анжелесын Брэнтвүүдэд орших энэхүү байшинг 23 сая ам.доллароор худалдан авч байжээ. 4800 метр квадрат талбайтай уг байшин нь 8 унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, гэрийн кино театр, 2 арын хашаа, усан сан, дасгалын заалтай юм. Мөн тэрбээр энэ хороололд өөр нэгэн 21 сая ам.долларын үнэтэй харшийг эзэмшдэг.

Леброн Жеимс (Lebron James) - Лос Анжелес, Брэнтвүүд, 23 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()